Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 731

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,   

улсын яллагч П.ЭнхБ  ,      

хохирогч Б.А , түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,    

шүүгдэгч Г.М , Э.С тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт Г-ын М-т , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Э-ын  С  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910009080593 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

  

   Монгол Улсын иргэн, .......... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,......... настай, эрэгтэй, дээд боловсролтой...... мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн ........ ажилтай, ам бүл ......... амьдрах, Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д  овогт Г-ын М  /РД:..................../,

Монгол Улсын иргэн, ....... оны ....... дугаар сарын .......-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл ......... амьдрах, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б   овогт Э-ийн  С  /РД:.................../,

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицероор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн “согтуу хүн агсам тавиад байна гэх” дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛS плаза” төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт заасан “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх ёстой”, Хуульзүйн сайд Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын 1.3, 3.16,-ийн Б, 6.1-д заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Д.А-ынзүүн хөлний гуян тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн “согтуу хүн агсам тавиад байна гэх” дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛS плаза” төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицероор Арцат 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЛS плаза төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт заасан ...хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх ёстой, Хуульзүйн сайд Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын 1.3, 3.16,-ийн Б, 6.1-д заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шаардлага тавьж бууг хэрэглэх явцдаа Д.А-ынзүүн хөлний гуян тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,  

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор Арцат 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЛS плаза төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Э.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Д.А-ыншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр чулуун өнгөлгөөний ажил хийсэн. Тухайн үед манай найзын найз ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр үед хажуугийн байрны оршин суугч гэртээ агсам тавиад байсан учраас ар гэрийнхэн нь дуудлага өгсөн байсан боловч цагдаа нар андуурч бид нар дээр ирсэн. Цагдаагийн албан хаагч орж ирээд намайг явъя гэхэд нь би хувцсаа солъё гэхэд намайг чирч авч явах гээд дайраад байсан. Энэ үед би цагдаатай зууралдаж байсан. Энэ үед намайг манай найз авч явах гээд ирсэн байсан. Би хувцсаа сольчихоод явъя гэснээс өөр зүйл цагдаагийн алба хаагч нарт хэлээгүй. Цагдаа нар намайг газар унагаж, өвдөглөж, нэгийгээ буу аваад ир гэж хэлсэн. Нэг нь буу авч иртэл миний цээжин дээр буугаа тулгасан. Би бууных нь хошууг доошлуултал хөл рүү буудсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Г.М аас Police YJ12-1 маркийн урт хар өнгийн бууны ХҮ 07 гэсэн бичиглэлтэй 2 ширхэг сум, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 1 ширхэг хар өнгийн сумны сав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 8-14 тал/,

5. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 15-16 тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-22/

7. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...LS plaza цогцолборын хяналтын камерын бичлэгтэй сиди 1 ширхэг, цагдаа жолооч Э.С гийн энгэрийн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг...” гэх /1хх-ийн 23 тал/,

8. Гэрч Д.И-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед цагдаа нар энэ хүмүүсийг цагдаагийн тасаг руу авч явна гээд байсан манай Б , Б   хоёр хувцсаа солиод явья гэсэн солиулахгүй шууд гар гээд байсан..дэслэгч цолтой цагдаа Б ыг цохисон дээрээс нь өвдөглөөд байхаар нь би “журам сахиулах гэж ирсэн юм уу хүн зодох гэж ирсэн юм уу наад хүмүүс чинь согтуу байна шүү дээ" гэж хэлэхэд чи дуугүй бай гэсэн...дэслэгч нь гараад буу авчирсан..Б  босч ирээд бууных нь амнаас барьж аваад зууралдаад байж байтал салтаа руу нь буудсан..тэгээд Ариунбод шалан дээр байж байтал цагдаа гүйж ирээд нүд рүү нь өшиглөсөн удалгүй гаднаас өөр хоёр цагдаа орж ирээд Б  Б   нарыг доошоо хараад хэвт гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

            9. Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тайгам Алтай ХХК-д 2005 оноос хойш туслах ажилтан хийж юу хий гэснийг нь хийдэгюм. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед ажил дээрээ хоолонд орчихоод гарч ирээд гадаа сууж байхад өнгөлгөө хийж байгаа Б  , Б , Дэмчиг нар гарч ирээд Дэмчиг нь Б  ын цэргийн он жав нь юм билээ. Тэгээд Дэмчиг архи уух санааг гаргаад Дэмчиг намайг дагуулаад хажуу талын дэлгүүрээс Дэмчиг Соёрхол нэртэй 0,75 грамм архи авч Б , Б  , Дэмчиг бид дөрөв Тайгам Аптай ХХК-ийн шинээр барьсан байрны 2 давхарт манай өрөөнд хувааж уусан. Тэгээд манай өрөөд архи хувааж ууж дуусаад би ажил руугаа гарлаа захирал уурлаж магадгүй гээд гарахад Дэмчиг намайг дуудаад дахиад нэг шил архи аваад ирээч гэхээр нь би Дэмчигийн мөнгөөр дэлгүүрээс 0,75 грамм Соёрхол нэртэй архи авчирж манай өрөөнд архи хувааж ууж байгаад архины талыг нь уучихаад би ажлаа хийлээ гээд гарсан, манай өрөөнд Б , Б  , Дэмчиг гурав архи уугаад үлдсэн. Тэгээд би гараад нөгөө талын оффисын орц руу ороод лифт хүлээж байгаад лифт онгойсон чинь захирал, нягтлан, инженер нар лифтэнд байж таарсан, тэгээд захирал намайг архи уусанг мэдээд яагаад архи ууж байгаа юм гэхээр нь би жаахан уусан одоо ажлаа хийлээ гэсэн. тэгсэн 3 давхарт гарч нягтлангийн өрөөнд ороод намайг ажпаас хал гэсэн. тэгэхээр нь би уурлаад захиралтай хэрэлдсэн, надад цалин мөнгөний тооцоо байсан учир захиралд хэлсэн. Тэгсэн менежер Халиун цагдаад дуудлага өгсөн,. Тэгээд би байрны гадаа гарахад ... цагдаагийн машиндаа суулгаад цагдаа нь орон сууцтай орц руу орсон. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нар гарч ирээд хэлтэс дээр авчирч намайг эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

          10. Гэрч С.Б  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд цагдаа Б  бид хоёрыг цохиж зодоод байсан Б ыг газар унагаагаад дарчихсан буу аваад ир гээд байсан. Тэгсэн Б  бууных нь үзүүрээс барьж аваад хүн буудах гээд байгаа юм уу гээд зууралдаж байхад чанга чимээ гарсан тэгсэн Б  төмсөг буудчихпаа гээд ёолоод суучихсан..." гэх мэдүүлэг/1хх-ийн 44/

          11. Энгэрийн камерын бичлэгт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 195-196/

          12. LS plaza таурын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Г.М  нь камерын хяналт руу буу барьсан орж ирээд уг буугаараа хүмүүс рүү тойрч айлгаж байгаад ...секундэд бууны гох дарагдаж Б ын зүүн гуяны дотор хэсэг рүү буудагдаж байгаа дүрс, ...Э.С нь Б.А ын нүүрний хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөж байгаа дүрс, ...Г.М  нь С.Б  ын нүүрний хэсэг рүү нь гараараа цохиж байгаа дүрс байна...”  /1хх-ийн 197-199/

          13. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагч нараас 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр жижүүрт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хуваарь /1хх-ийн 56/,

          14. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3- 7/,

          15. Д.А-ынбиед болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-20/

          16. Д.А-ынамбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчиний түүх /1хх- ийн 85-106/

          17. Хохирогч Д.А-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  , Төмөрбаатар, Ишдорж нарын хамт нэг бригад болоод 2019 оны 4-р сарын 3-ны өдөр Оргил рашаан сувиллын чанх хойд талд байрлах LS таурт техний чулуу өнгөлгөөний ажил хийгээд байж байсан. Үдээс хойш 15-16 цагийн үед байх хамт ажилладаг Б  ын найз ирээд нэг шил Соёрхол авахаар нь бид ажпаа дуусгачихаад ажилчдын нэг жижиг өрөөнд Б  , Ишдорж, Б  ын найз, Төмөрбаатар бид нар суугаад архиа тойруулж юм ярьж суугаад ууж дуусгачихаад Б   гарч нэг шил архи авсан...тэгээд тарах гээд байж байсан хоёр цагдаа орж ирэхээр бид нар одоо гарч байна явах гэж байна гэхэд хүлээж авахгүй хэлтэст очиж учраа ольё гээд заавал авч явах гээд байсан..тэгээд сүүлдээ за за явья гэж зөвшөөрөөд би ажпын хувцсаа солиод явья гэхэд хүчээр авч явах гээд дайраад цагдаа нь Б  оо руу дайрч унагааж байхыг нь харсан яг хаашаа нь цохиж унагаасныг анзаараагүй...тэгтэл нэг нь цаанаас буу аваад ир гэхэд дэслэгч залуу гүйгээд гараад явсан тэгээд гаднаас буу авч орж ирээд Ишдорж руу ганц хоёр удаа зангаж байгаад над дээр хүрээд ирсэн би энэ хооронд босоод зогсчихсон байсан тэгээд над дээр ирээд буу тулгахаар нь та нар хүн буудах гэж байгаа юм уу гээд бууных нь хошуунаас барьж аваад доош нь дарсан миний араас нэг цагдаа ирээд хоолой боож гэдийлгэж татаж байхад би доошоо жоохон сөхөрсөн энэ үед буун дуу гараад миний зүүн цавь руу буудагдсан. Тэгээд та нар намайг буудчихлаа шүү дээ гэж дөрвөн хөллөж байхад нэг цагдаа миний хоолой боож арагш гэдийлгэж байх хооронд хүмүүс салгасан тэгсэн босож ирээд шууд миний зүүн нүд рүү өшиглөсөн чинь нүд өвдөөд толгой манараад явсан тэгэхээр нь би нүдээ дараад дээш хараал хэвтсэн..” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203/,

          18. Гэрч Д.Х   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг цагдаа нь сүүлдээ уурлаад гарч явсанаа буу барьжорж ирээд буугаа бариад доошоо суу гэж хэлээд байсан..согтуу залуу бууны урд талын хошуунаас гараараа бариад авчихсан угзарч татаж байх үед түс тас хийсэн хүчтэй чимээ гарч буудлага үйлдэгдэж гал оч манараад явсан...анх ирсэн хоёр цагдаагийн нэг нь буудуулсан залуугийн нүүр лүү нь өшиглөсөн чинь нүүрээ дараад тонгойж байх үед гаднаас цагдаа нар нэмэгдэж орж ирж байсныг тод санаж байна” гэх мэдүүлэг/1хх-ийн 205-206/,

          19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3263 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Police YJ12-1 гэх бичиглэлтэй галт зэвсгээр буудлага үйлдсэн байна” гэх дүгнэлт /1хх-ийн 209/,

          20. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Энхцолмонгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4550 дугаартай дүгнэлт /1хх-ийн 112/,

          21. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамираагийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2080 дугаартай дүгнэлт /1хх-ийн 114-115/

          22. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Түвшинбаатарын | 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2930 дугаартай дүгнэлт /1хх-ийн 124-125/

          23. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Б.Даваасүрэн, О.Болороо нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /1хх-ийн 132-134/

          24. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхжингийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3263 дугаартай дүгнэлт /хх-ийн 209/

          25. Э.С гийн ажилд томилогдсон тушаал /1хх-ийн 167/,

          26. Г.М ын ажилд томилогдсон тушаал /1хх-ийн 211/

          27. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг/1хх-ийн 207/,

          28. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг/1хх-ийн 208/,

          29. Дуудлагын лавлагааны хуудас /2хх-ийн 183/

          30. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2хх-ийн/,

31. Шүүгдэгч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутанд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.С гийн хамтаар Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг Арцат-111 чиглэлийн автомашин болон бусад дагалдах хэрэгсэл зэргийг хүлээн авч ажилдаа гарсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 16 цаг 03 минутанд жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жапан тауны С1 дүгээр байрны 206 тоотод согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг шалгаж, 16 цаг 30 минутанд дараагийн дуудлага, мэдээлэл өгсөн барилгын гадаа очсон. Тэгээд автомашинаас буух үед уг барилга дотроос 9409-9694 дугаарын утаснаас дуудлага, мэдээлэл өгсөн н.Халиун болон уг барилгын хамгаалагч хоёр гарч ирээд “манай барилгын ажилчид ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна” гэж хэлээд уг ажилчид байгаа гэх хоёр давхрын өрөө рүү хамт очсон. Цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.С болон барилгын хамгаалагч бид 3 уг өрөөнд ороход 35-45 орчим насны 5 эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн 2 залуу нь хоорондоо зодолдож байхаар нь очиж салгаад, бүгдийг нь уг барилганаас гадагш гарахыг шаардахад 3 залуу нь өрөөнөөс гарч явсан. Харин 2 залуу нь “бид хувцсаа өмсмөөр байна, та нар хүлээж бай, та нар муу цагдаа” гээд янз бүрийн үг хэллэгээр харааж доромжилсон. Тэгэхээр нь Э.С бид хоёр уг залууг аваад 1 давхарт буулгахад нөгөө 2 залуу дахин цагдаагийн алба хаагчийн “байгууллагаас гар” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, Э.С гийн дээгүүр өмсдөг шар хантааз болон мөрдөс зэргийг нь урж тасалсан, харин миний хувцас бол урагдаагүй. Гэхдээ хувцаснаас зулгааж, татаж чангаагаад байсан. ...нэг нь Э.С гийн хүзүүний хойд талаас нь татаж чангаагаад байхаар нь би барилганаас гарч, тусгай хэрэгсэл болох Н79 загварын хийн бууг автомашинаасаа очиж аваад буцаж барилга руу орсон. Яагаад би уг бууг авсан бэ гэхээр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэхээ болих байх гэж бодсон юм. Тэгээд “та нар больцгоо, барилганаас гарч цагдаагийн очиж суу” гэхэд барилганаас гарахгүй, дахин шаардлага эсэргүүцээд, миний барьж байсан бууны үзүүр хэсгээс нь 2  гараараа бариад авахаар нь би буугаа салгаж авах гээд 30 орчим секунд зууралдсан. Тэгэхэд цагаан өнгийн ноосон цамцтай залуу нь гэнэт миний хажуу талаас цохих үед гэнэт буун дуу гарсан. Энэ буу нь өөрөө доод хэсгээсээ гүйлгэж цэнэглэдэг учраас миний барьж байсан бууг надтай булаацалдаж байх үед цэнэглэгдсэн байсан. Буун дуу дуугарснаас хойш 1-2 минутын дараа хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч З.Алтантөр, ахлах ахлах Б.Уламбаяр нар нэмэгдэж ирэхээр нь бид 4 нийлээд уг эсэргүүцээд байсан 2 залууг албаны автомашинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Байгууллагын харуул бол хамт байсан, гэхдээ зүгээр л хараад зогсож байсан. Өөр хүн байсан эсэхийг одоо сайн санахгүй байна. Тухайн буу нь манай албан хэрэгцээнд ашиглагддаг тусгай хэрэгсэл байгаа. Би анх оффис руу орохдоо бууг авч ороогүй, харин 1 давхарт шаардлага эсэргүүцэж, барилгаас гарахгүй, цагдаагийн алба хаагчид халдаж, албаны хувцас форум урах үед нь би машин руу гарч буугаа авчирсан. ...Уг залуучууд нь бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, их хэмжээний согтолттой байсан. Би өөрийн гар утсаар жижүүр лүү залгаж нэмэлт хүч шаардахад ойролцоогоор 20-25 минутын дараа хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч З.Алтантөр, ахлах ахлах Б.Уламбаяр нар ирж, дээрхи иргэдийг автомашинд суулгасан. ...Надад тухайн өдөр гав байсан боловч Э.С бид хоёр автомашиныхаа хойд талын суудал дээр өөр 2 хүнд зүүлгээд суулгасан байсан юм. Учир нь бид дуудлага шалгаж явж байгаад, шууд дараагийн дуудлаганд очсон. Би ээлжээ хүлээн авах үед ахлах байцаагч, цагдаагийн ахмад өглөө бүр зааварчилгаа өгдөг байсан. Мөн автомашин бүрд зааварчилгаа байдаг. Өнөөдөр өглөө ээлж хүлээн авах үед ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхангай зааварчилгаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-25-28, 224/,

32. Шүүгдэгч Э.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутанд тус цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Арцат-111 чиглэлд машинт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.М ын хамтаар ээлж хүлээн авсан. Бид хоёрын чиглэл Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэх, дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан. Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жапан таун хотхоны С-1 байранд даргын найз агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очиж Цолмонбатаар гэх согтуу иргэнийг авч машиндаа суулгаад хэлтэс рүү явж байтал дахин 16 цаг 03 минутанд Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хажуу талын шилэн барилгад согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага мэдээлэл өгөхөөр нь дуудлага мэдээллийг хүлээн аваад, замаараа уг дуудлагаар шууд очсон. Тэгээд харуулаар нь заалгаад баригдаж байгаа барилгын 2 давхарт харуулын хамтаар эргүүлийн офицер Г.М ын бид 3 гарахад 2 дугаар давхарт 5-6 хүн архи уугаад, хоорондоо маргалдаад зогсож байсан. Тухайн хүмүүсийг тараахаар “доошоо бууцгаа” гэсэн шаардлага тавихад бүгдээрээ гэнэт орилж хашгираад “та нар яахаараа бид нарыг авч явдаг юм, хэн дуудлага өгсөн юм” гэж шаардлага биелүүлэхгүй агсараад эхэлсэн. Би “хариуцаж байгаа хүн нь хэн бэ” гэхэд нэг жижиг биетэй залуу “би байна” гэсэн. Тэгэхэд цагдаагийн дэслэгч Г. М  надад “тэр залууг аваад машин руу очиж бай, би араас чинь эд нарыг буулгачихаад очъё” гэхээр нь нөгөө жижиг биетэй залууг нь дагуулаад доош бууж, машинд суулгаад машинаа барилгын хаалга руу ойртуулаад, Г.М ыг авах гээд дөхөөд очиход Г.М  над руу утсаар залгахаар нь авахад цаана нь маргаан сонсогдоод байсан. Тэгээд араас нь барилга руу ороход 1 давхарт нөгөө согтуу хүмүүс нь маргалдаад зогсож байсан. Тэгээд бид хоёр тэр хүмүүст шаардлага тавиад “одоо эндээс гар” гэж хэлэхэд “гарахгүй, чадахгүй” гээд согтуурхсан байдалтай, гаргах гэтэл гарахгүй өөдөөс бариад, хувцас хунараас татаж чангаагаад шаардлага эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би Арцат-10 руу залгаад “Арцат-121 дуудчих” гэж хэлэхэд нэг цагаан цамцтай залуу “та нар яахаараа биднийг хүчээр авч явдаг юм, бид нарыг дийлэхгүй шүү” гээд дайраад байсан. Тэгтэл нэг улаан цамцтай жижигхэн залуу дэслэгч Г.М тай барилцаж аваад цохих гээд байхаар нь тэр залууг би араас нь татаж унагахад цагаан цамцтай залуу, бас хар цамцтай залуу хоёр ирээд намайг татаад үйлдэл хийлгэхгүй, улаан цамцтай залуу нь Г.М  дэслэгч рүү дайраад ямар ч үйлдэл хийх боломжгүй болгоод байсан. Энэ хугацаанд Арцат-121 дуудлагатай байсан учраас ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгэхэд дэслэгч Г.М  автомашинд байсан хийн UJ12 маркийн бууг авчираад тухайн залуучуудад хандаж “буудлаа шүү, та нар доошоо” гэж 2-3 удаа хэлэхэд улаан цамцтай залуу өөдөөс нь шууд ирээд “чамайг хармаар байна, харъя л даа, бууд” гээд нөгөө бууны хошуунаас барьж аваад булаах гэж оролдсон ба тэр үед цагаан цамцтай залуу ирээд дэслэгч Г.М ыг хажуунаас түлхэхэд улаан цамцтай залуу бууны хошуунаас хүчтэй татаад буун дуу дуугарсан. Тэгэхээр нь би очоод бууг булаацалдаад байсан улаан цамцтай залууг араас нь татаж гараас нь бууг салгахад, миний араас цагаан цамцтай залуу өмсөж явсан ногоон хантаазаар намайг боогоод хойш нь татахаар нь хантаазаа тэр чигээр нь ураад, улаан цамцтай залууг дараад авсан. Тэр улаан цамцтай залуу буу руу дайраад, дахин авах гэж оролдсон. Энэ үед улаан цамцтай залууг өөрийг нь хийн буунд оногдсон талаар мэдээгүй, тэр хавьцаа ямар ч цус гараагүй, “намайг буудчихлаа” гэж орилж нэг ч үг хэлээгүй. Тэгээд тухайн залуучуудаас цагаан цамцтай, улаан цамцтай хоёр залууг нь гаргаад Арцат-121 автомашинд суулгаад цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд оруулаад, эмчээр үзлэг хийлгэхэд улаан цамцтай залуугийн цавьны дотор хэсэгт бууны сум харагдахаар нь 103-т дуудлага өгөөд үзүүлсэн. Түргэн тусламжийн эмч ирээд “эмнэлэг рүү авч явах шаардлагатай” гээд аваад явсан.

Тухайн согтуу залуучууд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүлээн авах боломжгүй, согтуу байдалтай байсан. ...Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.М  тэр хүмүүст огт гар хүрээгүй. Харин би жижиг улаан цамцтай залуу нь дахин буутай зууралдах гээд дайрч өндийх гэхээр нь очоод түүнийг баруун талын хөлөөрөө түүний нүүр хэсэгт нэг удаа өшиглөж, дээрээс нь дараад өвдөглөөд суусан. Миний биед болон цагдаагийн дэслэгч Г.М ын биед гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-29-30х, 231х/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152, 153/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4550/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Энхцолмонгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4550 дугаартай дүгнэлт /1хх-ийн 112/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамираагийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2080 дугаартай дүгнэлт /1хх-ийн 114-115/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Түвшинбаатарын | 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2930 дугаартай дүгнэлт /1хх-ийн 124-125/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Б.Даваасүрэн, О.Болороо нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /1хх-ийн 132-134/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Мөнхжингийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3263 дугаартай /хх-ийн 209/ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицероор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн “согтуу хүн агсам тавиад байна гэх” дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛS плаза” төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт заасан “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх ёстой”, Хуульзүйн сайд Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хамтарсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын 1.3, 3.16,-ийн Б, 6.1-д заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шаардлага тавьж бууг хэрэглэх явцдаа Д.А-ынзүүн хөлний гуян тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Өөрөөр хэлбэл Г.М ын үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг ухамсарлан ойлгосон, учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан шинжтэй байх ба хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаагийн алба хаагч “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглах үед Д.Б  нь бууны хошуунаас барьж авч бууг өөр рүүгээ татаж булаацалдах явцад бууны гох дарагдаж болгоомжгүйгээр хохирогчийн зүүн хөлний гуян тус газар нь буудаж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Х-аасирүүлсэн “согтуу хүн агсам тавиад байна гэх” дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЛS плаза” төвд очиж улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.А-ыгцагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь санаатайгаар 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Д  овогт Г-ын М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан,

Б   овогт Э-ын  С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Тэнгис нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.А-ыншүүх хуралдаанд өгсөн “...цаашид нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо нэхэмжлэх хүсэлттэй байгаа...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, Г.М ын хувийн байдал /....30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../, Г.С гийн хувийн байдал /....28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт Г-ын М ыг 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Э-ын  С г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М т оногдуулсан 1.800.000 /нэг сая найман зуун мянга/, Э.С д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Д.Б  нь цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласан болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон марль, цагаан өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жижиг үрлэн хэлбэртэй 6 ширхэр хуванцар эд зүйл, цагаан өнгийн үйрмэг хуванцарууд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, хэрэгт хураагдаж ирсэн Police YJ12-1 маркийн урт хар өнгийн буу, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт тус тус шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М , Э.С нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д  овогт Г-ын М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан,

Б   овогт Э-ын  С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт Г-ын М ыг 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б   овогт Э-ын  С г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М т оногдуулсан 1.800.000 /нэг сая найман зуун мянга/, Э.С д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Д.Б  нь цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон марль, цагаан өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жижиг үрлэн хэлбэртэй 6 ширхэр хуванцар эд зүйл, цагаан өнгийн үйрмэг хуванцарууд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, хэрэгт хураагдаж ирсэн Police YJ12-1 маркийн урт хар өнгийн буу, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт тус тус шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6. Г.М , Э.С нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.М , Э.С нарт сануулсугай.    

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М , Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР