Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0802/З |
Дугаар | 221/МА2022/0428 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2022/0428
А.С-ын нэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М,
Хэргийн индекс: 128/2020/0802/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.С нь НЗД-д холбогдуулан “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан НЗД-д холбогдуулан гаргасан “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч А.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж гараагүй тухайд:
3.2. А.С нь ЗХШХШТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ ... Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.3. Үүний учир нь Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа Морин тойруулга дахь аж ахуйн хашаа нь 1964-1968 онд баригдсан бөгөөд УБХТНийгэмлэгийн Төв зөвлөлийн харьяанд байж байгаад морин тойруулгыг нүүн шилжихэд хүүхэд залуучуудын “Найрамдал” паркаас тавьсан хүсэлтийн дагуу паркын үйлчилгээний цөөн малыг тэжээх зориулалтаар балансаас блансанд Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн байдаг.
3.4. Улмаар Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий Захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Морин тойруулга дахь аж ахуйн хашааг, барилгын хамт Д.Б .ахлагчтай “Жимс жимсгэнэ-2000” хөтөлбөрийн хамтлагт хувьчилж, худалдахыг зөвшөөрч, хашаа болон барилгыг 300 000 төгрөгөөр худалдаж, Монголын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий Захирлын 1997 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2/17 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын хот байгуулалт төлөвлөлтийн газарт үндсэн хөрөнгийг данснаас хасч, шилжүүлсэн болохыг мэдэгдсэн байдаг.
3.5. Иргэн Д.Б-оос . А.С нь хуучин хаягаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын газарт 1,3 га газар түүнд дээрх хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 25 000 000 төгрөг төлж, худалдан авч, өнөөдрийг хүртэл, өмчилж, эзэмшиж, ашиглаж байна. Тус газар, түүн дээрх барилга байгууламж, гүнийн худаг, модон хашаа, төмөр хашаа, өндөр хүчдэлийн трансформатор, складууд, агтны конюжик, шугамын хамт Д.Б-оос . “Хөрөнгө хүлээлцэх акт”-ын дагуу хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн үед уг газрыг гэрчилгээ гэрээ гараагүй, хувьчилсан шийдвэртэй байсан.
3.6. Дээрх газрыг хэрэглэгдэхүүний хамт худалдсан. Д.Б .газрын эрхийг А.С-д шилүүлэхийг 2006 онд Нийслэлийн газрын харилцааны албанд, Нийслэлийн Газрын албаны харьяа Баянзүрх дүүргийн Газрын албанд 2005.08.11-нд уг газраа гэрээ, гэрчилгээжүүлэхээр хандахад Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 256 дугаар албан тоотоор Нийслэлийн газрын албанд гэрээ, гэрчилгээг олгож шийдвэрлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг уламжлаж хүргүүлсэн байдаг.
3.7. Мөн А.С 2006.03.06-ны өдөр, 2006.06.11-ний өдрүүдэд тус тус НЗД-д, Нийслэлийн газрын харилцааны албанд, Нийслэл Хот байгуулалт, Газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторт тус тус хүсэлтүүдийг гаргасан. Хүсэлтийг НЗД . бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт хандаж гаргаж, улмаар Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл миний эзэмшиж, өмчилж байгаа газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй эс үйлдэхүйг гаргасаар байсан тул удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа үйл явдалд хүлээлцтэй хандаж өдийг хүртэл явж ирсан боловч шийдвэрлэхгүй байсаар өдийг хүрсэн.
3.8. Иймээс шүүхэд Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг үгүйсгээгүй атлаа Газрын тухай хуулийн 21.2-т заасан НЗД . газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.2.3-т заасны дагуу “... газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах ... ” гэсэн шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй, үндэслэлтэй байна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг хангаагүй нь үндэслэлгүй байна.
3.9. А.С нь нэхэмжлэл шүүхэд гаргах, улмаар худалдан авсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа газраа эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллага гаргаж өгөхгүй байгаа учраас гаргуулахаар шаардлах эрхтэй. Үүнийг хязгаарлах нь хуульд үл нийцэхээр байхад шүүх үүнийг үл хэрэгсэж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзсэн үндэслэл нь хууль бус юм.
