Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 041

 

Х.Жайнаханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчС.Өмирбек даргалж, шүүгчид Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугааршийдвэртэй, Х.Жайнаханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дундсургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянанхэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Х.Жайнахан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчХ.Хайрат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Еркебулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийнзахирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дундсургуульд нярваар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэнзөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус сургуулийн нярвынүүрэгт ажлаас намайг чөлөөлж, хичээл зохицуулагчийн ажилд томилсон тушаалыг шинээр ирсэн захирал болох Х.Хайрат нь гаргасанболовч миний гарт чөлөөлсөн тушаалыг өдий хүртэл удаа дараа гуйсан боловч өгөхгүй байна. Өөр ажилд буюу цаг зохицуулагчидтомилсон тушаалыг надад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарт минь өгч мэдэгдсэн. Өмнө нь ажилд томилохдоо хөдөлмөрийнхугацаагүй гэрээ байгуулсан. Намайг үндэслэлгүйгээр нярвын ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байгаа тул намайг Баян-Өлгийаймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралА.Майра 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэнХ.Жайнаханыг тус сургуулийн нярваар томилжээ. Иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн мөрөөр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаарсарын 10-ны өдрийн 557 дугаартай захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийнсанхүү, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийх явцад нярваартомилогдсон Х.Жайнахан нь санхүүгийн мэргэжлийн бус захирлын хамаатан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-дзаасан Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, энэхүү зөрчлийгарилгахыг зөвлөжээ. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан нярвын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, үлгэрчилсэн загварт боловсрол дээд, дунд боловсролтой, мэргэжил нягтлан бодох бүртгэл эдийнзасгийн дунд мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшсэн, нярвын мэргэжил эзэмших курс төгссөн байхыгшаарджээ. Нөгөө талаар нярав ажил нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийнсайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, 2012 онд батлагдсан Төсвийн байгууллагынмөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажилладгийн хувьд зайлшгүй санхүүгийн мэдлэг шаардагддаг ажил юм. Харин Х.Жайнаханы хувьд реклам зар сурталчилгааны техникч мэргэжилтэй санхүүгийн анхан шатны мэдлэг, санхүүгийн мэргэжилгүйболно. Нэгэнт Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай хяналт шалгалтынтанилцуулгын 6-д зааснаар санхүүгийн мэргэжилгүй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон ньтогтоогдсон гэх заалтыг баримтлан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаарХ.Жайнаханыг нярвын ажлаас чөлөөлж, сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд томилсон. Иймээс санхүүгийн хяналтшалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүргийнхээ дагуу Х.Жайнаханыг нярвын ажлаас чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан ажилтайболгосонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.Жайнаханы гомдлыг эс зөвшөөрч байгаа учраас бүхэлд ньхэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугааршийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжитЕрөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч РД:ПЭ81050203 Күйековогт Ховдашханы Жайнаханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруухэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянуулахаар энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Х.Жайнаханнамайг Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөрАжилд томилох тухай 80 дугаар тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тус сургуулийн нярвын ажилд томилж, 2016 оны 10 дугаар сарын 03-аас эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Ингэхээр би байнгын орон тоонд хугацаагүй хөдөлмөрийнгэрээтэй ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагч байсан юм. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлдээХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тухай заалтыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 49.1.2 заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх" гэж заажээ. Гэтэл ажил ологч Х.Жайнахан намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө мэдэгдэх хуудас өгөөгүй ньХөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж байна. Нөгөө талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албанаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Өлгий сумын 4 дүгээр бүрэндунд сургуулийн 2015 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулга гэх үйл баримт нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн асуудал учраас ажил олгогч энэ тохиолдолд надад ажил ологч мэдэгдэх хуудас өгч нярвын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээрсарын 15-аас хойш чөлөөлөх ёстой юм. Ажил олгогчийн Х.Жайнаханыг буруутгаж буй өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх болсон үндэслэл гэх Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 3\604 дүгээр дүгнэлт, тус сургуулийн захирлындэргэдэх зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь дээрх бичиг баримтууд ажил олгогч Х.Жайнахан намайг ажлаас чөлөөлсний дараа үйлдэгдсэн бичиг баримтуудучраас намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд надад хамааралгүй нотлох баримтууд гэж үзэж байна. Нөгөө талааснамайг ажлаас чөлөөлөх үед А.Майра нь захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан юм. Иймээс анхан шатны шүүх Х.Жайнаханнамайг Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогчнамайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхийбайгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг хориглоно гэсэн заалтыгбаримталжээ. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлөхийг эрх бүхий байгууллагаас албанёсоор шаардаагүй, нярвын ажил эрхлэхийг түдгэлзүүлээгүй юм. Ингэхээр ажил олгогч нь намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөнтушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-ийг буруу хэрэглэж байгаа нь тухайн маргаан бүхий тушаал нь хуульёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Ажил олгогч намайг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэж байгаагзөвшөөрөхгүй юм. Учир нь ажил олгогч Х.Жанайхан намайг уг ажилд анх томилох үед тухайн ажлын байранд тавигдах шаардлагыгтанилцуулаагүй, би үүрэгт ажлаа хийж байхад эд хөрөнгө дутагдуулаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй юм. Иймд Баян-Өлгийаймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 шийдвэрийн тогтоох хэсэгтөөрчлөлт оруулан нэхэмжлэгч Х.Жайнахан миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Х.Жайнаханы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийнЖ.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийдвэрийгэс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Тус сургуулийн үйлажиллагаанд аймгийн Санхүү, хяналт аудитын албанаас хяналт шалгалт явуулах явцад сургуулийн нярваар томилогдон ажиллажбайгаа Х.Жайнахан нь нярвын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, санхүүгийн анхан шатны мэдлэг эзэмшээгүй болох ньтогтоогдсон. Тухайн үед Х.Жайнахан хяналт шалгалт явуулж байгаа байцаагч нарт болон захирал надад санхүүгийн анхан шатнымэдлэг эзэмшсэнийг нотолж сертификатаа үзүүлж байгаагүй би реклам зар сурталчилгааны мэргэжилтэй хэмээн тайлбарлаж байснаагэнэт нярвын сургалтад суусан болоод сертификат гаргаж ирээд үүнийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөданхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнтаймгийн Санхүү, хяналт аудитын албаны 2016 оны 10-р сарын 14-ний өдрийн 1 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар эрх бүхийбайгууллагаас Х.Жайнахан нь санхүүгийн мэдлэг эзэмшээгүй буюу ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажилолгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11-р сарын 04-ний өдөр цуцалж мөн өдрөөс эхлэн тус сургуулийн цагзохицуулагчаар томилон ажиллуулж байгаа. Мөн Х.Жайнахан нь анх тус сургуульд нярваар ажилд орохдоо ажил олгогчийгтөөрөгдүүлэн эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хэмээн хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд аймгийн Санхүү, хяналт аудитыналбаны хяналт шалгалтын танилцуулга одоогоор хүчин төгөлдөр байгаа мөн түүнийг санхүүгийн мэдлэгийг тогтоосонд ямар нэгэнбайдлаар гомдол гаргаж байгаагүй уг дуугүй хүлээн зөвшөөрсөн болно. Хэрэв тухайн үед аймгийн Санхүү, хяналт аудитын алба үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэвэл сертификатаа үндэслэн гомдол гаргах боломж байсан боловч гомдол гаргаагүй. Иймднэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдахгомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Х.ЖайнаханыБаян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсанажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим-д нийцээгүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэнтус сургуулийн нярав ажилтай Х.Жайнаханыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. Ажилолгогчийн дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыгзөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

 

1. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Х.Жайнаханыг нярвын ажлаасчөлөөлөхдөө Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн тухайхуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдтэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус сургуулийн 2015 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалт танилцуулгыг үндэслэсэн боловч уг шалгалтаар 2015 онысанхүүгийн баримтыг шалгасан ба нярвын ажилд томилогдсон А.Жайнахан нь санхүүгийн мэргэжлийн бус хүн байна гэж танилцуулгадбичсэн боловч энэ нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүлмэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Уг танилцуулгаарХ.Жайнаханыг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, урчадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байхзарчимд нийцээгүй байхад анхан шатны шүүх тухайн шийдвэрт ...Х.Жайнаханы төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьдгүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь нотлогдож байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

2. Ажил олгогч ажилтныг ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүйболсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыгхэрэгжүүлсэн эсэхээ шүүхэд нотлоогүй ба мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээрзүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Х.Жайнаханы урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй байх тултүүнийг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн томилж, энэ үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Х.Жайнахан нь анхан шатны шүүхэдгомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийнЖ.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, төрийн сангийндансанд оруулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаатэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Х.Жайнаханыг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчаас 70200 төгрөг гаргуулжтөрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