Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/06063

 

2016 оны 12 сарын 14 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06063

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Жаргалантын 12а гудамж, 139 тоот хаягт оршин суух Сартуул овогт Шаравнямын Цэндсүрэн /РД:ЕЦ76033164/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Хийл сайд апартмент, 88 тоот хаягт оршин суух Тахал овогт Даваагийн Дуламцоо /РД:ЖЮ59063061/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт илүү төлсөн 21.087.458 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ганчимэг, гэрч Чандгана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Дуламцоод 12.000 ам.доллар зээлдүүлсэн. Энэ мөнгөний үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхгүй удсан тул нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу алдангид 1.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа энэ мөнгийг хариуцагч нь бэлнээр хүлээж аваагүй. Д.Дуламцоо нь н.Алтаа багшаас анх 20.000.000 төгрөг авсан бөгөөд үүний үлдэгдэлд нэхэмжлэгч нараас авсан мөнгө юм. Энэ талаар нотлох баримтыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж, өгсөн. Гэрээний гол нөхцөл болох материалаа бүрдүүлж, өгөөгүй байж нэхэмжлэгч нь мөнгөө хүүтэйгээр нэхэмжилж эхэлсэн. Хариуцагч Д.Дуламцоо нь үүнийг зөвшөөрөөд мөнгөө төлчихсөн байдаг. Хариуцагчийн хувьд 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 282 шуудай рапсыг нэхэмжлэгчид өгч уг мөнгө төлөгдөөд дууссан. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн тооцоо илэрхий алдаатай байгаа учраас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хийсэн зээлийн тооцооны алдааг засуулах хүсэлтэй байна. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үлдэгдэл байсан мөнгийг хариуцагч нь төлж, дуусчихсан байхад нэхэмжлэгч нь дахин нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид илүү төлсөн 779.835 төгрөг, 2013 оны байдлаар илүү төлсөн 13.309.000 төгрөг, хаягдал рапсын үнэ 2.300.000 төгрөг, нэхэмжлэгчид өгсөн 2 ширхэг хөлдөөгчийн үнэ 1.000.000 төгрөг, нэхэмжлэгчид зээлийн хүүнд илүү төлсөн 3.985.593 төгрөг, нийт 21.087.458 төгрөгийг хариуцагч Д.Дуламцоо нь нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тооцоогоо буруу бодоод байна. Хариуцагч Д.Дуламцоогийн хүлээлгэж өгсөн гэж кассын дэвтэрт бичсэн 1.950.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг хариуцагч Д.Дуламцоо нь хүлээлгэж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Үйлдвэрлэл эрхэлтийн бүртгэл тооцооны дэвтэрт нэхэмжлэгчийн нөхөр Я.Пүрэвжавт 3.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө санхүүч дэвтэрт Я.Пүрэвжавт 1.700.000 төгрөг, 450.000 төгрөгүүдийг өгсөн гэж тэмдэглэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр мөнгийг хүлээж авсан гэх Я.Пүрэвжавын гарын үсэг байхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 7.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч талыг сөрөг нэхэмжлэлийн тооцооллыг хэрхэн бодож уг үнийн дүнг гаргаж ирснийг гайхаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд сүүлд гаргаж, өгсөн нэмэлт тайлбартаа хариуцагчаас хүлээж авсан мөнгөн дүнг дэлгэрэнгүй дурьдсан байгаа. Хариуцагч Д.Дуламцоогоос 18.100.000 төгрөгийг хүлээж авсан гэдэгт маргахгүй байгаа. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ш.Цэндсүрэн нь хариуцагч Д.Дуламцоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь гэрээний үүрэгт илүү төлсөн 21.087.458 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт илүү төлбөр төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хариуцагч зээлийн гэрээний үүрэгт дутуу төлбөр төлсөн гэж маргаж байна.

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

 

  2. 

 

            3.


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