Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ц.Амгаланбаатар,

          Шүүгдэгч Г.А а, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А ын гаргасан давж заалдах гомдлоор холбогдох эрүүгийн 1709 0030 00429 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Лувсанчүлтэм овгийн Г.А, 1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамжны 67 дугаар байр, 47 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УБ93100818/,

 

Г.А а нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрэлж чанар” амралтын газрын амралтын менежерээр ажиллах хугацаандаа захиалагч нараас гарган өгсөн төлбөрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 224.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 324.000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр байгууллагаас албан хэрэгцээнд зориулан өгсөн “Макбүүк Про Ай-5” загварын зөөврийн компьютерийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн” ломбарданд барьцаанд тавьж 1.136.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж Л.Оюунбилэгт үргэлжилсэн үйлдлээр нийт 1.684.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.А ыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.А ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.А аас 968.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Оюунбилэгт олгож, Г.А а нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А а  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хохирогч Л.Оюунбилэгт учруулсан хохирлыг барагдуулсан. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Г.А ын өмгөөлөгч В.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.А ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.А а нь хийсэн хэрэгтээ анхнаасаа гэмшсэн, засарч хүмүүжиж байгаа байдал, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хорих ялаас чөлөөлж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Шийтгэх тогтоол гарсны дараа Г.А а нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирогчийн зүгээс гаргасан гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын тэнсэж, үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Г.А а нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрэлж чанар” амралтын газрын амралтын менежерээр ажиллаж байх хугацаандаа захиалагч нараас гарган өгсөн төлбөрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 224.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 324.000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр байгууллагаас албан хэрэгцээнд зориулан өгсөн “Макбүүк Про Ай-5” загварын зөөврийн компьютерийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн” ломбарданд барьцаанд тавьж 1.136.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж, Л.Оюунбилэгт үргэлжилсэн үйлдлээр нийт 1.684.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Оюунбилэгийн “... 2017 оны 4 дүгээр сард Г.А а гэх залуу манай “Тэрэлж чанар” ХХК-д барилгын туслах ажилтнаар орсон юм. 2017 оны 6 дугаар сард хотод захиалгын менежерээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа амралтын газрын амрагч нарын захиалгыг авч байсан ба тухайд үед амрагч нарын урьдчилгаа төлбөрийг ээжийнхээ данс руу шилжүүлдэг байсан ба 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр амрагч нар ирээд үлдэгдэл тооцоог хийх гэсэн чинь урьдчилгаа шилжүүлсэн гэхээр нь дансыг нь шүүж үзэхэд “Энхцэцэг” гэсэн нэртэй данс байсан. Манай байгууллагын 5075389593 дугаарын данс руу захиалагч нар 20-30 хувийн урьдчилгаа мөнгийг заавал тушаалгаж захиалгаа баталгаажуулдаг. Гэтэл Г.А а 5032257688 гэсэн данс руу урьдчилгаа мөнгийг захиалагч нараас авч хийсэн ба нийт 3 удаагийн үйлдлээр ийм асуудал гарсан тул Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн ... Г.А а “макбүүк ай 5” нэртэй зөөврийн компьютер аваад өг гэхээр нь 1.150.000 төгрөгөөр авсан ба ломбарданд 440.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан ...” /хх-10-13/,

 

гэрч Я.Ариунгэрэлийн “... зөөврийн компьютерийг Г.А а гэх хүн 400.000 төгрөгөнд барьцаалсан. 7 хоногоор барьцаалсан боловч Л.Оюунбилэг гэх хүн уг компьютерийн баталгааны хуудсыг авч ирээд “зөөврийн компьютерийг манай ажилтан нууцаар тавьсан байна” гээд Г.А аас залгаж асуухад Г.А а шууд гар утсаа тасалсан. Тэгээд Л.Оюунбилэг гэх хүн зээл, хүүний хамт төлөөд авсан ...” /хх-17/ гэх мэдүүлгүүд,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-34-35/, хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Г.А ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Г.А ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А ын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.А ад холбогдох хэргийг хэлэлцэхээс өмнө хохирогч Л.Оюунбилэг нь “... Г.А а нь үлдэгдэл 480000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, хорих ял шийтгүүлэх саналгүй байна ...” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд тус шүүх хуралдаанд оролцсон прокуророос “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна ...” гэсэн тайлбар, дүгнэлт гаргажээ.

 

Иймд Г.А ын үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж, шүүгдэгч Г.А ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.