Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 12-р хороо, 6Б байрны 62 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЗ71071503, Сэрээнэн овогт Алтанцэцэгийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Ж.Оюунгэрэлийг эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  нь  хариуцагчаар оролцвол зохих Ж.Оюунгэрэлийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Баянзүрх зах дээр Чили нэртэй кафе ажиллуулдаг. Ж.Оюунгэрэл нь Баянзүрх зах дээр ногоо бөөнөөр худалдах ажил эрхлэж, манай кафегаар их үйлчлүүлдэг байсан.

2016-01-20 өдөр кафед орж ирээд 1 500 000 төгрөг зээлдүүлээч гэсэн.   Ногооны хямдхан үр авах гэсэн юм.Мөнгийг чинь 1 600 000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 500 000 төгрөгийг түүнд зээлдүүлсэн.

Дархан-Уул аймаг руу явж ирээд мөнгийг буцааж  өгнө гэсэн боловч 400 000 төгрөгийг цувуулж өгсөн. Үлдсэн 1 100 000 төгрөгийг өгөлгүй алга болсон.

Би үлдсэн мөнгөө нэхэмжлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ж.Оюунгэрэлийг Баянгол дүүрэг, 3-р хороо, 65-р байрны 22 тоотод оршин суух хаягтайг  сураглаж олоод Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад мөн хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт оршин суугаагүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ хүн Яармагт шинээр нээгдсэн “Фермерүүд” зах дээр ногоо зарж  байгаа сураг сонссон. Түүний утас-99146242, РД-УЖ66092700. Иймд Жигжидийн Оюунгэрэлийг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, Баянгол дүүргийн 12-р хорооны тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-01-03 өдрийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  нь   Ж.Оюунгэрэлд  мөнгө зээлдүүлсэн бөгөөд зээлдэгчээс зээлдүүлсэн мөнгөө шаардах хүсэлтэй байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих Ж.Оюунгэрэлийн иргэний үнэмлэхэд бичигдсэн Баянгол дүүрэг, 3-р хороо, 65-р байрны 22 тоот  хаягийн харьяаллаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч жг хаягт хариуцагч  оршин суухаа больсон  болохыг шүүх  3-р хорооны тодорхойлолтоор тогтоож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Ж.Оюунгэрэлийг  эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,