Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

2020      11          06                                      2020/ШЦТ/949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Х.Онолт,

Хохирогч М.Өлзийбаатарын өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-од холбогдох эрүүгийн 1908021780814 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Улсын Дээд Шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дугаартай тогтоолоор 1 жил болгон өөрчилж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай захирамжаар 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / Б.Д- нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 3,6 дугаар байрнаас отверк ашиглаж 4 ширхэг хяналтын камерыг, 2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус хорооллын 2 дугаар байрнаас 3 ширхэг хяналтын камерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 325.500 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 7 давхрын 26 тоот хаалганы үүдэнд байсан иргэн Б.Очирсүхийн “Блак кат” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо, 28Б байрны Б1 давхраас иргэн Э.Эрхэмбаярын “Гост” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 олны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35В байрны 7 давхраас иргэн М.Өлзийбаатарын “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 2.305.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Ц.Алтанхундагаас 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 3 /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 4-7 /

...Б.Д-ыг хяналтын камер хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь барьсан тухай Эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Батцоожийн илтгэх хуудас / 1хх 8 /

...Б.Д-ын үүрч явсан цүнхнээс 1ш цэнхэр өнгийн отверка, 4ш хяналтын цагаан өнгийн камер гарсныг хураан авсан тухай Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 9 /

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1хх 13 /

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / 1хх 14 /

Хохирогч Н.Ганцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Москва хорооллын 3, 6, 2 дугаар байрнуудаас нийт 7 ширхэг камер алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тус камернуудыг 2017 онд 1 ширхэгийг нь 65.000 төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. / 1хх 18 /

Гэрч Ц.Алтанхундага мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед ажлаа хийгээд байж байтал Москва хорооллын 6 дугаар байр 1 дүгээр орцны жижүүр ажилтай манай эхнэр “манай орцны 9 дүгээр давхрын камер алга болчихсон байна” гэхээр нь очоод хартал хяналтын камерыг нь сугалаад авчихсан байсан. Зөвхөн кабелын утас нь үлдсэн байсан. Тэгэхээр нь би бусад байрны камеруудыг шалгаж үзтэл 3 дугаар байрны 2 дугаар орцны 3, 5 дугаар давхрын 2 ширхэг хяналтын камер, 6 дугаар байр, 2 дугаар орцны 3 давхрын 1 ширхэг нийтдээ 4 ширхэг камер хулгайд алдагдсан байгааг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Бичлэг шүүхэд гартаа нэг отверка  барьчихсан хүн байсан гэжээ. / 1хх 20 /  

Дамно ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19-313 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 27-28 /

Сэжигтэн Б.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө олохын тулд хулгай хийхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрнуудад очсон. Байрны орц руу орж давхруудад байрлуулсан хяналтын камернаас 3 камерыг өөрт байсан отверкаар боолтыг нь тайлаад авсан гэжээ. / 1хх 33, 1 168 /

Иргэн Б.Очирсүхээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 45 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 46-47 /

 

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудас / 1хх 48 /

 

Хохирогч Б.Очирсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 7 давхрын 26 тоот хаалганы үүдэнд өөрийн Блак кат загварын унадаг дугуйгаа цоожлоод тавьсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед гэртээ орохдоо дугуйгаа харахад байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 40 минутын үед ажилдаа явах гээд гэрээсээ гарахад миний унадаг дугуй байхгүй байсан гэжээ. / 1хх 52-53, 2 149 /

 

Дамно ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19-563 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 61-62 /

 

Иргэн Э.Эрхэмбаяраас 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 94 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 99 /

 

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дашнямын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл / 1хх 100 /

 

Хохирогч Э.Эрхэмбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би өөрийн Гост загварын дугуйгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28В байрны доор Б1 давхарт байх автомашины зогсоолд түгжээд орхидог юм. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр харахад миний дугуй яг байсан газартаа түгжээтэй байж байсан. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд 13 цагийн үед граждаа ороход миний дугуй байхгүй болчихсон байсан. Шууд хяналтын камер шүүгээд үзэхэд туранхай өндөр биетэй, эрэгтэй хүн аваад явж байгаа харагдсан гэжээ. / 1хх 105, 2 хх 148 /

 

Дамно ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19-848 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 114-115 /

 

Иргэн М.Өзийбаатарын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 131 /

 

Хохирогч М.Өлзийбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 05 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35В байрны 7 давхарт өөрийн “Мерида” брендийн дугуйг орцны турбатай холбож цоожлоод 29 тоот гэр рүүгээ орж амарсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарахад миний унадаг дугуй байж байсан. Тэгээд тухайн өдрийн орой буюу 06-ны өдрийн орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд миний дугуй алга болчихсон байсан. Мерида загварын спорт, хар ногоон өнгө хосолсон, олимпийн 5 цагарагийн логотой дугуй байсан гэжээ. / 1хх 140-141, 2 хх 147 /

