Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0229/З |
Дугаар | 808 |
Огноо | 2018-12-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 808
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, шүүгч У.Б, шүүгч Д.Х нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.С
Хариуцагч: ГИХГД
Нэхэмжлэлийн шаардлага: ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/4*дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/4** тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, С.С ажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ногдох цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ба*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З, иргэдийн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн С.С би Гихг (цаашид Гихг гэх )-ын Зөвшөөрөл бүртгэлийн газарт мэргэжилтнээр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс, Буянт-Ухаа дахь газарт шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтнээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр тус тус томилогдон 6 дахь жилдээ ажиллаж байгаад Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн н/0* дугаар тушаалаар Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн үндэслэлээр ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн.
Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар 12-ны өдрийн магадлалаар тус тус Гадаадын иргэн харьяатын газрын даргын н/02 тоот тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Си****урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлС****бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг Гадаадын иргэн харьяатын газрын даргад даалгаж ажилгүй байсан хугацаанд ноогдох 2.7***.*** төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Гэтэл Гихг нь шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шуудангаас хүлээж авсан баримттай танилцахад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл надад ноогдуулсан тухай Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/4*тоот тушаалыг ирүүлжээ.
Ийнхүү учрыг нь тодруулж үзэхэд Гихг нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн миний урьд ажиллаж байсан орчин нөхцлөөс дордуулан алс хол баруун хязгаар Баянхонгор аймгийн хил дээрх нэгжид хүчээр томилох шийдвэрийг Гадаадын иргэн харьяатын газрын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөр огноотой Б/4** тоот тушаалаар томилох дүр үзүүлсэн баримт үйлдээд эргээд ажлаас халах үйлдэл хийсэн болох нь хожим тодорхой ойлгогдлоо.
Гихг нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хууль зөрчин бүхнийг хүчээр хийж, төрийн албан хаагчийг хохироосоор байгаад гомдолтой байна.
Иймд Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/4*дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр огноотой Б/4** тоот тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх бололцоог олгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч С.С 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулахдаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШЗ2018/1**** тоот захирамжаар ГИХГД Д.М****нарт холбогдох миний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож хариуцагчаар гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт бичилт хийх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ИХШХШ тухай хуулийн 65.1.7-д заасан үндэслэлээр өөр хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж байгаа учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд С.С би өмнөх шийдвэр буюу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2 тусдаа нэхэмжлэлтэй хэргийг хамтад нь шийдвэрлүүлэх шаардлага үүсээд байна. гэжээ.
Хариуцагч Гадаадын иргэн харьяатын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус байгууллага нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/07**** тоот магадлалын дагуу тус байгууллагад холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэрийг биелүүлж иргэн С. Сд байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/395 дугаар тушаалаар 2.7*5.5** /хоёр сая долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/4** дүгээр тушаалаар Баруун бүс дэх газрын ****-***** аймаг дахь хэлтсийн Б******** аймаг дахь мэргэжилтнээр томилсон.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу сонсох ажиллагааг явуулж иргэн С.Си****2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тамгын газрын дарга болон холбогдох бусад албан тушаалтнуудыг Гихгт хүлээн авч уулзан, тус байгууллагад буй сул орон тооны талаар танилцуулан Баруун бүс дэх газарт мэргэжилтнээр томилох болсон талаар биечлэн мэдэгдэж, гарын үсгийг нь зуруулж баталгаажуулсан болно.
Иргэн С.Сд түүнийг мэргэжилтнээр томилсон тушаал гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Сө***** 90******** дугаарын утсаар залган хэлэх гэсэн боловч удаа дараа утсаа аваагүй тул хүний нөөц хариуцсан мэргэжилтэн мэссэжээр мэдэгдсэн талаар нотлох баримтыг хавсарган хүргүүлж байна.
Баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Б. Сугарчимэг өөрийн гар утсаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С.Стэй утсаар холбогдон Баянхонгор аймаг дах мэргэжилтнээр томилогдсон талаар мэдэгдсэн байна. Мөн томилсон тухай тушаалыг С.Сд хүргүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол шуудан ХХК-д хүлээлгэн өгсөн.
С.С нь тус байгууллагад мэргэжилтнээр томилогдсоноо мэдсээр атлаа санаатайгаа ажлаа хүлээн авахгүй 2 сар гаруй хугацаанд төрийн албыг цалгардуулж, ажлаа таслан Төрийн албаны тухай хууль болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ноогдуулсан.
Гихг нь иргэн С.Си****албан тушаалд томилох болон ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.01-д заасны дауу сонсох ажиллагааг явуулж томилсон бөгөөд ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т тус тус заасны дагуу мэдэгдэн хуулийг хэрэгжүүлж ажилласан тул тус байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З нар нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.С2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулгатай танилцлаа. Гадаадын иргэн, харьяатын газар нь урд өгсөн хариу тайлбаруудаа дэмжиж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд зөвхөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс ГИХГДын С.Си****мэргэжилтнээр томилох тухай 2017 оны Б/4** дугаар тушаал гарах хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг хуулийн дагуу өгөх боломжтой гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ш.О******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрийн албан тушаалын таслалтыг хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл ажил тасалсан нь үнэн байна гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч С.С нь анх Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/4*дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/4** дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, өмнөх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор хэрэгжүүлэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Улмаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулахдаа болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/4*дугаар тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/4** тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, С.Сажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс энэхүү хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ногдох цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр С.С нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж С.Сажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хүртэл хугацааны цалин хөлС****хариуцагчаас гаргуулж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0*** дугаар шийдвэрээр[1]нэхэмжлэгч С.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ГИХГДын н/0* дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлС****бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг ГИХГДд даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2017/07** дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу ГИХГДын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С.Си****мэргэжилтнээр томилох тухай дугаар Б/4** тоот тушаалаар нэхэмжлэгч С.Си****2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтний албан тушаал /ТЗ-6 зэрэглэлийн ТЗ-6-1 цалингийн шатлалаар/-д томилсон байна.
ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн С.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/4*дугаар тушаалаар Баруун бүс дэх газрын саналыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан Барүүн бүс дэх газрын Баянхонгор аймаг дахь мэргэжилтэн Сэлнээгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн С.Си****шилжүүлэн томилох тухай дугаар Б/278 тушаал[2] болон ГИХГДын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Албан хаагчдыг томилох тухай дугаар Б/82 тоот тушаал[3], С.Сцалингийн картуудаас[4] үзэхэд С.С урьд нь Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газрын шалган нэвтрүүлэх албаны мэргэжилтний албан тушаалд /ТЗ-6 зэрэглэлээр ТЗ-6-1 цалингийн шатлалаар/ ажиллаж байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ... гэж заасан байна.
Дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр болсон 2017 оны 128/ШШ2017/05** дугаар шүүхийн шийдвэрийн дагуу, уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хариуцагч хийж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлС****бууруулалгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлж буюу Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтний албан тушаал /ТЗ-6 зэрэглэлийн ТЗ-6-1 цалингийн шатлалаар/-д томилсон байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй буюу ГИХГДын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар Б/4** тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал, цалин хөлС****бууруулалгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд томилсон байх тул ГИХГДын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С.Си****мэргэжилтнээр томилох тухай дугаар Б/4** тоот тушаал нь хууль зөрчөөгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
С.Си****шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлС****бууруулалгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу томилох боломжтой дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо Улаанбаатар хотод гарсан эсэхийг нотлох боломжит бүх нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг шүүх хийсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Улаанбаатар хотод сул орон тоо гарсан байхад уг орон тоонд нэхэмжлэгчийг томилон ажиллуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийг албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байна.
Хариуцагч нь С.Си****Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилох боломжтой талаар мэдэгдэж, үүнтэй холбоотой сонсох ажиллагаа хийсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Гадаадын иргэн, харьяатын газрын сул орон тооны жагсаалтыг хүснэгт[5], Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай № 01/3*** тоот албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн хурлын тэмдэглэл /уг хуралд С.Си****оролцуулан Баруун бүс дэх газрын Г****-**** аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилох боломжтой байгааг мэдэгдсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчид Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон дугаар Б/4** тоот тушаалыг танилцуулж, гардуулахаар хариуцагчийн зүгээс түүнтэй утсаар ярих, гар утсанд мессеж бичих, оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргүүлэх зэргээр боломжит арга хэмжээ авч мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн дээрх үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ....Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.2-т Захиргааны байгууллага....шаардлагатай тохиолдолд утас...шуудан.... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна, 43.3-д Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд таван өдөр,...өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасантай нийцсэн байна.
Дээрх үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн байна.
2. Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Б/4*дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн С.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/4*дугаар тушаалаар Баруун бүс дэх газрын саналыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Барүүн бүс дэх газрын Б******* аймаг дахь мэргэжилтэн албан тушаалаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.
Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтнээр томилсон 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/4** дүгээр тушаалыг мэдсэн атлаа томилогдсон албан тушаалд очиж ажиллаагүй ажил тасалсан гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэрийг болон ийнхүү тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална, 4.2.1-д захирах, захирагдах ёс гэж заасан ба нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд захирах, захирагдах ёс-ны зарчмыг баримтлах үүрэгтэй тул Гадаадын иргэн харьяатын газрын даргын 2018 оны Б/4*дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.
С.Сажилгүй байсан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хүртэл хугацааны цалин хөлС****хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/05*** дугаар шийдвэрээр[6]нэхэмжлэгч С.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлС****бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохыг ГИХГДд даалгаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Уг шүүхийн шийдвэрийн дагуу ГИХГДын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С.Си****мэргэжилтнээр томилох тухай дугаар Б/4** тоот тушаалаар нэхэмжлэгч С.Си****2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Баруун бүс дэх газрын Говь-Алтай аймаг дахь хэлтсийн Баянхонгор аймаг дахь мэргэжилтний албан тушаалд томилсон байна.
Дээрхээс үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шүүхийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл биелэгдээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ... гэж заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлС****хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлС****шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн 2017 оны дугаар Б/4** тоот тушаалд заасан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүртэл хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байх ба харин 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс энэ шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлС****гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
С.Сажиллаж байсан хугацааны цалингийн хүснэгтийн дагуу үндсэн болон нэмэгдэл цалин хөлС****оруулан тооцож, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны гарт нь олгохнийт 2,036,068 (хоёр сая гучин зургаан мянга жаран найм) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Сд 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,036,068 (хоёр сая гучин зургаан мянга жаран найм) төгрөгийг олгож, уг хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГИХГДд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлС****гаргуулах, ГИХГДын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн С.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар Б/4*тоот тушаал, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С.Си****мэргэжилтнээр томилох тухай дугаар Б/4** тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б
ШҮҮГЧ У.Б
ШҮҮГЧ Д.Х