Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

            Улсын яллагч П.Энхболд,   

            шүүгдэгч Т.Т   , түүний өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун,

            шинжээч М.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Т-ын  Т-д  холбогдох эрүүгийн 1710004990694 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ..... оны...... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ............ захирал ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон В байр 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт Т-ын  Т  /РД:.................. / 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Т    нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжпэх ухаан технологийн их сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжпийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” 2015 оны А/114 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн в /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно, Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж эхуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1.8-д заасан “...Аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүйгээр  өөрт нь болон Металл судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Н.Өлзийбямбаар дамжуулан тоног төхөөрөмжийн тасарсан бүслүүр төмрийг шинэчлэн хийх үүргийг өгч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Ц.Гантөмөр нь цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.         

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Т    нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжпэх ухаан технологийн их сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжпийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” 2015 оны А/114 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн в /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно, Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж эхуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1.8-д заасан “...Аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүйгээр  өөрт нь болон Металл судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Н.Өлзийбямбаар дамжуулан тоног төхөөрөмжийн тасарсан бүслүүр төмрийг шинэчлэн хийх үүргийг өгч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Ц.Гантөмөр нь цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан болох нь:   

1. Шүүгдэгч Т.Т   ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллага бол төсвийн байгууллага, хууль, дүрэм журмыг баримтлан ажиллаж байгаа. Манай байгууллага 35 хүний орон тоотой. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс шинээр ажилтан авах боломжгүй. Бодьсайхан инженерийн хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж давхар Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр томилсон. Төсвийн байгууллага учраас цалинг 40 хувиар бодох боломжгүй. 40 хувийн цалин бодож өглөө гэж бодоход хууль зөрчих асуудалд ордог. Тухайн үед Бодьсайхан инженер амралттай байсан учир би салбарын эрхлэгчид үүрэг өгсөн байсан. Салбарын эрхлэгч ажилтнаа томилоод ажиллаж байсан. Нэгэнт хүний амь настай холбоотой учраас байгууллагын удирдлагын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач дүрэм зөрчсөн гээд аль аль талдаа асуудалтай байгаа хэдий ч байгууллагын захирлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37- 47/,

3. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48- 51/,

 

         

            4. Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн 84 дүгээр сургууль дээр явж байтал манай эх Х.Цэцэгмаа нь миний гар утас руу залгаад “Аавын чинь бие муу байна гээд ажлаас нь дуудаж байна. Чи ажил дээр нь хурдан хүрээд ир” гэхээр нь хүүхдээ сургуулиас нь авчаад аавын ажил болох Хан-Уул дүүрэгт байрлах “Хөнгөн үйлдвэр судалгаа шинжилгээний хүрээлэн” дээр өдрийн 13 цагийн үед очиход үйлдвэрийн хашаан дотор нь намайг оруулахгүй хэргийн газрын үзлэг хийж байна гэсэн. Тэгээд би ээжтэйгээ уулзахад байдгаараа уйлаад Аав чинь цахилгаанд цохиулаад нас барчлаа гэж хэлэхэд энэ бүх асуудлыг мэдсэн, ...манай аав Ц.Гантөмөр нь Хөнгөн үйлдвэр судалгаа, шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан гэсэн албан тушаал дээр ажилладаг. Энэ байгууллагад 5-6 жил ажиллаж байгаа. Яг өөрийнх нь үндсэн мэргэжил нь токарчин мэргэжилтэй Тухайн байгууллагад янз бүрийн ажил хийдэг юм шиг байна лээ ..Ажиллаж байсан байгууллагад нь үнэхээр их гомдож байна. Энэ байгууллага нь ажилчдаа хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл хангамж байхгүй. Ажлын орчин нөхцөл муу, байнгын чийгтэй, битүү, агааргүй хүнд нөхцөлд ажиллуулдаг. Энэ үйлдвэрийн осол нь цэвэр энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Дээрх байгууллагын ажилчид нь манай аавыг цахилгаанд цохиулаад байж байхад нь ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүйд гомдолтой байна,...Манай аав Ц.Гантөмөрийн дутуу барьсан байсан хоёр давхар байшинг 2 давхрын засварын гүйцээж өгсөн Манай аавын цалингийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулсан, мөн улсаас Нийгмийн даатгалаас 1 сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Тэгээд улсаас олгох 36 сарын тэмцэх тэтгэмжийг олгоогүй байгаа бөгөөд уг мөнгөнөөс 3,500,000 төгрөгийг урьдчилж ШУТИС-ийн харъяа ЭШСҮХХ-ээс авсан байгаа. Одоо манай гэр бүлээс 36 сарын тэмцэх тэтгэмжийг гаргуулан авахаар нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59, 62/,

