Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 399

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/00399

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө хаягт байрлах, “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршоо /РД:2414139/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, 37-б байр, 9 тоотод оршин суух, Сүнгэрэв овогт Энхбаярын Баярбат /РД:ЙЙ83090310/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, 37-б байр, 9 тоотод оршин суух, Боржигон овогт Дулаангэрэлийн Цэрэнчимэд /РД:НТ80052003/

Хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 2.155.421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар нь 2014 оны 09 сарын 09-ний өдөр “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршоотой NU/ХЗГ785-01 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 2.949.980 төгрөгийн зээлийг 1СТАSМ70АD-НК008S маркийн Аsus процессор, СТАS\/Х239Н маркийн Аsus дэлгэц тус тус худалдан авах зориулалтаар, жилийн 20,28 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 05-нд төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 1.769.659 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 343.189 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 36173 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 6400 төгрөг нийт 2.155.421 төгрөгийг Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.155.421 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Баярбат, Д.Цэрэнчимэд бид “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршооноос авсан цахилгаан барааны үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй нь үнэн. “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага 2.155.421 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нарт холбогдуулан хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 2.155.421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар нь “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага 2.155.421 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч нараас 24718,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нар нь “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага 2.155.421 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 49437 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24718,5 төгрөг, хариуцагч Э.Баярбат, Д.Цэрэнчимэд нараас 24718,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Номин юнион” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА