Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01905

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56.1.9..гэснийг 56.1.5...гэж, ...14 716 729 ...гэснийг 9 234 273...гэж, ...олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 5 481 727 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, ...70 200..гэснийг 162 698...гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.