Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2017/03029/И |
Дугаар | 001/ХТ2018/01245 |
Огноо | 2018-09-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/01245
"Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 893 дугаар магадлалтай,
“Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ч т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ш ” ХХК нь “Кей си би” ХХК-тай 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 1,991,601,744.45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. “Кей си би” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 60 айлын орон сууцыг барьж 2015 оны 4 сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар 2016 оны 01 сарын 11-ний өдрийн “Кей си би” ХХК-ийн удирдах зөвлөлийн тогтоолоор хөрөнгө оруулалтын гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу зарагдаагүй үлдсэн байрнуудыг “Ш ” ХХК болон “Кей си би” ХХК хуваан авч урьдчилан борлуулсан 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223,941,000 төгрөгийг “Ш ” ХХК-ийн ашигт хувиарлагдан тооцохоор тохиролцсон. Ингээд худалдан борлогдсон байрнуудаас үлдэгдэл төлбөрийг “Ш ” ХХК нь нэхэж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам 41 дугаар байр 57 тоотын 2 өрөө байрыг Ч нь орон сууц барилга худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож худалдан авахаар урьдчилгаа 14,000,000 төгрөгийг төлсөн. Тус гэрээг 2014 оны 10 сарын 01-ний өдөр барилга ашиглалтанд орохоос өмнө байгуулсан. Энэхүү гэрээний 3.1-д худалдан авагч тухайн сууцны үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтанд орох хүртэл тохиролцсоны үндсэн дээр хуваарийн дагуу төлнө гэж заасан. Гэтэл худалдан авагч тал болох Ч нь тус орон сууц ашиглалтанд орсноос хойш үлдэгдэл төлбөр болох 58,520,000 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Хариуцагчтай төлбөрийн үлдэгдлээ хурдан хугацаанд төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч өнөөдөр, маргааш төлнө гэж худлаа шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Ч ээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 58,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “Кэй си би” ХХК-ийн захирал С.Чимбаттай 2013 оны 09 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан ба өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. “Кэй си би” ХХК-ийн захирал М.Чимбатад хуваарийн дагуу байрны төлбөрт 23,405,000 төгрөг төлсөн. “Ш ” ХХК нь надтай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ тухай надад албан бичиг байтугай амаар ч мэдэгдээгүй. Харин М.Чимбат надад үлдэгдэл төлбөр тооцоог хийлгүй түр хүлээж байх тухай албан бичиг өгсөн. Би “Кэй си би” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийнэ гэсэн бодолтой байгаа, уг 57 тоотод амьдарч байгаа нь үнэн гэхдээ “Ш ” ХХК-тай ямарч хамааралгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Кэй си би” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 10 сарын 01-ний өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээнд худалдагч “Кэй си би” ХХК гэж, худалдан авагч Ч гэсэн гэрээг нэхэмжлэгч “Ш ” ХХК нь ирүүлсэн байдаг бөгөөд энэ гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин 2013 оны 09 сарын 07-нд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу Ч нь “Кэй си би” ХХК-ийн захирал С.Чимбатад 23,405,000 төгрөгийг төлсөн байдаг. “Кэй си би” ХХК болон “Ш ” ХХК нар нь уг 60 айлын орон сууцыг барьж, 2015 оны 04 сарын 06-ны Улсын комисст хүлээлгэж өгсөн. 2016 оны 01 сарын 11-ний өдрийн гэрээг сайн мэдэхгүй бөгөөд “Кэй си би” ХХК нь шаардах эрхээ “Ш ” ХХК-д шилжүүлсэн зүйл огт байхгүй. Иймд Ч нь уг байрны төлбөрийг “Кэй си би” ХХК-д төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш ” ХХК-ийн хариуцагч Ч ээс гэрээний үүрэгт 58,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 893 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн мөн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь “Кей Си Би” ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 60 айлын орон сууц барихаар “Ш ” ХХК-иас 1,991,601,744.45 төгрөгийг бэлнээр, харин “Кей Си Би” ХХК нь 300,000,000 төгрөгийг барилгын хийц хэлбэрээр хөрөнгө оруулахаар харилцан тохиролцож 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 60 айлын орон сууцыг барьж 2015 оны 04 сарын 06-ны өдрийн 2015\193 дугаар актаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Эдийн засгийн хүндрэлээс улбаалан орон сууцыг борлуулахад хүндрэл гарсан учир компанийн хооронд 2011 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний 4.4-т заасныг баримтлан хөрөнгөө хувааж борлуулалтаа өөрсдөө хариуцахаар шийдвэрлэж, худалдан борлогдоогүй 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9,10,11, 12,13,14,15,16,17, 18, 30, 32, 33, 38, 41, 43, 44, 47,48,50,52,55, 58, 59, 60 тоот орон сууцнуудыг “Ш ” ХХК-д 5, 27, 31, 49, 56 тоот орон сууцнуудыг “Кей Си Би” ХХК-д ашигт хувиарлаж худалдан борлогдсон 19, 20, 21,22, 23, 24, 25, 26, 28, 29, 34, 35, 36, 37, 39, 40, 42, 45, 51, 53, 54, 57 тоот 22 орон сууцны үлдэгдэл төлбөр болох 223,941,000 төгрөгийг “Ш ” ХХК-ийн ашигт хувиарлахаар хөрөнгө хувиарлах тогтоолоор хувиарласан.
Өөрөөр хэлбэл, 60 ширхэг байрны худалдан борлогдоогүй 33 байрыг “Ш ” ХХК-д “Кей Си Би” ХХК тус тус авч үлдэх урьдчилан борлогдсон 22 байрны үлдэгдэл төлбөр болох 223,941,000 төгрөгийг "Ш " ХХК-ийн ашигт хувиарласан болно. \60-33-5=22\ Мөн 2016 оны хөрөнгө хуваарилах төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хоёр тал гэрээг дүгнэж ашигаа хувиарласан бөгөөд талууд түүн дээр гарын үсэг зурж тохиролцсон. Хэдийгээр тогтоол гэсэн хэлбэртэй боловч талууд хоёр талын гэрээг дүгнэж ашигаа хуваасан бөгөөд үүн дээр маргадаггүй. Уг худалдан борлогдсон 22 байранд 57 тоот орон сууц орж байгаа бөгөөд тухайн орон сууцыг 2014 оны 10 сарын 01-ний өдрийн 16 дугаар Орон сууцны барилга худалдах, худалдах авах гэрээний дагуу Ч нь 72,520,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 14,000,000 төгрөгийг төлж орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
Хөрөнгө хувиарлах тогтоол гарсаны дагуу “Ш ” ХХК нь худалдан борлогдоогүй байрыг өмчлөгч болж, захиран зарцуулж, худалдан борлогдсон 22 байрны үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүссэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...Нэхэмжлэгч “Ш " ХХК нь 2016 оны 01 сарын 11-ний өдрийн хөрөнгө хувиарлах хэлцлийн дагуу 57 тоот орон сууцны төлбөрийг шаардах эрхийг гуравдагч этгээд “Кей Си Би ” ХХК-иас шилжүүлэн авсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасны дагуу нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөрөнгө хувиарлах тогтоол болон түүний хавсралтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлэн авч хэлэлцсэнгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу “Кей Си би” ХХК-иас 2016 оны 01 сарын 11-ний өдрийн хөрөнгө хувиарлах тогтоолын 4 дэх заалтын дагуу шилжүүлэн авсан шаардах эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хэдийгээр хөрөнгө хувиарлах тогтоолын хавсралтын 57 тоотод н.Бүрэнбаатар гэж бичигдсэн хэдий ч н.Бүрэнбаатар нь хариуцагч Ч ийн нөхөр бөгөөд энэ талаар хэрэгт баримт байхгүй боловч бодит үнэн юм. Манай компанийн зүгээс 2016 оны 01 сарын 11-ний өдрийн хөрөнгө хувиарлах тогтоолын 4 дэх заалтын дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж орон сууц худалдан авсан үлдэгдэл төлбөртэй иргэдээс төлбөрийг нэхэмжилж төлбөрөө барагдуулмагц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулан өгч байгаа болно. Хөрөнгө хувиарлах тогтоолын дагуу 33 байрыг манай компани захиран зарцуулж, худалдан борлогдсон байрны үлдэгдэл төлбөрийг худалдан авагч нар манай компанид төлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд нь ямар нэгэн маргаан гаргаагүй нь 7 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг “Ш ” ХХК-д шилжүүлсэн гэдгээ бодит үйлдлээрээ харуулж байгаа юм. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хянасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 893 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь хариуцагч Ч т холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 58,520,000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “Кей Си Би” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, “Кей Си Би” ХХК 60 айлын орон сууцыг барьсан, Ч ийн худалдан авсан сууцны төлбөрийг шаардах эрхийг “Кей Си Би” ХХК-аас “Ш ” ХХК нь шилжүүлж авсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Кэй Си Би” ХХК-ийн захирал С.Чимбаттай 2013 оны 09 сарын 07-ны өдөр 2 өрөө орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан, хуваарийн дагуу байрны төлбөрт 23,405,000.00 төгрөг төлсөн. “Ш ” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
2014 оны 10 сарын 01-ний өдөр Ч нь “Кэй Си Би” ХХК-тай орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 дүгээр байр, 57 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 72,520,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээд “Кэй Си Би” ХХК-ийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх орон сууцыг нэхэмжлэгч “Ш ” ХХК болон “Кэй Си Би” ХХК хамтран барьж, ашиглалтад оруулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн хөрөнгө хуваарилах тухай “Кэй Си Би” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын 4 дэх заалтад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам 41 дүгээр байр, 57 тоотод байрлах орон сууцны төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхийг нэхэмжлэгч “Ш ” ХХК-д шилжүүлсэн талаарх баримтад мэдээлэл агуулагдаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Кэй Си Би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар гаргасан байна.
Түүнчлэн дээрх тогтоолын 4 дэх заалтад 22 байрны үлдэгдэл төлбөр гэж заасан бөгөөд уг 22 байранд 57 тоот хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, тогтоолын 1 дүгээр хавсралтын 57-д Ч биш, харин Бүрэнбаатар гэж бичигджээ.
“Ш ” ХХК нь 2016 оны 01 сарын 11-ний өдрийн хөрөнгө хуваарилах хэлцлийн дагуу 57 тоот орон сууцны төлбөрийг шаардах эрхийг гуравдагч этгээд “Кэй Си Би” ХХК-иас шилжүүлэн авсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан болохоо нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00456 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 893 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч ”Ш ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,550 /дөрвөн зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
2018 09 25 001/ХТ2018/01245
“Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй