| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 102/2015/08436/И |
| Дугаар | 1408 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 1408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* аймаг,*********р баг, ****р хороолол, ********-р байр, *******тоотод оршин суух, ********* овогт *********ийн ***********/РД:Т*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, **************р байр, ************* тоотод оршин суух, ************ овогт ***************** /РД*************/-д холбогдох,
20.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, түүний өмгөөлөгч ************, хариуцагч **********, түүний өмгөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжпэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би ******************т мөнгөө өгч, Оросын Холбооны Улсаас 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр акватрон-6 гэх барилгын ус тусгаарлагч бодисыг 800 ширхэг шуудай буюу 20 тн авчируулсан. Би гаалийн татвар 3.000.000 төгрөг, тээврийн хөлсөнд 1.300.000 төгрөг төлсөн. Ингээд уг бодисыг ****************** гаражид хийж хадгалуулсан. Бодис маань зарагдахгүй байсаар 8 сарын сүүлээр хөдөө яваад ирсэн чинь эзгүй хойгуур *******************, ****************, ********************** нар хуйвалдан цоож эвдлэн орж, 204 ширхэг шуудайтай 5 тн бодисыг хулгайлан авсан. Иймээс миний бие 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдер Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.
Иймээс Ш.*******аас 204 ширхэг шуудайтай 5 тн акватрон бодисын үнэ.20.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1998 оноос барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж эхэлсэн юм. Хариуцагч ****************ы гэрч ****************нь надаас байнга мөнгө зээлдэг байсан бөгөөд *************ийг надтай танилцуулсан. ****************** эгч ****************нь надаас 12 сая, 20 сая төгрөг зээлж буцааж төлөөд, би түүнд нэлээн итгэдэг болсон байсан. Надад 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ш.*******, ******************нар 100 тонн акватрон худалдахаар болсон тул чи хөрөнгө оруулбал ашгаасаа бид өмнөх өрөө төлнө гэж санал тавьсан. ****************** нь 1 килограмм акватроныг 1573 төгрөгөөр, 1 шуудайг 39325 төгрөгөөр, нийт 800 шуудайг 31.460.000 төгрөгөөр оруулж ирсэн нь падаанаар тогтоогдсон. Би *******************холбогдуулж Сэлэнгэ аймгийн сум дундын 22 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******************ийг надад 10.500.000 төгрөг гаргаж өгөх нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс миний 46 сая төгрөгөөр орж ирсэн 800 шуудай акватронд ***********ы эгч нартаа зээлсэн 20 сая төгрөг хамааралгүй. Би хөрөнгө оруулснаар бодис орж ирсэн. ************************** бид 3 хамтарч ажиллахаар тохиролцсон, бичгээр гэрээ байгуулаагүй. *******тай ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй байхад тэрээр акватроныг хууль бусаар зарж 20 сая төгрөгийг өөртөө авсан гэж үзэж байна. Түүний зээлүүлсэн гэх мөнгө нь 2 дахь удаагийн акватроны хөрөнгө оруулалтад хамаарч байна. Иймээс **************** мөнгө 3 дахь удаагийн акватроны хөрөнгө оруулалтад ороогүй нь харагдаж байна гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
**************** нэхэмжилсэн 20.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Н*********** танихгүй. Түүний 204 ширхэг шуудайтай, 5 тн бодисыг хулгайлаагүй. Харин би өөрийн эгч ************* 20.000.000 төгрөгийг зээлдүүлж акватрон гэдэг бодис оруулж ирэхэд нь хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд *************нараас зөвшөөрөл авч өөрийн оруулсан мөнгөний дүн дэх акватрон бодисыг аван **************** ХХК-д худалдаж, өөрийн мөнгөө олж авсан. Нэхэмжлэл гаргаад байгаа ********* энэ асуудлаар 2013-2014 онд бүх шатны хуулийн байгууллагуудаар шалгуулаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дахиад гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна.
*************** нь надаас биш ***************************нараас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би энэ эгчийг танихгүй бид хоёр хоёулаа ***************нарт мөнгө зээлсэн, хөрөнгө оруулсан юм байна. ******г эгч наймаа хийж байгаа гээд акватроныг миний гражид хадгалуулж ************** нийлүүлдэг байсан. ************* эгчийг 2 дахь удаагаа акватрон авч ирэхээр явахад нь 2016 оны 4 сард эхнэр бид хоёр 20 сая төгрөгийн цалингийн зээл авч өгөөд явуулсан юм. Би эгчдээ зээлүүлсэн 20 сая төгрөгийнхөө оронд 5 тонн акватрон авч *************т худалдаад 18 сая төгрөг цувуулж аваад цалингийн зээлээ төлсөн юм. Харин *****************нь миний эгч *************** 42 сая төгрөг зээлүүлснийхээ оронд 68 сая төгрөг буцааж авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр 10 сая төгрөг авахаар болсон байгаа юм. Мөн Н*************** нь намайг 5 тонн акватрон хулгай хийсэн гэж гүтгэж цагдаагийн байгууллагаар шалгуулсан, хяналтын прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн акватрон бодисыг ****************** захиалсан захиалагч гэдгээ баримтаар нотолж чадаагүй. Бэлтгэн нийлүүлэх гэрээг нэг талаас *******************ХХК-ийг төлөөлж ***************** нөгөө талаас “*************” ХХК-ийг төлөөлж ************* нар байгуулсан байдаг. Тус гэрээнд болон 23 тоот худалдааны 1 дүгээр гэрээнд Н.