5. Гэрч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өдөр 11 цаг өнгөрч байхад миний ажпын байранд талийгаач Ц.Гантөмөр нь орж ирээд ширээн дээр байсан цахилгаан таслагчийг аваад миний өрөөнөөс гараад өөрийнхөө ажпын байр болох нойтон цехийн байр руу орсон. Тэрнээс хойш 3-4 минутын дараа Оюунтуяа нь өрөөнд орж ирээд Ганаа ах шалан дээр унасан байна гэж хэлэхээр нь би тухайн өрөөнд ороход Ц.Гантөмөр нь өрөөний голд шалан дээр дээшээ харсан байдалтай баруун гартаа цахилгааны утас цээжин хэсэг дээрээ барьчихсан. Хөл гар нь салгалаад амьсгаатай байсан. Тэгээд би шууд цахилгаан утасны нөгөө үзүүрээс нь татаад разетканаас нь салгасан ...Ц.Гантөмөр нь тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний туслах ажилтан байсан. Гагнуур, токарийн суурь машин дээр ажиллаж, машины тоног төхөөрөмж угсарч, арьс цехийн тоног төхөөрөмжийг хариуцаж ажилладаг юм....Манай байгууллагаас ажилчиддаа давуун материалтай ажлын хувцас өгдөг. Уг хувцас нь ямар нэгэн байдлаар цахилгаан хүчдэлээс хамгаалж чадахгүй гэж бодож байна, ...Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын инженер гэсэн албан тушаалтан ажилладаггүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг манай байгууллагын механик инженер Бодьсайхан гэх хүн ажилладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/

6. Гэрч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ШУТИС-ийн харъяа хөнгөн үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн салбарын эрхлэгчээр 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай талийгаач Ц.Гантөмөр тус байгууллагад эрдэм шинжилгээний туслах ажилтан хийдэг, дотор нь токарчин, засварчин, гагнуурчин гээд хосолсон ажпуудыг хийж гүйцэтгэдэг байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр буюу өмнөх өдөр нь арьс ширний цехийн хоромын баркас бүслүүр тасарсан байсныг засуулахаар захирал Ц.Гантөмөр-д үүрэг өгсөн байна. Тэрийн надад захирал өөрөө ирж хэлсэн, тэгээд би засварт хэрэгтэй зүйлүүдийг тус хүрээлэнгийн ажилтан Ж.Оюунтуяа, С.Болдсайхан нарыг явуулж бүслүүрийн материал авхуулсан, нөгөө хоёр нь материалуудыг авч ирж Ц.Гантөмөрт өгөөд уг ажлаа талийгаач өөрийнхөө ажпын байранд /механик цехэнд/ тэр өдөрт нь хийж бэлэн болгосон байсан. Тэр өдөр одоо ажил тарах болсон байна, маргааш өглөө угсарч суурьлуулахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө талийгаач Ц.Гантөмөр нь бүслүүрийг угсрах гэж байна гэж манай өрөөнд орж иртэл тасдагч 2 ширхэг ир аваад явсан .Тэгээд тэр үед нь би болгоомжтой ажиллаарай гэж сануулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ажилтан С.Пүрэвжав орж ирээд болохоо байлаа Ганаа муужирч унасан түргэн дуудаарай гэхээр нь ажлын утаснаас түргэн тусламж дуудсан, тэгээд гүйж арьс ширний цех рүү ороход Дамчаабадгар, Пүрэвжав нар одоо яахуу гэж зогсож байсан. Хартал талийгаач шалан дээр дээшээ харсан байдалтай, толгой нь гэдгэр хоёр хөл , гар нь шулуухан амнаас нь ягаан туяа бүхий шингэн зүйл гарсан байдалтай хэвтэж байсан ...Эрдэм шинжилгээний туслах ажилтан /туршилт үйлдвэрийн цех / ажлын өмд, цамц, дулаалгатай куртек ажпын гутал ажпын даавуун бээлий өмсдөг , арьс ширний цехэд ажилладаг хүмүүс нь резинэн бээлий өмсдөг, тусгай хэрэгсэл болох бээлийг сард нэг удаа 5 ширхэгийг өгдөг, өмд ,цамц , гутлыг 2 жилд нэг удаа өгдөг. Ц.Гантөмөрийг нас барсан үеэс өмнө хөдөлмөр хамгааллын ажилтан байхгүй байсан. Би 2016 оны 6 ажилтандаа ажпын малгай, хувцас, цамц, өмд, куртек, ажпын бээлий авч өгч байсан, гутал авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69, 71/

