Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 484

 

 

 

 

 

       2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00484

                  Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаадаргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол, 726-62 тоотод оршин суух /РД:АИ85051402/ Тажив овогтой Намжидын Мягмарсүрэнгийннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 3 дугаар гудамж, 111 тоотод оршин суух /РД:ВМ91033002/ Төмөрбат овогтой Цэрэннамжилын Мөнххишигтхолбогдох,

Гэм хорын хохиролд 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, хариуцагч Ц.Мөнххишиг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,  иргэдийн төлөөлөгч Д.Бямбажав, гэрч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 08 дугаар саны 24 орой “Монопол” төвийн доод талын караокед ажил тарах үеэр н.Мандахнаран, н.Энхтуяа, н.Мөнхсайхан нартай хамт дуулах зорилгоор тус караокед орсон. Бид нар тус “Монопол” төвд  лангуу түрээсэлдэг бөгөөд ажил тарж байсан учир 1 цаг дуулчихаад гэртээ харих гэсэн бодолтой орсон. Тухайн үед хариуцагч Ц.Мөнххишиг бид нарын орсон өрөөнд орж ирээд энд архи ууж болохгүй гэж хэлсэн. Бид нар архи уухгүй, караокед орж дуулна гэж хэлсэн. Ингээд удалгүй хариуцагч Ц.Мөнххишиг нь гаднаас маш их уур бухимдалтай орж ирээд чамтай би тооцоо бодохоор орж ирлээ гэж хэлээд миний нүүр, амыг маажаад, зодох гэж дайрсан, миний хөл гараас татаж, намайг бараг сандалаас татаж унагах гэж байсан. Тэр үед гэрч н.Энхтуяа нь хүүе чи чинь юу болж байна гэж хэлэхэд нь н.Энхтуяа эгчийг үснээс нь татаад унагаасан. Хариуцагч Ц.Мөнххишигийн уг үйлдлийн улмаас миний нүүрэнд гүн сорив тогтсон           баруун хацар, хамрын хажуу тал хэсэг зэргийг хумсаараа урж сорвижуулсан тул би арга буюу Гоо үзэсгэлэн ХХК-ны Зууны эмэгтэй гоо заслын эмнэлэгт 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн тул эмчилгээний зардал 1.600.000 төгрөг, эмчилгээний тосны үнэ 210.000 төгрөг, эм, тосны үнэ 50.000 төгрөг болон шүүх өмгөөллийн зардалд 600.000 төгрөг зэрэг нийтдээ 2.460.000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнххишигээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Мөнххишиг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Мягмарсүрэн бид нарын болсон хэргийн талаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч н.Буянтогтох шалгаад Н.Мягмарсүрэнгийн биед гэмтэл учраагүй гэдэг үндэслэлээр гомдлыг хааж шийдвэрлэсэн. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр Н.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтэл байхгүй, гэмтэл учраагүй гэмтэл тогтоогдоогүй гэсэн байхад Н.Мягмарсүрэн нь 2.460.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй санагдаж байна. Иймд энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Н.Мягмарсүрэн нь надаас нийт 2.460.000 төгрөг нэхэмжилсэн. Би Н.Мягмарсүрэнгийн эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн цахим хуудас руу хандаж, мөн тус эмнэлэгийн ажилтантай нь ярьж, эмчилгээний үнийн тарифын талаар асуухад 1см хумсны хөнгөн соривыг 22.000 төгрөгөөр эмчилдэг гэсэн. Энэ эмнэлгийн цахим хуудас руу хандах эсвэл очоод уулзвал хэлээд өгнө. Хөнгөн хумсны гэмтлийг лазер эмчилгээнд дахин давтан ордоггүй нэг удаа ороход бүрэн арилна гэж хэлсэн. Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг өөр эмнэлэгүүдээс асуухад сорив арилгадаг тосыг 1 сар гаран түрхээд бүрэн арилна гэж маш олон эмнэлэг надад хэлсэн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэт өндөр үнэтэй нэхэмжилж байна гэв.

.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь хариуцагч Ц.Мөнххишигт холбогдуулан гэм хорын хохиролд 2.460.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхүндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Ц.Мөнххишиг нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний орой ... олон нийтийн газар танхайран, хувийн таарамжгүй байдлын улмаас нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнтэй маргалдаж улмаар түүний биед нь зүүн хөмсөгний гадна буланд, баруун хацарт, хамарт зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/541 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11869 дүгээр дүгнэлт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8, 10-15, 24 хуудас/

Зохигч талууд 2016 оны 8 дугаар сарын 24-ний орой болсон үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 11869 тоот шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бусдад зодуулсан гэх Н.Мягмарсүрэнгийн биед зүүн хөмсөгний гадна буланд 2*0.2 см, баруун хацарт 2-0.3 см, 1*0,2 см хамрын нуруунд 0.5*0.3 см улаан ягаан өнгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэж үзсэн.  

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч өөрийн нүүрэнд үүссэн соривондоо 210.000 төгрөгөөр /Mederma PM/ 3 ширхэг соривны тос авч түрхсэн ба “Астра фарм” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримт болон фото зурагаар тогтоогдож байна. /хэргийн 7, 10-15 хуудас/

 

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр хүртэл Зууны эмэгтэй гоо заслын эмнэлэгт 4 удаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус хэсэгчилэн лазар эмчилгээг тухай бүрт 400,000 төгрөгөөр эмчлүүлсэн, нийтдээ  лазер эмчилгээнд 1.600.000 төгрөг зарцуулсан, мөн хариуцагч толгой тус газарт цохьсны улмаас толгой өвдөж толгойны эмэнд 50.000 төгрөг зарцуулсан тул гаргуулна гэж нэхэмжилж байх боловч  хэрэгт авагдсан Зууны эмэгтэй гоо заслын эмнэлэгийн менежер О.Энхжилийн тодорхойлолтоор дээрх зардлыг гаргуулах үндэслэлгүй байна.  Түүнчлэн  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гоо засал, хумс засах үйлчилгээний төлбөрт 1.600.000 төгрөг төлсөн тухай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй байна. Түүнчлэн 50.000 төгрөгөөр толгойн эм худалдан авсан нь хариуцагчийн үйлдлээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь Ц.Алтанцол өмгөөлөгчтэй 2016 ны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” нь уг иргэний хэрэгт байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн нь өмгөөлөгчөөр Ц.Алтанцолыг оролцуулж байгаа нь түүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэж байгаа гэж үзэн өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан ба уг гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ц.Мөнххишигээс 210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнххишигээс 210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчН.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   

                           ДАРГАЛАГЧ                                   Ц.САНСАРМАА

 

       ШҮҮГЧИД                                       О.ОДГЭРЭЛ

 

     Д.ЭНХЦЭЦЭГ