Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

 

 

   2020           9           17                                       2020/ШЦТ/826

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /2724/,

шүүгдэгч: Э.Ба, түүний өмгөөлөгч Э.Отгончимэг /1333/,

шүүгдэгч: М.Ц, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /0096/,

шүүгдэгч: Э.Т, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Баод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар,

 

Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005 0148 70772 дугаартай, 4 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүү нарын хамт

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн, Б.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон улсын Улаанбаатар их суруулийн эрх зүйн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт

Ба.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эй Би Ти групп” ХХК-д тогооч ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ц.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бодь өүшин” ХХК-д бармен ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Т.

 

            Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 86 дугаар байрны 1-108 тоотод оршин суух иргэн А.Чийн гэрээс Никон загварын Д-7200 маркийн гэрэл зургийн аппарат, хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2 130 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

           2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар байрны 20 тоотоос иргэн Э.Буийн нөүтбүүкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

          

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 98 тоот хашааны гадна Б.Чуийн эзэмшлийн 220 000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавэй п-10 маркийн гар утсыг түүнээс утсаа түр хэрэглүүлээч орой өгнө гэж хэлж хуурч авч залилсан,

           

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд хохирогч С.Оын “Самсунг жи-7” загварын гар утсыг хуурч залилсан,

 

            Э.Ба, Э.Т нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СИА /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, эдгээр гурван иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

           шүүгдэгч  Э.Т нь О.Б, Э.Ба нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СИА /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед халдан зодож, эдгээр гурван иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

           мөн шүүгдэгч М.Цтай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Төийн биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

            шүүгдэгч Э.Ба нь Э.Т, О.Б нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СИА /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед халдан зодож, эдгээр гурван иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

шүүгдэгч М.Ц нь Э.Ттай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Төийн биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Б мэдүүлэхдээ:

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна. Би Чийн камерыг буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 400 000 төгрөгийг төлсөн. Мөн нөүтбүүкийг буцааж өгөөд ломбардын нэхэмжилсэн 600 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Буийн 220 000 төгрөгийг төлсөн. Хохирогч От Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд мөрдөн байцаалтын явцад 324 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Зодоон хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Батой 2 залуу маргалдаж байхыг хараад би салгах гэсэн боловч Ш, Мө нар надтай заамдалцсан тул би тэднийг тус бүр 1 удаа цохисон. Энэ зодоон 1 минут орчим л үргэлжилсэн байх. Би бусдын биед халдаж цохисон үйлдлээ зөвшөөрч байгаа боловч намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, баарны үйл ажиллагаанд саад учруулж, байгууллагын эд хөрөнгийг эвдээгүй. Би цагдан хоригдож байх хугацаандаа их зүйл ойлгосон. Би цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Ба мэдүүлэхдээ:

Би бусдыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Би тухайн баарны эд хогшил эвдэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Мөын 1 538 000 төгрөгийн хохирлыг Ттай хувааж төлсөн. Бусад хохирогч нар гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Т мэдүүлэхдээ:

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Цтай ажлаа тараад гарч ирэхэд хохирогч нар охидыг хоргоогоод явуулахгүй байсан тул маргалдсан. Хэрэг үүрийн 05 цагийн үед болсон тул хэргийн газрын ойролцоо хүн байгаагүй. Тухайн үед бүх аж ахуй нэгж байгууллагууд хаасан байсан тул би олон нийтийн газар танхайрч, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй. Хохирогч Төтэй холбоо барьж чадаагүй, гэхдээ түүнд өгөхөөр 150 000 төгрөг авчирсан.              Хохирогч Мө, Эр, Ш нарыг зодож, хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Харин танхайрсан гэсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Хохирогч Мөын 1 538 000 төгрөгийн хохирлыг Батой хувааж төлсөн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Ц мэдүүлэхдээ:

Би “See” бааранд зөөгч хийж байгаад 05 цаг өнгөрөөд ажлаа тараад гарсан. Тухайн үед 2 эмэгтэй найзыгаа хүлээлгэсэн байсан бөгөөд гарч ирээд найз охинтойгоо уулзах гэтэл Тө, Ууганцэцэг нар хамт сууж байсан. Би найз охин Ууганцэцэгийг аваад явах гэтэл Тө явуулахгүй байсан. Тэгээд бид үүнээс болж маргалдсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдээгүй. Тэр үед үүрийн 05 цагт гадаа ямар ч хүн байхгүй байсан. Тухайн үед хохирогч миний найз охиныг өдөж хоргоогоод байсан тул би хохирогчтой маргалдаж, зодолдсон. Би түүний эмчилгээний зардалд 600 000 төгрөгийг сайн дураар төлөхөөр авчирсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ч мэдүүлэхдээ:

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байр, 108 тоотод гэртээ байхад манай дүү А.Сүхбаатарын найз О.Б гэх эрэгтэй ирээд хонох газар байхгүй гээд манайд хоносон юм.Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба О.Б нь манайд хоносон юм. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 08 цагийн орчим би ажилдаа явахаар гарах гэтэл О.Быг унтаж байхаар нь би хаалгаа сайн түгжээд яваарай гэж хэлээд гарсан. Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөдөө явахаар болоод Nikon загварын D-7200 гэрэл зургийн аппаратаа хайгаад олоогүй бөгөөд О.Бтой найзаар нь дамжуулж холбогдоход О.Б нь “би таны аппаратыг авчихсан юмаа, надад байгаа, намайг уучлаарай, өнөөдөр аваачаад өгье” гэж ярьж байсан. Тэгээд тэр ирэхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан юм.

...Миний аппарат нь body D7200 Nikon, Lens 18-105mm VR lens mikon 16gb 2 ширхэг HD өндөр чанарын мемори карт, Handstop буюу зориулалтын гарт угсардаг бариул зэрэг содон шинж тэмдэгтэй юм.

...Би гутлаа буцаагаад авсан учир гутал нэхэмжлэхгүй. Би алдагдсан гэрэл зургийн аппаратаа нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 56-57 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Бу мэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байр, 2 дугаар орц, 20 тоот гэртээ байж байхад над руу чат бичээд “гараад ир” гээд байхаар нь “хичээлээ хийж байна, завгүй байна, дараа больё” гэхэд “заавал уулзъя” гээд байхаар нь гарч уулзсан. Надад чиний компьютер хэрэг болсон, Солонгос руу 3 улсын тэмцээнд явах гээд бичиг баримтаа багш руугаа явуулах гэсэн юм. Заавал компьютераар явуулах ёстой юм гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд гэр лүү хамт дагуулж орсон. Ингээд 30 орчим минут компьютер дээр юм хийх шиг болсон. Би юу хийсэн талаар анзаараагүй. Өөрөө хичээлээ хийж байсан. Тэгээд утсаар яриад би найз охинтойгоо ярьсан, Жуковд байна, би найз охиныхоо флаш дээр хийсэн зүйлээ урьд нь шивсэн юмаа, чиний компьютер дээр хуулаад 1 цагийн дотор аваад ирье гэхээр нь өгөөд явуулсан. Энэ үед надтай холбоо барих утас гээд 88917796, 89667796 гэсэн дугаар өгсөн. Ингээд одоо болтол алга болсон. Саяхан Бөхийн өргөөний буудал дээр таараад барьж аваад цагдаа явах гэтэл найзаасаа аваад өгье гээд явах замдаа аавынх нь ажил дээр очсон. Гэтэл онц зүйл яриагүй. Байранд жижүүр хийдэг юм байна лээ. Манай ах аавынх нь утсыг мэднэ. Найзынхаа гэрт нь очоод хаалгаа тайлж өгөөгүй. Буцах замдаа Жуковын буудал дээрээс зугтаасан. Ингээд цагдаад хандаж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 9-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Чу мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад 18-19 цагийн орчимд зүс таних Б гэх залуу хүний утаснаас над руу залгаж гэрийн гадаа чинь ирчихлээ, гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад гэрийнхээ гадна уг залуутай уулзахад надад хандаж, утсаа түр хэрэглүүлээч гэж хэлээд миний Huawei P-10 загварын гар утсыг аваад явсан юм. Тухайн үед 1 цагийн дараа утсыг чинь өгье гэж хэлээд, фейсбүүкээс гарч яваад надтай дахин холбогдоогүй юм. Харин 2 хоногийн дараа над руу дахин холбогдож бааранд хүн зодсон, мөнгөний хэрэг гараад утсыг чинь ломбарданд тавьсан гэж хэлээд удахгүй аваад өгнө гэж хэлсэн боловч дахин тэр хугацаандаа утсыг авч өгч чадаагүй. Дахин 2-3 хоногийн дараа фейсбүүкээр орж ирээд надтай чатаар харилцаж байгаад мөнгөний хэрэг их байна, мөнгө олж байгаад авч өгнө гэж хэлсэн. Тэгээд уг залуу утсаа салгаад фейсбүүкийг минь блоклож, сүүлдээ холбогдохоо больсон юм. Ингээд би цагдаагийн байгууллагад энэ талаар өргөдөл гаргаж хандсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 235-236 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мө мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би найз болох Ш, Эр нартай Эрын гэрт уулзаж онлайн сургалтанд суугаад бааранд орохоор болоод гэрээс нь гараад 00 цагийн үед хорооллын “Сиа” нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод 1 литрийн Жак даниэлс нэртэй виски хувааж уусан. Тэгээд хоёр найзын хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Ш нэг хүнтэй шүргэлцсэн юм байна лээ. Тэр үед 2-3 залуу Ш руу дайраад байхаар нь би “яагаад манай найз руу дайраад байгаа юм бэ, танай найзаас уучлалт гуйсан биз дээ” гэхэд тэр 3 залуу над руу дайраад байсан. Нэг нь миний нүд рүү гараараа цохисон. Би нэг хүнтэй нь зууралдаж ноцолдоод хөгжмийн тэр хавьд очиход хамгаалагч ирж салгасан. Тэгээд нөгөө хэдэн залуучуудыг хамгаалагч баарнаас хөөж гаргасан. Тэгээд миний хамраас цус гарчихсан ширээн дээрээ цусаа тогтоох гээд сууж байтал бид нартай маргалдсан залуусын нэг нь ирээд “миний гар утас унаад хагарчихсан байна, та нараас хэн нь төлөх юм” гэхэд би найз Шг яваад цагдаа дуудчих гээд явуулсан. Утсыг чинь хагалсан бол цагдаагаар шийдүүлье гэсэн чинь маргаан үүсээд хойноос нэг нь толгой хэсэг рүү алгадсан, би жоохон доошоо тонгойсон чинь нэг нь нүүр рүү гараараа цохиод бас цээж рүү цохиод байхаар нь би гартаа пивоны шил бариад нөгөө хүмүүсийг холдуулах зорилгоор шилээрээ далайсан. Тэр үед нөгөө хүмүүс гараад явсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ш нэг хүнийх нь гар утсыг унагаасан юм байна лээ. Тэгээд маргаан үүссэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Эр мэдүүлэхдээ:

