Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 321

 

                                                                     

 

 

 

 

 

                                                       

Г.М, А.А нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор О.Багшбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Г.М, А.А нарт холбогдох эрүүгийн 201725010828 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Ганзоригийн М, 1990 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал засварлагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

2. Боржигон овогт Арслангийн А, 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:М/,

 

А.А нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.А, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Ганзоригийн М, Боржигон овогт Арслангийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, А.А нарт холбогдох 201725010828 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, Г.М, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Боржигон овогт Ганзоригийн М, Боржигон овогт Арслангийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, А.А нарт холбогдох 201725010828 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч А.А, Г.М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг санаатай үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдон улмаар шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

Гэтэл шүүх шүүгдэгч А.А, Г.М нарт холбогдох хэргийг ямар хуулийн, хэдийн хэд дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар тогтоолд тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан ‘Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг”-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

А.А нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мын: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-6 Б тоотод орших гэрээсээ найз Баасай, Оюунбат хоёртой уулзахаар гарсан. Бид гурав манай гэрийн тэнд уулзаад Офицер орж пабад суухаар болоод Офицер ороод, нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг пабад ороод 0.5 литрийн “Хараа” архи авч хувааж уучихаад гараад “Тайхар” нэртэй бааранд орох гээд явж байгаад болиод “Чка” каракое руу орох гээд алхаад явж байсан чинь Шонх гэх зүс таних залуутай таарсан. Бид дөрөв нийлээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чка" нэртэй караокед ороод 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи захиалаад ууж дуусгаад гарцгаасан юм. 22 цагийн үед Шонх бид хоёр “Чка” караокед дахин орж 0.5 литрийн “Чингис” архи захиалж уугаад сууцгаасан юм. Уг архиа талд нь оруулаад би тасарчихсан байсан. Миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь би ганцаараа ширээн дээрээ сууж байсан. Босоод 00-н өрөө орох гээд явсан тэрнээс хойш юу болсноо сайн мэдэхгүй байгаа, нэг мэдсэн чинь би цээжин дээрээ шилээр зоолгоод цохиулаад газар унаад сэргэсэн юм. Ойролцоогоор 5 минутын дараа цагдаа нар орж ирсэн ...Цээжний хатгагдаж зүсэгдсэн гэмтлийг А гэх залуу учруулсан, баруун нүдний доод зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтлийг хамт явж байсан хоёр эмэгтэй нь учруулсан байсныг дараа нь хяналтын камераас харсан. Би тухайн үед юу болсныг санахгүй байна...” /хх-ийн 11-12/,

хохирогч А.Аын: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед ажил тараад ажлынхаа хүмүүстэй нэг газар орохоор санал асуулга авсан чинь бүгд зөвшөөрөөд Тулгаатай хамт 3-4 хүн явсан. Одоо би хэн, хэн явсаныг сайн санахгүй байна. Тэр хүмүүсийн араас нь буюу 21 цагийн үед би Баяраа, Баярмаа, Чимэгээ эгч бид дөрөв такси бариад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чка” нэртэй караокений вип өрөөнд 0.75 литрийн хоёр шил “Соёрхол” архи, 2-3 шил пиво захиалж ууцгаасан. 23 цагийн үед уг караокеноос гарах гээд тооцоогоо хийх гээд Заяа эгч, Тулгаа хоёр гарсан. Энэ хоёрыг гараад удалгүй зааланд эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилоод байхаар нь хаалга онгойлгоод хартал бүгд бужигнасан байдалтай хаалганы хажуу талын хана руу Ганболдыг цагаан өнгийн цамцтай залуу шахчихсан зодоод, Тулгаа цагаан эрээн хувцастай залуутай ноцолдоод зогсож байсан. Намайг өрөөнөөс гараад очтол судалтай эрээн цамцтай залуу намайг бариад авахаар нь би тэр залуутай ноцолдож боох гэтэл уг залуу намайг үүрч тэврээд бид хоёр хоорондоо цохилцож байгаад салсан. Тэгсэн зодооныг анх эхлүүлсэн цагаан эрээн цамцтай залуу /жижиг толботой/-г хувцасаа тайлаад зодолдох гээд байхаар нь би араас нь тэврээд газарт унаад тэвэрсэн чигээрээ газарт хэвтэж байхад хохирогч М гэх залуу миний дээрээс толгой болон дух руу өшиглөсөн, мөн нүүр болон дагз руу гараараа цохисон. М болон цагаан эрээн цамцтай залуу хоёр нийлээд цагаан эрээн цамтай залуу нь тэврээд дарж байгаад М цохисон. Тэр үед манай ажлынхан салгаад бөөнөөрөө өрөө рүүгээ орсон. Өрөөний гадна Чимэгээ эгч болон Заяа эгч хоёр үлдсэн, вип өрөөнд бид нарыг орчихсон байсан чинь заалнаас “гараад ир, алалцъя” гээд орилоод байсан. Би өрөөн дотор пиво ууж байгаад юунаас болоод зодоон болоод байгаа юм бэ? гээд ажлынхаа Мөнгөө, Баяраа, Баярмаа, Тулгаа, Ганболд бид нар ярилцаад зогсож байсан чинь гаднаас М цээж нүцгэн орж ирэхээр нь би айж сандарсандаа болоод пивоныхаа шилний амнаас нь барьж байгаад далайгаад Мын зүүн талын мөр лүү нь цохисон чинь шил хагарахаар нь хагархай хэсгээр нь цээж рүү нь нэг удаа дүрчихсэн. ...2017 оны 02 дугаар сарын 19-ний орой “Чка” бааранд М нь миний дээрээс дэвсээд, өшиглөж байхдаа шүд хугалсан мөн духанд учирсан гэмтлийг учруулсан, гарын эрхий болон долоовор хурууны гэмтэл бол зодоонд ноцолдож байхдаа үүссэн...” /хх-ийн 14/,

