Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 229

 

2020/ШЦТ/229

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгч: Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт ЭЖт холбогдох 2012000000187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Аовогт ЭЖ /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хэзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ж мэдүүлэхдээ: ...Намайг өглөө босоход манай адууны захад ирсэн байсан. Тэгээд би шаварт ойчсон байхад нь босгож ирээд адуутайгаа хамт хариулж байсан. Сүүлд эзэн нь ирээд авсан. Тэгээд  Х ирээд манай адуу хэзээ, яаж ирсэн юм гэж асуухаар нь намайг өглөө босоход адууны захад ирсэн байсан гэж хэлсэн. Зээрд гүү байсан. Хээр гүү байхгүй байсан гэсэн. Тэгээд явсан чинь цагдаа дагуулаад ирсэн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2012000000187 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хмэдүүлсэн: ...Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хужиртын Шуудуу гэх газар өөрийн адуугаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед бэлчээрт гаргаад шөнийн 02 цагт очиж үзэхэд адуу байсан. Маргааш өглөө нь 06 цагт босоод адуугаа бүртгэхэд манай адуунаас зөв талын гуяндаа бундан тамгатай хүрэн гүү, хээр гүү, хээр даага гээд 3 адуу алга болсон байсан. Адуу бэлчээрт гаргасан газраа хөдлөөгүй байсан. Тухайн үед ойр орчмоор адуу малаа хайгаад олоогүй. Манай адуу туранхай хүрэн гүү байсан бөгөөд хээр гүү хээлтэй байсан учир нядлагдах боломжгүй. Хил залгаа ойр хавийн сумаар хулгай хийж болзошгүй сэжигтэй хүмүүсийн адуу малаар хайж яваад Цэнхэр сум, Төвшрүүлэх сумын залгаа Мэлзий толгой гэх газраас өөрийн хүрэн гүү, хээр даага хоёроо олоход хуучин тамгыг нь дараад шинээр тамга дарчихсан, хээр дааганы хамарт нь төмөр зүүчихсэн байдалтай нэг хүүхэн маллаад хүрэн гүүг асраад өргүүлээд байж байсан. Би очоод миний алдсан 3 адууны 2 нь байна гэж хэлсэн чинь чинийх бишээ, би Ж гэдэг хүний эгч нь байна, 2019 оны 10 дугаар сард хуримын өмч гээд Жын өмчинд ирсэн гэж надад худлаа хэлсэн. Тэгээд миний 2 адууг өгөхгүй гээд байхаар нь Ж гэдэг залуутай орж уулзаад миний алдсан 3 адууны хоёр нь байна, үлдсэн хээр гүү нь хаана байна гэж асуусан чинь Ж гэдэг залуу миний хүрэн гүү, хээр даага хоёрын хуучин тамгануудыг нь хайчилж арилгаж байгаад шинэ тамга дарсан гэж надад дарсан тамгаа үзүүлсэн. Тэр нь одоо миний хүрэн гүү, хээр даага 2 дээр ил харагдаж байгаа. Ж надад хаанаас авчирснаа хэлээгүй. Би хүрэн гүү, хээр даага хоёрыг авчраад тамгалсан юм гэж хэлсэн. Хээр гүүг нь аваагүй гэж хэлсэн. Жын эхнэр нь надад Жын хөл нь хугархай учир хулгай хийж чадахгүй гээд сандраад дахин, дахин надад гүйж явсан адууг өөрөө авчраад тамгалсан гээд худлаа яриад нөхрөө өмөөрөөд байсан. Тэгээд миний гүүг өгөхгүй болохоор нь цагдаад хэлнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь 2 хоногийн дараа миний 2 адууг Ж өөрийн эхнэртэйгээ Мэлзий толгой гэдэг газраас манай гэрт Тамир багийн хашаанд авчирч өгөөд буцсан. Ирэхэд нь би хээр гүүгээ төлүүлнэ шүү гэж хэлсэн чинь хоёулаа дуугүй л байгаад байсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Манай адуу бэлчиж байсан Алтан-Овоо багийн Хужиртын Шуудуу гэх газраас Төвшрүүлэх сум, Цэнхэр сумын залгаа Мэлзий толгой хүртэл 25 км зайтай. Манай адуу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө гэрийнхээ баруун талд бэлчсэн газраасаа хөдлөөгүй. Манай 3 адууг хүн л ирж авч явсан. Шөнийн 02 цагаас 06 цагийн хооронд алдагдсан. Манай адуунууд унаган адуунууд учраас адуунаасаа салахгүй. Би хүрэн гүүгээ 800.000 төгрөгөөр, хээр гүүгээ 1.000.000 төгрөгөөр, хээр даагаа 300.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би Ж, А 2 хамт хулгайлсан байх гэж бодож байна. Хулгайлахдаа автомашинаар ачсан гэж бодож байна. Миний адуунууд цоо эмнэг адуунууд бөгөөд адуунаасаа салаад туугаад ч явахгүй адуунууд байгаа юм. Намайг адуугаа үзэх гээд явж байхад А Жынх руу явж байсан. Мөн манайд 2 адуу авчирч өгөх өдөр А сумын төвөөр Жынхаас 2 адуу авчрах гэсэн юм гээд унаа хайж яваад жолооч нарыг гуйсан байсан. Бүрдний нэг залуу Отгон гэх залууг машинаараа адуу ачаад өгөөч гээд гуйсан байсан. Би хээр адууныхаа хохирлыг барагдуулж авмаар байна. Би 3 адуугаа хайхад зарцуулсан бензиний зардал, хүрэн гүүний тэжээл 2 нийлээд 460.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.И мэдүүлсэн: ...Манайхыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Мэлзий гэх газар байхад 2020 оны 05 дугаар сарын эхэнд хүрэн зээрд зүсмийн хээр даагатай гүү манай адууны захад ирчихсэн байна гэж манай нөхөр хэлэхээр нь би энэ хавийн адуу юм байхдаа гэж хэлсэн. Манай адуунд 4-5 хоноод манайх адуугаа 05 дугаар сарын 10-ны үеэр тамгалсан бөгөөд бүх адуугаа тамгалчихаад энэ 2 адууны тамгыг хамт тамгалчихъя гээд манай эгч Хбид 2 хуучин тамган дээр өөрийнхөө нар, саран тамгаар давхар тамгалсан. Уг 2 адууг тамгалаад удаагүй байж байтал цагаан өнгийн “Приус” маркийн машинтай Х гэдэг хүн манайд ирээд Хэгчтэй уулзчихсан манай нөхөртэй уулзаад энэ 2 адуу манай адуу, чи хулгайлсан байна гээд дайраад байхаар нь би Хд манай нөхөр хулгай хийхгүй гэж уурласан чинь сумын төв рүү давхиад явчихсан. Ж бид хоёр маргааш нь буюу 05 дугаар сарын 22-ны өдөр Х2 адууг Ж ахын машин дээр ачаад Цэнхэр суманд аваачиж өгсөн. Уг 2 адуутай хамт хээр гүү ирээгүй. Хг адуундаа оруулж харуулсан. Ж, эгч Хбид гурав хамт тамгалсан. Өөр хүн ирээд авч магадгүй гэж бодоод өөрийнхөө тамгаар тамгалсан. Нөхөр бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Би Х гэх хүнийг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.И дахин мэдүүлсэн: ...Манай адуунд байгаа юм чинь алга болчихож магадгүй гэж хэлээд тамгалсан юм. Эзэн нь ирвэл зүсээр нь таних байлгүй дээ тамгалчих уу гэж би хэлээд манай нөхөр тамгалсан юм. Хэгч сонсоогүй байх, тамга улайсгах гал түлээд бид хоёроос зайтай байсан. Би хөдөө мал маллаж үзээгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сараас эхлэн мал маллан амьдарч байгаа. Манайх хашаандаа 2020 оны 04 дүгээр сараас 05 дугаар сард адуу тэжээсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Х мэдүүлсэн: ...Би Жынд 2019 оны 12 дугаар сард ирээд 2020 оны 04 дүгээр сард Улаанбаатар хот руу явж 10 гаруй хоноод буцаж ирээд байж байна. Намайг Архангай Төвшрүүлэх сумын Мэлзий гэдэг газар Жынд Булгийн тархинд хонинд явж байхад 1 цагаан машинтай хүн ирснээ манай дүүгийн адууны захад байсан хүрэн зээрд гүү, хээр даагыг харснаа энэ хэний адуу вэ гэхээр нь манай дүү Жын адуу гэж хэлсэн бөгөөд хаанаас ирсэн адуу вэ гэхээр нь манай бэрийн өмчинд нь ирсэн адуу юм болов уу гэж бодоод хэлсэн. Тэгээд Жын утасны дугаарыг өгөөд холбогдож асуу гэж хэлээд Жынд ирсэн чинь Х гэдэг хүний адуу болж таараад 3 адуугаа алдсан хоёр нь энэ мөн байна гэсэн. Би Х гэдэг хүнд ямар учиртай адуу гэдгийг Жаас асуу л гэж хэлсэн. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө сар, нар тамгаар зөв талын гуянд нь тамгалсан. Би бэрийн өмчинд ирсэн адуу байх гэж бодоод Хд бэрийн өмчинд ирсэн адуу гээд хэлчихсэн юм. Би Ж хэдэн тооны адуутай болох талаар мэдэхгүй. Уг адуу Жынд хэзээнээс ирснийг би мэдэхгүй. Уг 2 адууг имнэсэн үгүйг мэдэхгүй. Ж өөрөө тамгалсан. Би тамгалж байхад нь хажууд нь байсан. Эхнэр И бид гурав байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Х дахин мэдүүлсэн: ...Миний төрсөн дүү Ж нь айлын гурав дахь хүүхэд буюу миний доод талын дүүгийн дүү юм. Миний дүү 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн бөгөөд 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө аав, ээжийн хажууд мал маллаж өссөн. Хөдөө мал маллаж байгаад 2017 онд Улаанбаатар хотод хувийн компанид ачааны машинаар тээвэрт явдаг ажил хийж байгаад 2019 оны 08 дугаар сард хурим найраа хийж Төвшрүүлэх суманд мал маллаж амьдрахаар болоод одоо эхнэр, 2 хүүхдийн хамт Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн Мэлзий гэх газар амьдарч байна. Миний дүү цэргийн алба хаагаагүй, архи тамхи хэрэглэдэггүй, ааш зангийн хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнтэй зөв харьцдаг хүн байгаа юм. Манай бэр Иг Төвшрүүлэх суманд байхаас нь мэднэ. Манай дүү Жтай 10 жилийн сургуульд байхаасаа үерхэж байсан бөгөөд соёл урлагийн их сургуульд суралцаж байхдаа том хүүхдээ төрүүлж 2019 онд сургуулиа төгсөөд хурим найраа хийж бага хүүхэд нь төрж, одоо Төвшрүүлэх суманд мал маллан амьдарч байгаа. Тэрээр ааш зангийн хувьд тайван дөлгөөн зантай, буруу ааш зан байхгүй, үр хүүхдэдээ халамжтай сайн хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Г мэдүүлсэн: ...Жынх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Мэлзий гэх газар манайхтай айл саахалт нутагладаг. 2020 оны 04 дүгээр сарын эхээр намайг Жынд очиход малынх нь адууны тэжээлийн өндөрлөсөн хашаанд 3 тооны адуу авчирчихсан тэжээж байсан бөгөөд хүрэн гүү, хээр даагатай байсан. Харин нэг адууных нь зүсийг сайн санахгүй байна. Бараан адуу л харагдаж байсан. Том биетэй байсан бөгөөд гүү, морь аль нь болохыг хараагүй. Би гэрийнх нь гаднаас л харсан. Ямар учиртай адуунууд юм гэж асуухад хүнээс 3 адуу авах ёстой байсан юм, тэрийгээ авлаа гэж ярьсан. Өөр юм яриагүй. Тэр 3 адуугаа хашаандаа хашаад 1 сар гаруй хашаанаасаа гаргаагүй тэжээсэн. Ойр хавиар малд явж байхдаа харахад хашаанд нь байж л байдаг байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10 гаргаад нөгөө 3 адуугаа тэжээж байсан хашаанаасаа худаг руугаа гаргаад гэрийнхээ ойролцоо холбож гаргаад байсан. 05 дугаар сарын 20-ны үеэр эзэн нь ирээд адуугаа аваад явсан гэж байсан. Хэн ирээд хэний адууг аваад явсныг нь мэдэхгүй. Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Цэнхэр сум орж хоночихоод маргааш нь харих замаараа Жынхаар ороод гарахад адуунуудаа бүгдийг нь тамгалаад нөгөө хашаанд байсан 3 адуугаа бас тамгалаад худаг руу ус уулгах гээд хашаанаасаа холбоод гаргаж байсан. Хээр даага, хүрэн гүү хоёрыг холбочихсон харагдсан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Саран дэвсгэртэй нар, саран тамгаар тамгалсан харагдсан. Бүх адуугаа зөв талын гуя дээр нь тамгалсан байсан. Би Х ахыг танина. Буйлан багийн Тамирын голын ард нутагладаг. Хэний адууг, хэн ирж авсныг мэдэхгүй. Манай энүүгээр Хадуу ирдэггүй бөгөөд ирэх боломжгүй. Намар болон зун хужираар орж ирж магадгүй. Харин хаврын туранхай адуу ирэхгүй. 