Тэгээд найзуудын хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Мө Ш нар нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би очтол хамгаалагч ирж шалгасан. Би 00-ын өрөө рүү ороод гараад иртэл манай ширээн дээр Мөыг хэдэн залуучууд дараад цохиж байсан. Тэгэхээр нь би очоод болиоч гээд салгах гэтэл чи цуг явж байгаа юм уу гээд нүүр рүү гараараа цохисон. Тэр үед миний нүд харанхуйлаад газар унасан. Газар унасан байхад хоёр удаа өшиглөөд болисон. Зөөгч намайг босгоод сандал дээр суулгасан. Миний санаж байгаагаар цагаан фудволктой хүн, саарал цамцтай 2 хүн байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 76-78-р хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Ш мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Оюу толгойгоос ирээд онгоцны буудлаас шууд найз Эрын гэрт очсон. Бид 3 онлайн сургалтанд суугаад дараа нь ярилцаж байгаад бааранд орохоор болсон. Тэгээд бүжиглэж байгаад би нэг залууг шүргэсэн. Тэгсэн чинь тэр залуу намайг шууд түлхсэн. Тэр залуу миний гар утсыг унагаачихлаа гээд дайраад байсан. Мө бид хоёрын голоор орж салгаад нөгөө залууд хандан “манай найз чамаас уучлалт гуйгаад байгаа юм бишүү” гэсэн чинь хажууд байсан залуу Мөыг цохиод барилцаад цаашаа явсан. Тэр үед намайг нэг залуу толгойг маань доошоо дараад өвдөглөөд, араас толгой руу цохиод байсан. Мөтай үл таних залуу юм яриад сууж байсан. Тэгснээ над дээр ирээд “утасныхаа хохирлыг төлүүлмээр байна, миний утасны дэлгэцийг хагалсан байна” гэхээр нь “чи намайг зөндөө цохиж зодоо биз дээ, зүгээр ярилцаад болох байсан, чамд зодуулчихаад утсыг чинь төлж чадахгүй” гэсэн. Мө намайг “чи яваад цагдаа дуудаад ир” гэхээр нь 00-ын өрөө рүү орж 102-т дуудлага өгсөн. Тэгээд гараад ирсэн чинь Мөыг нэг залуу буланд шахаад зогсож байсан. Салгах гээд гүйгээд очтол намайг нэг залуу гар бариад нэг нь доошоо дараад байсан. Тэгээд би тэр хүмүүсээс салгаад эргээд хартал Эр газар уначихсан байсан. Бид нарыг зодчихоод гараад явчихсан байсан бөгөөд зугтаалгахгүй гээд араас нь гараад хартал 5 залуу байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 83-85 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.О мэдүүлэхдээ:

Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б гэдэг залуутай фэйсбүүкээр чатлаад пүүз солихоор болоод намайг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би 19 цагийн үед очоод 80814882 дугаар луу нь залгаад уулзсан. Тэгсэн чинь намайг чи хэнтэй явж байгаа юм бэ гэсэн. Би ганцаараа гэхэд за за чи утсаа өгчих би орц руу ороод пүүзний зураг дараад гараад ирье гэж хэлж ороод гарч ирээгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 157-158 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Тө мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн орчим би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжой” нэртэй бааранд найз Энхтөртэй уулзаад хамт сууж байгаад баарнаас тамхилах гээд Энхтөртэй хамт гарсан. Тэр үед “Сиа” баарны хажууд байрлах сандал дээр 2 эмэгтэй сууж байхаар нь бид 2 очоод ойр зуурын юм яриад танилцаад зогсож байх үед нөгөө 2 эмэгтэй “Сиа” баарнаас гарч ирж байсан 2 залууг “хайраа” гээд дуудсан. Тэгээд нөгөө 2 залуу хүрээд ирсэн ба сармагчингийн зурагтай, улаан шаргал өнгийн фудболктой залуу нь хүрч ирснээ “чи зайл” гэхлээр нь би “хэсэг байж байгаад явчихъя” гэсэн чинь нөгөө залуу үгийн зөрөөгүй гараараа нүүр лүү нэг удаа алгадсанаа нөгөө гараараа дахиад нэг цохисон. Тэр үед би нүүрээ дараад доошоогоо хараад хэвтсэн чинь нүүр лүү гарны засвараар 4-5 удаа цохисон. Тэгснээ өмднөөс татаад урсан. Гэтэл цаанаас нь нөгөө хоёр охин “явъя” гээд нөгөө залуу найзтайгаа 69-61 УНЯ улсын дугаартай хөх өнгийн автомашинд суугаад явсан. Тэгэхлээр нь би өмнөөс нь очоод машиныг нь хаагаад “та нар яагаад өмд урж байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө намайг цохисон залуу “дансаа өгчих” гэснээ “ална шүү” гээд миний хамарнаас татсанаа машинаас бууж ирснээ нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед манай найз Энхтөр гар утсан дээрээ бичлэг хийж байсаныг харчихаад нөгөө хүмүүс яваад өгсөн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 117-119 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8694 тоот дүгнэлтэд:

1. Б.Мөын биед зүүн хацар, эрүүнд шарх, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, цээжинд цус хуралт, цээж, нуруунд зулгаралт тогтоогдлоо.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 94 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 879 тоот дүгнэлтэд:

1.2.3.4.5. хохирогч Б.Мөын зүүн дээд 6 дугаар шүдэнд гэмтэл тогтоогдсонгүй. Зүүн дээд 6, 7 дугаар шүднүүдэд архаг өөрчлөлттэй (кариес), уг архаг өөрчлөлт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 220 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8695 дугаартай дүгнэлтэд:

1. М.Шгийн биед тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8696 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Эрын биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 106 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8610 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Төийн биед дээд уруулын зулгаралт, язарсан шарх, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 133 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмон мэдүүлэхдээ:

Дээрх дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс дээд уруулын зулгаралт, язарсан шарх, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мөн зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл нь хамаарна. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 190-191 дүгээр хуудас)

 

2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэгийг эхнээс нь тоглуулахад хяналтын камерийн зүүн дээд буланд 07-16-2019 tue 03:02:25 гэж цагийг зааж байх ба Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sea нэртэй баарны ширээг харуулсан хяналтын камер байв. Хяналтын камерийн тусгалын урдаас цагаан цамцтай срочкин цамцтай залуу болон цагаан өнгийн нэмгэн цамцтай 2 залуу юм яриад сууж байх ба наад талд нь цагаан фудболк, хар өмдтэй залуу зогсоод ширээн дээр сууж байсан ба хар өнгийн цамцтай залуутай юм ярьж, мөрөн дээр нь алгадаж байв.

Энэ үйл явдал үргэлжлэн 03:03:06 цагт зогсож байсан цагаан өнгийн фудболк, хар өмдтэй залуу хар өнгийн цамцтай залуугийн хажууд сууж, үргэлжлүүлэн ярьж эхлэх бөгөөд 03:03:24 цагт хяналтын камерын баруун талаас цагаан малгайтай хар өнгийн фудболктай, саарал өнгийн өмдтэй залуу ширээн дээр ирэн цагаан срочкин цамцтай залуугийн урд цагаан өнгийн гар утас гаргаж тавин юм ярьж байх бөгөөд гар утсаа харуулан хоорондоо юм ярьж байв.

Энэ үед наана юм ярьж байсан цагаан фудболктай залуу уг хүн рүү анхаарлаа хандуулан уг хүмүүсийн яриад оролцож эхлэх бөгөөд уг залууг татан хажуудаа суулгав.