3.10. Мөн шүүхийн шийдвэрт “... Иргэн А.С эзэмших эрхийг хүссэн хүсэлтүүд газрын албаны мэдээлэлд байхгүй, олон жил болсон учраас устгагдсан болох нь шүүхээс тодруулсан Газрын албадуудын, Нийслэлийн архивын газрын албан бичиг, Улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдож байх ба үүнээс дүгнэвэл Д.Б-д .НЗД-с шийдвэрлээгүй ба газрын эзэмшүүлээгүй, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, иймээс газар эзэмших эрхгүй этгээдээс газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргах боломжгүй гэж үзнэ ... ” гэж дүгнэсэн байна.
3.11. Шүүхийн дээрх дүгнэлт нь нэхэмжлэгч А.С-аас НЗД-д холбогдуулан “ ... Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах ...” шаардлыг огт ойлгоогүй, А.С .аас НЗД-д .2020 онд ч газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан, үүнээс өмнө ч уг хүсэлтийг гаргаж байсан, түүнийг нь шийдвэрлэхгүй байсан гэдгийг анх гаргасан шүүхийн нэхэмжлэл, түүнд хавсарган өгсөн баримтуудаар нотлоод байхад түүнийг үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талын барьсан, шийдвэрийг гаргасан байна.
3.12. А.С Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах шаардлага гаргаж, үүнтэй холбогдуулж өмнө болон сүүлд өгсөн хүсэлтүүдийг хэрэгт хавсаргаж өгөөд байхад шүүх түүнийг үнэлж дүгэлгүй, өрөөсгөл дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан нь тодорхой байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.
3.13. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Нийслэлийн газрын албан дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна...” гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 30, 31, 32 дугаар хуудсуудад авагдсан баримтуудаар Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газар, Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын хурлын протоколоор А.С-ын эзэмшил газрыг түүнд олгох асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалгүйгээр эс үйлдэхүйг гаргасан нь баримтаар нотлогддог.Шүүх үүнийг үнэлж дүгнэлгүйгээр 2006 онд хамаарах баримтууд нэгэнт усгагдсан тул түүнийг үнэлж дүгнэх боломжгүй гэж нэхэмжлэгчийн буруутгаж байгаа нь хууль бус.
3.14. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хавтаст хэргийн 26 хуудсанд байх “Захидлын хяналтын карт”-д А.С нь газар эзэмших хүсэлтийг 2006.03.06-ны өдөр гаргасан, түүний хариуг 2006.04.06-ны өдөр өгөх байсан ч огт шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байна...” гэж зөв дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдог. Үүнээс үзвэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “ ... Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно ...” гэж заасан эс үйлдэхүйг гаргасан байхад үүнийг гаргаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус.
3.15. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан 2020.08.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар газар эзэмших хүсэлтийг гаргасан боловч мөн л эс үйлдэхүйг нийслэлийн Засаг даргын зүгээс гаргасан байдаг. Гэтэл энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул маргах боломжгүй гэж үзээд байгаа нь өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын газарт 1,3 га газар түүнд дээрх хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр эзэмшиж байгаа иргэн А.С-ын эрх хууль ёсны ашиг сонирхолыг илтэд үгүйсгэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
3.16. Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс НЗД-д холбогдуулан “... Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжиар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс миний эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож ...” өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан.
3.17. Анхан шатны шүүх анх өгсөн нэхэмжлэлийг хүлээж аваад мөн хуулийн дээрх үндэслэлээр “... Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах ...” шаардлагыг ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр татгалзсан. Гэвч уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэрэг үүсгээд шалгаад явах нь зүйтэй гэх тогтоолыг гаргасан байдаг.
3.18. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн дээрх хүчин төгөлдөр тогтоолыг үл хэрэгсэж, улмаар нэхэмжлэлийг хэрэг үүсгэн шалгаж эцэст нь дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс миний эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож ...” өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс мөн л уг шаардлагад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч, мөн л гомдол гаргаж, бүрдүүлбэр хангаж ажилласны дагуу татгалзах үндэслэлгүй гэж үзэж хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэтэл шүүхээс өөрийн гаргасан захирамжаа үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байгаа болох нь үүгээр тогтоогдож байна.
3.19. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2020.10.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний өмнө НЗД-д .өөрийн эзэмшил ашиглалтанд байх 1,3 га газрын эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулж, хэрэв бусдад олгосон бол холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг гаргасан ... Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хариуг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, үр дүнд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Сайнхүү 2020.10.22-ны өдрөөр огноолсон хариуг 2020.11.03-ны өдөр гардуулан өгсөн.
3.20. Гомдлын хариуд “ ... нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээг олгосон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг шийдвэрлэдэг болно. Иймд шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн хариуг ирүүлсэн. Тус хариуг нэхэмжлэгчийн зүгээс 2020.11.03-ны өдөр гардаж авсан бөгөөд эзэмшиж буй 1,3 газрыг нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгохдоо хамруулж олгосон болохыг олж мэдсэн.
3.21. Үүнтэй холбогдуулж ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана...”, 14.4-т “... Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана ... ” гэж заасныг үндэслэн шүүхэд “... нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжиар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс миний эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож ... ” өгөхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан.
3.22. Гэтэл шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс 2014 онд гарсан захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргахдаа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ЗХХШТХ-ийн 2014.04.04-ний өдөр захиргааны актын талаар 2014.05.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байжээ ...” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн дүгнэлтийг гаргасан шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс 1996 онд хувьчилж авсан, 2006 онд худалдан авсан 1.3 га газрыг өнөөдрийг хүртэл газрын эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж явсан бөгөөд үүний хариу болгож нийслэлийн Засаг даргын зүгээс нэг ч албан бичгийг 2020.11.03-ны өдрөөс өмнө авч байгаагүй, хариуг өгч байгаагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.
3.23. А.С-д газар эзэмших гэрчилгээг 1,3 га газраар нь олгохоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хуралдаанаар орж дэмжсэн хурлын протокол хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ нь газар эзэмших гэрээ гэрчилгээг олгох нь зүйтэй гэсэн эхний ажлын үе шатууд явагдаж байсан гэдэг нь нотлогдож, явцдаа ямар ч шалтгаангүйгээр төрийн байгууллагын зүгээс зогсоосон эс үйлдэхүйг гаргажээ гэдэг нь нотлогддог. 2020.11.03-ны өдрөөс өмнө 1,3 га газрыг нь НЗД 2014 оны А/234 дүгээр захирамжаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон болохыг олж мэдээгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж түүнийхээ хариуг 70 хоногийн дараа авахад л энэ захирамж гарсан болохыг олж мэдсэн байдаг.
3.24. Энэ нь ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “... Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана ...” гэх заалттай огт зөрчилдөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил 1,3 га газрыг НЗД 2014 оны А/234 дүгээр захирамжаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар олгохдоо мэдсээр байж давхардуулан олгосныг 2020.11.03-ны өдөр гомдлын хариуг авахдаа олж мэдсэн байдаг. Улмаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотроо буюу 2020.12.02-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг өмнө нь мэдээд түүнд нэхэмжлэл гаргах хугацааг огтоос хэтрүүлж байгаагүй бөгөөд мэдсэн өдрөөс хойш хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэлийг гаргасан байх тул шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэл үндэслэлгүй байна.
3.25. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжийг хавсралтын хамт хуулбарлан хэрэгт 2021.01.22-ны өдөр 07/355 дугаар тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд энэхүү баримттай нэхэмжлэгчийн зүгээс 2021.02.16-ны өдөр танилцсан болно. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 2014.05.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал гаргаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 199 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121-р дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч А.С нь НЗД-д холбогдуулан анх “Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 1,3 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг олгосон хэсгээс өөрийн эзэмшлийн 1,3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... иргэн Д.Б-оос . хуучнаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр хуучин морин тойруулгын 1.3 га газрыг хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 2006 онд 25 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчилж, эзэмшиж ирсэн ... газрын эрхийг надад шилжүүлэх хүсэлтийг 2006 онд Нийслэлийн газрын харилцааны алба ... Нийслэлийн газрын албаны харьяа Баянзүрх дүүргийн газрын алба ... Нийслэлийн газрын албанд ... уг газраа гэрээ, гэрчилгээжүүлэхээр хандсан байсан ... мөн миний бие 2006.03.06-ны өдөр, 2006.06.11-ний өдрүүдэд ... НЗД . дарга, Нийсэлэлийн газрын харилцааны алба, Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторт тус тус хүсэлтүүдийг гаргасан ... өнөөдрийг хүртэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүй гаргасан ... нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг ... эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ ... миний худалдан авсан 1,3 га газрыг хамруулан давхцуулан олгосон ...” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “ ... А.С нь иргэн Д.Б-оос . морин тойруулгын газрыг 2006 онд ... худалдан авсан ... 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болон 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд НЗД болон Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн ерөнхий архитекторт тус тус хандаж байсан гэдэг ... хариуцагчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа ... Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд газар олгож, гэрээ, гэрчилгээ олгосон газар дээр давхцуулан А.С-д гэрээ, гэрчилгээ олгох ямар ч боломж байхгүй ... ” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газар гэсэн ангилалд багтаж байгаа ... Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олгосон газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй ... барилга байгууламж барихыг хориглох ... жагсаалтад оруулж баталсан ... нэхэмжлэгч ... шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон ... 30 хоногийн дотор ... шүүхэд хандах ёстой ... Баянзүрх дүүргийн газрын албанаас Нийслэлийн газрын албанд хүсэлт уламжлагдсан гэдэг .. хүсэлт уламжилна гэдэг ... газар эзэмших эрхтэй ойлголт биш ...хуулиар гэрчилгээтэй байхыг шаардна ... Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан ... гэж үзэх үндэслэлгүй ... ” гэж тус тус маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.С нь иргэн Д.Б-ын . эзэмшилд байсан “хашаа байшин болон үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөлийг шилжүүлсэн тухай” иргэд хоорондын хэлцлийг 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус байгуулж, уг хэлцлээрээр иргэн Д.Б .нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны дэвсгэр нутагт байрлах хуучин морин тойруулгын 1,3 га талбай бүхий хашааг доторх барилга байгууламж, гүний худаг, гаднах өндөр хүчдэлийн трансформатор, шугамын хамт бүтнээр нь А.С-ын өмчлөлд шилжүүлэхээр, уг газар, өмчийн эзэмшил, бүртгэлтэй холбоотой асуудлыг А.С хариуцахаар харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс хэлцлийн төлбөр болгож 25 000 000 төгрөгийг иргэн Д.Б-д .2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
2.4. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 9 600 000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар НЗД-с 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын хүсэлтийн дагуу эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 9 732 945 м.кв газрыг мөн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогджээ.
2.5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс анх нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн .... баримтаар иргэн Д.Б нь жимс жимсгэнэ тариалах зориулалтаар 13111 м.кв газрыг 4 жилийн хугацаагаар эзэмших хүсэлтийг 2001 онд гаргаж байсан гэж дүгнэж болох хэдий ч ... асуудлыг шийдвэрлэсэн талаарх баримт холбогдох газрын албадад болон архивын газарт хадгалагдаж үлдээгүй, тухайн цаг хугацаанд хамаарах баримтууд хадгалах хугацаа дуусч устгагдсан, иргэн Д.Б-ын нэр дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшил өмчлөхтэй холбоотой ямар нэгэн эрхийн улсын бүртгэл бүртгэгдээгүй болох нь ... тогтоогдож байх ба 2001 онд гаргасан Д.Б-ын газар эзэмших хүсэлтийг 2005 онд НЗД .ас шийдвэрлээгүй буюу түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлээгүй, ... газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, иймээс “газар эзэмших эрхгүй этгээдээс газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт” гаргах боломжгүй гэж үзнэ ... тухайн цаг хугацаанд буюу 2006 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ... заасан ба, нэхэмжлэгч нь газар эзэмшихээр гаргасан түүний хүсэлтийн захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй дээрх тохиололд мөн хуулийн 6, 12 дугаар зүйлд заасан хугацаанд ... даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргах шийдвэрлүүлэхээр байжээ ... нэхэмжлэгч маргаан бүхий 1.3 га газрыг эзэмшиж байсан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “ ... Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг эзэмшүүлэхдээ миний худалдаж авсан 1.3 га газрыг хамруулан давхцуулан олгосон” гэж маргасан нь үндэслэлгүй ... хариуцагч ... газрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ОНӨААТҮГ-т ... эзэмшүүлэхээр шийдвэрлэх цаг хугацаанд нэхэмжлэгчийн худалдан авсан барилга байгууламж бүхий 1.3 га газар нь иргэн Д.Б, нэхэмжлэгч А.С нарын эзэмшил ашиглалтад байгаагүй, тэдгээрийн нэр дээр тухайн газар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болон нь ... тогтоогдож байна ... иймээс Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ... заасантай нийцсэн ... уг захирамжийн улмаас нэхэмжлэгч ... ын газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэл нөхцөл байдал тогтоогдохгүй ... захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах ... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ... хүлээн авахад саад болж буй зөрчлийг нэхэмжлэгч нь засч, нэхэмжлэлийг дахин гаргах боломжгүй ... шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээх хуулинд заасан 6 сар болон 3 жилийн хугацаа өнгөрсөн ... хугацааг сэргээлгэх боломжгүй болсон ... ” гэх хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
2.6. Нэхэмжлэгч А.С-ын иргэн Д.Б-оос худалдаж авсан гэх 1.3 газрыг анх Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Ерөнхий захирлын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Хашаа худалдах тухай” 141 дүгээр тушаалаар Монголын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа морин тойруулга дахь аж ахуйн хашааг, барилгын хамт Д.Б ахлагчтай “Жимс жимсгэнэ-2000 хөтөлбөр”-ийн хамтлагт худалдаж, аж ахуйн хашаа, барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ.