20-30 гаруй км зайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ж мэдүүлсэн: ...Намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Хүрэн хоолойн шатахуун түгээх станцын Хонхор нуур гэх газар 66-68 АРА улсын дугаартай Портер маркийн машинаар Архангай аймаг руу орох гээд явж байтал 2020 оны 05 дугаар сарын 23-ны үед байх Ж над дээр ирээд ахаа замд чинь 2 адуу ачаад Цэнхэрт Хгадаа буулгачихъя гэхээр нь би тэгье гээд Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Мэлзий гэх газар Жынд очиж хүрэн гүү, хээр даагатай нь ачаад Цэнхэр сумын төвд Ххашаанд буулгаж өгсөн. Ж надад Хадуу байгаа юм гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Уг 2 адууны им, тамгыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...Хгийнх манайхаас 7-8 км орчим баруун хойшоо Буйлан багийн Бор толгой гэх газар нутаглаж байгаа. Гэрийнхээ ойролцоогоос 2020 оны 04 дүгээр сарын эхээр даага, гүү нийлсэн 3 тооны адуу алдчихлаа, туранхай адуунууд байгаа юм гээд хайгаад явж байсан. Олсон үгүйг нь  мэдэхгүй байна. Х хааяа өдрийн цагаар тууж оруулж ирээд буцаагаад туугаад аваад явдаг. Тэр үеэр 4 дүгээр сарын эхээр манай энэ хавиар адуунууд нь ирээгүй. Тамирын голын урагш гараагүй. Би өдөр болгон малд явдаг болохоор мэдэж байна... Хгийнхээс Мэлзий гэх газар хүртэл 20 гаруй км зайтай байгаа байх. Адуунууд нь Хужиртын Шуудуу, Өргөөтийн тал орчмоор бэлчдэг. Мэлзий рүү явдаггүй..гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Б мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хужиртын Шуудуу гэдэг газар руу манайх адуугаа бэлчээрт гаргаж хонуулаад маргааш нь манай нөхөр Х адуундаа явж ирээд 3 адуу алга болсон байна гэсэн. Манай адуунаас хүрэн гүү, хээр гүү, хээр даага алдагдсан. Уг адуу малаа хайгаад гэрийнхээ хойгуур Буйлангийн нуур, Хужиртын Шуудуу, Цагаан ус, Батцэнгэл хоршооллын нутгаар хайгаад олоогүй. Сүүлд 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр хулгайд алдсан 3 адуунаасаа хоёрыг нь Ж гэх залуу шинээр тамгалаад 2 чихийг нь шинээр цуулж им тавьсан байхад нь олсон. Адуугаа олсноос хойш 1-2 хоногийн дараа Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн малчин Ж манай хүрэн гүү, хээр даага хоёрыг надад Цэнхэр сумын төвд авчирч хүлээлгэж өгсөн. Тэгээд Ж гэх хүнээс манай адуунуудыг хулгайлсан хүнийг таньдаг юм уу гэсэн чинь ах нь таньдаг юмаа намайг Архангай руу орох замдаа манайд хүрэн гүү, хээр даага хоёрыг хүргээд өгчих гэж хэлсэн гээд авчирч өгсөн. Манайх адуугаа Буйлан багийн Хужиртын Шуудуу гэх газраас алдсан бөгөөд алдсан газар болон Мэлзий толгой гэх манай адуу олдсон газрууд нь хоорондоо 30 орчим км зайтай. Манай адуу гэрийнхээ баруун талаар ихэвчлэн хойшоо, баруун тийшээ Цагаан ус, Хужиртын Шуудуу гэх газар руу тал руу бэлчдэг. Урагшаа Мэлзий толгой руу явдаггүй. Манай нөхөр хайж явж байгаад адуугаа олсон. Би гомдолтой байна. Хээр адууныхаа хохирлыг, мөн тэжээж байгаа өвс тэжээл, явсан зардлын хохирлыг гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сарын эхээр Х Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Хужиртын Шуудуу гэх газраас даагатай хүрэн гүү, хээр гүү, нийт 3 тооны адуу алдчихлаа гээд явж байсан. Манай адуу 03-04 дүгээр сард Өргөөт, Хужиртын Шуудуу гэх газраар Хадуутай хамт шахуу байсан. Хужиртын Шуудуу гэх газар, Мэлзий толгой гэх газрууд хоорондоо 30 орчим км зайтай. Манайх Хужиртын Шуудуу, Мэлзий гэх газруудын дунд аль аль талаасаа 10 гаруй км зайтай нутагладаг. Хадуу манай Буйлан баг руу орж ирж