Цагаан фудболктай залуу цагаан малгай, хар фудболктай залууг хажуудаа суулган хоорондоо юм ярьж байх ба энэ үед камерийн зүүн талаас баарны зөөгч гарч ирэн цагаан өнгийн срочкин цамцтай залуутай юм ярьж байв.

03:04:52 цагт цагаан малгайтай залуу босоод явах гэтэл цагаан фудболктай залуу татан хажуудаа суулгаж, юм ярьж байгаад 03:05:06 цагт уг цагаан малгайтай, хар фудболктай залууг босгож явуулав.

Цагаан малгайтай залуу гарч явсаны дараа ширээн дээр сууж байсан 4 залуу хоорондоо юм ярьж байгаад 03:05:39 цагт цагаан фудболктай залуу болон цагаан срочкин цамцтай залуугийн хажууд очиж, сууж хоорондоо юм ярьж сууцгаав.

Хэсэг хугацааны дараа цагаан фудболктой залуу гар утсаа гарган оролдож байх ба 03:06:16 цагт цагаан фудболктой залуу нь гар утсаа барин хяналтын камерийн баруун тал руу явав.

03:07:26 цагт хяналтын камерын баруун талаас хар өнгийн зурагтай фудболктой, шар царайтай, халимаг богино үстэй, саарал өнгийн өмдтэй залуу болон хар өнгийн нэмгэн цамцтай, хар өнгийн өмдтэй залуу, хар малгайтай, хар фудболктой залуу, мөн цагаан малгайтай, хар фудболктой 4 залуу гаднаас орж ирэн ширээн дээр сууж байсан цагаан өнгийн срочкин цамцтай залуутай юм ярьж байгаад хар өнгийн зурагтай фудболк, саарал өнгийн өмдтэй залуу ширээн дээр сууж байсан цагаан өнгийн срочкин цамцтай залуугийн урд ширээн дээр цагаан өнгийн малгайтай залуу цагаан өнгийн гар утас тавих ба энэ үед цагаан срочкин цамцтай залуугийн хажууд сууж байсан цагаан өнгийн нэмгэн цамцтай залуу босон наад талд сууж байгаа хар өнгийн цамцтай залуутай юм ярьж байх үед цагаан срочкин цамцтай залуугийн зүүн талын шанаа хэсэг рүү хар өнгийн зурагтай фудболк, саарал өнгийн өмдтэй залуу 1 удаа баруун гараараа цохиж байх бөгөөд энэ үед цагаан срочкин цамцтай залуу босож ирэхэд хар зурагтай фудболктой залуу заамдалцан авав.

Энэ үед цагаан өнгийн цамцтай залуу ширээн дээр байсан гар утсыг гартаа барих үед цагаан өнгийн малгайтай залуу гар утсыг булаацалдаж байв.

Энэ үед цагаан срочкин цамцтай залуу гар утсыг тавих үед цагаан малгайтай залуу цагаан срочкин цамцтай залууг баруун гараараа цохих үед цагаан срочкин цамцтай залуу доошоо тонгойв.

Хар өнгийн зурагтай фудболктой залуу цагаан өнгийн срочкин цамцтай залууг толгой руу нь түлхэн буйдан руу унагаах үед хар өнгийн нэмгэн цамцтай залуу хар зурагтай фудболктой залууг барьж, хойшлуулав.

Энэ үед цагаан өнгийн срочкин цамцтай залуу уг залуучуудыг нааш ир гэж гараараа даллах бөгөөд өөдөөс нь цагаан өнгийн малгайтай залуу харан зогсож, маргалдаж байгаад цагаан өнгийн малгайтай залуу ширээн дээр байсан пивоны шил барин цагаан өнгийн срочкин цамцтай залуу руу далайж байгаад буцааж тавив. Энэ үед цагаан срочкин цамцтай залуутай хамт сууж байсан хоёр хүн босоод явчихсан байв.

Хэсэг хугацаанд зогсож байгаад цагаан өнгийн малгайтай залуу цагаан срочкин цамцтай залуу руу дайран цохиж буйдан дээр унагаж байх бөгөөд дээрээс нь даран баруун гараараа 3-4 удаа цагаан өнгийн срочкин цамцтай залууг цохиж байх бөгөөд энэ үед хар өнгийн зурагтай фудболктой залуу уг залууг салгахгүй хойно нь зогсож байх бөгөөд энэ үед ширээний наад талаар саарал өнгийн цамцтай залуу орж ирэн ширээн дээр байсан пивоноос ууж байхад хар өнгийн зурагтай фудболктой залуу пиво ууж байсан саарал өнгийн цамцтай залуугийн өөдөөс харан юм ярьж байхад цагаан өнгийн срочкин цамцтай залуу буйдан дээрээс босож ирэх үед хар өнгийн зурагтай цамцтай залуу цагаан срочкин цамцтай залууг нэг удаа баруун гараараа цохих бөгөөд саарал өнгийн цамцтай залуутай маргалдан өөдөөс нь харан зогсож байх үед хяналтын камерын зүүн хэсэгт цагаан малгайтай залуу болон цагаан цамцтай залуу нар хоорондоо цохилцож, ноцолдож байхад хар өнгийн зурагтай фудболктой залуу саарал өнгийн цамцтай залууг баруун гараараа нүүрэн хэсэг рүү 1 удаа цохиж байх бөгөөд тэр үед цагаан өнгийн фудболктой залуу хар өнгийн зурагтай фудболктой залууг татахад цагаан фудболктой залууг цаанаас нь хар малгайтай болон хар нэмгэн малгайтай залуучууд татах бөгөөд цагаан фудболктой залуу хар өнгийн зурагтай фудболктой залууг татав. Энэ үед хар фудболктой залуу саарал өнгийн цамцтай залууг татан ширээнээс цааш гарав. Энэ үед хяналтын камерын баруун доод хэсэгт цагаан малгайтай залуу цагаан срочкин цамцтай залуу нар хяналтын камерын тусгалаас гарав. Хяналтын камерын дунд хэсэгт саарал өнгийн цамцтай залууг татаж, чирж байх үед хар өнгийн нэмгэн цамцтай залууг саарал цамцтай залуу баруун хөлөөрөө хавиран газар унагаах үед дээрээс нь хар өнгийн зурагтай фудболктой залуу түүний дээрээс цагаан өнгийн фудболктой залуу даран унах бөгөөд энэ үед баарны хамгаалагч хамгийн дээрээс нь дарсан цагаан фудболктой залууг хар өнгийн нэмгэн цамцтай залуу болон баарны хамгаалагч салгах гэж татах бөгөөд энэ үед ширээн дээр цагаан өнгийн цамцтай нүдний шилтэй эмэгтэй хар өнгийн хүрэмтэй эрэгтэй нар ирж суугаад буцаад босож явах үед хар өнгийн зурагтай фудболктой залуу ирэн цагаан малгайтай залуу болон цагаан срочкин цамцтай залуу нарыг татан босох гэтэл цагаан өнгийн срочкин цамцтай залууг цагаан өнгийн малгайтай залуу даран ширээний хажууд унагааж байх бөгөөд энэ үед баарны хамгаалагч цаана нь байх бөгөөд салгах гээд ойртох үед цагаан өнгийн малгайтай залуу хар өнгийн зурагтай фудболктой залуу нар цагаан срочкин цамцтай залуугийн дээрээс даран буйдан дээр хэвтүүлсэн байх үед хар нэмгэн цамцтай залуу хар өнгийн зурагтай фудболктой залууг цааш нь татан холдуулав. Энэ үед хамгаалагч залуу цагаан өнгийн малгайтай залуугийн хойноос татан болиулах гэхэд болихгүй байх бөгөөд энэ үед цаанаас цагаан өнгийн фудболктой залуу гарч ирэн хар цагаан малгайтай залууг татах үед цагаан малгайтай залуу цагаан срочкин цамцтай залууг татан хамт газар унацгаав. Энэ үед цагаан срочкин цамцтай залуу босож ирэх бөгөөд хажууд нь хараад зогсож байсан хар өнгийн саравчтай малгайг буруу харуулан өмссөн залуу нэг удаа нүүр рүү нь баруун гараараа цохив. Энэ үед цагаан фудболктой залуу дундуур нь орж салгах бөгөөд хамгаалагч нар уг залуусыг хяналтын камерын баруун тийш аван холдуулав. Цагаан срочкин цамцтай залуу буйдан дээр суух үед цаана нь баарны зөөгч ширээний цаанаас нэг залууг босгож байв. Энэ үед ширээний цаана хэвтсэн залуу босохгүй, баарны ажилчид тойрон зогсож, хяналтын камерыг халхалж байх бөгөөд ширээн дээр байсан пиво болон аяга нарыг зөөгч хурааж байв. Хэсэг хугацааны дараа ширээн доор хэвтэж байгаа саарал өнгийн нэмгэн цамцтай залууг цагаан өнгийн фудболктой залуу босгож байв. Уг залуу босож ирээд явж чадахгүй ойрхон байх сандал дээр сууж ширээн дэрлэн хэвтэж байгаад босон хяналтын камерын баруун тийш оров. Хяналтын камерт буйдан дээр цагаан срочкин цамцтай залуу ганцаараа цамцаа тайлчихсан сууж байгаа нь харагдах бөгөөд 03:11:41 цагт эрээн өнгийн нэмгэн цамцтай цэвэрлэгч шал арчин явах бөгөөд 03:12:12 цагт баарны зөөгч ирэн ширээ арчиж байгаагаар хяналтын камерын бичлэг дуусав.

