Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,           

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/,

хохирогч Л.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                                                                                                                                                                                   

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн гудамжны 67 дугаар байрны 47 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Лувсанчүлтэм овгийн Г.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725021379 дугаартай 185/2018/0119/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                      

 

Шүүгдэгч Г.А Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрэлж чанар” амралтын газрын амралтын менежерээр ажиллах хугацаандаа захиалагч нараас гарган өгсөн төлбөрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 224.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 324.000 төгрөг,

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгууллагаас албан хэрэгцээнд зориулан өгсөн “Макбүүк Про Ай-5” маркийн зөөврийн компьютерийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн” ломбарданд барьцаанд тавьж 1.136.000 төгрөгийн хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж Л.Оюунбилэгт үргэлжилсэн үйлдлээр нийт 1.684.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.А “Тэрэлж чанар” амралтын газрын менежерээр ажиллах хугацаандаа 2017 оны 7 сарын 27-ны өдөр 224000 төгрөг,2017 оны 8 сарын 2-ны өдөр 324000 төгрөг тус тус завшиж,мөн 2017 оны 8 сарын 3-ны өдөр албан хэрэгцээний 1.136.000 төгрөгний үнэ бүхий “Макбүүк Про Ай-5”маркийн зөөврийн комьютерийг ломбардад барьцаанд тавьж,үргэлжилсэн бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж,хохирогч Л.Оюунбилэгт 1.684.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А: Шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Болсон хэрэг үнэн. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг зөрчөөгүй. Мөнгөний бололцоогүй учраас хохирлыг төлөөгүй байгаа. Хохирлыг төлнө гэж мэдүүлсэн мэдүүлэг                                   

 

Талуудын хүсэлтээр,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Оюунбилэгийн: 2017 оны хавар үнэгүй.мн сайтаар ажилд авна гэсэн зарын дагуу Алтанбагана холбогдоход ажилд авсан. Анх Тэрэлж дээр барилгын ажилд туслаж байгаад, цаашид энэ компани дээрээ тууштай ажилламаар байна гэхэд нь хотод захиалгын менежерээр ажиллуулсан. Ажлаа хийж байх хугацаандаа мөнгөний хэрэг гарахад тухай бүрт нь өгч байсан. 324.000 төгрөг, 224.000 төгрөгийг тухайн үед нь авсныг мэдээгүй байсан. Харин дараа нь захиалагч нар ирээд урьдчилгаа мөнгө тушаасан, үлдэгдэл мөнгөө өгье гэхэд нь мэдсэн. Тэгээд хэзээ, хэний данс руу тушаасныг асуухад миний мэдэхгүй Энхцэцэг гэсэн данс байсан. Тухайн үед Алтанбаганыг би дуудаж уулзаад дахин ийм зүйл битгий хийгээрэй гээд өнгөрөөсөн. Дараа нь гэрэл зургийн студитэй болох хэрэгтэй байна, үүний тулд компьютертэй болох хэрэгтэй байна гэхэд нь би авч өгсөн. Тэгтэл авч өгсөн макбүүкийг Гэгээ нэртэй 3 дугаар хорооллын ломбарданд тавьсан байсан. Энэ талаараа надад хэлээгүй. Би найзаас нь мэдсэн. Дараа нь би өөрөө ломбарднаас компьютероо авсан. Алтанбаганаас итгэмээргүй сонин үйлдлүүд гарсан. Учраа хэлээд мөнгө гуйвал би ойлгож өгөх байсан. Тэгээд ор сураггүй алга болсон. Одоо 1.684.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн:

мөрдөн байцаалтад гэрч Б.Энхцэцэгийн: ...Тухайн үед миний Хаан банкны 5063357688 дугаартай дансыг виза карттай нь хамт манай хүү Г.А ашиглаж байсан. ...дансанд мөнгө орж гарч байгаа нь мессежээр мэдэгддэг, мөнгө миний дансанд орсон талаар мэдсэн. Манай хүү Алтанбагана нь амралтын газар менежерээр ажилладаг бөгөөд амрагч нар нь урьдчилгаа мөнгөө шилжүүлдэг гэж ойлгосон тул ажлаа хийж байна гэж ойлгосон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16/,

мөрдөн байцаалтад гэрч Я.Ариунгэрэлийн: ... Уг нөүтбүүкийг 2017 оны 08 дугаар сарын 03-нд Г.А гэдэн хүн 400.000 төгрөгөнд барьцаалсан. 7 хоногоор барьцаалсан боловч 2017 оны 08 дугаар сарын 09-нд Л.Оюунбилэг гэдэг хүн уг нөүтбүүкийн баталгааны хуудсыг авч ирээд компаний нөүтбүүк манай ажилтан нууцаар тавьсан байна гээд ... хүүтэй нь хамт 420.200 төгрөгөөр төлөөд ... авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/,

мөрдөн байцаалтад Г.А: ... Би Тэрэлж чанар ХХК-д ... 2017 оны 07 сараас менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. ...би амралтын газарт амрагчидын захиалгыг авдаг, хүргэлт хийдэг байсан. Захиалгыг авахдаа эхлээд урьдчилгаа мөнгийг захирал Л.Оюунбилэгийн дансаар авах ёстой, ингэж авдаг байсан. Тэгэж байтал мөнгө хэрэг болоод 2017 оны 07 сарын 27-ны өдөр амрагчидын урьдчилгаа 224.000 төгрөг, 2017 оны 08 сарын 02-ны өдөр 324.000 төгрөгийг ээж Б.Энхцэцэгийн 5063357688 дугаарын дансаар авсан... Ажлын Макбүүк Про Ай-5 загварын нөүтбүүкийг ашиглаж байсан бөгөөд мөнгө хэрэг болоод 2017 оны 08 сарын 03-ны өдөр ...Гэгээн ломбарданд 400.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-22/, үнэлэгдэж буй хөрөнгийн фото зураг /хх-22/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, ажилтны анкет /хх-27/, хөдөлмөрийн гэрээ /хх-28-29/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /хх-30, 32/, ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /хх-31, 33/, гэгээн ломбардны ажилтан Ариунгэрэлийн гараар бичиж өгсөн баримт болон Nano Shop дэлгүүрийн баталгааны хуудас /хх-35/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-36-38/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Г.А бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшиж хохирогч Л.Оюунбилэгт үргэлжилсэн үйлдлээр 1.684.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

     

Шүүгдэгч Г.А гэм буруутай үйлдлээс хохирогч Л.Оюунбилэгт 1.684.000 төгрөгний хохирол учирсан боловч хохирогч Л.Оюунбилэг ”Гэгээн” ломбардад 420.200 төгрөг нөхөн төлж ”Макбүүк Про Ай-5” маркийн зөөврийн компьютерийг буцаан авсан нь “Гэгээн” ломбардны зээлийн мэргэжилтэн  Я.Ариунгэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-17/, тодорхойлолт /хх-35/, хохирогч Л.Оюунбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдов.       

            Иймд шүүгдэгч Г.Алтанбаганаас гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оюунбилэгт учруулсан хохиролд 224.000+324.000+420200=968.200 төгрөг гаргуулан  нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.    

Шүүгдэгч Г.Алтанбагана анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээж байгаа боловч гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилгаагүй байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.А цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.