бэлчдэггүй. Х адуу малаа сайн малладаг бөгөөд өдөр, шөнөгүй дагаад явж байдаг. Тамирын гол Мэлзий рүү адуу нь зүглэдэггүй, Тамирын гол гардаггүй. Түүний адуу мал нь Өргөөт, Хужиртын Шуудуу хавиар бэлчдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Жаргалант сумаас Төвшрүүлэх сумын иргэн Г 2012 онд бэр болж ирснээс хойш Жыг мэднэ. Ж Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сард хуримаа хийгээд үүнээс хойш Архангай аймгийн Төвшрүүлэх суманд мал маллаж амьдрахаар ирсэн. Эхнэр, 2 хүүхдийн хамт Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн нутаг Мэлзий гэх газар оршин суудаг. Ж нь Эрдэнэбилэг гэх айлын 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ ах, эгч, доороо эмэгтэй дүүтэй юм. Тэрээр бага насаа хаана өнгөрүүлсэн, сургуульд сурч байсан үгүйг мэдэхгүй байна. Цэргийн алба хаагаагүй, ямар нэгэн буруу зуршил байхгүй, архи тамхи хэрэглэдэггүй, ааш зангийн хувьд дуу цөөтэй, даруухан, хүнд тусархуу сайн залуу байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн юм. И хувьд бэр болж ирснээс нь хойш мэднэ. Төвшрүүлэх сумын харъяат, Улаанбаатар хотод амьдарч байгаад 2019 оноос хойш Төвшрүүлэх суманд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Үр хүүхдэдээ халамжтай, гэрийн ажилд сайн, яриа хөөрөөтэй, сэргэлэн цовоо зантай буруу зөрүү зан байхгүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Жын мэдүүлсэн: ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-05, 08-09 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06, 07 хуу/

“Хас үнэлгээ “ ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 560 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 51 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуу/ зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэр Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хэзэмшлийн 3 тооны адуу хулгайд алдагдаж, иргэн С.Хд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.Ж нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэр Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хэзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Хмэдүүлсэн “Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг Хужиртын Шуудуу гэх газар өөрийн адуугаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед бэлчээрт гаргаад шөнийн 02 цагт очиж үзэхэд адуу байсан. Маргааш өглөө нь 06 цагт босоод адуугаа бүртгэхэд манай адуунаас зөв талын гуяндаа бундан тамгатай хүрэн гүү, хээр гүү, хээр даага гээд 3 адуу алга болсон байсан. Адуу бэлчээрт гаргасан газраа хөдлөөгүй байсан. Тухайн үед ойр орчмоор адуу малаа хайгаад олоогүй. Хил залгаа ойр хавийн сумаар хулгай хийж болзошгүй сэжигтэй хүмүүсийн адуу малаар хайж яваад Цэнхэр сум, Төвшрүүлэх сумын залгаа Мэлзий толгой гэх газраас өөрийн хүрэн гүү, хээр даага хоёроо олоход хуучин тамгыг нь дараад шинээр тамга дарчихсан, хээр дааганы хамарт нь төмөр зүүчихсэн байдалтай нэг хүүхэн маллаад хүрэн гүүг асраад өргүүлээд байж байсан. Би очоод миний алдсан 3 адууны 2 нь байна гэж хэлсэн чинь чинийх бишээ, би Ж гэдэг хүний эгч нь байна, 2019 оны 10 дугаар сард хуримын өмч гээд Жын өмчинд ирсэн гэж надад худлаа хэлсэн. Тэгээд миний 2 адууг өгөхгүй гээд байхаар нь Ж гэдэг залуутай орж уулзаад миний алдсан 3 адууны хоёр нь байна, үлдсэн хээр гүү нь хаана байна гэж асуусан чинь Ж гэдэг залуу миний хүрэн гүү, хээр даага хоёрын хуучин тамгануудыг нь хайчилж арилгаж байгаад шинэ тамга дарсан гэж надад дарсан тамгаа үзүүлсэн. Тэр нь одоо миний хүрэн гүү, хээр даага 2 дээр ил харагдаж байгаа. Тэгээд миний гүүг өгөхгүй болохоор нь цагдаад хэлнэ гэж хэлсэн тэгсэн чинь 2 хоногийн дараа миний 2 адууг Ж нь өөрийн эхнэртэйгээ Мэлзий толгой гэдэг газраас манай гэрт Тамир багийн хашаанд авчирч өгөөд буцсан. Ирэхэд нь би хээр гүүгээ төлүүлнэ шүү гэж хэлсэн чинь хоёулаа дуугүй л байгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.