Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 617

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 204.1, 205.1-д заасныг баримтлан Б.Уранчимэг, С.Маам нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, хариуцагч С.Маамаас гэрээ цуцалсантай холбогдуулан 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгосугай.

 

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол/13335/, 46 дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт  байршилтай 18 метр квадрат талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.Маамд буцаан шилжүүлэх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Б.Уранчимэгт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.Маамаас 174.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Уранчимэгт буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.