Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 615

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Баянгол дүүрэг, Эрүүл мэнд, Нийгмийн даатаглын хэлтсийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, 23 solo mall худалдааны төв, “Ди Эйч Ти” ХХК-д холбогдох,

30,438,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Ди эйч ти” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 20,292,337 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 19 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтануудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтын дагуу “Ди эйч ти” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 20,292,337 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 10,146,168 төгрөг, бүгд 30,438,505 төгрөгийг “Ди эйч ти” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ди эйч ти” ХХК-иас 30,438,505 төгрөг нэхэмжилснээс, 10,146,168 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, хариуцагч нь 12,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 8,292,337 төгрөгийг хариуцагч “Ди эйч ти” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ди эйч ти” ХХК-д холбогдуулан 30,438,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ди эйч ти” ХХК-иас 30,438,505 төгрөг нэхэмжилснээс, 10,146,168 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 8,292,337 төгрөгийг хариуцагч “Ди эйч ти” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ди эйч ти” ХХК-иас 30,438,505 төгрөг нэхэмжилснээс, 10,146,168 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 12,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 8,292,337 төгрөгийг хариуцагч “Ди эйч ти” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч “Ди эйч ти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73,814 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

  

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА