Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2022/0466

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 328 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2020/0840/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д” ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 07 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт Засгийн газрын 242 тоот тогтоолын дагуу амины орон сууц барих зориулалтаар 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/344 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1176 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгалт хийсэн.

3.2. 2018 онд дагаж мөрдөж байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасан байдаг.

3.3. Өөрөөр хэлбэл 2018 онд буюу газар эзэмшүүлэхээр захирамж гарах үед газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших гэрээний үндсэн дээр үүсдэг байсан.

3.4. Иймд нэхэмжлэгч “Д” ХХК нь газар эзэмших гэрээ байгуулаагүй учир газрын төлбөр төлөх үүрэг 2018 онд үүсээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус заасан байна.

3.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын бүртгэлийн мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаар оруулсан өдрөөс эхлэн газрын төлбөрийг тооцохоор хуульчилжээ.

3.6. Гэтэл нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрх үүсээгүй, Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлээгүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгогдоогүй тул газрын төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар үүсээгүй байна.

3.7. Мөн газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байхад газрын төлбөр шаардаж байгаа нь хууль бус шаардлага юм. 2012 оны 05 дугаар сарынд 17-ны өдрийн А/344 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан газар эзэмших гэрээний дагуу төлбөрөө төлж байсан талаар маргаан байхгүй. Харин төлбөрийн үлдэгдэл яагаад үүссэн талаар маргадаг.

3.8. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана...” гээд 37.1.2-т “...газрын төлбөрийг төлсөн тухай баримт...” гэж хуульчилжээ.

3.9. Дээрх хуулиар газрын төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг сунгах боломжгүй.

2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд 5 жилийн хугацаатай, төлбөрийн хэмжээ жилийн 12 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд нийт 60 000 000 төгрөгийн газрын төлбөр төлөхөөс нэхэмжлэгч компани нь 70 500 000 төгрөгийг төлсөн байдаг.

3.10. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5145, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5781, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5968 дугаар газрын төлбөрийг төлж барагдуулах агуулга бүхий мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байна гэж анхан шатны шүүхийн дүгнэж буйгаар бол нэхэмжлэгчид 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт байх ёстой. Гэвч нэхэмжлэгчид хүргүүлж байгаагүй бөгөөд хэрэгт мэдэгдэл хүргүүлсэн, гардуулсан талаарх баримт байхгүй буюу хэрэгт байгаа баримтаас нэхэмжлэгчид 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт байх ёстой. Гэвч нэхэмжлэгчид хүргүүлж байгаагүй бөгөөд хэрэгт мэдэгдэл хүргүүлсэн, гардуулсан талаарх баримт байхгүй буюу хэрэгт байгаа баримтаас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэдгийг нотлох боломжгүй байхад шүүх хүргүүлсэн байна хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

3.11. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамж нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар гаргасан тул “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж үзнэ.

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “Сонсох ажиллагааг явуулах”, 29 дүгээр зүйлд заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөгдөх ёстой. Гэтэл энэхүү хуульд заасан ажиллагаа журмын дагуу явагдаагүй.

3.12. 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” Зөвлөмжид “... Захирамж гаргасны дараа гэрээ хийгээгүй, гэрчилгээ аваагүй /олгоогүй/ явдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан талаар маргаан гардаг. Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус зааснаар бол Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэхээр байгаа хэдий ч захиргааны байгууллага, албан тушаалтан гэрээ байгуулахгүйгээр шууд гэрчилгээ олгох явдал гарах хандлагатай байна.

3.13. Ийм тохиолдолд гэрээ хийгдээгүй байна гэдгээр хүсэлт гаргагчийг буруутгах биш харин тэрээр зохих үүргээ биелүүлсээр байтал захиргааны байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар дүгнэлт хийвэл зохино” гэж зөвлөжээ.

3.14. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Уг захирамжийн 2 дахь заалтад “...Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-д даалгасугай...” хэмээн заасан.

3.15. Дээд шатны албан тушаалтнаас үүрэг болгож байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба энэ үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж хуулиараа хүртэл гэрээ байгуулахыг захиргааны байгууллагад үүрэг болгосон.

3.16. Гэрчилгээ олгох, гэрээ байгуулах талаар нэхэмжлэгч компани санаачлага гаргадаг байсан. Гэрчилгээ олгох талаар гэрчилгээний үнэ болох улсын тэмдэгтийн хураамж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлгийг бөглөж байгаа зэрэг нь хариуцагчид гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор хандаж байсан хүсэлт зоригийн илэрхийлэл юм.

3.17. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамж гарах хүртэл 1 жил 5 сар 13 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулж, гэрчилгээ олгох талаар хүсэл зоригоо илэрхийлж байсныг хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд, гэрээ байгуулах саналыг хүлээж аваагүй, энэ хугацаанд нэг ч удаа гэрээ байгуулах, гэрчилгээ олгох тал дээр захиргааны байгууллага анхаараагүй байхад дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2 Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэж “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.3. Анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/344 дүгээр захирамжаар “Д” ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар 150 га газар эзэмшүүлжээ.

3.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компаниас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн газрын албанд “газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг гаргажээ.

3.5. Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/1176 дугаар захирамжийн хавсралтын 71-д өмнө эзэмшиж байсан 1500000 м2 талбайн хэмжээг 1481725 м2 болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

3.6. Нийслэлийн газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180755 тоот актаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 57 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, анх газар эзэмших эрх авсан буюу 2012 оноос хойш нийт газрын төлбөрт 127 500 000 төгрөгийг төлөх ёстойгоос 70 500 000 төгрөгийг төлж, 57 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь харагдаж байна.

3.7. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180755 тоот актаас үзэхэд нэхэмжлэгч “Д” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 434 446 237 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

3.8. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5145 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5781 тоот, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5968 тоот мэдэгдлүүдээр нэхэмжлэгч компанид газрын төлбөр төлөх хугацааг тогтоож, уг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар удаа дараа мэдэгджээ.

3.9. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс “...2018 онд газрын талбайн хэмжээг өөрчилснөөс хойш манай компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй” гэж маргаж байх бөгөөд анхан шатны шүүх “... газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үйл ажиллагаа нь дан ганц нэг талын хүсэл зоригоос үл хамаарч гэрээний талууд харилцан зөвшилцсөнөөр байгуулагддаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний төсөлд гарын үсэг зурж хүргүүлээгүй, энэ талаарх баримтыг гаргаж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулж гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байх тул гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйд дан ганц хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.10. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээ байгуулаагүй нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагч газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.11. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар эзэмших, ашиглах гэрээнд тусгахаар заасан хуулийн зохицуулалт нь газар эзэмшигч, ашиглагч хэн нэгнийг газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөх, мөн уг үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

3.12. Эдгээрээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/692 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн зүйн үндэслэлгүй байна.

3.13. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь 2012 оноос маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд тухайн газрыг эзэмшиж байсан, нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1176 тоот захирамж гарахаас өмнөх хугацаанд газар эзэмших гэрээ байгуулсан байсан боловч дээрх хугацааны газрын төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд, бүрэн төлөөгүй, уг захирамж гарснаас маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд төлбөр огт төлөөгүй, гэтэл газрын төлбөр төлөх нь газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримтгүй, ...хүргүүлсэн гэдгийг нотлох боломжгүй. ...сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэх гомдлуудыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авсны дараа газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй ба мэдэгдлүүдийг хүлээн аваагүй байсан ч энэ нь хуулийн хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч компанийн зүгээс гэрээ байгуулж, гэрчилгээ олгох талаар хүсэл зоригоо илэрхийлж байсныг хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээ байгуулах саналыг хүлээж аваагүй, ... нэг ч удаа гэрээ байгуулах, гэрчилгээ олгох тал дээр захиргааны байгууллага анхаараагүй байхад дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

  ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ

 

             ШҮҮГЧ                                                                        Г.БИЛГҮҮН