Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 320

 

                                                                               

 

 

 

 

 

 

                                                       

Д.Гт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Д.Г,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч С.Шгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Гт холбогдох эрүүгийн 1709000830159 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бичээч овогт Доржийн Г, 1962 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Бүрэн дуулга” ХХК-д харуулын ажилтай байсан, одоо өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, /,

Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 304 тоот өрөөнд хохирогч С.Штай “амралтын өдөр сургуульд зөвшөөрөлгүй орсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, цээжний баруун талын хавирга руу өшиглөн цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бичээч овогт Доржийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Ш нь сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой цаашид нэхэмжлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэ үйлдлийг Д.Г нь давтан, санаатайгаар үйлдсэн. Энэ нь өс хонзон агуулсан зориудын үйлдэл байсныг анхаарч үзээгүй. Улсын яллагч нь утсаар мэдэгдэхдээ 55 нас хүрсэн хүнд хорих ял оногдуулдаггүй тул торгох болсон гэсэн нь энэ заалтын хамгийн доод 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь миний 4 эрхтэн гэмтсэн байхад ийм шийтгэл оногдуулж байгаа нь зүйл, анги тохироогүй, эсхүл ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Би 7 сард амарч байх байтал шархтай 2 сар шаналж зуслаа. Эрүүл мэндийн хохирлоос сэтгэл санааны шаналлыг үгээр илэрхийлэх боломжгүй бөгөөд үүнийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 280.000 төгрөгийн эмнэлгийн магадлагааг мөрдөн байцаагчид өгсөн боловч үүнийг надад төлж барагдуулсан мэтээр шүүхийн тогтоолд дурдсан нь худал бөгөөд шүүх хуралдаанд хохирогч намайг оролцуулаагүй тул шударга шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгийг өгөх санаатай явсаар байгаад манай эхнэр хохирогчид өгөх гэсэн боловч өгөөгүй. Тэр талаар мэдэхгүй байж байгаад анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Оюунцэцэг гэх хүнээс асуусан чинь шүүхийн дансыг өгсөн. Тэгээд тухайн 280.000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулж баримтыг нь авч ирсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нь миний алдаа...” гэв.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн давж заалдах гомдолд улсын яллагч нь утсаар мэдэгдэхдээ 55 нас хүрсэн хүнд хорих ял оногдуулдаггүй тул торгох ялын санал гаргаж байна гэсэн асуудал дурдагдсан. Урьдчилан танилцуулсан болон утсаар танилцуулсан асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялтай. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, Д.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор, аюулын шинж чанар хэр хэмжээнд тохирсон ял оногдуулсан. Прокуророос 600.000 төгрөгийн торгох ялын санал гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж өгсөн байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 304 тоот өрөөнд хохирогч С.Штай “амралтын өдөр сургуульд зөвшөөрөлгүй орсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, цээжний баруун талын хавирга руу өшиглөн цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Шгийн:    “...Өнөөдөр 15 цагаас сургуулийн багш нартай сургууль дотор тоглох гэж цаг тохирсон байсан учир яваад очсон чинь үл таних гэрээт харуул зогсож байсан. Би хажуугаар нь чимээгүй гурван давхарт гараад теннис тоглох гээд зогсож байсан чинь хаалга нүдээд байхаар нь онгойлготол нөгөө үл таних гэрээт харуул “чи юу юм бэ” гэж надаас асуухаар нь би “хүн” гэж хариулсан чинь “намайг хэнтэй уулзах гэж явж байгаа юм бэ” гэсэн. Би “теннис тоглох гэж явна” гэж хариулсан. Намайг сандал дээр сууж байсан чинь үл таних харуул хүрч ирээд “гараа далайгаад байхаар нь “чи юу хийх гээд байгаа юм бэ, хүссэн зүйлээ хий” гээд ширээний нөгөө талд очоод байж байсан чинь нөгөө үл таних гэрээт харуулын залуу шууд ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа аль нэг гараараа цохисон. Би тэгээд өөрийгөө хамгаалах гээд барьцалдаж аваад “одоо болъё” гэсэн чинь нөгөө үл таних залуу нь тавихгүй миний цээж, хэвлийн тус газар өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ цамц толгойд углаад намайг зодож эхэлсэн...” /хх-ийн 6-8/,

 

гэрч Б.Түвшинтөгсийн:  “...2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо хариуцсан “Тамир-115” чиглэлд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 15 цаг 30 минутын орчим жижүүрээс “Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургууль дотор харуулд нь зодуулсан хүн байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад “3 давхарын 304 тоот өрөөнд 3 багш ширээний теннис тоглож байгаад С.Ш гэх нэртэй багш нь хамгаалагч Д.Г гэгчид зодуулсан” гэж байсан тул цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Тухайн үед дуудлагаар очоод болсон асуудлын талаар тодруулахад С.Ш гэх багшийг теннис тоглох гээд сургууль руу ороход нь “хаашаа орох гэж байгаа юм бэ” гэж харуул асуухад хариулахгүй дээшээ орсноос болж маргаан үүссэн гэж байсан. Тухайн үед аль талын гэдгийг санахгүй байна, хавирганы хэсэгт хавдсан байдалтай, хамар амнаас нь цус гарчихсан байсан...” /хх-ийн 43/,

 

гэрч Ц.Цэвээний: “...Миний мэдэж байгаагаар Д.Г гэх хамгаалагч нь С.Ш багшийн фудволкноос зуурч доош нь дараад цээжний хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж бас толгой руу нь гараараа цохиж байсныг санаж байна. Яг хаана нь хэдэн удаа цохисныг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр юунаас болж маргах болсон талаар сайн хэлж мэдэхгүй. Б.Сайнжаргал багш бид хоёрыг ширээний теннис тоглож байхад С.Ш багш хамт тоглох гээд ороод ирсэн. Тэгтэл араас нь хамгаалагч орж ирээд удалгүй маргалдаад барилцаад авсан...” /хх-ийн 11, 24/,

 

гэрч Б.Сайнжаргалын: “...Миний санаж байгаагаар Д.Г нь С.Шгийн нүүр лүү хэд хэдэн удаа цохиж, газар унасан байхад нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж өшиглөснийг мэдэхгүй байна ...” /хх-ийн 12, 25/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Шгийн биед цээжний баруун талын 11, 12 дугаар хавирга, өвчүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр, уруул, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн сарвуу, баруун хөлийн 4 дүгээр хурууны цус хуралт бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан...” болохыг тогтоосон шинжээчийн 8828 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хохирогч С.Шгийн “...ял шийтгэл хөнгөдсөн, ...шүүх хуралдаанд хохирогч намайг оролцуулаагүй тул шударга шийдвэр гаргаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг өөрчлөх боломжгүй байна.

 

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс хохирогч С.Шд шүүх хуралдааны товыг түүний 99879961 дугаартай утсанд мэдэгдэхэд “Би хичээлтэй тул шүүх хуралдаан оролцож амжихгүй” гэсэн болохыг тэмдэглэсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 67/

 

Дээрх баримтаас дүгнэвэл анхан шатны шүүх хохирогч С.Шг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож,” гэж торгох ял биелүүлэх хугацааг хэт урт тогтоосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч хохирогчид 280.000 төгрөгийг нөхөн төлсөн хэмээн дүгнэсэн нь буруу болжээ.

 

Энэ талаар хохирогч С.Шгийн гаргасан “...Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 280.000 төгрөгийн эмнэлгийн магадлагааг мөрдөн байцаагчид өгсөн боловч үүнийг надад төлж барагдуулсан мэтээр шүүхийн тогтоолд дурдсан нь худал...” гэсэн давж заалдах гомдолыг хүлээн авах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г 280.000 төгрөгийг анхан шатны шүүхийн барьцааны Төрийн банкны 100900005406 тоот дансанд байршуулсан болох нь тус банкны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг хохирогч Сэтэвийн Ш /РД:УХ48101115/-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж, хохирогч С.Шгийн “...хохирол төлж барагдаагүй...” гэсэн давж гомдлыг хүлээн авч, бусад гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: