Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00706

 

 

 

2017 оны 3 сарын 15 өдөр                          Дугаар 102/ШШ2017/00706                            Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би, 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байранд байрлах, Шарга-12 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байр, 283 тоот хаягт оршин суух, н.Жалаан-Аажавт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 160.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 283 тоот хаягт оршин суух н.Жалаан-Аажав нь 2016 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын СӨХ-ны төлбөр болох 160.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 12 дугаар байрны 283 тоот хаягт оршин суух н.Жалаан-Аажав нь СӨХ-ны төлбөр болох 160.000 төгрөгийг бүрэн төлсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ нь хариуцагч н.Жалаан-Аажавт  холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 160.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 160.000 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.450 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Шарга-12” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.450  төгрөгийн 50 хувь болох 2.725 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 2.725 хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Шарга-12” СӨХ-нд олгосугай.

 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