Энэ камерт бичигдсэн саарал өнгийн нэмгэн цамцтай нь хохирогч Д.Эр, цагаан өнгийн срочкин цамцтай Б.Мө, цагаан өнгийн фудболктой нь Ш болох нь тогтоогдож байв. Мөн цагаан өнгийн малгайтай залуу нь Ба болох нь тогтоогдов. Үзлэгийн явцад хохирогч Б.Мөын биед Ба халдаж байх бөгөөд түүний найзууд мөн цохиж байв. Ш, Эр нарын биед Батой хамт явж байгаа саарал өнгийн зурагтай фудболк өмссөн залуу, хар өнгийн нэмгэн цамц өмссөн залуу нар зодолдож байгааг дурьдан бичив гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 163 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ууганцэцэг мэдүүлэхдээ:

2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би тухайн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” нэртэй бааранд зөөгчөөр ажилд ороод дагалдангаар ажиллаж байсан ба шөнө 00 цагийн орчим намайг ажлаа хийж байсан чинь Түвшөөнөө гэж өөрийгөө танилцуулсан залуу “танилцъя” гээд танилцсан. Тэгээд 04 цагийн орчимд тамхи татах гээд найз Удвалмаатай хамт баарны үүдэнд тамхилаад Тэди-2-ын хажуу талын сандал дээр сууж байсан чинь хажуугаар нэг нь өндөр шар үстэй, жинсэн өмдтэй, нөгөөх нь намхан хар хувцастай хоёр залуу зөрөөд өнгөрч байгаад буцаад бид 2 дээр хүрч ирснээ “танилцъя” гэхээр нь би нэрээ худлаа хэлсэн чинь өөдөөс тамхилаад “хамт явж үргэлжлүүлэх үү” гэхээр нь би “цаашаагаа яв” гэж хэлээд байж байсан чинь цаанаас Түвшөөнөө өндөр, үсээ хойшоогоо гэйлдчихсэн залуутай хамт ирснээ нөгөө 2 залуутай “найз охин зүгээр байлгаарай” гэсэн. Тэгээд тэд нар хоорондоо хэрэлдэж байснаа Түвшөөнөө гэх залуу нь өндөр туранхай урт үстэй залууг нүүр рүү нь гараараа 1-2 цохисон. Тэр үед хамт явсан намхан залуу нь Түвшөөнөөг цохиод авсан чинь эргээд намхан залуу нь цаашаагаа зугтаахад Түвшөөнөө цааш нь хөөсөн. Тэр үед Түвшөөнөөгийн найз нь өндөр туранхай шар үстэй залууг барьж аваад нүүр рүү нь цохисон ба тэр үед тэр залуугийн өмдийг татаад урчихсан. Тэр үед би найз Удвалтай хамт машин дотроо сууж байсан. Тэгсэн чинь нөгөө шар үстэй залуу цагдаа дуудах үед зодолдохоо болиод миний машинд суусан. Тэгсэн чинь нөгөө шар үстэй залуу явуулахгүй гээд машины урд гараад зогссон чинь Түвшөөнөө нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэр үед нөгөө шар үстэй залуу газар уначихсан.

            Түвшөө ирээд нөгөө залууг явчих гэсэн чинь нөгөө залуу нь явахгүй инээгээд байсан чинь Түвшөө нөгөө залууг нүүр рүү нь цохисон чинь өөдөөс нь бас цохиод зодолдсон. Тэр үед Цээкүү ирээд өндөр залууг бас цохисон гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 120-122, 124 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

О.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 189 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Ба эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 196 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 197 дугаар хуудас)

                                    ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч О.Б ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 86 дугаар байрны 1-108 тоотод оршин суух хохирогч А.Чийн гэрээс “Никон загварын Д-7200” маркийн гэрэл зургийн аппарат, хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 2 130 000 төгрөгийн, 

           2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар байрны 20 тоотоос хохирогч Э.Буийн нөүтбүүкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 1 353 926 төгрөгийн эд хөрөнгийг залилсан,

           2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 98 тоот хашааны гадна Б.Чуийн эзэмшлийн 220 000 төгрөгийн үнэтэй “Хуавэй п-10” маркийн гар утсыг түүнээс утсаа түр хэрэглүүлээч орой өгнө гэж хэлж хуурч авч, залилсан,

            2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудлын орчимд хохирогч С.Оын 324 000 төгрөгийн үнэтэй “Самсунг жи-7” загварын гар утсыг хуурч, залилан авсан,

 

            Э.Ба, Э.Т нартай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СИА /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед шалтгаангүйгээр халдан зодож, гурван хохирогчийн эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

            шүүгдэгч Э.Т нь О.Б, Э.Ба нартай бүлэглэж

            2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИА” /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед халдан зодож, гурван хохирогчийн эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

           

            шүүгдэгч Э.Ба нь Э.Т, О.Б нартай бүлэглэж

            2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “СИА” /SEA/ нэртэй бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед халдан зодож, гурван хохирогчийн эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ч, О.Бу, Б.Чу, С.О, Б.Мө, Д.Эр, М.Ш, Э.Тө, гэрч С.Ууганцэцэг нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8694, 8695, 8696  дугаар дүгнэлт, Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, Сиа баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Прокуророос шүүгдэгч Э.Тыг М.Цтай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Төийн биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

шүүгдэгч М.Цыг Э.Ттай бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Төийн биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, ингэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилжээ.

 

2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн үүрийн 05 цагийн үед шүүгдэгч нар нь ажлаа тараад “Сиа” баарнаас гадаа гарахад хохирогч Э.Тө нь тэдний найз охидыг өдөөн хоргоосноос маргаан болж, түүнийг бүлэглэн зодсон үйл баримт тогтоогдлоо. Энэ үед гудамжинд олон хүн байж тэдний амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь нотлогдохгүй тул тэдэнд тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин Э.Т, М.Ц нар бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Сиа” баарны орчим хохирогч  иргэн Э.Төийн биед халдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын зулгаралт, язарсан шарх, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Төийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны  өдрийн 8610 дугаар дүгнэлт, шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ба, Э.Т, О.Б нар 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө “Сиа” бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын биед халдан зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал, баарны хэвийн ажиллаагааг алдагдуулаагүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж байгааг  зөвшөөрхгүй байх боловч тэдний гэмт үйлдэл нь хохирогч Мө, Эр, Ш нарын мэдүүлэг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр няцаагдаж байна.

 

            Иймд шүүгдэгч Өөлд овогт Очирчулууны Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

 

бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан,

 

нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Орлой овогт Энхболдын Баыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Боржигон овогт Энх-Амгалангийн Тыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Зогсоол овогт Манлайбаатарын Цыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь хохирогч Бут нөүтбүүкийг буцаан өгсөн, бусад хохирогч нарт учруулсан хохирлоо төлжээ.

Хохирогч Эр, Ш нар хохирол нэхэмжлээгүй, Ба, Т нар хохирогч Мөт 1 538 000 төгрөг хувааж төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Тө нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Т 150 000 төгрөг, Ц 600 000 төгрөгийг түүнд сайн дураар төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй. 

           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд тэр 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч А.Чийн гэрээс нууцаар, хууль бусаар хулгайлах, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Чуийн “Хуавэй п-10 маркийн”  гар утсыг залилах, 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Э.Ба, Э.Т нартай бүлэглэж “СИА” бааранд хохирогч Б.Мө, Д.Эр, М.Ш нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн тул шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 06 сар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,  2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоов.

 

Э.Ба, Э.Т, Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Төийн эмчилгээний зардалд Э.Т, 150 000 төгрөг, Ц 600 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэрийг харгалзан тэдэнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан ба ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч нарт ялгамжтай ял оногдуулав.

 

            Иймд О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 08 /найман сар/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Шүүгдэгч Э.Баыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар О.Бт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, 3 жил 4 сарын хугацаагаар,

 

Э.Тт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, 1 жил 3 сарын хугацаагаар хорих,

 

            Э.Баод оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй байна.

 

О.Бын 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 350 хоног,

Э.Тын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь тус тус тооцож,

М.Цын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 184 цагийг хасаж тооцлоо.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Т, М.Ц нарыг  бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Сиа” баарны орчим хохирогч Э.Төийн биед халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулахдаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

 

бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

 

нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Орлой овогт Энхболдын Баыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Тыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Цыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.  О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 08 /найман сар/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Шүүгдэгч Э.Баыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 888 дугаар Шийтгэх тогтоолын 2-т зааснаар О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хорих ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар хугацаагаар хорих ялаар,

            Э.Баод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Бт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих,

Э.Тт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих,

Э.Баод оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Цын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас нь 184 цагийг хасч тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар М.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Бын 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 350 хоног,

Э.Тын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь тус тус тооцсугай.

10. Э.Ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

12. Шүүгдэгч О.Б, Э.Ба нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Төөд шүүгдэгч Э.Т 150 000 төгрөг, шүүгдэгч М.Ц 600 000 төгрөг төлөхөө тус тус илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Э.Т, Э.Ба нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

14. М.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, Э.Т, Э.Ба нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, М.Цт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Л.ОЮУН