2.7. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших хүсэлтээ дээрх хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр өөрийн харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргад гаргах үүрэгтэй байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшихээр хуульчилсан байна.
2.8. Нэхэмжлэгчээс “Д.Б нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг эзэмших талаарх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан” гэх гомдол, тайлбарыг гаргасан хэдий ч Д.Б-ын нэр дээр тухайн газрыг эзэмших, өмчлөхтэй холбоотой эрхийн улсын бүртгэл бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/499 дүгээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1869 дүгээр, Нийслэлийн архивын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04/307 дугаар, Архивын газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/533 дугаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 7/3187 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдсон, иргэн Д.Б-д .маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч А.С-ыг газар эзэмших эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу газрыг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
2.9. Мөн нэхэмжлэгч А.С нь “ ... 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2006 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд маргаан бүхий газрыг эзэмшихтэй холбоотой газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай хүсэлтүүдийг НЗД дарга, Нийслэлийн Газрын харилцааны алба, Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторт тус тус гаргасан, тус хүсэлтийг Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүй гаргасан ...” гэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07/7100 дугаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 03-06/56 дугаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр 10-ны өдрийн 01/670 дугаар албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч нь Д.Б-оос . маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,3 га газрыг шилжүүлэн эзэмших тухай хүсэлтийг тус захиргааны байгууллагуудад гаргаж байсан болон Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Захидлын хяналтын карт”-ыг нотлох баримтаар үнэлж, “ ... нэхэмжлэгч нь 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших, өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хүсэлт гаргасан, захиргааны байгууллагаас түүний хүсэлтийг “Захидлын хяналтын карт”-нд 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэж заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй байна ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
2.10. Түүнчлэн анхан шатны шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 6.3-д “Энэ хуулийн 6.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 12.1.4-д “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэж тус тус заасныг үндэслэн тухайн үед нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь зөв байна.
2.11. Нэхэхэмжлэгчээс “... миний 2006 онд худалдаж авсан газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөг хүрсэн атлаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 732 945 м.кв газрыг эзэмшүүлэхдээ 1996 онд өмч хувьчлалаар авсан эд хөрөнгө бүхий, миний худалдаж авсан 1.3 га газрыг хамруулан давхцуулан олгосон, иргэний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн ...” гэж маргаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 9 600 000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, мөн НЗД .ас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын хүсэлтийн дагуу эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 9 732 945 м.кв газрыг мөн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч, маргаан бүхий газар нь нэхэмжлэгч А.С-ын.эзэмшил ашиглалтанд байгаагүй, эрхийн гэрээ, гэрчилгээ гарч улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэхэд тогтоогдсон байх тул НЗД-с 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ”-т олгосон 9 732 945 м.кв газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдол, тайлбар нь үндэслэлгүй.
2.12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч маргаж буй газрыг эзэмших, өмчлөхтэй холбоотой эрхийн улсын бүртгэл бүргэгдээгүй иргэнээс хэлцлийн үндсэн дээр худалдан авсан, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших, өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хүсэлт гаргасан, захиргааны байгууллагаас түүний хүсэлтийг “Захидлын хяналтын карт”-нд 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэж заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй, үүнтэй нэхэмжлэгч тухайн үед гомдол гаргаж маргах боломжтой байтал энэ талаар гомдол нэхэмжлэл гаргаагүй, иргэн Д.Б-д хууль ёсоор газар эзэмших эрх үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй, түүний хууль ёсны эрх бүхий эзэмшил газрын эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй тул шүүх газар эзэмших эрхийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзэх улмаар нэхэмжлэгчид 1.3 га газар эзэмшүүлж гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй.
2.13. НЗД-с 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/397 дугаар захирамжаар 9 600 000 м.кв газрыг, 2014 оны А/234 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 9 732 945 м.кв газрыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн уг шийдвэрийн өөрийн эзэмшлийн 1.3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.
