Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

 

    2020           11            11                                 978                

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч: Н.Р, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Рд холбогдох эрүүгийн 2003 0037 00279 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт н Р.

 

Шүүгдэгч Н.Р нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд талын замд “Тоёота приус 20” загварын, 82-85 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.А, А.Э нарыг мөргөж, улмаар А.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Р мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг би зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хэрэг шүүхэд анх ирснээс хойш 2 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд О.Атай уулзсан. О.А одоо боссон, явж байгаа. Эын хувьд эрүүл болсон. Эхлээд эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг төлсөн. Хойшид гарах эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг төлсөн. Хойшид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжилвэл төлнө. Одоо би машин барихгүй байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.А мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ...02 цаг 50 минутын орчимд АТМ орж таксины мөнгө аваад гэртээ харихаар урд талаасаа хойшоо зам хөндлөн гарахаар зам хөндлөн ороод ертөнцийн зүгээр урд талынх нь замыг өнгөрөөд хойд талын урсгал руу ортол цаана машин харагдаж байсан. Тэгэхээр нь амжаад гарчих юм шиг байхаар нь алхаад ортол баруун тийш явж байсан машин бид хоёрыг мөргөсөн. Тэгээд би газар хэвтэж байснаа мэдэж байна.

Миний бие Н.Ртэй харилцан тохиролцож, гомдол барагдуулсан тул гомдол саналгүй гэжээ. (хэргийн 29-30, 106 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Э мэдүүлэхдээ:

...Хайлаастад Сарангэрэлийнд очсон. Тэгээд төрсөн өдөр юм чинь яахын гэлцэж байгаад нэг том 2.5 литрийн пиво аваад хувааж уусан. Тэгээд сууж байгаад 19 цагийн үед багын найзын эхнэр А холбогдсон. Тэгээд бид хоёрыг байж байгаа бол яваад очъё гэсэн. Тэгээд Аыг ирэхээс өмнө пиво дуусаад дахиад нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад дуусаж байхад А 20-21 цагийн үед ирсэн. Тэгэхээр нь дахиж 1 шил 0.75 литрийн архи авч, бид гурав хувааж уучихаад 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байх үед би харьлаа гэсэн чинь А бас харих юм ярьсан. Тэгэхээр нь 25 хүртэл хамт явъя гэж хэлээд тэндээс хамт явсан. Тэгээд бид хоёр гарч ирээд такси бариад 25 дугаар эмийн сан руу аавынд ирээд, хоол идэж юм ярьж сууж байгаад бид хоёр гараад АТМ орчихоод Атай юм яриад алхаж байсан. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр чихээ оёулж байхдаа ухаан орсон.

  Н.Р нь хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 25-26, 107 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7301 тоот дүгнэлтэд:

1. А.Эын биед баруун шагайн үений гадна хавчаар ясны хугарал, баруун чихний дэлбэнд шарх, дух, хамар, зүүн шанаа, зүүн чамархай, баруун шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7340 тоот дүгнэлтэд:

1. О.Аын биед ууц ясны латерал масс жижиг сэлтэрсэн зөрөө багатай хугарал, хоёр талын умдаг ясны урд салаа бяцарч сэлтэрсэн зөрөөтэй хугарал, 2 талын суудал баруун талдаа зөрөө багатай, зүүн талдаа зөрөөгүй хугарал, нүүр, баруун шуу, тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн атгаал ясны далд хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал  гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр  дүнгээс хамаарна гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаартай магадлагаанд:

1. Тоёота приус 20 маркийн, 82-85 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Намдагдоржийн Р нь “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч О.А, А.Э  нар нь “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнийн 03 цаг 25 минут 58 секундэд ногоон цамцтай, шорттой хүн, цайвар цамц, өнгө нь тодорхой харагдахгүй өмдтэй хүний хамт цэнхэр өнгийн төмөр хашааны булангаас гарч ирэн явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр замын урд талаас зорчих хэсэг рүү орж явганаар баруунаас зүүн чиглэлийн зорчих хэсгийг өнгөрөөд замын тусгаарлах хэсгийг даван зүүнээс баруун чиглэлийн зорчих хэсэг рүү орж, 3 дугаар эгнээг өнгөрч 2 дугаар эгнээнд 03 цаг 26 минут 16 секундэд алхаж байхад цагаан өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлэн унаж байгаа бичлэг байв. 03 цаг 26 минут 33 секундэд Тоёота приус 20 загварын машины жолооч машинаасаа буун мөргүүлсэн зорчигчид дээр очиж байна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Р эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 79 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Р нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд талын замд “Тоёота приус 20” загварын, 82-85 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч О.А, А.Э нарыг мөргөж, А.Эын эрүүл мэндэд баруун шагайн үений гадна хавчаар ясны хугарал, баруун чихний дэлбэнд шарх, дух, хамар, зүүн шанаа, зүүн чамархай, баруун шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,

О.Аын эрүүл мэндэд ууц ясны латерал масс жижиг сэлтэрсэн зөрөө багатай хугарал, хоёр талын умдаг ясны урд салаа бяцарч сэлтэрсэн зөрөөтэй хугарал, 2 талын суудал баруун талдаа зөрөө багатай, зүүн талдаа зөрөөгүй хугарал, нүүр, баруун шуу, тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн атгаал ясны далд хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.А, А.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7301 тоот, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7340 тоот дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 91 дугаар магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, түргэн тусламжийн дуудлагын хуудас, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Н.Рд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй,

хохирогч О.А нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 168 660 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Н.Р нь О.Ад 8 000 000 төгрөг, А.Эт 1 000 000 төгрөг төлж,  “А.Э, О.А нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Рд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1027427 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Рг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Н.Рг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Н.Рд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Н.Р нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.Ргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 1027427 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Рд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН