Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

                       

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

         

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,

         улсын яллагч Э.Ууганзаяа,

          хохирогч Б.,

хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

          иргэний нэхэмжлэгч С.,

          иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

          шүүгдэгч *******,

          шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн 203*******00000199 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр  хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, ******* оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, *******

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд ************** УБӨ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зорчигч Б.ийг буулгаж байсан С.ын эзэмшлийн УНД улсын дугаартай “Тоёото приус-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

           Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд ************** УБӨ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зорчигч Б.ийг буулгаж байсан С.ын эзэмшлийн УНД улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн 203*******00000199 дугаартай хавтаст хэргээс:

          1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,

          2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-20-р хуудас/,

          3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25-р хуудас/,

          4. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

          5. Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

          6. Иргэний нэхэмжлэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

          7. Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,

          8. Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-р хуудас/,

          9. Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,

          10. Гэрч О.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

          *******. Гэрч Б.Янжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,

          12. Гэрч Т.Анугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,

          13. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/,

          14. Гэрч Б.Борын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/,

          15. Шинжээч эмч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-р хуудас/,

          16. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 667 дугаартай дүгнэлт / хх-ийн *******-******* дугаар хуудас/,

          17. УНД улсын дугаартай “Тоёото приус 20” Автомашины эвдрэл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 82-83-р хуудас/,

          18.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99-р хуудас/,

          19. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101-р хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** УБӨ улсын дугаартай, Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хажууд түр зогсолт хийж байсан С.ын эзэмшлийн УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган зорчигч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт тогтоогджээ.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан, үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын *******-ний шөнө 21 цагийн орчимд ************** УБӨ улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж зорчигч Б.ийг буулгаж байсан С.ын эзэмшлийн УНД улсын дугаартай “Тоёото приус 20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, зорчигч Б.ийн эрүүл мэндэд эрүү ясны ооч дайрсан зөрөөгүй хугарал, доод үүдэн хэсгийн 2 шүдний дотогшоо цөмрөл, 1 шүд булгаралт, эрүүний ооч хэсгийн арьсанд шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

          Мөн зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ын нөхөр бид дөрвийг ирж аваад тэдний гэрт очоод хоол идчихээд тэднийх нэг дарс задлаад би бас нэг дарс задлаад бид дөрөв уусан. Тэгээд тэрийг ууж дуусаад тоглож байгаад шөнө 02 цаг 30 минутын үед , хоёроор хүргүүлэхээр бид гурав явсан. Тэгээд бид нар цэнгэлдэх хүрээлэнгийн дээд талаас доошоогоо уруудаад явж байгаад манай гэрийн гадаа ирж зогссон. Тэгсэн нөгөө хэд жаахан юм ярьж байгаад орооч гэхээр нь “үгүй ээ найз өглөө эрт явна буулаа” гэж хэлээд машины ар талын суудлаас зүүн гар тал руу буух гээд нэг хөлөө газар тавиад дараагийн хөлөө татаад буух гэтэл тод гэрэл гараад хүчтэй салхи болж байгаа юм шиг нэг мэдэхэд би газар унасан. Тэгсэн найз нар Отгоо “босооч ээ” гэж хэлээд татаад орилоод байсан. Тэгэхээр нь би хэвтэж байгаад шүлсээ хаясан чинь миний амнаас нэг шүд унаад ирсэн, тэгээд ухаан алдсан байсан. Нэг мэдсэн эмнэлгийн 103 дээр ухаан ороод тэр шөнө миний зургийг аваад эрүүн дээрээ оёдол тавиулаад 103 дээр хоноод маргааш орой нь мэс заслын тасагт хэвтүүлээд тэндээ нэг хоноод маргааш нь Улаанбаатар хот руу яваад Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн чинь миний эрүү хугарсан зөөлөн эдийн гэмтэл авсан, тархи хавантай гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр эрүү хадахгүй гэхээр нэгдүгээр эмнэлэг дээр очиж эрүүний дэлгэмэл зураг авахуулж шинжилгээ хийлгэж байгаад эрүү хадуулах хагалгаанд ороод тэгээд Ховд аймагт ирсэн. … манай гадаа зогсохдоо машинаа баруун гар талдаа шахаад доошоогоо хараад зогсож байсан. …Би ын машины хаалгаар буух гэж байсан чинь тухайн машин ирж мөргөсөн тухайн үед зогсож байсан... Би гомдолтой байна, учирсан хохирлоо гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

          2020 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон “...Ховд аймгийн Жаргалант сум Буянт Олзвой багийн нутаг дэвсгэрт байх цэргийн ангийн арын засмал зам дээр ************** УБӨ улсын дугаартай автомашин жолоодсон жолооч ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Замын хөдөлгөөний дүрмийн *******.3-д заасан “...эсрэг хөдөлгөөнтэй ... замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс  ************** УБӨ улсын дугаартай автомашин УНД автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна” гэх акт, замын бүдүүвч зураг /хх-ийн 26-27 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн машиныг 2020 оны 07 дугаар сард өөрийн хадам дүү С.т 10000000 төгрөгөөр зарсан. …Би хөдөө явсан учраас шилжүүлж өгч чадаагүй юм." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

          Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгийн эхэнд Отгоог хашааных нь хаалган дээр авчраад машиныхаа гэрлийг ойр дээр нь тавиад баруун гар тал руугаа дохио өгөөд боржуур зам руугаа шахаж зогсоод 1 минут орчим болоод Отгоо буух гэж байхад тухайн машины гэрэл ирж харагдсан. Тухайн ирж байсан машин Отгоог бууж байхад өнцөг эргээд ирж харагдсан учир машин их хурдтай ирсэн байх гэж бодож байна.Отгоог машин ирж байна өнгөрөөд буу гэж хэлэх гээд эргээд харах хооронд Отгоо машинаас буугаад нөгөө машин ирээд мөргөчихсөн байсан. Тухайн өөдөөс ирж байсан машин миний машиныг маш хүчтэй мөргөөд миний машин хойшоо явж ухарч байгаа нь мэдэгдэж байсан. Тухайн машин миний машиныг мөргөөд явахад би машинаас бууж харахад 50 м орчим яваад зогсоод нэг өндөр залуу бууж харахад нь би “хөөе чи осол гаргачихлаа наанаа байж бай” гэж хэлэхэд миний урдаас нэг юм хэлэх шиг болсон би ойлгоогүй. Тухайн машины жолооч буцаж машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед би шоконд орсон, машинд мөргүүлсэн хүний хамар амнаас цус гоожсон байхаар маш их айж байсан. Эмнэлэг болон цагдаа руу Ану залгаж дуудлага өгсөн. ...Хэрэг гарах үед УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явж байсан. ...Би тухайн машины жолооч гэрлээ шилжүүл гэж дохиж байсныг хараагүй. Тухайн машины гэрэл маш хурц холын гэрэл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

          Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2020 оны 08 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед А.Бор, *******ын машинтай манайд ирээд намайг аваад бид гурав 52 айлын АТМ-ны хажууд талын дэлгүүрээс “Сэнгүр” нэртэй 2 том пиво аваад Аравт ресторан руу явсан. Аравт ресторан дээр очоод *******уяннэмэхийн машин дотор Оюун-Эрдэнийг 30 минут орчим хүлээх хугацаандаа 1 том пивыг Бор бид 2 уугаад дууссан. Удалгүй Оюун-Эрдэнэ гарч ирээд 36 айлын орон сууц руу Оюун-Эрдэнийг хүргэж өгөх гээд явсан. Тухайн газар дээр очоод үлдсэн “Сэнгүр” нэртэй 1 том пивыг Бор, Оюун-Эрдэнэ бид 3 ууж дуусаад 6 дугаар сургуулийн хойд талын дэлгүүр лүү очиж “Сэнгүр” нэртэй 3 том пиво аваад 5 цэцэрлэгийн хажууд очиж *******ын машин дотор Бор, Оюун-Эрдэнэ, ******* бид 4 шөнийн 2 цагийн үед пивыг ууж дуусгаад *******, Оюун-Эрдэнэ 2 машин дотор үлдээд Бор бид 2 харих гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

          Гэрч О.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Сүүлийн нэг пивоноос ******* 1 удаа ууж харагдсан. Тэгээд Бор *******ыг “чи пиво амссан юм чинь машин барьж болохгүй шүү Оюун-Эрдэнийг би ч гэсэн хүргээд өгье чи угаасаа гэрийнхээ гадаа байгаа юм чинь гэр рүүгээ орж унтаарай” гэхэд ******* за гэж хэлж байсан санагдаж байна. Үүнээс хойш би юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд ******* намайг “машинаас буугаарай 2 уулаа алхаж явахгүй бол болохгүй” гээд нэг юм хэлээд байсан би тухайн үед юу хэлээд байсныг ойлгоогүй нэг мэдсэн чинь гэрийнхээ гадаа таксинаас ганцаараа бууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Янжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Отгоог зүүн талын хаалгаар бууж байхад нь нэг машин ирээд эхлээд машины зүүн гар талыг мөргөөд Отгоог мөргөж унагаагаад зугтаасан. ...Тухайн хэрэг болох үед С. нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ану, , Отгоо бид 4 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Тухайн хэрэг болох үед урдаас ирж байсан машин дохио өгч байхыг анзаарч хараагүй, машины гэрэл их хурц байсныг л харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

         Гэрч Т.Анугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Отгоог зүүн талын хаалгаар буух гэж байх үед доод уулзвараас машины гэрэл гарч ирж байсан. Тэгээд Отгоо зүүн хөлөө буулгаад баруун хөлөө буулгаж байх хооронд нь машин ирж мөргөсөн. Машинд мөргүүлээд Отгоо газарт уйлаад унасан. Машинаас бид 4 буугаад Янжка, Отгоог тэвэрч аваад тухайн үед мөргөсөн жолооч 2 машины цаана зогссон байсан. Харагдах байдлаасаа Отгоогын толгой хэсгээс цус гарч байхаар нь би нөгөө мөргөдөг машины жолооч руу “чи хүн алчихлаа шүү дээ” гэж орилоход миний дараа С. “чи наана зогсож байгаарай” гэж хэлэхэд ямар ч хариу хэлэхгүй машиндаа суугаад машинаа асааж хөдлөөд явж байх хооронд би цаашаа жоохон гүйгээд машины номерыг харсан. Тэгээд буцаж Отгоо дээр ирээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

          Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Тухайн үед тэр машин мөнгөлөг саарал өнгөтэй, соната 7 маркийн ************** гэсэн улсын дугаартай байсныг харсан. Тэр хооронд Ану эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 43 дугаар хуудас/,

          Гэрч Б.Борын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...36 айлын гадна очоод Оюун-Эрдэнэ гэр рүүгээ орохгүй 36 айлын орон сууцны замын эсрэг талд 30 минут орчим зогсож Оюун-Эрдэнэ, бид 3 үлдсэн 1 пивыг ууж дуусаад 6 дугаар сургуулийн тэндээс нэг дэлгүүрээс 3 том Сэнгүр нэртэй пиво аваад бид хэд 5 дугаар цэцэрлэгийн хашааны гадаа очиж эхний 2 том пивоноос Буянмандах огт уугаагүй сүүлийн нэг пивоноос Буянмандах 2-3 удаа л авч уусан. Тэгээд пиво ууж дуусгаад би той хамт явсан.Бид хэдийг уулзаж байхад ************** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Буянмандах жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

          Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.ийн унасан 4 шүд нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдах хувь хэмжээ тогтоох хүснэгт *******.51.3-д зааснаар 4-6 шүд буюу 15% алдагдуулсан байх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн эрүү ясны ооч хэсгийн далд хугарал нь уг журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах шалгуур болно. Тэгэхээр гэмтлийн зэрэг хүндрэх шалтгаан болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, 

          Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 667 дугаартай “1. Б.ийн биед гэмтэл учирсан байна. 2. Б.ийн биед эрүү ясны ооч дайрсан зөрөөгүй хугарал, доод үүдэн хэсгийн 2 шүдний дотогшоо цөмрөл, 1 шүд булгаралт, эрүүний ооч хэсгийн арьсанд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Б.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Б.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. 5.Б.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн *******-******* дугаар хуудас/,

          Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаартай “Химийн шинжилгээгээр 1.*******ын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.*******ын биенээс авсан гэх шингэн цусанд 0.8 промилли этилийн спирт илэрсэн. 3.Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

          Автомашины эвдрэл үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Prius 20 маркийн 2004 онд үйлдвэрлэгдэж 2015 оны 6 дугаар сард Монголд импортлогдсон авто машины хохирлын дүн 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 2195000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урьд өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. …Машиндаа учирсан хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

          Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өглөө унтаж байтал манай ээж рүү цагдаа залгаад намайг ирж авч явсан юм. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалтай. Миний унаж явсан машин миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. …Миний мөргөдөг машины гадна талд 3 эмэгтэй нэг эрэгтэй хүн байх шиг байсан. …Би Улаанбаатар хот руу хохирогч ийг явахад эмчилгээний зардал болон замын зардлыг гаргаж өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8 дугаар хуудас/,

          УНД улсын дугаартай, Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-******* дүгээр хуудас/,