И мэдүүлсэн “Манайхыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Мэлзий гэх газар байхад 2020 оны 05 дугаар сарын эхэнд хүрэн зээрд зүсмийн хээр даагатай гүү манай адууны захад ирчихсэн байна гэж манай нөхөр хэлэхээр нь би энэ хавийн адуу юм байхдаа гэж хэлсэн. Манай адуунд 4-5 хоноод манайх адуугаа 05 дугаар сарын 10-ны үеэр тамгалсан бөгөөд бүх адуугаа тамгалчихаад энэ 2 адууны тамгыг хамт тамгалчихъя гээд манай эгч Хбид 2 хуучин тамган дээр өөрийнхөө нар, саран тамгаар давхар тамгалсан. Уг 2 адууг тамгалаад удаагүй байж байтал цагаан өнгийн “Приус” маркийн машинтай Х гэдэг хүн манайд ирээд Хэгчтэй уулзчихсан манай нөхөртэй уулзаад энэ 2 адуу манай адуу, чи хулгайлсан байна гээд дайраад байхаар нь би Хд манай нөхөр хулгай хийхгүй гэж уурласан чинь сумын төв рүү давхиад явчихсан. Ж бид хоёр маргааш нь буюу 05 дугаар сарын 22-ны өдөр Х2 адууг Ж ахын машин дээр ачаад Цэнхэр суманд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 47-48/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Х мэдүүлсэн “Намайг Архангай Төвшрүүлэх сумын Мэлзий гэдэг газар Жынд Булгийн тархинд хонинд явж байхад 1 цагаан машинтай хүн ирснээ манай дүүгийн адууны захад байсан хүрэн зээрд гүү, хээр даагыг харснаа энэ хэний адуу вэ гэхээр нь манай дүү Жын адуу гэж хэлсэн бөгөөд хаанаас ирсэн адуу вэ гэхээр нь манай бэрийн өмчинд нь ирсэн адуу юм болов уу гэж бодоод хэлсэн. Тэгээд Жын утасны дугаарыг өгөөд холбогдож асуу гэж хэлээд Жынд ирсэн чинь Х гэдэг хүний адуу болж таараад 3 адуугаа алдсан хоёр нь энэ мөн байна гэсэн. Би Х гэдэг хүнд ямар учиртай адуу гэдгийг Жаас асуу л гэж хэлсэн. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө сар, нар тамгаар зөв талын гуянд нь тамгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Г мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын эхээр намайг Жынд очиход малынх нь адууны тэжээлийн өндөрлөсөн хашаанд 3 тооны адуу авчирчихсан тэжээж байсан бөгөөд хүрэн гүү, хээр даагатай байсан. Харин нэг адууных нь зүсийг сайн санахгүй байна. Бараан адуу л харагдаж байсан. Том биетэй байсан бөгөөд гүү, морь аль нь болохыг хараагүй. Би гэрийнх нь гаднаас л харсан. Ямар учиртай адуунууд юм гэж асуухад хүнээс 3 адуу авах ёстой байсан юм, тэрийгээ авлаа гэж ярьсан. Өөр юм яриагүй. Тэр 3 адуугаа хашаандаа хашаад 1 сар гаруй хашаанаасаа гаргаагүй тэжээсэн. Ойр хавиар малд явж байхдаа харахад хашаанд нь байж л байдаг байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10-д гаргаад нөгөө 3 адуугаа тэжээж байсан хашаанаасаа худаг руугаа гаргаад гэрийнхээ ойролцоо холбож гаргаад байсан. 05 дугаар сарын 20-ны үеэр эзэн нь ирээд адуугаа аваад явсан гэж байсан. Хэн ирээд хэний адууг аваад явсныг нь мэдэхгүй. Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр Цэнхэр сум орж хоночихоод маргааш нь харих замаараа Жынхаар ороод гарахад адуунуудаа бүгдийг нь тамгалаад нөгөө хашаанд байсан 3 адуугаа бас тамгалаад худаг руу ус уулгах гээд хашаанаасаа холбоод гаргаж байсан. Хээр даага, хүрэн гүү хоёрыг холбочихсон харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ж мэдүүлсэн “Намайг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Хүрэн хоолойн шатахуун түгээх станцын Хонхор нуур гэх газар 66-68 АРА улсын дугаартай Портер маркийн машинаар Архангай аймаг руу орох гээд явж байтал 2020 оны 05 дугаар сарын 23-ны үед байх Ж над дээр ирээд ахаа замд чинь 2 адуу ачаад Цэнхэрт Хгадаа буулгачихъя гэхээр нь би тэгье гээд Төвшрүүлэх сумын Уран толгой багийн Мэлзий гэх газар Жынд очиж хүрэн гүү, хээр даагатай нь ачаад Цэнхэр сумын төвд Ххашаанд буулгаж өгсөн. Ж надад Хадуу байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “Хгийнх манайхаас 7-8 км орчим баруун хойшоо Буйлан багийн Бор толгой гэх газар нутаглаж байгаа. Гэрийнхээ ойролцоо 2020 оны 04 дүгээр сарын эхээр даага, гүү нийлсэн 3 тооны адуу алдчихлаа, туранхай адуунууд байгаа юм гээд хайгаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Б мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хужиртын Шуудуу гэдэг газар руу манайх адуугаа бэлчээрт гаргаж хонуулаад маргааш нь манай нөхөр Х адуундаа явж ирээд 3 адуу алга болсон байна гэсэн. Манай адуунаас хүрэн гүү, хээр гүү, хээр даага алдагдсан. Уг адуу малаа хайгаад гэрийнхээ хойгуур Буйлангийн нуур, Хужиртын Шуудуу, Цагаан ус, Батцэнгэл хоршооллын нутгаар хайгаад олоогүй. Сүүлд 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр хулгайд алдсан 3 адууны хоёрыг нь Ж гэх залуу шинээр тамгалаад 2 чихийг нь шинээр цуулж им тавьсан байхад нь олсон. Адуугаа олсноос хойш 1-2 хоногийн дараа Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн малчин Ж манай хүрэн гүү, хээр даага хоёрыг надад Цэнхэр сумын төвд авчирч хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын эхээр Х Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Хужиртын Шуудуу гэх газраас даагатай хүрэн гүү, хээр гүү, нийт 3 тооны адуу алдчихлаа гээд явж байсан. Манай адуу 03-04 дүгээр сард Өргөөт, Хужиртын Шуудуу гэх газраар Хадуутай хамт шахуу байсан. Хужиртын Шуудуу гэх газар, Мэлзий толгой гэх газрууд хоорондоо 30 орчим км зайтай. Манайх Хужиртын Шуудуу, Мэлзий гэх газруудын дунд аль аль талаасаа 10 гаруй км зайтай нутагладаг. Хадуу манай Буйлан баг руу орж ирж бэлчдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, 

Э.Жын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Намайг өглөө босоход манай адууны захад ирсэн байсан. Тэгээд би шаварт ойчсон байхад нь босгож ирээд адуутайгаа хамт хариулж байсан. Сүүлд эзэн нь ирээд авсан. Тэгээд  Х ирээд манай адуу хэзээ, яаж ирсэн юм гэж асуухаар нь намайг өглөө босоход адууны захад ирсэн байсан гэж хэлсэн. Зээрд гүү байсан. Хээр гүү байхгүй байсан” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Аовогт ЭЖыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 04 дүгээр сарын 10-ны орчим манай адуунд хүрэн зүсмийн гүү, хээр зүсмийн даагатай ирж 10 гаруй хоносон. Нилээд олон хоног эзэн нь сураглаж ирэхгүй болохоор нь өөрийнхөө адууг тамгалахдаа хамт тамгалсан нь үнэн. Би Х3 тооны адууг хулгайлаагүй” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Г.Энхбаяраас “шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сард хохирогч С.Ххүрэн гүү, хээр даагыг адууныхаа захад ирж олон хоног эзэн нь сураг гараагүй тул тамгалсан нь үнэн. Харин С.Ххээр гүүг огт аваагүй, дээрх 2 тооны адууг хулгайлаагүй. 2020 оны 01 дүгээр сард хохирогч хээр зүсмийн гүүг сураглаж явсан талаар мэдээлэл байдаг.  Иймд Э.Жт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргасныг үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дээрх тайлбар, мэдүүлэг нь хохирогч С.Х2020 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим адуугаа бүртгэхэд 3 тооны адуу алга болсон байсан. Дараа нь Ж хүрэн гүү, хээр даага хоёрын хуучин тамгыг арилгаж, шинэ тамга дарсан байхыг олж мэдээд асуухад эгч нь 2019 оны 10 дугаар сард Жын хуримын өмчинд ирсэн адуунууд гэж худал хэлж дараа нь Ж эхнэрийнхээ хамт Мэлзий толгой гэх газраас гэрт авчирч өгсөн. Өөрийн унаган адуу тул алдагдсан 3 тооны адуу салж явах, мөн 1 шөнийн дотор хаврын цагаар туранхай адуунууд Цэнхэр сумын нутгаас Төвшрүүлэх сумын Мэлзий толгой буюу Жын нутаглаж байгаа газар хүртэл 20-30 км гүйх боломжгүй талаар мэдүүлсэн хохирогч С.Хмэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Ж.Б мэдүүлэг /хх-ийн 33-34/, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим Ж нь өөрийн адууг тамгалахдаа бусдын хүрэн зээрд зүсмийн гүү, хээр даагыг хамт тамгалчихъя гэхээр нь хуучин тамган дээр нь өөрийнх нь нар саран тамгаар давхар тамгалсан болохыг гэрчилсэн гэрч С.И мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Э.Х мэдүүлэг /хх-ийн 17-19/, 2020 оны 04 дүгээр сарын эхээр Жынд очиход малынх нь адууны тэжээлийн өндөрлөсөн хашаанд 3 тооны адуу буюу хүрэн гүү, хээр даага, бараан зүсмийн адуу авчирчихсан тэжээж байсан. Ямар учиртай адуу болохыг асуухад хүнээс 3 адуу авах ёстой байсан юм, тэрийгээ авлаа гэж ярьсан ба 2020 оны 05 дугаар сарын 10 гаргаад нөгөө 3 адууг тэжээж байсан хашаанаасаа худаг руу ойролцоо холбож гаргадаг байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Г мэдүүлэг /хх-ийн 20-23/, гэрч Б.Г “2020 оны 04 дүгээр сарын эхээр Х Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Хужиртын Шуудуу гэх газраас даагатай хүрэн гүү, хээр гүү, нийт 3 тооны адуу алдчихлаа гээд явж байсан. Манай адуу 03-04 дүгээр сард Өргөөт, Хужиртын Шуудуу гэх газраар Хадуутай хамт шахуу байсан. Хужиртын Шуудуу гэх газар, Мэлзий толгой гэх газрууд хоорондоо 30 орчим км зайтай. Манайх Хужиртын Шуудуу, Мэлзий гэх газруудын дунд аль аль талаасаа 10 гаруй км зайтай нутагладаг. Хадуу манай Буйлан баг руу орж ирж бэлчдэггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, гэрч Н.Г мэдүүлгийн эх сурвалжийг баталсан малын хашааны фото зураг /хх-ийн 4-5 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуудас/, 2 адууны фото зураг /хх-ийн 8-9 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. 

Хохирогч С.Х нь хулгайд алдагдсан хээр гүүний үнэ 800.000 төгрөг, эрж хайсан бензиний үнэ 460.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 1 адууны үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч Э.Жаас гаргуулж олгох үндэслэлтэй гэж дүгнэснийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь төлж барагдуулсан, бусад зардал болох 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн баримтыг хохирогч нь ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжтой болно. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй юм.  

Шүүгдэгч Э.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Жын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аовогт ЭЖыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Хнэхэмжлэлээс 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Жын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