2.14. Учир нь, хариуцагчаас 2014 оны А/234 дүгээр захирамжаар 9 732 945 м.кв газрыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэх тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн иргэн Д.Б-оос худалдан авсан барилга байгууламж бүхий 1.3 га газар нь иргэн Д.Б болон нэхэмжлэгч А.С нарт хууль ёсны дагуу эзэмших, өмчлөх, ашиглах хэлбэрээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдоогүй, эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагад тэдний нэр дээр уг газар бүртгэгдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчээс энэ талаарх баримт нотолгоог гаргаж маргаагүй байна.
2.15. Иймээс хариуцагч нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх тус тус үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн “нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-т 9 732 945 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгээс өөрийн эзэмшлийн 1.3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.16. Өөрөөр хэлбэл, дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хөндөгдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хариуцагч гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Газрын тухай хуульд заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх зохицуулалтыг зөрчиж, түрүүлж хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн газрыг гуравдагч этгээдэд олгосон гэж дүгнэн нэхэмжлэлийн тус шаардлагыг хангах боломжгүй юм.
2.17. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байх боловч тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй шалтгааныг “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд сэргээлгэх, шүүхээр уг хугацааг сэргээлгэх боломжгүй болсон байх тул шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн” гэсэн агуулга бүхий дүгнэлтээр тайлбарласан, шийдвэрийн тус хэсэгтэй холбогдуулан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэл, гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
А.Д-ийн .гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч А.Е .,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч А.Е .,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,
Нарийн бичгийн дарга Э.Н,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч А.Д нь “Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.20 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Д-ийн .гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай шийдвэрт 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002122 шийтгэлийн хуудсаар “А.Д нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн, хадгалсан, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .14 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй “Тамга, тэмдэг баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.8 дахь “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт бүртгэлээр тамга тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа боловч түүнд 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн, шударга ёсны шийдвэр бус гэж үзэж байна.
3.2. Уг шүүхийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэх, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг акт хуулиар тогтооно”, 3-т “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
3.3. Мөн Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиплагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг буюу 9006346 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0270001006 дугаар бүртгэлтэй хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч албан тушаалаараа А.Д-г хуулийн этгээдээр зөв торгосон байхад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь Зөрчлийн тухай хуулийн дээрхи заалтыг илт зөрчиж байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.4. 3өрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд одоогийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д . /БЭ84021026/ нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг буюу 9006346 рөгистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0270001006 дугаарт бүртгэлтэй хуулийн этгээдийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч нь болно.
3.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” гэж заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг төрийн албан байгууллага нэрээр, хувийн хэргийн 0270001006 дугаартай, 9006346 регистрийн дугаартай байгууллагыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч А.Д /БЭ84021026/ бүртгүүлсэн.
3.6. Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд удирдан зохион байгуулах, эрх үүргийг хүлээсэн, тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаанаас болох үр дагаврыг хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, хүүхдийн цэцэрлэгийн төрийн үйлчилгээний үйл ажиллагааг тоггвортой хэрэгжүүлдэг, төрийн байгууллага хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаартай, хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг түшиж гарын үсгээр баталгаажуулдаг, нийгмийн харилцаанд сургуулийн өмнөх болон бага боловсрол олгох төрийн үйл ажиллагааг эрхэлж оролцдог нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг эрхлэгч А.Д болох юм.
3.7. Иймд Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А.Д . /БЭ84021026/ гэж үзэж 50 нэгжээр торгох ёсгүй, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь өөрөө байгууллагын нэрээр эрх үүсэж, үүрэг хүлээж буй, тухай цэцэрлэгийн тамга тэмдэг түших эрх, үүрэгтэй учраас хуулийн этгээдээр 500 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй болно.
3.8. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-д “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжзэний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д-д зөв шийтгэл оногдуулсан болно.
3.9. Гэтэл 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д-ийн .өмнө нь Хуулийн этгээдийн хувийн хэргийн 02700С2040 дугаартай, байгууллагын регистрийн 3075923 дугаартай буюу 14 дүгээр цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, хэрэглэж байсан асуудал нь тогтоогдсон боловч Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хуулийн этгээдээр 500 нэгжээр торгуулах эрх зүйн үндэслэлийг зааж өгсөн байхад анхан шатны шүүгч хувь хүнээр торгох ёстой мэтээр Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль зөрчсөн буруу шийдвэр гаргасан байна.
