Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 708

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч С.Э, хариуцагч Ө. нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар дундын эд хөрөнгөөс 2 хаалгатай хөргөгч, зурагт, керби тоос сорогч, зочны өрөөний тавилгыг биетээр, унтлагын ор хувцасны шкафны үнэд 700.000 төгрөгийг хариуцагч Ө.Б-с гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, унтлагын ор, хувцасны шкаф, тоёото приус-20 маркийн автомашиныг Ө.Б-д тус тус үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагч Ө.Б-с 45.154.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, Баянгол дүүрэг  2 өрөө орон сууцыг өөртөө үлдээх С.Э-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  416.235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бс 383.720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эад олгосугай.

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар нэхэмжлэгч С.Эд холбогдох гар утасны бизнесийн орлогоос 40.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ө.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ө.Б*ас 357.950 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА