Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 859

 

МАГАДЛАЛ

 

2017.04.05                                               Дугаар 859                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

"Эко констракшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК, С.Нямдаваа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Материал импекс” ХК-д холбогдох,

Хохиролд 1 572 047 252 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр, Н.Буянхишиг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Базарсад,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Зориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцааны ЗБ/166-1, ЗБ/166-2, ЗБ/166-3, ЗБ/166-4 тоот гэрээний дагуу барьцаанд тавьж Худалдаа Хөгжлийн банкнаас 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ/166 дугаартай гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн эрх нээх нэмэлт ЗГ/166-1 тоот гэрээний дагуу сарын 1.2 хувийн хүүтэй 8 000 000 ам долларын зээл авч Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Голден парк хотхоны Зи 303 дугаартай 16 давхар 480 айлын орон сууцны барилгыг барих зорилгоор Худалдаа Хөгжлийн банкнаас 8 000 000 ам долларын зээл авч барьж дуусган 2012 оны 10-р сарын 01-ны өдрийн 326/2012 дугаартай улсын комиссын актаар албан ёсоор ашиглалтанд оруулсан. Хариуцагч "Материал импэкс" ХК-ийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авах тухай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын комиссын 326/2012 тоот актыгхүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хариуцагч "Материал импэкс" ХК нь улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 780 дугаартай Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын комиссын 2012 оны 326/2012 тоот актын биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 780 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийт 480 айлын үл хөдлөх эд хөрөнгө гарах ёстойгоос түдгэлзэхээс өмнө 114 айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч 366 айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ түдгэлзсэн.

Хариуцагч "Материал импэкс" ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, гуравдагч этгээд С.Нямдаваа оролцсон захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 322 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 355 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 259 тоот тогтоолоор "Материал импэкс" ХК-ийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Улсын Улсын комиссын 326/2012 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэснээр 780 дугаартай захирамж хүчингүй болсон.

"Материал импэкс" ХК нь 2013 онд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж, шүүх хангана гэдэгт итгэлтэй байгаа учир шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг урьдчилан хангуулах хүсэлт гаргасан. "Материал импэкс" ХК өөрийн хүсэлтээс гарч болзошгүй сөрөг үр дагаврыг мэдэж ойлгоод Улсын Улсын комиссын актыг түдгэлзүүлсэн. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол Улсын комиссын акт түдгэлзүүлснээс хариуцагч, гуравдагч этгээдэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу "Материал импэкс" ХК нь хариуцах үүрэгтэй гэж хуульчилсан. Хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж Улсын комиссын 326/2012 тоот актын биелэлт түдгэлзсэнээс нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсгийг журамлаж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс болоод гарсан зардлыг болон гарах ёсгүй байж байгаад "Эко констракшн" ХХК-иас гарсан зардлыг нэхэмжилж байна. Хариуцагч этгээдийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч талд дараах онц их хэмжээний хохирол учирсан. Үүнд, Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны 480 айлын барилгыг Худалдаа Хөгжлийн банкнаас авсан 8 000 000 ам.долларын зээлээр барьж ашиглалтанд оруулж, Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлээ Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 317166, ЗГ/166-01 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүүний эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн төлбөрөөр Худалдаа Хөгжлийн банкинд зээл болон зээлийн хүүг төлж байсан боловч Голден парк хотхоны 2012 оны 326/2012 тоот улсын Улсын комиссын актын биелэлтийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 780 дугаартай захирамжаар түдгэлзүүлснээс маргаан бүхий орон сууцны барилгад захиалга өгсөн захиалагч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй болж тухайн үед 95 захиалагч иргэний 3 935 553 160 төгрөгийн банкны зээлийн шийдвэр цуцлагдаж, зээл олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д орох ёстой орлого цаг тухайдаа орж ирэлгүй Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн 317166, 317166-01 тоот гэрээний хавсралт 1-д зааеан зээлийн эргэн төлөх хуваарьт хугацаанд үндсэн ззэл болон хүүг төлөх боломжгүй байдал үүсч зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчигдөж эхэлсэн тул Худалдаа Хөгжлийн банкнаас удаа дараа албан мэдэгдлээр 317166, 317166-01 тоот зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүг төлөөгүй тохиолдолд Үл Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, "Эко констракшн" ХХК Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 8.000.000 ам долларын ЗБ/166/04 тоот барьцааны гэрээний 3.3, 3.4, 3.5 заасны дагуу барьцааны зүйлийг шүүхийн бус замаар хураан авч худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдэж байсан тул арга буюу нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатараас сарын 1.99 хувийн хүүтэй 2.000.000 ам долларын зээл авч Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлээ хэсэгчлэн төлж дуусган барьцааны зүйлийг чөлөөлүүлсэн.

Иргэн Б.Батбаатар нь "Эко констракшн" ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх өр төлбөрийг төлж дуусгах зорилгоор 2 000 000 долларыг зээлдүүлэх талаар харилцан тохиролцсон байсан тул "Эко констракшн" ХХК-ийн бүх эд хөрөнгө нь Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавигдаж банкинд төлөгдөх өр, хүү нь зээлж буй үнийн дүнтэй дүйцэж буй талаар дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар, Худалдаа Хөгжлийн банкнаас судлахад "Эко констракшн" ХХК-ийн эд хөрөнгө нь банкны барьцаанд тавигдсан зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байсан учир Худалдаа Хөгжлийн банктай болон "Эко констракшн" ХХК-тай 3 тал хамтран ажиллах гэрээг байгуулж "Эко констракшн" ХХК-ийн зээлийн өр төлбөрийг иргэн Б.Батбаатар нь шууд Худалдаа Хөгжлийн банкинд төлж зээлийг хааж барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр Худалдаа Хөгжлийн банкны захирал н.Моломжамцтай хэд хэдэн удаа уулзаж ярилцаж Хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулж байсан бөгөөд Худалдаа Хөгжлийн банкны хуулийн хэлтсээс "Эко констракшн" ХХК-ийн зээлийг төлөхтэй холбоотой иргэн Б.Батбаатартай 3 талт гэрээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс иргэн Б.Батбаатар нь "Эко констракшн" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж түүний дагуу захирал С.Нямдаваад бэлнээр 2.000.000 ам.доллар зээлийн гэрээнд заасан графикт хугацаанд хүлээлгэн өгсөн байдаг мөнгө өгөлцөж авч байхдаа "Эко констракшн" ХХК-ийн ерөнхий захирал С.Нямдаваа нь өөрийн биеэр компанийн ажилтан кассын нярав, нягтлан бодогч нараар мөнгө зээлж авсан баримтан дээр гарын үсэг зуруулж зээлийн мөнгийг "Эко констракшн" ХХК-ийн ерөнхий захирал С.Нямдаваа өөрийн биеэр хүлээн авсны дараа зээлдүүлэгч Б.Батбаатараар гарын үсэг зуруулж баримт үйлдэн баталгаажуулдаг байсан. Учир нь Б.Батбаатараас зээлийн гэрээний дагуу авах мөнгө "Эко констракшн" ХХК-ийн зээл төлөгдех дансанд орж Худалдаа Хөгжлийн банк зээлийн төлбөрийг "Эко констракшн" ХХК-ийн данснаас шууд татагдаж зээл төлөгддөг байсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх 780 дугаартай захирамж нь Улсын Дээд шүүхийн 256 дугаартай тогтоол гарч хүчингүй болж, Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ захиалагч нарын нэр дээр гарах хүртэлх хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэхэмж "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатартай байгуулсан 2013 оны 6 дугаар сарьь 27-ны өдрийн зээлийн ЗГ-01 тоот гэрээний 2.1, 2.1.2, 2.1.3, 3.3-т заасны дагуу нийт 677 130 ам.долларын хүү төлж хохирсон. Хариуцагч "Материал импэкс" ХК нь улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүгчийн 780 тоот захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамж гараагүй бол нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатараас 2 000 000 ам.долларын зээл авч, зөвхөн зээлийн хүүнд нийт 677 130 ам.доллар төлөх шаардлагагүй байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу ам долларыг шүүхэд нэхэмжлэл гарах өдрийн ханш 1996.32 төгрөгөөр тооцоход 1 351 768 161 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 780 дугаартай захиргааны актыг түдгэлзүүлэх тухай захирамж гарах үед "Эко констракшн" ХХК нь Худалдаа Хөгжлийн банкинд 2 652 751.80 ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатараас 2 000 000 ам.долларыг дараах байдлаар 3 хувааж зээлж авч Худалдаа Хөгжлийн банкны зээлд төлж улмаар зээлийг хаасан.

1. 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 700 000 ам.доллар авч Худалдаа Хөгжлийн банкинд тус өдрөө 817 868 ам.доллар, 821 849 ам доллар 63 цент, 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 30 461 ам.доллар 50 цент, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 21.589 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 5.068 ам.доллар 50 цент тус тус төлсөн.

2. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам.долларыг иргэн Б.Батбаатараас авч Худалдаа Хөгжпийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 107.860 ам.доллар 99 цент, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 65.458 ам доллар 67 цент, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 29.979 ам.доллар 90 цент тус тус төлсөн.

3. 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 100.000 ам.долларыг иргэн Б.Батбаатараас авч тус өдрөө Худалдаа Хөгжлийн банкинд 28.306 ам.доллар, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 76.989 ам доллар 20 цент тус тус төлж, Худалдаа Хөгжлийн банкны зээлийг барагдуулсан. Хэрэв зээл авч төлөөгүй бол илүү их хохирох байсан.

Хариуцагч талын буруутай үйлдлээс болж 2012 оны 326/2012 тоот улсын комиссын актын биелэлтийг түдгэлзүүлснээс нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д орж ирэх ёстой санхүүжилт зогсож, Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 317166-01 тоот гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт хугацаанд зээлийг төлөх боломжгүй болсноос Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан ЗГ/166-01, ЗГ/166 тоот гэрээний 3.4-т заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8.043 ам.доллар 66 центийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь төлж хохирсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гарах өдрийн ханш 1996 төгрөг 32 мөнгөөр тооцоход 16 057 719 төгрөгийн хохирол учрахгүй байсан.

Улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлээгүй байсан бол Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны захиалагч нарын 3.935.553.160 төгрөгийн зээлийн төлбөрөөр "Эко констракшн" ХХК нь Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан ЗГ/166-01 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд буюу 2013 оны 07-р сарын 26-ны өдөр бүрэн төлж дуусгах боломжтой байсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол банкны албан ёсны ханшаар 1 ам доллар 1501 төгрөг 78 мөнгөтэй тэнцэж байсан. Хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны барилгын улсын комиссын 326/2012 тоот актын биелэлт 2014 оны 11 дүгээр cap хүртэл хугацаагаар түдгэлзсэнээс шалтгаалан нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатарт 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл cap бүр       39 800 ам.долларын зээл хүү төлөх өдрийн ханшаар ам.доллар худалдан авч, зээлийн хүүг ам.доллараар бэлнээр төлж байсан бөгөөд ам.долларын ханшийн зөрүүнээс нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь нийт 175.425.613 төгрөгийн хохирол хүлээсэн.

4. Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь Худалдаа Хөгжлийн банк, Голден парк хотхоны 301 дүгээр байрны захиалагчтай байгуулсан харилцан үүрэг хүлээх гурван талт гэрээний дагуу захиалагч С.Уртнасанд Худалдаа Хөгжлийн банк нь жилийн 18 хувийн хүүтэй зээл олгосон. 2013 оны 6 дугаар сараас эхлэн Орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн зээл олгох журам мөрдөгдөж эхэлснээр жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан иргэн орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээл рүү шилжихээр болсон боловч зээлдэгчийн нэр дээр захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж гаргаагүйгээс нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь арга буюу зээл авсан захиалагчийн 18 хувийн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн зээлийн хүүний зөрүү болох 2.266.891 төгрөгийг захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах өдөр хүртэлх хугацаанд зээл авсан захиалагчдаа төлж давхар хохирсон. С.Нямдаваа нь "Эко констракшн" ХХК-ийг үүсгэн байгуулж, "Эко констракшн" ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмшдэг. "Эко констракшн" ХХК-ийн дүрэмд "Эко констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь С.Нямдаваа өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг, хариуцлага хүлээх, нэг хувьцаа эзэмшигчтэй гэж тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл "Эко констракшн" ХХК нь ганц С.Нямдаваагийн эзэмшлийн компани бөгөөд нь хувьцаа эзэмшигч С.Нямдаваагийн ашиг сонирхлын төлөө хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллаж, "Эко констракшн" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг С.Нямдаваа гаргана. Мөн "Эко констракшн" ХХК, Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан ЗГ/166 4 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан С.Нямдаваа нь Худалдаа Хөгжлийн банктай 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ЗХБД/166 тоот Зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан гэрээний 4.2.1-д заасны дагуу зээлдэгч "Эко констракшн" ХХК нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөөгүй тохиолдолд батлан даагч энэхүү гэрээнд заасны дагуу зээлийн үндсэн өр, хүүг өөрийн хөрөнгөөр банкинд үл маргах журмаар төлж барагдуулахаар заасан байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д "Компанийн хүлээх үүргийг өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ", мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д "Хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэж заасны дагуу "Эко констракшн" ХХК-д учрах хохирлыг тус компанийн хувыдаа эзэмшигчийн хувьд С.Нямдаваа нь давхар хариуцахаар зааж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулсны улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Материал импэкс" ХК-ийн зүгээс 2012 оны улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаагүй бол шүүхэзс 780 дугаартай захирамж гарч, нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д нэхэмжлэлд дурдсан 4 төрлийн хохирол буюу Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг Монгол банк зарласан ханшаар тооцохдоо тухайн үеийн ханшийг баримтлах гэдэг нь нэхэмжлэл гарах үеийн ханш гэж ойлгох нь зүйтэй заасны дагуу ам.долларыг шүүхэд нэхэмжпэл гарах өдрийн ханшаар тооцоход нийт 1 545 518 384 төгрөгийн хохирол учрахгүй байсан.

Иймд Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д гарах ёсгүй байж байгаад гарсан хохирол 1 545 518 384 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох "Материал импэкс" ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Голден Парк хотхоны 301, 303 гэсэн барилга нь ерөнхий төлөвлөгөө болон барилга барих газрын зөвшөөрөл байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, Барилгын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчиж баригдсан барилга юм. Дээрхи зөрчлүүдийн талаар тухайн үед ажиллаж байсан улсын комисс шаардлага тавьсан байдаг. Энэхүү барилгууд нь ашиглалтанд орсноор тухайн байранд оршин суугчдын эрх ашиг зөрчигдөхөөс гадна "Материал импэкс" ХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. "Материал импэкс" ХК-ийн хашааны хаалгаар иргэд машинтайгаа орж гардаг болсноор 24 цагийн үйл ажиллагаатай гаалийн бүсийн онцгой дэглэм зөрчигдөж эхэлсэн, галт тэрэгний явах хөдөлгөөнд саад болсон, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн, осол аваар, хулгай гарах зэрэг олон зөрчлүүд бий болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ байдал үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор бид 326 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба үүнийг үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 780 дугаар захирамж гарсан. Нэхэмжлэгч талын ярьснаар Голден парк хотхоны 301, 303 барилгууд дээр Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулан тухайн барилгуудыг барьж дуусгажээ. Зээлийн гэрээний дагуу "Эко констракшн" ХХК нь улсын комиссын актыг түдгэлзүүлэхээс өмнө эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж байсан гэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад бодит байдалд нийцэхгүй эсрэг тэсрэг зүйлүүд гарч ирж байна. 317166, 317166-1 гэсэн зээлийн гэрээнүүдэд нэхэмжлэгчийн хэлсэнтэй адил зээлийн эргэн төлөлтийг Голден парк хотхоны 301, 303 тоот орон сууцны захиалагч нарын төлбөрөөр эргэн төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй бөгөөд энэ талаар нэг ч үг дурдагдаагүй байна. Харин тухайн гэрээнд зээлийн эргэн төлөлтийн талаар маш тодорхой заалт оруулж ирсэн байна. Энэ нь гэрээний 6 дугаар заалтын 6.2.27 дахь хэсэгт "....Зээлдэгч Голден парк хотхоны 101, 102, 103, 104, 105 тоот барилгуудын нийт нийт орон сууцнаас УБТЗ-ын ажилчдын захиалсан болон ахмадын байрны тендерт орсон орон сууцыг хассан үлдэгдэл болох 330 орон сууцнаас "Орон сууц санхүүжилтын корпораци"-ийн зээлээр авч байгаа иргэдийн орон сууцны "Орон сууц санхүүжилтын корпораци"-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу "Орон сууц санхүүжилтын корпораци"-ийн зээл олгох шийдвэрийг банкинд хүргүүлсний үндсэн дээр чөлөөлүүлнэ. Бусад иргэдийн худалдан авч байгаа орон сууцны төлбөрийг тус банкин дахь дансаар дамжуулан төлсөн төлбөрийн эсрэг тус тус зээлийн барьцаанд хэсэгчлэн чөлөөлүүлнэ" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Голден парк хотхоны 301, 303 тоот биш 101-105 тоот байрнуудын борлуулалтын орлогоос эргэн төлнө гэсэн заалт тодорхой байна. Энэ тухай зээлийн гэрээний 9 дэх хэсэгт "Зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой аливаа төлбөрийг хийх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй болно" гэж баталгаажуулалт хийсэн байдаг. Мөн 9 дүгээр заалтын 9.4-д "Одоо байгаа болон ирээдүйд гарч болох аливаа шүүх, захиргаа, арбитрын шийдвэрийг биелүүлж байгаа зээлдэгчийн үүрэг нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд ямар ч хэлбэрээр саад болохгүй" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл "Эко констракшн" ХХК нь баталгаа гаргасан байдаг бөгөөд энз нь зээлийн эргэн төлөлт нь Голден парк хотхоны 301, 303 тоот байрнуудад хамааралгүй гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч талын Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан гэрээ нь 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийгдэж зээл гарсан байдаг. Гэтэл 301, 303 тоот барилгууд нь 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон байдаг. Тэгэхлээр дуусаагүй барилгын борлуулалтаас зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэсэн ойлголт байхгүй юм. Нэхэмжлэгч тал болох "Эко констракшн" ХХК нь улсын комиссын актыг түдгэлзүүлсэн 780 дугаар захирамж гарснаас болж зээлийн гэрээний эргэн төлөлт хийх боломжгүй болсон гэсэн тайлбар өгсөн байна. "Эко констракшн" ХХК нь Худалдаа Хөгжлийн банк дахь өөрийн зээлийн дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Энэхүү хуулгаас харахад "Эко констракшн" ХХК нь 2012 дугаар сарын 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 8 000 000 ам.долларын үндсэн зээлийн хүүг төлж эхэлсэн байдаг. 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлээс 570 000 ам.долларыг төлж, 743 000 ам.доллар үлдэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр зээлийн үлдэгдэл 7 760 150 ам.доллар байна.   Энэ нь 330 150 ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хамгийн эхний сарын төлбөрийг төлөөгүй зөрчсөн байдал харагдаж байна. "Материал импэкс" ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт хавсаргасан зээлийн дансны хуулганаас харж графикийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бүх төлбөрийн бодит үлдэгдлийн хугацаандаа төлөгдөөгүй зээлийг бичсэн байгаа. Үүнээс харахад "Эко констракшн" ХХК-ийн эргэн төлөлт cap болгон алдагдалтай явж байсан байна. Иймээс энэ нь 780 дугаар захирамж гарснаас болж зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн гэсэн үг биш юм гэдгийг нотолж байна. 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 780 дугаар захирамж гарсан бөгөөд энэ үед "Эко констракшн" ХХК-ийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 600 000 ам.доллар байсан. Үүнийг харьцуулж үзвэл "Эко констракшн" ХХК нь тухайн үед 1 500 000 ам.доллараар зээлийн эргэн төлөлт зөрчигдөж байсан байна. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч нь иргэн Б.Батбаатараас зээл авч банкны бичгийн дагуу төлсөн гэж андуурч хэлэх шиг боллоо. Банк нь зээлдэгчдээ графикийн дагуу эргэн төлөлт хийх үүрэг өгдөг болохоос ямар нэгэн тохиролцоо маягаар хоёр хувааж төл гэсэн байдлаар мэдэгдэл өгдөггүй. "Эко констракшн" ХХК нь Худалдаа Хөгжлийн банкнаас авсан долларын зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсний улмаас иргэн Б.Батбаатараас 2.000.000 ам.долларын зээл авч Худалдаа Хөгжлийн банкинд зээлээ төлсөн гэж байна. Энэ нь буруу тооцоололтой байна. "Эко констракшн" ХХК нь эхний ээлжинд 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 1.700.000 ам.доллар авч үүнийгээ хоёр хуваан төлсөн гэж байна. Гэтэл иргэн Б.Батбаатараас уг зээлийг авсан юм бол тэр өдөртөө Худалдаа Хөгжпийн банкны долларын зээлийг доллараар төлөхгүй яагаад өөрийн төгрөгийн данснаас Худалдаа Хөгжлийн банктай хэлцэл хийн доллар худалдаж авч төлсөн байдаг вэ. Дээрхээс дүгнэн үзвэл иргэн Б.Батбаатараас 2.000.000 доллар зээлж аваагүй байна гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн 2.000.000 ам.доллар зээлж аваад 10 удаагийн төлөлть зээлээ төлжбарагдуулсан баримтууд байна. Энэхүү 10 удаагийн зээлийн төлөлтөөр доллараар төлсөн эргэн төлөлт нэг ч байхгүй ба 100% төгрөгийн дансаар зээлийн эргэн төлөлт хийсэн баримтууд хавтаст хэрэгт байдаг. Дээрхи байдлуудаас дүгнэлт хийж үзэхэд 780 дугаар захирамж гарснаар "Эко констракшн" ХХК-д Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд ямар нэгэн саад учраагүй байгаа нь харагдаж байна гэв.

"Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж 4 үндэслэлээр учирсан хохирлыг 780 дугаар бүхий захирамжтай холбож тайлбарлаж, санхүүгийн эх үүсвэр хаасан гэж байна. Үнэхээр тийм байсан бол шүүгч тухайн захирамжийг гаргахгүй байх боломжтой. Улсын комиссын актыг л түдгэлзүүлсэн болохоос хариуцагч талын дансыг битүүмжлээгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан зүйл байхгүй. Мөн гэм хор учирсан гэж байгаа бол "Материал импэкс" ХК-ийн ямар үйлдэлтэй холбогдолтой хохирол    учирсан нь тогтооогдохгуй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэж байгаа хуулийн заалтуудаас нь харахад хариуцагчийн эд хөрөнгөд ямар хохирол учруулсан бэ? Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт нотлогдоогүй байна. Нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлгүүд нь гэм хор учирсан болохыг нотолж байгаа гэж яриад байх шиг байна. Гэрчүүд нь 780 дугаар бүхий захирамжаас болж ийм хохирол учирсан тухай яриагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч "Материал импэкс" ХК-иас 17 827 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх                    1 527 690 654 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан "Материал импэкс" ХК-иас хохирол 1.572.047.252 төгрөгийг гаргуулан "Эко констракшн" ХХК-д олгуулахыг хүссэн С.Нямдаваагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     8 018 186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Материал импэкс" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 247 089 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Эко констракшн"   ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Тухайн үеийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдан асуугдсан Худалдаа хөгжлийн банкны тусгай активын хэлтсийн ажилтан С.Баяр-Эрдэнэ гэрчийн мэдүүлэгт, Иргэн Б.Батбаатар гэдэг хүн мэдээлэл авахаар Худалдаа хөгжлийн банкинд очиж уулзаж байсан тохиолдол байсан уу? Гэхэд Гэрч С.Баяр-Эрдэнэ: Би Б.Батбаатар гэж хүнийг танихгүй. Хамгийн сүүлд "Эко констркашн" ХХК-ийн зээлийг хаах гэж байна гэж хүн ирж байсан бөгөөд материалтай танилцъя гэсэн хүсэлт тавьсан. Манай банкны зүгээс материал танилцуулаагүй. Би тухайн үед тэр хүнийг өр чөлөөлдөг хүн гэж ойлгосон. Дараа нь "Эко констракшн" ХХК-ийн санхүүгийн хүнтэй хамт ирж уулзаж байсан, уулзахдаа "Эко констракшн" ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж буцааж барьцаалах талаар ярьж байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Гурвалсан гэрээнд "Эко констракшн" ХХК болон Худалдаа хөгжлийн банк хоорондын гэрээнд Б.Батбаатар гэж хүн оролцох талаар хандаж байсан гэж үү? Гэхэд Гэрч: Баяр-Эрдэнэ: Тийм. Харин манай банк хүлээн зөвшөөрөөгүй гэв. /шүүх хурлын тэмдэглэлийн 12 тал/.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: "Эко констракшн" ХХК, Худалдаа хөгжлийн банк болон таны хооронд гурвалсан гэрээний тухай яригдаж байна. Энэ ямар учиртай гэрээ вэ, гэхэд

Гэрч Б.Батбаатар: "Эко констракшн" ХХК-д шууд зээлж байснаас зээлийн төлбөрт байгаа Худалдаа хөгжлийн банкинд шууд зээлийн төлбөрийг төлбөл илүү баталгаатай байх гэж бодож байсан. Ийнхүү гурвалсан гэрээ байгуулах талаар Худалдаа хөгжлийн банкинд санал тавихад эхний уулзалт дээр боломжтой талаар дурдсан боловч дараагийн уулзалт дээр Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсээс боломжгүй талаар хариу өгсөн. Иймээс дээрх гурвалсан гэрээ хийгдээгүй.

Шүүгч: Та дээр дурьдсан гурвалсан гэрээний асуудлаар Худалдаа хөгжлийн банкинд хэдэн удаа очиж уулзсан бэ? 2 000 000 ам.долларыг зээлдүүлэхдээ ямар нэгэн барьцаа шаардахгүйгээр итгэлцлийн үндсэн дээр зээлдүүлсэн юм уу гэхэд,

Гэрч Б.Батбаатар: Гурвалсан гэрээний асуудлаар Худалдаа хөгжлийн банкны салбарт 2 удаа очиж уулзсан. н.Моломжамц гэх дэд захиралтай нь очиж уулзсан. Зээлийн гэрээг байгуулахдаа бүх эд хөрөнгө нь барьцаанд байсан тул итгэлцлийн үндсэн дээр барьцаа шаардахгүй зээлдүүлсэн бөгөөд бэлэн мөнгөөр өгсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Базарсад Та "Эко констракшн" ХХК-тай Зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлсэн үү гэхэд

Гэрч Б.Батбаатар: Тийм. Би "Эко констракшн" ХХК-ийн захирал болох С.Нямдаваад 2 сая доллар зээлдүүлсэн /шүүх хурлын тэмдэглэлийн 13 тал/ гэсэн гэрчийн мэдүүлгээр зээлдүүлэгч Б.Батбаатар нь "Эко констракшн" ХХК-ийн зээл, зээлийн хүүг шууд Худалдаа хөгжлийн банкинд төлж дуусгах зорилгоор Худалдаа хөгжлийн банк, "Эко констракшн" XXK-тай хамтран ажиллах гурвалсан гэрээ хийхээр бэлтгэж байсан үйл баримт, мөн хамтран ажиллах гэрээ байгуулагдах боломжгүй болсон тул иргэн Б.Батбаатар нь "Эко констракшн" ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-01 тоот зээлийн гэрээгээр 2 сая ам.долларыг сарын 1.99 хувийн хүүтэйгээр зээлж, Худалдаа хөгжлийн банкнаас авсан ам.долларын зээлийг бүрэн төлж дуусгасан болох нь хангалттай нотлогдож байна /2хх 226, 227, 2хх 241-247х/. Гэрч Б.Батбаатар нь анхан шатны шүүхэд Зээлийн гэрээг итгэлцлийн үндсэн дээр байгуулж, С.Нямдаваа захиралд мөнгөө хүлээлгэн өгсөн, өөр хүн хажууд байгаагүй гэж мэдүүлсэн боловч мөнгө авсан баримт үйлдээгүй, аваагүй гэсэн мэдүүлэг өгөөгүй. Учир нь гэрч нь зохигчид болон шүүх бүрэлдэхүүнээс асуусан асуултын хүрээнд хариулт өгч байсан бөгөөд мөнгө авсан, хүлээлгэж өгсөн үйл баримтын талаар асуугаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл иргэн Б.Батбаатар нь "Эко констракшн" ХХК-тай байгуулсан ЗГ-01 тоот зээлийн гэрээг "Эко констракшн" XXK, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч еренхий захирал С.Нямдаваатай байгуулсан бөгөөд зээлийн мөнгөө хүлээлгэн өгөхөд С.Нямдаваа захирлаас өөр хүн байгаагүй нэхэмжлэгч "Эко констракшн" XXK-ийн ерөнхий захирал С.Нямдаваа өөрийн компанийн санхүүгийн нягтлан бодогч, нярав нараар гарын үсэг зуруулсан баримтыг урьдчилан бэлдүүлж мөнгө хүлээн авах үед иргэн Б.Батбаатараар гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Анхан шатны шүүх хурал дээр шүүгч хариуцагч тал хэлж байна. Нярав гэж ямар хүн байдаг вэ? 1 700 000 ам долларыг хүлээн авсан гарын үсэг хэнийх вэ? Энэ баримт хэзээ үйлдсэн бэ? Гэхэд, нэхэмжлэгчийн ит/төл Н.Буянхишиг, тухайн үед баримтыг захирлын хэлснээр түрүүлж бэлдэж өгсөн. Кассын нягтлан бодогч н.Болортуяа гэж хүн дээрх баримтанд гарын үсэг зурсан.