7. Гэрч Г.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажпын байрны тодорхойлолтод орон тооны бус ажил гэж оруулж өгсөн миний доор шууд харъяалагдах нийт 4 туслах ажилтан байдаг ба нэг нь талийгаач Ц.Гантөмөр байсан. Тэр үед би ээлжийн амралттай байсан тул хэрэг учрал юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/

8. Гэрч С.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хөнгөн үйлдвэр судалгаа хөгжилийн хүрээлэнд Механикийн цех дотор токерийн машин дээр ажиллаж байсан. Тэгсэн хэн хэлснийг мэдэхгүй байна, талийгаач Гантөмөрийг уначихлаа гэж хэлэхээр нь би Арьсны нойтон цех руу яваад ороход талийгаач шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед түргэн тусламж дуудсан байсан ирээгүй байсан. Талийгаач Гантөмөр арьсны цехд гагнуур хийж дуусаад уртасгагч утсаа хурааж байгаад тогонд цохиулсан юм шиг байна лээ. Цагаа, шар өнгийн уртасгагч утсаар механик цехийн 220пт залгуураас тог аваад хананы жижиг нүхээр тогоо оруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76/

9. Гэрч С.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хөнгөн үйлдвэр судалгаа хөгжилийн хүрээлэнд Механикийн цех дотор токерийн машин дээр ажиллаж байсан. Тэгсэн хэн хэлснийг мэдэхгүй байна, талийгаач Гантөмөрийг уначихлаа гэж хэлэхээр нь би Арьсны нойтон цех руу яваад ороход талийгаач шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед түргэн тусламж дуудсан байсан ирээгүй байсан. Талийгаач Гантөмөр арьсны цехд гагнуур хийж дуусаад уртасгагч утсаа хурааж байгаад тогонд цохиулсан юм шиг байна лээ. Цагаа, шар өнгийн уртасгагч утсаар механик цехийн 220пт залгуураас тог аваад ханны жижиг нүхээр тогоо оруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/

10. Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гантөмөр шалан дээр хараад хэвтсэн тогонд цохиулсан байдалтай, гартаа цахилгааны утас барьчихсан тогонд цохиулсан бололтой, ухаантай хэвтэж байсан, хажууд нь Дамчаабадгар, Оюунтуяа хоёр байсан, талийгаач юм ярьж чадахгүй байсан. Тоног төхөөрөмж завсарлаж байсан тэгээд тасдагчаар юм тайрч байсан, гэсэн би хараагүй, талийгаачийг тогонд цохиулахад хүн байгаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78/

11. Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг цех рүү хүмүүс хүмүүс ороод байсан. Би зам руу гарч түргэн тусламжийн машиныг тосоод буцаад очиход өөдөөс талийгаач Гантөмөрийг нас барчихлаа гээд гарч ирсэн, би үүнээс хойш ороогүй. Амь хохирогч өөрийнх нь ажилладаг цех, арьсны цех хоёрын дунд талын хананд нүх байдаг тэр хэсгээр уртасгагч гаргаад өөрийнхөө цехээс тог авч гагнуур хийж байсан. Ер нь манай цех тусдаа байдаг, хамгаалах тусгай хэрэгсэл, хувцас бээлийгээр, хамгаалах хэрэгсэлээр хангаж байсан, талийгаач Гантөмөрийн ажиллаж байсан цех бас хангагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81/

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн 1824 дугаартай “...Ц.Гантөмөрийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Ц.Гантөмөр нь АВО системээр Ва( ||| ) бүлгийн цустай , архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба цахилгаанд цохиулсны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт / 1хх-ийн 83- 84/,

13. 2019 оны 02 дугаар сарын сарын 12-ны өдрийн 051-01 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыгхангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил олгогч хяналт тавина, ..талийгаачийг амь насаа алдахад дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд ажпын байрны орчин / нойтон чийглэг /, цахилгааны түр тэжээл авч байсан цахилгаан дамжуулах утас нь гэмтэлтэй, ажпын хувцас нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй / бээлий цоорхой, нойтон/ байсны улмаас цахилгаан гүйдэлд нэрвэгдэн нас барсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1 / хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9- д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед /-д заасан үйлдвэрлэлийн осол мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ гэж заасан байна...Уг осол Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 2, дугаар зүйлийн 28.1.8 “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 10-р бүлгийн холбогдох заалтуудыг зөрчсөн улмаас гарсан байна,...талийгаач нь нас барах үедээ ШУТИС- ийн харьяа Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Метал, машин судлалын салбарын эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байсан байна, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сургалт зохион байгуулалт” Үндсэн дүрэм MNS 4969:-2000 Монгол Улсын стандартын 4.16 / аюултай ажил гүйцэтгздэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажпын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө /-д заасныг зөрчсөн байна, ... ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот тушаалаар түр ажилтчнаар анх томилогдсон бөгөөд хүрээлэнгийн захирал Т.Т   тэй хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна,...уртасгагч залгуурын зориулалтаар ашиглаж байсан цахилгаан дамжуулах тэжээлийн утас олон тооны шалбархайтай, зарим хэсгээрээ тусгаарлах шинж чанараа алдсан, гэмтэлтэй, ашиглалты шаардлага хангахгүй байсан нь “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 10 дугаар бүлгийн 897 /цахилгаан машин, багаж хэрэгсэл, гэрэлтүүлэг тэдгээрийн туслах тоноглол нь ямар нэгэн гэмтэлтэй эсвэл ээлжит шалгалт, туршилтанд ороогүй бол ашиглахыг хориглоно/ заалтыг, ...цахилгаан дамжуулах тэжээлийн утасыг нойтон, чийгтэй газраар татсан нь “цахилгаан байгуулам жийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 10 бүлгийн 898 дахь заалт/цахилгаан машин, багаж, зөөврийн гэрлийн тэжээлийн утсыг /кабель/ аль болох өндөрт дүүжилсэн байвал зохино, тэжээлийн утас /кабель/ нь халуун чийглэг, тослог гадаргад хүргэх, шүргүүлэхийг хориглоно/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /1хх-ийн 99-102/,

мөн 2020 оны 05 дугаар сарын сарын 11-ний өдрийн 051/4 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын “...Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” 2015 оны А/114 дүгзэр тушаалын 1 дэх хэсгийн в /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажпын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно./-д заасны дагуу Хөнгөн үйлдвэр судалгаа, хөгжпийн хүрээлэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй хариуцсан ажилтныг хавсран гүйцэтгүүлэхээр тус хүрээлэнгийн зохион бүтээгч инженер Г.Бодьсайханыг томилсон тухай ажил олгогчийн тушаал шийдвэр гараагүй, Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж эхуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, заасан ба ШУТИС-ийн ректорын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/188 тоот тушаалаар Т.Т   ийг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ШУТИС-ийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн захирлын албан тушаалд томилсон байна. Т.Т    нь талийгаач Ц.Гантөмөрт осол гарсан өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүйгээр өөрт нь болон Металл судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Н.Өлзийбямбаар дамжуулан тоног төхөөрөмжийн тасарсан бүслүүр төмрийг шинэчлэн хийх үүргийг өгсөн” гэх дүгнэлт /2 хх-ийн 179-181/,

14. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт “...Гэрчийн болон холбогдох хэргийн мэдүүлгийг Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс авсан болно. Талийгаач хэрэг болох үед цехэд ганцаараа байсан байна. гэрчүүдийн мэдүүлгээр гартаа уртасгагч утас барьсан дээшээ хараад хэвтсэн байдалтай байжээ. Цахилгааны хүчин зүйл байж болзошгүй. Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан тул үйлдвэрийн осолд тооцов"/хх-ийн 145-147/,

15. Ц.Гантөмөрийн ажилд томилогдсон тушаал, ажилчдын анкет, Хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолт /1хх-ийн 137-145/, Т.Т   ийг ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолт /1хх-ийн 216-224/, Н.Ө-ын ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодохойлолт /1хх-ийн 225-229/,

16. Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх өрөөнүүдийн шал нь нойтон зарим өрөөний шал нь нилэнхүйдээ ус асгарсан байдалтай, тогонд цохиулсан гэх хүний байгаа өрөөнд ороход 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай баруун билүү зүүн гартаа цахилгааны утас барьсан байдалтай шалан дээор хэвтэж байсан дээрх хүний гартаа барьсан цахилгааны утас нь улаан өнгийн гар дрилл залгаатай разеткатай холбоотой байх шиг байсан, дээрх гар дриллын цахилгаан утас нь нилээн урд дундаа олон залгаж холбосон хуучин цахилгааны утас байсан хэргийн газрын үзлэгт эрүүгийн мөрдөгч З.Зундуй оролцсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 169-170/

17. Гэрч З.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг үйлдвэр дотор ороход олон өрөө дамжиж мушгиралдаж явж байгаад Ц.Гантөмөрийн тогонд цохилж нас барсан өрөөнд очсон, уг өрөө нь их чийглэг шалан дээр ус тогтсон байсан тэгээд нас барсан Гантөмөрийн хажууд цахилгааны утас байх боловч бид нарыг очихоос өмнө цахилгааны утсыг гартаа барьчихсан байсныг салгасан гэж хэлж байсан цахилгааны утас нь нилээн урт оосорлогдсон байдалтай үзүүр хэсэг нь шалбарсан байсан хаана хаана шалбарсан талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 172/

18. Гэрч Ц.Г-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэргийн газрын хөндлөнгийн гэрчээр оролцож тухайн хэргийн газарт би орсон, тухайн газар цахилгааны уртасгагч байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 174/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Д.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 1/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч Т.Т    нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжпэх ухаан технологийн их сургуулийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжпийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” 2015 оны А/114 дүгээр тушаалын 1 дэх хэсгийн в /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно, Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж эхуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.1.8-д заасан “...Аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөлгүйгээр  өөрт нь болон Металл судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Н.Өлзийбямбаар дамжуулан тоног төхөөрөмжийн тасарсан бүслүүр төмрийг шинэчлэн хийх үүргийг өгч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Ц.Гантөмөр нь цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Д.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-36/, Д.Т ийн хувийн байдал /...48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ШУТИС харъяа ХҮ-ийн судалгааны хөгжлийн хүрээлэнгийн захирал ажилтай, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад засныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт Т-ын  Т ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т   өд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А  овогт Т-ын  Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад засныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт Т-ын  Т ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т   өд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Т.Т   өд сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Т   өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР