Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00151

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00151

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Сансар худалдааны төв, 2 дугаар давхарт байрлах, Бумбат хайрхан оргил ХХК /РД: 5922984/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-1 дүгээр байр, 1 тоот хаягт оршин суух, Баянжаргалын Энхбаатар /РД:УЮ70011715/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Б.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК нь хариуцагч Б.Энхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.400.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Энхбаатар нь авсан зээлээ төлсөн, үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК нь хариуцагч Б.Энхбаатартай 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 3.200.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар, 4 хувийн хүүтэйгээр, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 800.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр, гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн нь мөн зүйлийн 286.5 дахь шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон нийт 4.000.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагчийн хүү төлсөн баримтаар тогтоогдож байх ба гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус дуусахад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 4.160.000 төгрөгийг төлж дууссан байх байтал хугацаа хэтрүүлэн, зохих ёсоор биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүүнд 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ төлбөрийг төлсөн, бодитоор 4.000.000 төгрөг аваагүй гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс Д.Ганзориг нь хамтран зээлдэгч болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн батлан даалтаасаа татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч О.Ганчимэгтэй нэхэмжилсэн зээлийн төлбөрийнхөө 50 хувь буюу 730.125 төгрөгийг сар бүр 100.000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас гаргуулж, нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхбаатараас 28.550 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн заалтыг баримтлан хариуцагч Б.Энхбаатараас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бумбат хайрхан оргил ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шимйдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                             

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