Шүүгч: 1 700 000 ам.долларыг хүлээлгэн өгсөн гэдэг дээр хэн гарын үсэг зурсан бэ гэхэд нэхэмжлэгчийн ит/төл Н.Буянхишиг, Б.Батбаатар гуай өөрөө байна гэсэн мэдүүлэг авагдсан /шүүх хурлын тэмдэглэлийн 27 тал/. МУ-ын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгө эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан байдаг бөгөөд ямар ч тохиолдолд зээл өгч буй этгээд мөнгө хүлээлгэн өгсөн баримтгүйгээр мөнгө зээлдүүлнэ гэсэн ойлголт байхгүй болно. Мөн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч "Эко констракшн" XXK нь иргэн Б.Батбаатараас зээлсэн 2 сая ам.долларын хүүнд нийт 677 130 ам долларыг төлсөн /Зхх 1-18/ бөгөөд хүү төлсөн санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, иргэн Б.Батбаатар анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-иас нийт 677 130 ам долларын хүү авсан болохоо гэрчилсэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т заасны дагуу мөнгө шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан бөгөөд нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатартай байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-01 тоот зээлийн гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу 6 сарын хугацаатай 2 сая ам долларыг 3 хувааж зээлж авч худалдаа хөгжлийн банкны зээлд төлж улмаар зээлийг хаасан. Үүнд, 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 700 000 ам доллар авч /хх 214х/ Худалдаа хөгжлийн банкинд тус эдрөө 817 868 ам доллар, 821 849,63 ам доллар, 2013 оны 07 дугаар сарын 08-нд өдөр 30 461.50 ам доллар, 2013 оны 07 дугаар сарын 10-нд 21 589.00 ам доллар, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдер 5 068.50 ам доллар тус тус төлсөн /х.х200х/, 2013 оны 07 дугаар сарын 18-нд 200 000 ам долларыг иргэн Б.Батбаатараас авч /хх 215х/ Худалдаа хөгжлийн банкинд 2013 оны 07 дугаар сарын 19-нд 107 860.99 ам доллар, 2013 оны 07 дугаар сарын 22-нд 65 4 58.67 ам доллар, 2013 оиы 07 дугаар сарын 23-нд 29 979.90 ам доллар тус тус төлсөн /хх 200х/, 2013 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 100 000 ам долларыг иргэн Б.Батбаатараас авч /х.х216х/ тус өдрөө Худалдаа хөгжлийн банкинд 28 306.00 ам доллар, 2013 оны 08-р сарын 09-нд 76 989.20 ам доллар тус тус төлж /х.х200х/ Худалдаа хөгжлийн банк байгуулсан ЗГ/166, ЗГ/166-1 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-ийн өмгөөлөгч Ж.Базарсадын зүгээс иргэн Б.Батбаатар нэхэмжлэгч "Эко констракшн" XXK-ийн хооронд байгуулсан ЗГ-01 тоот зээлийн гэрээний 2.1-д заасан 2015 он гэж бичигдсэн хугацааны талаар үйлчлүүлэгчээс асуухад анз нь техникийн алдаа байсан гэж хариу өгсөн тул ямар нэгэн засвар оруулахгүйгээр байгаа байдлаар нь бодит үнэнг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /шүүх хурлын тэмдэглэлийн 23 тал/.

Нэхэмжлэгч "Эко констракшн" XXK нь иргэн Б.Батбаатартай байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-01 тоот зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу 2 сая ам долларыг 6 сарын хугацаатай гэрээний 3.4-т заасны дагуу Голден парк хотхоны 301, 303 дугаар байранд захиалга өгсөн захиалагч нарын төлбөрөөс төлж эргэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан боловч хариуцагч "Материал импэкс" ХК-ийн Улсын комиссын 2012/326 тоот актын хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэрэг удааширч ЗГ-01 тоот гэрээний 3.1-д заасан хугацаа буюу 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжгүй болсон тул нэхэмжлэгч "Эко констракшн" XXK нь иргэн Б.Батбаатартай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт ЗГ-01/01 тоот гэрээг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулж зээлийн гэрээний хугацааг дахин 12 сараар сунгаж тус нэмэлт гэрээ байгуулсан өдөр албан есоор нотариатаар баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-01 тоот зээлийн гэрээний 2.1-д заасан 2015 он гэж бичсэн тоо нь техникийн алдаа болох нь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний нэмэлт ЗГ01/01 тоот гэрээг батлуулсан нотариатын тамга дээрх огноогоор нотлогдож байна. МУ-ын нотариатын тухай хуулийн 26 дугаар зуйлийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, cap өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ гэж заасны дагуу нотариатын огноог нөхөн хийж бүртгүүлнэ гэсэн ойлголт байдаггүй байхад анхан шатны шүүх дээрх ЗГ-01 тоот зээлийн гэрээг эргэлзээтэй баримт гэж үзсэн нь хавтас хэрэгт авагдсан бусад санхүүгийн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудтай харьцуулан үзэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэлд дурдсан 1993 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай      хууль нь 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүчингүй болсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан санхүүгийн баримтыг хүчингүй болсон хуулийг баримтлан үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч "Эко констракшн"   ХХК нь иргэн Б.Батбаатартай байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-01 тоот зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу зээлсэн 2 сая ам долларыг хүлээн авсан анхан шатны баримт болон тухайн зээлж авсан 2 сая ам доллараар Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан ЗГ/166, 317166-01 тоот зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаарх анхан шатны санхүүгийн баримт болон иргэн Б.Батбаатараас зээлсэн 2 сая ам долларын зээлд төлсөн хүүний cap бүрийн анхан шатны баримтыг /2хх 248-250, Зхх 1-19х/ МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.4 Ганцхан шатны баримт" гэж ажил гүйлгээ гарсаныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог/, 7 дугаар зүйлийн 7.5. /Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр заасны дагуу үйлдсэн, ИХШХШТХуулийн 44-р зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хүчингүй болсон хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь иргэн Б.Батбаатараас авсан зээл, зээлийн хүү төлсөн санхүүгийн баримтыг 2014 оны санхүүгийн тайлан блансад тусгаж тайлагнасан бөгөөд тухайн санхүүгийн тайлан, бланс болон "Эко констракшн" ХХК-ийн кассын дансны хуулга нийт 11 хуудас баримт хавсаргав.

Негөетээгүүр нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК нь 2002 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хзмжээний компани бөгөөд МУ-ын хуулийн дагуу санхүүгийн тайлан тогтмол тайлагнаж ирсэн. Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК иргэн Б.Батбаатараас авсан 2 сая ам.доллар, түүний хүүг төлсөн баримтыг тухай бүрт нь санхүүд тайлагнаж албан ёсоор баталгаажуулдаг бөгөөд өмнө нь анхан шатны шүүхэд хариуцагч "Материал импэкс" ХК-ийн зүгээс нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-ийн санхүүгийн баримтыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн санхүүгийн баримтыг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 1544 дугаартай Шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар /3-р х.х 191х./ "...2016 оны 04-р сарын 18-ны өдрийн 13.30 минутад хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Мөнхцэцэг шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Амин-Эрдэнэ, Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнэзр томилсон шийдвэрийг албажуулсугай..." гэж захирамжилсан боловч тус өдрийн шүүх хуралдааныг Ч.Мөнхцэцэг шүүгч даргалж шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ж.Сэмжид, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /3-р х.х 201 х/.

Мөн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамжгүйгээр 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.Мөнхцэцэг шүүгч даргалж, шүүгч Н.Хангал, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй оролцсон /3-р х.х. 229х/. Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамжгүйгээр 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.Мөнхцэцэг шүүгч даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй оролцсон /х.х. 239х/.

Мөн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамжгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, бүрэлдэхүүнд Н.Баясгалан, шүүгч Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй оролцсон /4-р х.х 121 х/. Мөн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулсан захирамжгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Баясгалан, шүүгч Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ИХШХШТХуулийн 78 дугаар зүйлийн 78,2, 83 дугаар зүйлийн 83.1-д заасныг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч оролцуулах тухай шүүгчийн захирамжаар /4хх 91х/ Ё.Оюунчимэгийг гэрчээр асуулгах тухай Ч.Мөнхцэцэг шүүгчийн захирамж гарсан бөгөөд ИХШХШТХуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу шүүх хуралдаан даргалагч гэрч Ё.Оюунчимэгт хууль сануулахаар хуульчилсан боловч 4 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан хууль сануулсан баримтанд шүүгч Н.Хангал, туслах Б.Энхбат гэж бичсэн боловч шүүгч болон шүүгчийн туслах гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл Н.Хамгал шүүгч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даргалаагүй, мөн шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгч бөгөөд хууль сануулсан баримтыг гарын үсэг зурж албажуулаагүй байгаа нь гэрч Ё.Оюунчимэгт ИХШХШТХуульд заасны дагуу албан ёсоор хууль сануулж үнэн зөв гэрчийн мэдүүлэг авсан гэж үзэхгүй бөгөөд нотлох баримтыг шүүхээс бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, даргалагч шүүгч Ч.Мөнхцэцэг хариуцагч талыг хөтөлж асуух зэрэг хэт нэг талыг барьж хариуцагч талд үйлчилж нөлөөлөлд автсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК, С.Нямдаваа нар хариуцагч “Материал импекс” ХК-д холбогдуулан хохиролд 1 572 047 252 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч “Материал импекс” ХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан, улсын комиссын 326/2012 тоот актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаснаар шүүгчийн 780 тоот захирамж гараагүй бол /ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гарах өдрийн ханш 1 996.32 төгрөгөөр тооцоход/ 1 351 768 161 төгрөгийн хохирол учрахгүй байсан.

Хохиролд иргэн Б.Батбаатараас зээлсэн 2 000 000 ам.долларын хүүд төлсөн 677 130 ам.доллар, Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүд төлсөн 8 043 ам.доллар, Б.Батбаатарт 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн ам.долларын ханшийн зөрүү 175 425 613 төгрөг, захиалагч С.Уртнасан Худалдаа Хөгжлийн банкинд төлөх 18 хувийн өндөр хүүтэй зээлээс 8 хувийн зээлийн хүүний зөрүү болох 2 266 891 төгрөгийг төлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч "Материал импэкс" ХК-ийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч "Эко констракшн" ХХК-д гарах ёсгүй байгаад гарсан хохирол 1 545 518 384 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах...” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Голден Парк хотхоны 301, 303 гэсэн барилгууд ашиглалтанд орсноор "Материал импэкс" ХК-ийн хашааны хаалгаар иргэд машинтайгаа орж гардаг болж 24 цагийн үйл ажиллагаатай гаалийн бүсийн онцгой дэглэм зөрчигдөж эхэлсэн, галт тэрэгний явах хөдөлгөөнд саад болсон, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн, осол аваар, хулгай гарах зэрэг олон зөрчлүүд бий болсон, энэ байдал үргэлжилсээр байгаа учир тухайн байруудыг ашиглалтанд авсан улсын комиссын 326 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн 780 дугаар захирамж гарч, актын биелэлтийг түдгэлзүүлсэн.

Дээрх захирамж гарснаар нэхэмжлэгчид Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд ямар нэгэн саад учраагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох... гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн №ЗГ/166 тоот гэрээгээр 5 000 000 ам.долларыг 24 сарын хугацаатай сард 1,1 хувийн хүүтэй, Голден парк хотхоны 001, 002, 003 дугаартай дуусаагүй барилгыг санхүүжүүлэх зорилгоор зээлсэн, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/166-01 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр зээлийн дүнг 8 000 000 ам.доллар, сарын хүү 1,2 хувь байх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр тохиролцсон байна.

Голден парк хотхоны 301, 303 дугаартай орон сууцны барилгыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын комиссын 326/2012 тоот актаар ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн ба дээрх зээлийн гэрээнд заасан 001, 003 тоот нь 301, 303 гэж дугаарлагдсан талаар зохигчид маргаагүй.

Барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын дээрх актыг хүчингүй болгуулах тухай “Материал импекс” ХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 780 дугаар захирамжаар 326 тоот актын биелэлтийг түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх 326 тоот актын биелэлтийг түдгэлзүүлснээс өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардахдаа зээлийн төлбөрийг төлөхийн тулд хувь хүнээс зээл авч хүү төлж “гарах ёсгүй байсан зардал” гаргасан гэж тайлбарласан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, Д.Нямдаваагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4 шаардлагаас Худалдаа хөгжлийн банкинд төлсөн нэмэгдүүлсэн хүү болох 8 043,66 ам.доллар, нэхэмжлэгч компаниийн барьж буй 301 дүгээр байрны 2/20 тоотын захиалагч С.Уртнасан /Д.Наранцэцэг/-ийн зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 1 770 041 төгрөг, бүгд 17 827 730 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа ...зээлийн эргэн төлөлт тасалдсанаас нэмэгдүүлсэн хүү төлсөн, ...орон сууц худалдан авсан иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хугацаандаа гараагүйн улмаас 8 хувийн хүүтэй зээлд шилжиж чадаагүй нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэнтэй холбоотой..., 17 827 730 төгрөгийн гарсан зардал нь шүүгчийн 870 дугаар захирамжтай шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрээр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 326/2012 дугаар “...актаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “Материал импекс” ХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 355 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 870 тоот захирамжийн хүчинтэй байх хугацааны буюу 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс захирамжийг хүчингүй болгосон хугацаанд хамаарах 2013 оны 4-8 дугаар сарын хүүд 8 043,66 ам.долларын нэмэгдүүлсэн хүү тооцсон, С.Уртнасанд төлсөн зээлийн хүүгийн зөрүүд 1 770 041 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан болно. /

/Хэргийн 1 дүгээр боть, 52 дахь тал, 3 дугаар боть, 20-49 дүгээр хуудас/

Иймд хариуцагчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээс нэхэмжлэгч компаниас гарсан дээрх 17 827 730 төгрөгийг хохирол гэж үзэх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас энэ мөнгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Б.Батбаатараас зээлсэн 2 000 000 ам.долларыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...зээл авч, зээлийн хүү төлсөн нь хангалттай нотлогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь зөв боловч нэмэгдүүлсэн хүүд төлсөн 8 043,66 ам.доллар буюу 16 057 719 төгрөгийг нэхэмжлэгч компанийн “олох байсан орлого” гэж буруу дүгнэсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани нь Б.Батбаатартай 2 000 000 ам.долларын зээлийн гэрээг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ба              1 700 000 ам.долларыг 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 200 ам.долларыг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 100 ам.долларыг 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан тухай тус компанийн кассын орлогын ордер хэрэгт авагдсан боловч мөнгийг хүлээн авсан тухай бүр банкны зээлийг төлж байсан нь баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

/хэргийн 2 дугаар боть, 243-250 дугаар хуудас/

Нэхэмжлэгч компани нь Б.Батбаатартай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан, хүү төлж байсан үйл баримтын талаар гэрээний талууд маргаагүй байхад шүүх “...гэрээ байгуулагдсан нь хангалттай тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь буруу боловч Б.Батбаатараас 2 000 000 ам.долларыг зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор зээлсэн гэх тайлбар нь цаг хугацааны хувьд болон хэргийн баримтаар тогтоогдоогүй учир хүүд төлсөн гэх 677 130 ам.долларыг нэхэмжлэгчээс “гарах ёсгүй байгаад гарсан зардал” гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн зээл 2 000 000 ам.долларын хүү гэж Б.Батбаатарт төлсөн 677 130 ам.долларын төгрөгтэй харьцах, 2013 оны 8 дугаар сарын 05-наас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны ханшийн зөрүү 201 954 481 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй нь дээрх дүгнэлтээр тайлбарлагдана.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос “...гэрч Ё.Оюунчимэгт хууль сануулсан баримтыг албажуулаагүй, шүүгч гарын үсэг зураагүй, 1993 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүчингүй болсон байхад хүчингүй болсон хуулийг баримтлан дүгнэлт өгсөн хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй.

Гэвч шүүх гэрч Ё.Оюунчимэгийн мэдүүлгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл, шүүх шийдвэрийн үндэслэлд хамааруулан дүгнээгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд шүүхийн дүгнэлт нийцэхгүй гэх байдал тогтоогдоогүй, энэ хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн шүүгч Ч.Мөнхцэцэг, З.Доржнамжин, Н.Хангал нарыг шүүх бүрэлдэхүүнээр томилсон тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

Шүүхийн дээрх алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 796 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                       ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР                                                     

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