гэрч Б.Өлзийбаярын: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг борлуулалтын ажилтан Ганболд, Чимэгээ, Заяа, Баярмаа, А, Тулгаа нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чка” караокед үйлчлүүлсэн юм. Бид нар ороод 0.75 литрийн хоёр шил архи захиалаад хүний нэг, нэг шил пиво захиалаад үүдээр ороод чигээрээ явж байгаад урд талынхаа өрөөнд сууцгаасан. 23 цагийн үед бид нар гарах гээд Заяа эгч, Тулгаа хоёр гарсан араас нь Ганболд гарсан чинь удалгүй зодоон болоод эхэлсэн. Манай ажлын хүмүүсээс нэг нь “гадаа зодоон болоод байна гараад салгаарай” гэхээр нь бид нар өрөөнөөсөө бөөнөөрөө гарсан юм. Бид нар гараад салгах гэсэн чинь шилээр цохиулсан бүдүүн залуу, мөн хамт явж байсан найз гэх саарал цамцтай залуу хоёр учир зүйгүй дайраад эхэлсэн, шилээр цохиулсан бүдүүн залууг салгах гээд тэвэрсэн чинь хамт явж байсан залуу нь миний толгой руу 2-3 удаа цохисон. Бид нарыг Заяа эгч болон Чимэгээ эгч хоёр салгаад бөөнөөрөө өрөө рүүгээ ороод юунаас болоод зодоон болов гээд ярилцаад байж байсан чинь манай өрөөний хаалгаар шилээр цохиулсан бүдүүн залуу цамцаа тайлчихсан цээж нүцгэн ороод ирчихсэн “ална” гээд дайраад баисан. Энэ үед А ширээн дээр байсан 0.5 литрийн  “Сэнгүр” нэртэй пиво уугаад зогсож байсан пивоныхаа шилээр цээж рүү нь хоёр удаа хурдан цохисон чинь тэр бүдүүн залуу газар савж унаад босоод ирсэн. Бид нар Аыг “яаж байгаа юм, тэнэг юм уу, хүнийг пивоны шилээр цохиод байхдаа яадаг юм” гээд загнаад байж байсан чинь гаднаас цагдаа нар ирсэн...” /хх-ийн 15-16/,

