Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2017/00041

 

Х.Ж ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баянлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Смирбек даргалж, шүүгчид Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баянлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй, Х.Ж ы нэхэмжлэлтэй, Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч Х.Ж , түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч Х.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд нярваар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус сургуулийн нярвын үүрэгт ажлаас намайг чөлөөлж, хичээл зохицуулагчийн ажилд томилсон тушаалыг шинээр ирсэн захирал болох Х.Х нь гаргасан боловч миний гарт чөлөөлсөн тушаалыг өдий хүртэл удаа дараа гуйсан боловч өгөхгүй байна. Өөр ажилд буюу цаг зохицуулагчид томилсон тушаалыг надад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарт минь өгч мэдэгдсэн. Өмнө нь ажилд томилохдоо хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Намайг үндэслэлгүйгээр нярвын ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байгаа тул намайг Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баянлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.М 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Х.Ж ыг тус сургуулийн нярваар томилжээ. Иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн мөрөөр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 557 дугаартай захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүү, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийх явцад нярваар томилогдсон Х.Ж нь санхүүгийн мэргэжлийн бус захирлын хамаатан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заасан Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, энэхүү зөрчлийг арилгахыг зөвлөжээ. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан нярвын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, үлгэрчилсэн загварт боловсрол дээд, дунд боловсролтой, мэргэжил нягтлан бодох бүртгэл эдийн засгийн дунд мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшсэн, нярвын мэргэжил эзэмших курс төгссөн байхыг шаарджээ. Нөгөө талаар нярав ажил нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, 2012 онд батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажилладгийн хувьд зайлшгүй санхүүгийн мэдлэг шаардагддаг ажил юм. Харин Х.Ж ы хувьд реклам зар сурталчилгааны техникч мэргэжилтэй санхүүгийн анхан шатны мэдлэг, санхүүгийн мэргэжилгүй болно. Нэгэнт Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай хяналт шалгалтын танилцуулгын 6-д зааснаар санхүүгийн мэргэжилгүй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг баримтлан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Х.Ж ыг нярвын ажлаас чөлөөлж, сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд томилсон. Иймээс санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүргийнхээ дагуу Х.Ж ыг нярвын ажлаас чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан ажилтай болгосонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.Ж ы гомдлыг эс зөвшөөрч байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч РД:ПЭ************** К овогт Х ы Ж ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баянлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянуулахаар энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Х.Ж намайг Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ажилд томилох тухай 80 дугаар тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тус сургуулийн нярвын ажилд томилж, 2016 оны 10 дугаар сарын 03-аас эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Ингэхээр би байнгын орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагч байсан юм. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тухай заалтыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 49.1.2 заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх" гэж заажээ. Гэтэл ажил ологч Х.Ж намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө мэдэгдэх хуудас өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж байна. Нөгөө талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баянлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 2015 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга гэх үйл баримт нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн асуудал учраас ажил олгогч энэ тохиолдолд надад ажил ологч мэдэгдэх хуудас өгч нярвын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 15-аас хойш чөлөөлөх ёстой юм. Ажил олгогчийн Х.Ж ыг буруутгаж буй өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх болсон үндэслэл гэх Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3\604 дүгээр дүгнэлт, тус сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь дээрх бичиг баримтууд ажил олгогч Х.Ж намайг ажлаас чөлөөлсний дараа үйлдэгдсэн бичиг баримтууд учраас намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд надад хамааралгүй нотлох баримтууд гэж үзэж байна. Нөгөө талаас намайг ажлаас чөлөөлөх үед А.М нь захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан юм. Иймээс анхан шатны шүүх Х.Ж намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг хориглоно гэсэн заалтыг баримталжээ. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлөхийг эрх бүхий байгууллагаас албан ёсоор шаардаагүй, нярвын ажил эрхлэхийг түдгэлзүүлээгүй юм. Ингэхээр ажил олгогч нь намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-ийг буруу хэрэглэж байгаа нь тухайн маргаан бүхий тушаал нь хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Ажил олгогч намайг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэж байгааг зөвшөөрөхгүй юм. Учир нь ажил олгогч Х.Жанайхан намайг уг ажилд анх томилох үед тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг танилцуулаагүй, би үүрэгт ажлаа хийж байхад эд хөрөнгө дутагдуулаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй юм. Иймд Баянлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Х.Ж миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Х.Ж ы нэхэмжлэлтэй Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Тус сургуулийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү, хяналт аудитын албанаас хяналт шалгалт явуулах явцад сургуулийн нярваар томилогдон ажиллаж байгаа Х.Ж нь нярвын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, санхүүгийн анхан шатны мэдлэг эзэмшээгүй болох нь тогтоогдсон. Тухайн үед Х.Ж хяналт шалгалт явуулж байгаа байцаагч нарт болон захирал надад санхүүгийн анхан шатны мэдлэг эзэмшсэнийг нотолж сертификатаа үзүүлж байгаагүй би реклам зар сурталчилгааны мэргэжилтэй хэмээн тайлбарлаж байснаа гэнэт нярвын сургалтад суусан болоод сертификат гаргаж ирээд үүнийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт аймгийн Санхүү, хяналт аудитын албаны 2016 оны 10-р сарын 14-ний өдрийн 1 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар эрх бүхий байгууллагаас Х.Ж нь санхүүгийн мэдлэг эзэмшээгүй буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11-р сарын 04-ний өдөр цуцалж мөн өдрөөс эхлэн тус сургуулийн цаг зохицуулагчаар томилон ажиллуулж байгаа. Мөн Х.Ж нь анх тус сургуульд нярваар ажилд орохдоо ажил олгогчийг төөрөгдүүлэн эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хэмээн хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд аймгийн Санхүү, хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга одоогоор хүчин төгөлдөр байгаа мөн түүнийг санхүүгийн мэдлэгийг тогтоосонд ямар нэгэн байдлаар гомдол гаргаж байгаагүй уг дуугүй хүлээн зөвшөөрсөн болно. Хэрэв тухайн үед аймгийн Санхүү, хяналт аудитын алба үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэвэл сертификатаа үндэслэн гомдол гаргах боломж байсан боловч гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Х.Ж ы Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим-д нийцээгүй байна.

 

Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн тус сургуулийн нярав ажилтай Х.Ж ыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

 

1. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Х.Ж ыг нярвын ажлаас чөлөөлөхдөө Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж Баянлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус сургуулийн 2015 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалт танилцуулгыг үндэслэсэн боловч уг шалгалтаар 2015 оны санхүүгийн баримтыг шалгасан ба нярвын ажилд томилогдсон А.Ж нь санхүүгийн мэргэжлийн бус хүн байна гэж танилцуулгад бичсэн боловч энэ нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Уг танилцуулгаар Х.Ж ыг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байхад анхан шатны шүүх тухайн шийдвэрт ...Х.Ж ы төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь нотлогдож байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

2. Ажил олгогч ажилтныг ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхээ шүүхэд нотлоогүй ба мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Х.Ж ы урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй байх тул түүнийг Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн томилж, энэ үндэслэлээр Баянлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Ж нь анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баянлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Х.Ж ыг Баянлгий аймгийн Ж.А н нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ СМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