 

Ашид билгүүн ХХК-ний 719/068 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 148-150 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 170-182 /

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх 150-155 /

Шүүгдэгч Б.Д-ын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1хх 39-41, 155-156, 168, 2хх 38, 2хх 145-146 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 200 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 3,6 дугаар байрнаас отверк ашиглаж 4 ширхэг хяналтын камерыг, 2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус хорооллын 2 дугаар байрнаас 3 ширхэг хяналтын камерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 325.500 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 7 давхрын 26 тоот хаалганы үүдэнд байсан иргэн Б.Очирсүхийн “Блак кат” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо, 28Б байрны Б1 давхраас иргэн Э.Эрхэмбаярын “Гост” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35В байрны 7 давхраас иргэн М.Өлзийбаатарын “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 880.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 2.305.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд ... Иргэн Ц.Алтанхундагаас 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 3 /,  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 4-7 /,  ... Б.Д-ыг хяналтын камер хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь барьсан тухай Эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Батцоожийн илтгэх хуудас / 1хх 8 /, ... Б.Д-ын үүрч явсан цүнхнээс 1ш цэнхэр өнгийн отверка, 4ш хяналтын цагаан өнгийн камер гарсныг хураан авсан тухай Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 9 /,   ... Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1хх 13 /,   ... Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / 1хх 14 /,   ... Москва хорооллын 3, 6, 2 дугаар байрнуудаас нийт 7 ширхэг камер алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тус камернуудыг 2017 онд 1 ширхэгийг нь 65.000 төгрөгөөр худалдан авч байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Ганцэцэгийн мэдүүлэг  / 1хх 18 /,   ... 4 ширхэг камер хулгайд алдагдсан байгааг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Бичлэг шүүхэд гартаа нэг отверка  барьчихсан хүн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Алтанхундагын мэдүүлэг / 1хх 20 /,  ... Дамно ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19-313 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 27-28 /,   ... Москва хорооллын байрны орц руу орж давхруудад байрлуулсан хяналтын камернаас 3 камерыг өөрт байсан отверкаар боолтыг нь тайлаад авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Б.Д-ын мэдүүлэг / 1хх 33, 168 /,  ... Иргэн Б.Очирсүхээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 45 /,  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 46-47 /,  ... Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудас / 1хх 48 /,  ... Хаалганыхаа үүдэнд өөрийн Блак кат загварын унадаг дугуйгаа цоожлоод тавьсан. Маргааш өглөө нь гарахад дугуй байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Очирсүхийн мэдүүлэг / 1хх 52-53, 2хх 149 /,   ... Дамно ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19-563 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 61-62 /,  ... Иргэн Э.Эрхэмбаяраас 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 94 /,  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 99 /,  ... Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дашнямын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл / 1хх 100 /,  ... Автомашины зогсоолд түгжээд орхисон дугуй маргааш нь алга болчихсон байхаар нь шууд хяналтын камер шүүгээд үзэхэд туранхай өндөр биетэй, эрэгтэй хүн аваад явж байгаа харагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Эрхэмбаярын мэдүүлэг  / 1хх 105, 2 хх 148 /,  ... Дамно ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19-848 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 114-115 /,  ... Иргэн М.Өзийбаатарын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 1хх 131 /,  ... 7 давхарт өөрийн “Мерида” брендийн дугуйг орцны турбатай холбож цоожлоод гэр рүүгээ орсон. Маргааш орой нь гэртээ ирэхэд миний дугуй алга болчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Өлзийбаатарын мэдүүлэг / 1хх 140-141, 2 хх 147 /,   ... Ашид билгүүн ХХК-ний 719/068 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 148-150 /,  ... Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 170-182 /,   ... Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2хх 150-155 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д-од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Д- нь шунахай зорилгоор шууд санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлсан, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 2.305.500 төгрөгний хохирол учирсан, хохирлоо нөхөн төлөөгүй, урьд ял шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хуульд заасан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн отверкыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 385 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Д-оос 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Очирсүхэд 350.000 төгрөг, хохирогч Э.Эрхэмбаярт 750.000 төгрөг, хохирогч М.Өлзийбаатарт 880.000 төгрөг тус тус олгож, хохирогч Н.Ганцэцэгт 7 ширхэг хяналтын камерыг хүлээлгэн өгсөн / 1хх 13 / болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жил 2 / хоёр / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг цэнхэр өнгийн отверкыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Д-оос 1.980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Очирсүхэд 350.000 төгрөг, хохирогч Э.Эрхэмбаярт 750.000 төгрөг, хохирогч М.Өлзийбаатарт 880.000 төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д-ын цагдан хоригдсон 385 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Б.Д-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