Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/05911

 

2016 оны 11 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05911

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн гудамж, 12 дугаар байр, 09 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэнджавын Ганцэцэг /РД:МЮ70072968/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Мон Лаа 16 дугаар гудамж, 05 тоот хаягт оршин суух Сартуул овогт Цэнджавын Ган-Эрдэнэ /РД:МЮ85030474/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35.241.550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, О.Сугарсамбуу, хариуцагч Ц.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Цолмон /ШТҮД: /, хариуцагч Ц.Ганцэцэгийн өмгөөлөгч Б.Дима /ШТҮД: /, нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Хариуцагч Ц.Ган-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Бидний зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Ц.Ган-Эрдэнэ нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой тул сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Ган-Эрдэнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ц.Ганцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35.241.550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, сөрөг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна.

Хариуцагч Ц.Ган-Эрдэнэ нь барьцааны гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлттэй гаргажээ.

Гэвч амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн боломжгүй тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ баримтаар нотлоогүй тул түүнийг төлбөрийн боломжгүй, төлбөрийн чадваргүй гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

Иймд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил бүрдүүлбэр хангасан байх шаардлагатай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.