Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05645

 

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05645

 

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 21 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах Хийморь Хайрхан ХХК /РД: 5349974/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50 дугаар байр, 191 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дамбадаржаагийн Мөнхбат /РД: НК89081617/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14.355.789 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хийморь хайрхан ХХК-ин шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Мөнхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

    

        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хийморь Хайрхан ХХК нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14.355.789 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь уг асуудлыг өмнө шүүх шийдвэрлэсэн, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Мөнхбат нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний Соёл Амралтын хүрээлэн ХХК-д барилгын инженерээр ажиллаж байх хугацаандаа захирлын үүрэг болгосны дагуу дээврийн салхивч хийлгэх ажлыг хариуцан хийлгэхдээ уг ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр Хийморь хайрхан ХХК-ийн нэрээр авч, хөлсний ажилчид ажиллуулан байгууллагаас нийт 20.587.666 төгрөгийг Хийморь хайрхан ХХК-ийн данс руу шилжүүлэж бэлнээр аван зөрүү 14.335.781 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1035 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх эрүүгийн хэрэгт Үндэсний Соёл Амралтын хүрээлэн ХХК, Хийморь хайрхан ХХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болох нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолоор нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ хариуцагчийн залилан мэхэлж авсан 14.335.789 төгрөгөөр тодорхойлж нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдож, хариуцагч нь хохирлын хэмжээний талаар маргасан боловч 14.335.789 төгрөгийг баримтаар үгүйсгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг хариуцагч Д.Мөнхбатаас шаардах эрхтэй байхаас гадна хариуцагч Д.Энхбат нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Мөнхбатаас 12.335.789 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хийморь хайрхан ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөнхбатаас 12.335.789 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хийморь хайрхан ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 212.323 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.ХАНГАЛ