*******ийн нэр дурдагдаагүй бөгөөд 1 килограмм акватрон нь 4000 төгрөг гэдэг нь тусгагдсан байна. Нэхэмжлэгч тал *************** 2 дахь удаа акватронд явахдаа зээлсэн 20 сая төгрөг нь 3 дахь удаа авч ирсэн акватронд хамаарахгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************хариуцагч *********** холбогдуулан 5 тонн акватрон бодисыг үндэслэлгүйгээр олж авсан, түүний үнэ 20.400.000 төгрөгийг
гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч талаас “...би хөрөнгө оруулж 800 шуудай буюу 20 тн Акватрон-6 гэх барилгын ус тусгаарлагч бодисыг ОХУ-аас авчруулсан. Сум дундын 22 дугаар шүүхийн 114 дүгээр шийдвэрээр 20 тн акватроны эзэмшигч, өмчлөгч нь намайг болохыг тогтоосон. Гэтэл *************** нь өөрийн чингэлэгт уг бодис хадгалагдаж байгааг ашиглан хууль бусаар 5 тн-ыг авч ашигласан бөгөөд энэ талаар цагдаад хандаж шалгуулсан боловч иргэний маргаан байна гээд хэрэгсэхгүй болгосон. Иймд үндэслэлгүйгээр олж авсан 5 тн бодисны үнэ 20.400.000 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч талаас “...Би нэхэмжлэгч ************* огт танихгүй. Түүний 5 тн бодисыг хулгайлаагүй. Манай эгч*********** акватрон гэх бодис оруулж ирнэ гээд 20.000.000 төгрөг зээлүүлсэн, би хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн бодисыг ******************** нар оруулж ирээд манай чингэлэгт хадгалж байсан. Тэр 2-оос зөвшөөрөл аваад хадгалж байсан бодисоос 5 тн-ыг зарж өөрийн оруулсан хөрөнгө мөнгөө олж авсан, ********** нь надаас биш *******************нараас нэхэх нь зүйтэй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон нэхэмжлэлийг үгүйсгэж байгаа татгалзлаа тайлбарлан маргадаг.
Талуудын тайлбар, үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа, эрх, үүрэг үүсээгүй байдаг ба энэ талаар талууд маргадаггүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Нэхэмжлэгч нь 5 тн акватрон бодисны үнийг шаардах эрхтэй болохоо Сум дундын 22 дугаар шүүхийн хүчин төгөлдөр болсон 2014 оны 9 сарын 25-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр нотлогдоно гэдэг.
Сум дундын 22 дугаар шүүхээс *******************нь 20 тн акватрон-6 бодисыг авахад 31.460.900 төгрөгийг зарцуулсан, уг бодисыг авчрах хөрөнгийг буюу 42.000.000 төгрөгийг ************ гаргасан, тухайн бодисыг оруулж ирэхэд зарцуулагдаагүй зөрүү мөнгө 10.539.200 төгрөгийг *************************** буцааж өгөх үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд 10.539.100 төгрөгийг гаргуулсан шийдвэрлэсэн байна.
Тухайн шүүхийн шийдвэр нь 40 тн акватрон бодисын өмчлөгч ************** болохыг шийдвэрлээгүй, уг бодисыг авахад зарцуулагдаагүй хөрөнгө буюу мөнгийг өмчлөгчид нь өгөх, өмлөгчийн эрх зөрчигдсөн үйл баримтыг дүгнэсэн асуудал байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, тухайлбал ...********************* бид 3 хамтран ажиллахаар тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй, би хөрөнгө оруулна, нөгөө 2 олсон ашгаас надад төлөх өр зээлээ төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбараар, хамтран ажиллаад ашгаасаа өр зээлээ дарахаар тохиролцсон гэх гэрч ************************ нарын мэдүүлгээр, ***************** баталгаа, ******************ХХК-иас ************* олгосон итгэмжлэлээр, бэлтгэн нийлүүлэх гэрээ, худалдааны 1 удаагийн гэрээгээр, улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 40 тн акватрон 6 гэх барилгын бодисын өмчлөгч нь ***************************************нар болох нь нотлогдож байна.
Тодруулбал, 40 тн акватрон бодис нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр, ***************** мөнгөн хөрөнгө болон *************** ХХК, түүний төлөөлөгч **********, захирал **********нарын барааг ОХУ-аас худалдан авч хилээр оруулж ирэх үйлчилгээгээр хамтран ашиг олох зорилго бүхий хамтын үйл ажиллагааны үр шим буюу дундаа өмчлөх хөрөнгө болох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4-т заасантай нийцнэ.
Нэгэнт дундын өмч хөрөнгө болох нь баримтаар нотлогдсон тул тухайн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа **********нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар ************* өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй болно.
Хариуцагч *********************** нь ************акватрон бодис оруулж ирэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан, эхнэрийн хамт байгууллагаас цалингийн зээл авч хөрөнгийг бий болгосон, уг оруулсан хөрөнгө буюу мөнгөө 5 тн акватроныг өмчлөгч нь болох ************* мөнгөө буцаан олж авсан гэх тайлбар нь гэрч ************************* нарын мэдүүлэг, цалингийн зээлийн баримт, банкны дансны хуулгууд, эрүүгийн журмаар шалгагдаж байсан үйл баримтаар нотлогдож байна.
Хэдий *************нарын хооронд үүрэг үүсээгүй боловч дундын хөрөнгийн өмчлөгчийн нэг болох ************** нарын хооронд үүрэг үүссэн байх ба *********** нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй, хууль бусаар хөрөнгийг эзэмшсэн, зарсан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч *************ватрон бодисыг үндэслэлгүйгээр олж авсан, түүний үнэ 20.400.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***************аас 20.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн *************ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 259.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
|
| ||||
| |