3.10. Жишээ нь жирийн иргэн хүний хувьд А.Д-д хуулийн этгээдийн тамга тэмдэг түших эрх үүсэхгүй, эрх үүрэг хүлээхгүй, зөвхөн хуульд заасны дагуу цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалд томилогдсон өдрөөс тухайн цэцэрлэгийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх үүрэг үүсдэг хариуцлагын хэлбэртэй юм. Зөрчлийн тухай хуулийн 1.3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
3.11. ... А.Д . /БЭ84021026/ нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хэрэглэсэн, хадгалсан, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н-д .... тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй ... зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, гэрч нарын мэдүүлэг зэрэг бүх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн этгээдээр 500 нэгжээр торгуулах нь зүй ёсны, шударга ёсонд нийцсэн хууль ёсны болох юм.
3.12. Мөн уг зөрчлийг би шалган шийдвэрлэх явцад зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг прокурорт хянуулж, түүний зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгаврын дагуу хуульд заасан эрх үүргийн дагуу зөрчил шалган шийдвэрлэж, төрийн албан үүргээ хэрэгжүүлж байхад өнөөдөр буруутай хүн болж нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.13. Хуульд заасан эрх үүргийн дагуу төрийн ажлыг үнэн ч шударгаар, прокурорын хяналтын доор хэрэгжүүлсний төлөө өнөөдөр 70200 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр нь миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Би Монгол улсын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогоомжийн дагуу төрийн эрх үүргээ хэрэгжүүлж хуулийн этгээдийн хувийн хэргийн 0270002040 дугаартай, байгууллагын регистрийн 3075923 дугаартай буюу 14 дүгээр цэцэрлэгийн тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага эрхлэгч А.Д-г Зөрчлийн тухай хуульд заасан “Шийтгэлийн эорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, “Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдээр 500 нэгжээр торгосон болно.
3.14. Гэтэл ... А.Д . нь ... албан тушаалын байдлыг дураараа аашлан гүйцэтгэсэн, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, эсхүл зориуд хзрэгжүүлээгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй буюу Эрүүгийн тухай хуулийн 22.1, 22.11, 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй ... үйлдэлд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож хуульд заасан эрх үүргийн дагуу зохих ажил хийж байгаа ажилтанд тэмдэгтийн хураамж төлүүлэх гэсэн шүүхийн шийдвэр үнэхээр хуульд нийцэхгүй, шударга бус миний болон төрийн ажлын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нөхцөл байдал зөрчил илт тогтоогдсон байхад түүний зөрчилд оногдуулсан торгуулийн шийтгэлийг шууд хүчингүй болгож 1-р цэцэрлэгийн эрхлэгч А.Д .д давуу эрх үүсгэсэн асуудал гэж үзэж байна.
... Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ .
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0002122 дугаартай шийтгэлийн хуудсаар “ ... 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон А.Д . нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, холбогдох хууль, журмын дагуу тамга, тэмдэг хүлээлцүүлэхгүй байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад А.Д . нь “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн” гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тамга, тэмдэг үйлдвэрлэх,хэрэглэх, хадгалах журам зөрчсөн зөрчил гаргасан” гэж үзээд А.Д .д 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Гомдол гаргагч А.Д . болон түүний өмгөөлөгч нар дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “ ... Миний бие ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ... Өлгий сумын Засаг дарга намайг тамга, тэмдгийг хууль бусаар ашигласан, Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа мэтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үндэслэлгүй гомдол, мэдээлэл гаргасан ... ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний ажлыг хүлээж авсан. Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсанд гомдолтой байна ... Эрх бүхий албан тушаалтнаас ... холбогдогчийг хуулийн этгээд гэж үзсэн ... шийтгэлийн хуудас дээр А.Д-ийн .нэр, регистрийн дугаар бичиж ... 500000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Хуулийн этгээд, хүн гэсэн хоёр нэр томьёог зөв тодорхойлж чадаагүй ...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан А.Д .г Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гарган, уг шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч А.Д .д танилцуулаад мэдэгдсэн боловч тэрээр хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээж аваагүй, мөн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлтийг тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, төрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, түүний улмаас 1 дүгээр цэцэрлэгийн нийт 34 албан хаагчид болон 14 дүгээр цэцэрлэгийн нийт 26 албан хаагчид цалин хөлсөө хууль, журмын дагуу тогтоосон хугацаанд аваагүй зэрэг нөхцөл байдал нь ирсэн гомдол мэдээлэл, холбогдох гэрч нарын тайлбар, хүсэлт, эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад холбогдох нотлох баримтаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл ногдуулсан ... ” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д .г Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Б/49 дүгээр захирамжаар Өлгий сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н-ийг Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/22 дугаар захирамжаар Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг ахлагч, 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тус байгуулагдсан ажлын хэсэг нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамжийг А.Д .д танилцуулсан боловч тэрээр тус шийдвэрийг эс зөвшөөрч, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүй байх тул гомдол гаргагч А.Д .д “сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөгүй” гэх гомдол мэдээлэл гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0002122 дугаар шийтгэлийн хуудсаар А.Д .г “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үнэслэн 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.
2.4. Анхан шатны шүүх “ ... А.Д . нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .ажил олгогчийн тогтоосон хугацаанд ажлаа буюу цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байгаа ... өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь ... тогтоогдсон боловч түүнд 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна ... гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна ... ” гэх зэрэг агуулга бүхий дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2.5. Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6.8-д “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
2.6. Гомдол гаргагч А.Д . нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
2.7. Тухайлбал, гомдол гаргагч А.Д . нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н .ажил олгогчийн тогтоосон хугацаанд ажлаа буюу цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт хууль эрх зүйн мэргэжилтэн ажилтай М.Саулешийн хөтөлсөн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ ... захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй ... шүүхэд хандаж хариу ирэх хүртэл би энд ажилмаар байна ... Улс төрийн зорилготой шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, одоогоор тамга тэмдэгийг өгөхгүй ... ” гэх хурлын тэмдэглэл, Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт хаягласан 1/74 дүгээр “Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажилуулахаар ... захирамж гарсан боловч зарим цэцэрлэгийн эрхлэгч нар ажлаа хүлээлгэж өгөхгүй байна ... тамга, тэмдэг хүлээлцүүлж хамтран ажиллахыг хүсье ... ” гэх албан бичиг, Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан “ ... 1 дүгээр цэцэрлэгт томилогдсон А.Д . нь ... ажлын өрөө, тамга тэмдэг хүлээлгэн өгөлгүй ... эрх нь дуусгавар болсон 14 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдэгийг ашигласаар байна ... ” гэх 1/102 тоот албан бичиг, А.Д .гаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хяналтын улсын байцаагч А.Е .д гаргасан “ ... миний бие одоогоор ажил хүлээлгэж өгөөгүй, маргаантай асуудлыг шүүх шийдэх тул 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тамга, тэмдэгийг хэн нэгэн этгээдэд хүлээлгэж өгөх, мөн удирдлага өөрчилсөн тухай бүртгэл хийлгэх хууль зүйн үндэслэлгүй ... ” гэх тайлбар, гэрч М.Нургүлийн өгсөн “ ... 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авахаар ажил хүлээлцэх комиссын хамт очиход өмнөх эрхлэгч А.Д надад ажил, тамга тэмдэг, хуулийн этгээдийн гэрчилгээ, албан өрөөг хүлээлгэж өгөөгүй ... ” гэх, Гэрч Х.Нурболатын өгсөн “... А.Д . нь 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг М.Н .хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэг, гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өгөөгүй ... дураараа хэрэглэж байгаа нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байсан байсан учраас шалгуулахаар гомдол гарсан ... ” гэх, гэрч Т.Алмасбекийн өгсөн “ Би төрийн сангийн мэргэжилтний хувьд ...14 дүгээр цэцэрлэгийн нябо Р.Еркебуланы 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн цалин хөлсний гүйлгээ хийх тухай төлбөрийн хүсэлтүүдэд ... эрхлэгч байсан А.Д-ийн .гарын үсэгтэй баталгаажуулсан зөрчилтэй тул зөрчлийг таслан зогсоож Засаг дарга Д.Есболатад танилцуулсан ... ” гэх мэдүүлгүүд болон Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн 2 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх ажилчдын ирцийн бүртгэлийн хүснэгт, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн цалин олгох болон төлбөрийн хүснэгт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2.8. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:” 10.2-т “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг” гэж тус тус заажээ.
2.9. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д . нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах эрх бүхий төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг хэрэгжүүлж буй албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үнэслэн 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн “ ... 14 дүгээр цэцэрлэгийн тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлага гэдэг утгаар түүний гаргасан зөрчлийг хуулийн этгээдээр торгох ёстой ... тэрээр хуулийн этгээд болно ... тамга тэмдэг нь хувь хүнийх биш ... эрхлэгч Динаг иргэнээр торгох боломжгүй ... тэрээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс харилцаанд орж байгааг анхаарах хэрэгтэй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