Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1107

 

 

      2020         10           16                                         2020/ШЦТ/1107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Г.Т.............ж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрхэт овогт Г........ын Т.............жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011 0010 91097 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Эрхэт овогт Г........ын Т.............ж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, Компьютерын программ хангамж мэргэжилтэй, ........................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Т.............ж нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын “ХААН” банкны гадаа хохирогч Э.Б............гийн интернет банкны нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан түүний эзэмшлийн “Голомт” банкны 3300....08 тоот данснаас иргэн Э.О...........нгийн эзэмшлийн “ХААН” банкны 5900....89 дугаартай данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т.............ж  мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Э.Б............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагт миний “Голомт” банкны 33000...1008 тоот дансанд байсан 3.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг нь интернет банкны гүйлгээгээр алдагдаж “ХААН” банкны 590030...3289 тоот дансанд орсон байсан. Би интернет банкныхаа нууц үгийг хүнд дамжуулж байгаагүй. Хүн нууц үг болон нэвтрэх нэрийг таах боломжгүй..мөн миний Голомт банкны интернет банканд а[email protected] гэсэн мэйл хаяг бүртгэлтэй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

-  “...Манай байгууллагад ажиллаж байсан Г.Т.............ж нь миний данснаас мөнгө авсан гэдгийг нь сүүлд мэдсэн. ...би өөрийнхөө өрөөнд байдаг компьютер дээр гүйлгээ хийдэг байсан ажил дээрээ байгаа үед компьютероор хийдэг байсан харин гадуур ажилтай үедээ гар утсаараа хийх тохиолдол байдаг...миний хохирлыг Г.Т.............ж нь бүрэн барагдуулсан бөгөөд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир мөн ар гэрийнх нь амьдрал ахуйг хүндэтгэн үзэж миний зүгээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68),

2. Гэрч Э.О...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шөнө 2 цагийн үед Зурагтын шинэ эцсийн буудлын Сод Монголын шатахуун түгээх станцын урд зам дээрээс бараан өнгийн ноосон малгайтай бараан хар ногоон, хөх ч юм уу куртиктэй бараан ороолттой бэлтгэлийн бараан өнгийн өмдтэй 32-40 орчим насны эрэгтэй хүн гар өргөж байхаар нь авч Сонгинохайрхан дүүргийн Депогийн буудлын хажууд автобус баазын урд талд...буулгасан. Тэр хүн замдаа ...замдаа надаас дансаар чинь мөнгө шилжүүлээд авъя гэж гуйсан. Би карт байгаа эсэхийг асуухад машиндаа орхисон гэж хэлсэн. Тэгээд ...1 дүгээр хорооллын 32-ын “ХААН” банкны гадна очоод миний “ХААН” банкны 590030...3289 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн. Би банк ороод мөнгө авахад миний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн байсныг би АТМ-ээс авч ...тэр ахад өгсөн. Тэр хүн миний машинаас буугаагүй. Жолоочийн ар талын суудалд сууж явсан болохоор царайг нь сайн харж чадаагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),  

3. Камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...баруун гараараа хамраа оролдож байгаа байдалтай 165-аас 170 см өндөртэй, хар өнгийн үстэй захтай куртиктэй 20-25 орчим насны эрэгтэй хүн АТМ-ын камерт авагдсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-29),

4. Э.Б............гийн “Голомт” банкны депозит дансны хуулгад “...2020.01.01 өдөр 2.500.000 төгрөгийн зарлага” гэх баримт (хавтаст хэргийн 9)

5. Шүүгдэгч Г.Т.............жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө миний бие гэртээ эхнэр хүүхэдтэйгээ он гаргачхаад...зурагтын эцэс орчимд гар өргөн такси бариад замд явж байхдаа таксины жолоочид “ХААН” банкны карт байна уу, данс руу чинь мөнгө шилжүүлж хийчхээд авчихмаар байна гэхэд таксины жолооч залуу зөвшөөрөөд Саппоро орох замдаа захирлын данснаас өөрийн утаснаас интернет банкаар жолоочийн данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн АТМ орж гаргуулан авсан...Тухайн нууц код нь миний G.Mail хаягаар дамжуулан ирдэг байсан бөгөөд захирал энэ тухайгаа хэлдэггүй байсан. ...би учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93),

6. Гэрч Б.Мөнхням (хавтаст хэргийн 73-74), Х.Ариунбилэг (хавтаст хэргийн 77-78) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 106, 97), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа (хавтаст хэргийн 41), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 104), “Сүү Хүнгий” ХХК-ийн захирлын тушаал (хавтаст хэргийн 19), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 12-18, 20-21) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Т.............жид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Т.............ж нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр хорооллын “ХААН” банкны гадаа хохирогч Э.Б............гийн интернет банкны нэвтрэх нэр, нууц кодыг ашиглан түүний эзэмшлийн “Голомт” банкны 3300....08 тоот данснаас иргэн Э.О...........нгийн эзэмшлийн “ХААН” банкны 5900....89 дугаартай данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан

- Хохирогч Э.Б............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагт миний “Голомт” банкны 33000...1008 тоот дансанд байсан 3.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг нь интернет банкны гүйлгээгээр алдагдаж “ХААН” банкны 590030...3289 тоот дансанд орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63),

 “...Манай байгууллагад ажиллаж байсан Г.Т.............ж нь миний данснаас мөнгө авсан гэдгийг нь сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68),

- Гэрч Э.О...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шөнө 2 цагийн үед Зурагтын шинэ эцсийн буудлын Сод Монголын шатахуун түгээх станцын урд зам дээрээс бараан өнгийн ноосон малгайтай бараан хар ногоон, хөх ч юм уу куртиктэй бараан ороолттой бэлтгэлийн бараан өнгийн өмдтэй 32-40 орчим насны эрэгтэй хүн гар өргөж байхаар нь авч Сонгинохайрхан дүүргийн Депогийн буудлын хажууд автобус баазын урд талд...буулгасан. Тэр хүн замдаа ...замдаа надаас дансаар чинь мөнгө шилжүүлээд авъя гэж гуйсан... Тэгээд ...1 дүгээр хорооллын 32-ын “ХААН” банкны гадна очоод миний “ХААН” банкны 590030...3289 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн. Би банк ороод мөнгө авахад миний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн байсныг би АТМ-ээс авч ...тэр ахад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),  

- Камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...165-аас 170 см өндөртэй, хар өнгийн үстэй захтай куртиктэй 20-25 орчим насны эрэгтэй хүн АТМ-ын камерт авагдсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-29),

- Э.Б............гийн “Голомт” банкны депозит дансны хуулгад “...2020.01.01 өдөр 2.500.000 төгрөгийн зарлага” гэх баримт (хавтаст хэргийн 9)

- Шүүгдэгч Г.Т.............жийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө миний бие гэртээ эхнэр хүүхэдтэйгээ он гаргачхаад...зурагтын эцэс орчимд гар өргөн такси бариад замд явж байхдаа таксины жолоочид “ХААН” банкны карт байна уу, данс руу чинь мөнгө шилжүүлж хийчхээд авчихмаар байна гэхэд таксины жолооч залуу зөвшөөрөөд Саппоро орох замдаа захирлын данснаас өөрийн утаснаас интернет банкаар жолоочийн данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлэн АТМ орж гаргуулан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Т.............ж нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Э.Б............гийн “Голомт” банкны интернет банкийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар данснаас нь 2.500.000 төгрөг авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Т.............жийг буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б............гт 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Г.Т.............ж нь 2.500.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгчээс Г.Т.............жийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т.............жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нь манай үйлчлүүлэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлын харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Т.............ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Т.............ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн  3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаанд авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Эрүүгийн 2011 0010 91097 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.