          УНД улсын дугаартай, Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн талаарх Тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20 дугаар хуудас/,

          ************** УБӨ улсын дугаартай, Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

          Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзоригийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн 203*******00000199 дугаартай хэргийн яллагдагч ******* нь прокурорын сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 222-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

          Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 136 дугаартай химийн шинжилгээ хийсэн талаарх дүгнэлтээр зам тээврийн осол гарах үед УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.ын биенээс согтууруулах ундааны зүйл илрээгүй байна. /хх-ийн -р хуудас/

          Мөн  шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.ийн биенээс авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 77-р хуудас/,

          Шүүгдэгч зам тээврийн осол гаргах үед жолоодож явсан ************** УБӨ улсын дугаартай, Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын *******-нд Хас сар харуул хамгаалалт ХХК-иас худалдаж авсан болох нь тус компанийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *******/08 дугаартай албан бичгээр тогтоогдсон бөгөөд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь №*******52467 дугаартай жолоочийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 136 дугаар хуудас/

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй жолоочийн үүрэг бөгөөд шүүгдэгч ******* нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7-гийн “Жолоочид дараах зүйлийн хориглоно а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, *******.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

          Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах, тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь жолоочийн үүрэг. Иймээс жолооч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож,  хурдаа тохируулж яваагүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд хүргэж цаашлаад осол гарахад нөлөөлсөн төдийгүй гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн  гэж шүүх дүгнэлээ.

          Мөн жолооч зам тээврийн осолд өртсөн хүнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхин явсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн байна.

          Иймд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 27.******* дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ ************** УБӨ улсын дугаартай, Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а/, *******.3, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас замын хажууд түр зогсолт хийж байсан С.ын эзэмшлийн УНД улсын дугаартай, Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй байна. 

          Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардал 1843571 төгрөгийг шүүгдэгч хохирогчийн ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн /хх-ийн 196 дугаар хуудас/, 2451*******0 төгрөгийг бэлэн өгч мөн шилжүүлсэн, нийт 4295051 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад хохирогч сэтгэл санааны хохирол болон өмгөөллийн хөлс, эмчилгээний зардалд 10586*******0 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардал 86*******0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, өмгөөллийн хөлс 500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах нь хохирогчийн эрх бөгөөд эрхийнхээ дагуу хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлсийг болон сэтгэл санааны хохирлыг  гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцох боломжгүй байна.

          Мөн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч С.ын тээврийн хэрэгсэлд 2195000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “тээврийн хэрэгслийн зарим эд анги, сэлбэг хэрэгслийг худалдаж авч өгсөн, 500000 төгрөг өгсөн” гэж мэдүүлж “...Миний өөрийн 84 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг янзлуулж бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал үгүй болно” гэх /хх-ийн 194 дүгээр хуудас/ хүсэлт гарсан байх тул хохирлыг бодит байдлаар нөхөн төлсөн гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

          Шүүгдэгч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. 

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч ******* урьд нь ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 101 дугаар хуудас/  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор /хх-ийн 103-15 дугаар хуудас/ нотлогдож байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Д.Уранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Манай дүү ******* нь ******* онд төрж цэцэрлэгээр хүмүүжсэн. 2005-2015 оны хооронд 10 жилийн 3 дугаар сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн, 2015 онд Ховд Их сургуулийн математик, мэдээлэл зүйн багшийн ангид элсэн орж 2020 онд төгсөж, дээд боловсрол эзэмшсэн, цэргийн алба хаагаагүй. Одоо Магсаржав багийн 24 айлын орон сууцанд эхнэрийнхээ хамт амьдардаг, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан, улсаас авсан гавъяа шагнал байхгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/           Гэрч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү эцэг, эхийнхээ хажууд ууж харагдаад байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг юм. ...Манай хүүд өөрийн гэсэн орон сууц байдаг.Яг өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа. Мөн сая унаж яваад зам тээврийн осол хийдэг ************** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

             Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид учрах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

          Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, торгох ялын биелэлт болон тэнсэж албадлагын  арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн 203*******00000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн  жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

          мөн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

          2. Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхэр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарласугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан өдрөөс эхлэн тоолсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******аас 86*******0 /наян зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.т олгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 10500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          9. Шүүгдэгч ******* нь хохирогч Б.т 4295051 төгрөгийн хор уршгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч С.т 2195000 төгрөгийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          10.Эрүүгийн 203*******00000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          *******. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах, торгох ял, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ө.БАХЫТБЕК