гэрч У.Алтанчимэгийн: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил тараад Заяа, Баярмаа, Мөнгөө, Амгаа, Баяраа, Мөнхтулга нартай хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караокед үйлчлүүлсэн юм. Бид нар тусгай өрөөний караокед хоёр цаг аваад 0.75 литрийн хоёр шил “Соёрхол” нэртэй архи 10 шил, 0.5 литрийн “Сэнгүүр” захиалаад сууцгаасан юм. Хоёр цаг гаран суугаад бид нар дуусгаад тооцоогоо хийх гээд Заяа, Ганбаа хоёр гарсан. Удалгүй “зодоон болоод байна” гээд А түрүүлээд араас нь Баяраатай хамт гарсан чинь Аыг эрээн цамцтай залуу араас нь боочихсон цохиод байхаар нь очиж эрээн цамцтай залууг толгой руу нь 2 удаа цохичхоод эргээд харсан чинь Баярааг Аад пивоны шилээр цохиулсан М гэх залуу зодож байхаар нь өмөөрч Мыг Баярмаа бид хоёр нүүр лүү нь гараараа хоёр гурван удаа цохисон. Ингээд тэд нар зодоон болоод хоёр тийшээ салсан чинь Эрээн цамцтай залуу болон А хоёр хоорондоо зодолдоод салгахгүй болохоор нь очиж Аыг гараас нь татаад эрээн цамцтай залуугийн доороос босгоод иртэл А Мтой үргэлжлүүлээд зодолдоод эхэлсэн, би салгах гэсэн боловч М нь салахгүй болохоор толгой руу нь гараараа хоёр гурван удаа цохисон чинь А, М хоёр салцгаасан. А шууд босож ирээд саарал цамцтай залууг араас нь тэвэрч аваад тэр хоёр газар унасан чинь М гэх залуу гүйж очоод Аыг гараараа цохисон. Аыг салгаад “өрөө рүүгээ ор” гээд түлхсэн, дараа нь Баярааг түлхээд өрөөнд нь оруулчихаад буцаж гарч ирээд салгах гээд зогсож байтал Мөнгөө, Ганбаа хоёрыг Баярмаа өрөө рүү нь татаж оруулсан чинь араас нь М гэх залуу “ална” гээд дайраад өрөөнд нь орох гээд байхаар нь би болиулах гэж араас нь татсан боловч дийлэхгүй байсан, тэгсэн фудволкоо тайлаад цээж нүцгэн дайраад байсан. Би М гэх залууг өрөө рүү оруулахгүй гээд өрөөний хаалгыг гадна талаас нь татаад зогсож байсан чинь М гэх залуу дайраад орсон чинь урдаас А “Сэнгүр” пивоны бүтэн шилээр цээжинд нь далайгаад хоёр удаа цохисон чинь М гэх залуугийн цээжнээс маш их цус гарсан...” /хх-ийн 17-18/,

гэрч Б.Мөнхтулгын: “...2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед манай ажлын Заяа, Мөнгөө, Ганболд, Чимэгээ, Баяраа, Баярмаа, Даваадорж бид нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонь “Чка” нэртэй кароакед ороод 0.75 литрийн хоёр шил “Соёрхол” архи, 10 ширхэг 0.5 литрийн пиво авсан юм. Ингээд хоёр цаг гаран дуулчихаад тооцооны билл авах гээд Заяа эгч Ганболд бид гурав текин дээр очтол шилээр цохиулдаг М гэх залуу босож ирээд Ганболдтой маргалдаад хэрэлдээд зогсож байсан чинь текний хажууд сууж байсан саарал цамцтай залуу Ганболдыг цохиод зодож эхэлсэн. Тэгснээ Даваадорж руу дайраад Даваадорж саарал цамцтай залуутай хамт шалан дээр унасан. Энэ үед өрөөнөөс Баяраа болон А, Чимэгээ эгч гурав гарч ирээд А, Баяраа хоёр эрээн цамцтай залуутай харилцан зодолдож эхэлсэн. Эмэгтэйчүүд нь салгаад байсан. Би эрээн цамцтай залуутай Аыг зодолдож байхад нь салгачихаад өрөө рүүгээ Мөнгөө, Ганболд хоёрыг арай том биетэй гэж бодоод хайгаад ортол байхгүй байсан, миний араас А, Баяраа, Ганболд нарыг Заяа эгч болон Чимэгээ эгч хоёр өрөө рүү түлхээд оруулж ирсэн. Өрөөнд байж байсан чинь М гэх залуу өрөөнд орж ирээд зодолдох гээд дайраад байсан. Энэ үед Чимэгээ эгч оруулахгүй гээд хаалга хаагаад байсан. Бид нарыг өрөөнд байж байхад М нь фудволкоо тайлчихсан нүцгэн явж байсан. Нэг мэдсэн цагдаа ороод ирчихсэн хүмүүсийг зохицуулаад “М гэх залууг шилээр цохисон байна” гээд түргэн дуудсан байсан... Эрээн цамцтай залуутай харилцан зодолдоод байсан, тэрнээс салаад Мтой зодолдоод М Аын толгой руу гараараа олон удаа цохисон...” /хх-ийн 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Мын биед цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” болохыг тогтоосон шинжээчийн 3019 тоот дүгнэлт /хх-ийн 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Аын биед дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” болохыг тогтоосон шинжээчийн 3046 тоот дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь уг хуульд нийцсэн, шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад чухам ямар хуулийн заалтаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор О.Багшбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: