Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 350

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Хохирогч: Д.Т ,

Хохирогч: Д.Б ,

Шүүгдэгч: Д.Т , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч:  Д.Б , түүний өмгөөлөгч Б.Бурмаа  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000500123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны  10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч байсан, овогт Д.Т

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал малладаг, малчин, ам бүл 4 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Т ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Б ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Д.Т  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 10-13 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр П.Уламбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус
гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хүүхэдтэй хамт адуу маллаж байсан. 2020 оны 01 сарын 04-ны өдөр сумын төв орж ирээд бензин авчхаад Болдбаатарын дэлгүүрээс тамхи авахаар очтол Болдбаатар, Намилжтай хамт мөс аччихаад хашаа руугаа орох гэж байгаа бололтой байсан тэгээд намайг Болдбаатар дуудаад мэндийн зөрүүгүй хаваржаа идлээ гэж хэрүүл хийсэн. Цаанаас нь Намилж чи миний ах руу дайрдаг хэн юм гэж над руу бас дайрсан. Болдбаатар, Намилж хоёр хашааны хаалгаараа хашаандаа орсон би дэлгүүрийн хаалгаар Болдбаатарын гэрээр дамжин хашаан дотор нь ортол Намилж ирээд намайг цохисон би Намилжыг барьж автал миний араас Баянмөнх тэврэхэд Намилж намайг цохисон, Болдбаатар ахыг та яагаад намайг хүмүүстэй нийлж зодож байгаа юм гэтэл намайг ямаар цохисон тэгээд миний духнаас цус гарсан тэгтэл Болдбаатар дэлгүүр лүүгээ яваад орсон Намилж, Баянмөнх нар алга болсон байсан би Болдбаатрын хашаанаас гараад эмнэлэг дээр очиж оёо тавиулаад гэртээ очиж хоноод маргааш нь эмнэлэгт хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90/

     ....2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн төвд байх Уламбаярын гэрт Батбаяр, Уламбаяр нарын хамт пиво ууж суутал Уламбаяр, Батбаяр нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байхаар нь би дундуур нь ороод Уламбаярыг нэг удаа алгадсан....гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өглөө Болдбаатар, Нямдорж хоёртой голоос мөс татах зорилготой явсан. Гол дээр нэг шил архи уучхаад мөсөө татаад сумын төв рүү явж байтал замд нэг хүний машин асахгүй зогссон байхаар нь асаачхаад ар араасаа явсаар сумын төвд ирж Болдбаатар ахын хашааны гадаа иртэл Тэрхишигжав мотоциклтой ирснээ Нямдоржтой хэрэлдээд байсныг болиулаад Болдбаатар, Нямдорж бид гурав Болдбаатар ахын гэрт ороход Тэрхишигжав дэлгүүрийнх нь хаалгаар гэрт нь ороод ирсэн. Тэрхишигжав нь орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр барьцалдаж аваад гэрээс гарахад араас цохьсон. Тэгээд бид хоёр хоорондоо дээр доороо ороод хэсэг хугацаанд зодолдсон. Зодоон эхлээд тухайн үеийн болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Болдбаатар ах Нямдорж нар удалгүй араас гарч ирээд бид хоёрыг салгаад Тэрхишигжав хаанаас гарч явсан би гэрт орж нүүр гараа угаачхаад гэртээ харьсан. Тэрхишигжав намайг хэл амаар доромжлоод, бурхан болсон аавын нэрээр дуудаж намайг өдсөн тул би барьж аваад тэгээд гадагшаа гарахад араас эхэлж Тэрхишигжав намайг цохисон тул зодоон хийсэн. Тэрхишигжав намайг гараараа цохисон. Бид хоёр дээр доороо хэсэг зодолдсон. Тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан, хамар шалбарсан байсан. Юм мөргүүлсэн үү гэхээс төмөр, чулуугаар намайг цохиогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/

 

      4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

5. Хохирогч Д.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 04-ний 14 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвд байх Болдбаатарын хашааны урдуур мотоциклтой явж байтал Болдбаатар намайг дуудсан. Тэгээд дэлгүүрээр нь дамжаад гэрт нь ороход Болдбаатар намайг хаваржаа идлээ гэж уурлахад Намилж хажуугаас нь ахын хаваржааг идлээ гэж над руу дайрцгаасан. Тэгтэл Болдбаатар ахын эхнэр та нар гарч хэрэлд та нарын хэрүүлийн оромж биш гэхээр нь Намилж, Баянмөнх, Болдбаатар бид дөрөв гадагшаа гартал Баянмөнх миний араас цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 13/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т  мэдүүлэхдээ:  Д.Б  намайг зодсон нь үнэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

7. Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэрхишигжав нь орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр барьцалдаж аваад гэрээс гарахад араас цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо дээр доороо ороод хэсэг хугацаанд зодолдсон. Зодоон эхлээд тухайн үеийн болсон үйлд явдлыг сайн санахгүй байна. Болдбаатар ах Нямдорж нар удалгүй араас гарч ирээд бид хоёрыг салгаад Тэрхишигжав хашаанаас гарч явсан. Тухайн үед миний баруун нүд хөхөрч, хамар шалбарсан байсан. Юм мөргүүлсэн үү гэхээс төмөр, чулуугаар намайг цохиогүй. Тэрхишигжав бид хоёр хоёулаа Болдбаатарын гэрээс гарч зодолдсон араас Болдбаатар, Нямдорж нар гарч ирэн салгасан...гэх мэдүүлэг. / хх-ийн 17 /

 

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б  мэдүүлэхдээ:  Д.Т  намайг хэл амаар доромжилсон. Өвчүүний хэсгийг цөм цохьсон байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

9. Хохирогч П.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байхад Монхоон гэгч манай нутгийн дүү нэг найзын хамт орж ирсэн 2.5 литрийн савтай хоёр пиво авчирч өгөхөөр нь бид гурав хувааж уусан ууж дуусгаад Монхоон найзын хамт яваад өгсөн. Тэгээд би унтах гээд ороо засаад байж байсан чинь цагийн үед Монхоон нөгөө найзынхаа хамт ирсэн бас нэг 2,5 литрийн савтай пиво авчирч өгсөн тэгэхээр нь одоо яах гэж архи уух гээд байгаа юм пиво уух гээд байгаа бол өөр газар очиж уу би унтаж амарлаа гэж хэлсэн чинь Монхоонтой хамт явж байсан нэг ногоон өнгийн дээлтэй залуу нь чи ямар сүртэй юм гэж хэлээд шууд босож ирээд гараараа миний хамар луу цохиж багалзуурдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115/

....Монхоон за танайд орчоод гаръя гэж хэлсэн тэгээд тэр хоёртой гэрт ороход ахиж нэг пиво гаргаж ирсэн тэгээд надад хийж өгөхөөр нь би уухгүй одоо болно та хоёр гэртээ харь гэж хэлсэн тэгтэл тэр Тэрхишигжав гэх залуу юун сүртэй пизда вэ гэхэд-би чи гэсэн гэр оронтой хүн наадахаа аваад яв гэж хэлсэн тэгтэл Тэрхишигжав намайг шууд гараараа хамар руу цохисон хүүхэд уйлаад байсан би цагдаа дуудлаа гэж хэлсэн чи чаддаг юм бол дууд гэж хэлсэн тэгтэл манай хүүхэд цагдаа дуудаж цагдаа ирээд намайг авч явж байхад ногоон дээлтэй Тэрхишигжав зам дээр явж байсан цагдаа Тэрхишигжавыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-иин 130 /

 

10. Гэрч С.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....тэгээд өвөлжөө хаваржааны хэрүүл тасраагүй байхад Баянмөнх Тэрхишигжавыг яасан том ярьдаг юм гэтэл Тэрхишигжав нь Баянмөнх рүү май Цоодолын гуйлгачин минь чамайг мэднэ шүү гээд 2 талаасаа барьцалдаад авсан. Манай гэрийн тавилган дээр тавьсан юм унахаар нь гарч зодоон хий гээд гэрээс түлхээд гаргасан. Нямдорж араас нь гарах гэтэл манай охин гаргаагүй би аяга цай уучхаад араас нь гарахад хоёр улаан толгойтой юмнууд болсон байсан. Би гарч салгаад манай охин Тэрхишигжавыг авч гараад хажуу талын хашаанд орж нүүрийг нь угааж өгсөн байсан. Тухайн үед Баянмөнх, Тэрхишигжав нар нь согтуу байсан. Нямдорж халамцуу байсан, би архи уугаагүй байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 25/

 

11. Гэрч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр сувилагч Должингоос дуудлага ирээд очтол Мөнхдалай эмч ирээд оёдол тавьж байсан. Тэрхишигжавыг би үзээгүй. Оёдол дууссаны дараа машинаараа би Тэрхишигжавыг гэрт нь хүргэж өгсөн. Мөнхдалай эмчийг оёо тавьж байхад Тэрхишигжав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

12. Гэрч Б.Далайцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Мөнхдалай эмчээр оёдол тавиулаад тэр оёогоо задалчихлаа гээд орой нь буцаад ирсэн. Тэгээд ванкцинатор сувилагч  Б.Ганцэцэгийн хамт баруун хөмсөгний дээд талд дахин 2 оёдол хийгээд цэвэрлэж боолт  хийгээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

13. Насанд хүрээгүй гэрч Б.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр би дэлгүүртээ зогсож байхад манай аав мөсөнд яваад ирэхэд би хашааны хаалга  онгойлгож өгөхөд Тэрхишигжав ах аавын машины өмнө мотоциклоо хөндлөн тавьсан байсан. Намайг дэлгүүрт зогсож байхад Хишгээ ах дэлгүүрт орж ирээд манайд орно гээд дайраад лангууны араар манай гэр лүү орсон. Би араас нь 5, 10 минутын дараа ороход Хишгээ ах Баянмөнх ахтай барилцаад авсан байсан. Тэгээд тэр хоёр манай гэрийн эд зүйлийг буулгаад байсан. Тухайн үед манай ээж та нар гарцгаа гээд Хишгээ ах Баянмөнх ах хоёр гарсан. Тэгээд тэр хойноос Нямдорж ах гарах гэхээр нь би яах гээд байгаа юм гээд Нямдорж ахыг гаргаагүй, тэгээд би аав Нямдорж ах хоёрт цай хийж өгчхөөд байж байтал аав гарч харсан дээр байх бие биеэ алчих вий дээ гэхээр нь би аавын хамт гарсан. Аав бид хоёр гарахад Хишгээ ах Баянмөнх ах хоёр зодоо хийчихсэн улаан толгойтой хоёр юм барилцаад зогсож байсан. Тэгээд аав болцгоо бие биеэ алах гээ юу та нар гээд аав бид хоёр тэр хоёрыг салгаад. Би Хишгээ ахыг дагуулж айлын хашаанд  дотор нүүр гарыг нь угаалгаж цусыг нь арилгуулаад би гэр орсон удалгүй Хишгээ ах зөв зүгээр мотоциклоо асаагаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

 

14. Гэрч Г.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 04-ний үдээс хойш Тэрхишигжав гэрээсээ дэлгүүр орж тамхи аваад ирье гээд гарсан. Тэгээд хэсэг    хугацааны дараа толгой нь цус болсон байдалтай айлд ороод ирэхээр нь олон нийтийн цагдаа Б.Сүмбэрзулын хамт эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмнэлэг дээр оёо тавиулаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд Тэрхишигжав нь бөөлжөөд дотор нь муухайрч унаад байхаар нь эмч дуудаад эмнэлэг рүү явж дахиад оёо тавиулсан. Тэрхишигжавын баруун зовхины дээд хэсэгт гэмтэл үүссэн байсан. Тухайн үед Д.Т  пиво уусан бололтой үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 185- 186 /

 

15. Гэрч Б.Сүмбэрзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15-16 цагийн хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн төвд Д.Т тай гудамжинд тааралдахад Тэрхишигжавын баруун хөмсөгний дээд хэсгээс цус гарсан байхаар нь эмнэлэг дээр очиж эмчид үзүүл гээд зогсож байтал цаанаас эхнэр нь ирээд бид гурав эмнэлэг рүү явсан. Би Тэрхишигжавыг эхнэрийнх нь хамт эмнэлэгт хүргэж өгчхөөд явсан. Тэрхишигжав согтуу байсан. Архи үнэртэж, согтсон байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 187 /

 

16. Гэрч М.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үдээс хойш гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал Болор-Эрдэнэ Д.Т ыг дагуулаад манай хашаан дотор ороод ирэхээр нь би хүүхдүүдтэй байна гээд гэртээ оруулаагүй тэгэхэд Д.Т ын нүүр нь цус болсон согтуу байсан. Тэгээд би Болор-Эрдэнэд гэрээсээ шанаганд ус хийж өгөөд гаргасан. Д.Т ын нүүрийг манай хашаан дотор угааж өгсөн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 188 /

 

17. Гэрч Д.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Д.Т  нь Д.Б ийг Дашцоодолын гуйлгачин гээд хэлсэн чинь Д.Б  чи яасан том юм гэж хэлэхэд Д.Т  босож ирээд хоорондоо барьцалдаад авсан салахгүй байсан. Тэгтэл Болдбаатар, Намилж буюу Нямдорж хоёр гаднаас ус дамжилж орж ирээд Болдбаатар бид хоёр  гэр орноос гарч зодолд гэр орон буулгалаа гээд гаргасан. Болдбаатар, Намилж хоёрт цай хийж өгөөд сууж байтал манай охин гадаа тэр хоёр чинь зодолдоод байна гэхээр нь Болдбаатар бид хоёр гарахад Д.Б , Д.Т  хоёрын толгой, нүүр нь цус болсон байхаар нь салгаад манай охин Д.Т ьг дагуулаад хашаанаас гаргаад явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 189/

 

18. Гэрч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Болдбаатар ах бид хоёр савтай уснуудаа дамжилж ороход Баянмөнх, Тэрхишигжав хоёр барьцалдаад авсан байсан. Болдбаатар ах гэр орон буулгалаа гарцгаа гэсэн чинь Баянмөнх Тэрхишигжав хоёр гараад явсан. Тэгээд Болдбаатар ах араас нь гарсан би ч удалгүй араас нь гарахад Болдбаатар ах тэр хоёрыг салгаж байсан. Намайг гарахад Баянмөнх, Тэрхишигжав хоёрын нүүрүүд нь цус болсон байсан. Тэгээд хоёр тийш нь салгаж Тэрхишигжавыг Болдбаатарын охин дагуулаад хашаанаас гарсан. Баянмөнх Тэрхишигжав хоёр бол нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 28/

 

19. Гэрч Ж.Мөнхдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр 04-ний өдөр 16 цагийн орчим сувилагч Должин тархи нь хагараад цус гоожсон байна гэх дуудлага өгөөд очтол Тэрхишигжав гэгчийн биед үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд хэвийн, баруун талын нүдний дээд хэсэгт хөмсөг нь задарсан цус гарсан байсан. Сувилагч Должин шархыг цэвэрлээд би хоёр оёдол тавьсан. Тухайн үед Тэрхишигжав согтуу байсан болохоор дотор муухайраад байна гээд өөрөө дургүйцээд дахиж оёо тавиулаагүй. Шарханд даралттай боолт хийж эмчилгээ бичээд гэр лүү нь явуулсан. Оёдол хийхдээ өвчин намдаах эм, оёдлын дараа цус тогтоох эмчилгээ хийсэн. Тухайн үед Тэрхишигжав нь согтуу байсан. Хүнтэй зодоон хийгээд хөмсгөө задлуулсан гэж ярьж байсан. Яг хэнтэй гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 /

 

20. Гэрч Г.Должингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ээлжийн ажилтай эмнэлэг дээр байж байтал Тэрхишигжав нь Сүмбэрзул, Зулбаяр нарын хамт ирсэн. Тэрхишигжав нь баруун хөмсөг нь задарч цус гоожсон байдалтай ирснийг багийн эмч Мөнхдалайг дуудаж оёдол тавиулсан. Би Тэрхишигжавын даралтыг үзээд гэр лүү нь явуулсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 35 /

 

21. Гэрч О.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын орой 17 цагийн үед Тэрхишигжав над руу утсаар залгаад Тумбааш дэлгүүрийн хойд талд хүрээд ир би айлд байна гэхээр нь яваад очтол Уламбаяр гэгч манай найзынх байсан. тэгээд бид 3 2,5 литртэй 3 пиво дэлгүүрээс аваад уугаад сууж байтал 23 цагийн орчим болж байсан байх П.Уламбаяр Тэрхишигжав маргалдаад байсан. Дуугүй бай гээд байж байхад Тэрхишигжав Уламбаярыг нүүрэн тус газар нь цохиод авсан тэгэхээр нь би тэр 2-ыг салгахад Тэрхишигжав би явлаа гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 134/

 

22. Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Д.Б  нь зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай нийтэч, амархан хэрэлдэж барьдаггүй. Д.Б  нь архи хааяа нэг уудаг. Уусан үедээ ямар нэгэн илүү дутуу зан авир байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/

 

23. Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Д.Б  бид хоёр хар багаасаа нэг нэгнээ  сайн танина. Д.Б  нь хүний хувьд төлөв даруу сайн хүн байгаа. Аавтай нь найз байсан одоо Д.Б тэй залгамжлаад найз нөхөд байсан. Илүү дутуу, худлаа ярих зангүй хүн байгаа юм. Алсаасаа тайван удаан хүн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/

 

24. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 65дугаартай шинжээчийн:

1. Д.Т ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 46 /

 

25. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн:

1. Д.Б ийн биед баруун доод зовхинд цус хуралт, хамар зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.  

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт. /хх-ийн 69-70/ 

 

26. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн:

1. П.Уламбаярын биед хамрын таславчийн мурийлт, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 118/ болон хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан эмчийн тодорхойлолт, хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан Д.Б , Д.Т  нарын эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 168, 170 дугаар хуудсанд авагдсан хаан банкны тодорхойлолт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд авагдсан Д.Б  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Т ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Б ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Т  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 10-13 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр П.Уламбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  тус тус учруулсан  үйл баримт тус тус болсон нь хохирогч Д.Б , Д.Т , П.Уламбаяр, гэрч С.Болдбаатар, Ц.Нямдорж, Ж.Мөнхдалай, Г.Должин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 76, 70 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б , Д.Т  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Б , Д.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч Д.Б , Д.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч Д.Б өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Д.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “  ...санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т т Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч байсан бөгөөд шүүгдэгч Д.Т  нь оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн буюу 2020 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс өмнө шинээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн,  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул нэг жилийн хугацаагаар тэнссэн шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нд Д.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр Д.Уламбаярыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн боловч шүүх шударга ёсны зарчмыг баримтлан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д.Б , Д.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б , Д.Т  нар нь энэ хэргийн  улмаас  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан  хоригдсон  хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Т ын энэ хэргийн учир  2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нэг зуун гучин найм / 138 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.  

Шүүгдэгч Д.Б  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж,  шүүгдэгч Д.Т  нь урьд нь гэмт хэрэг үйлдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Т , овогт Д.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч овогт Д.Т ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Д.Б   дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Д.Б өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Д.Т  нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Д.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил нэг сар / 01 жил  01 сар /-ын хугацаагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Т т оногдуулсан нэг жил нэг сарын / 01 жил 01 сар /  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т ын энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун гучин найм / 138 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

   10. Шүүгдэгч Д.Б , Х.Т нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.     

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Б өд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                    

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Х.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгдэгч Д.Б өд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.