Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 185

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж, шүүгчид Х.Т, Б.Ба нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Иргэдийн төлөөлөгч Б.А,

Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,

Хохирогч Ө.А, хохирогчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.Бт, С.Т, шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр овогт Табаракийн Ед холбогдох 1913002170213 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, казах хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Т-ийн Е, регистрийн дугаар БЭ74032209.

Шүүгдэгч Т.Еы холбогдсон хэргийн талаар:

Т.Е нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “Гурвалжин” нэртэй дэлгүүрийн худалдагч Ө.Аийг хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгон, Ө.Ааас 17.094.000 төгрөгт хүнсний бараа, бэлэн мөнгө, 14.657.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Е шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг Ө.А эгчээс 31.751.000 төгрөг залилж авч амьдралын эх үүсвэр болгосон гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа хохирлоос дансаар авсан 14.657.000 төгрөг, гарын үсэг зурж авсан 6.453.000 төгрөгийг төлнө. Үлдэх 10.641.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002170213 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 10-рх/,

2.Хохирогч Ө.Аийн ХААН банк дахь 5191045990 дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Болатбекийн ХААН банк дахь 5000817005 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 11-25-рх/,

3. Хохирогч Ө.Ааас мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн Т.Еы бичиж байсан гэх мессежний фото зургууд, түүний орчуулга /1-р хх-ийн 57-67/,

4. Хохирогч Ө.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2018 оны 2 дугаар сарын эхээр үл таних өөрийгөө Е гэгч, 5 дугаар сургуульд багшилдаг багш хүн байгаа, танаас хэдэн төрлийн хүнсний барааг зээлээр авч дараа нь мөнгийг өгч болох уу? гэхээр нь би итгэж эхлээд 20.000 төгрөгт чихэр печень, ундааны төрлийн бараа өгөөд явуулсан. Дараа нь хэд хоногийн дараа, нөгөө эмэгтэй маань хүрч ирээд, миний цалинг зээлд татсан байна, дахиж хэдэн зүйл нэмж авахаар ирлээ, дараагийн цалин буухаар найдвартай өгнө гэж хэлэхээр нь би чиний нөхөр, болон хамаатан садангууд чинь аймгийн төвд байдаг уу? ямар хүмүүс байдаг юм вэ? гэхэд миний нөхрийг Т гэдэг, би Ногооннуур суманд оршин суудаг, Худабай гэх хүний бэр болсон гэж хэлсэн. Би өөрөө Ногооннуур суманд оршин сууж байсан болохоор Худабай гэх хүнийг таньдаг, гайгүй удам сайтай хүн гэж мэддэг байсан. Ингээд би уг эмэгтэйд итгэж, хэд хэдэн удаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр өгсөн ба сүүлд 800.000 гаруй төгрөг болсон. Уг мөнгийг байнга шаардаж нэхсэн боловч өгч чадахгүй, газраа зарах гэж байна, 60 сарын цалингийн зээл авахаар  болсон, урьд цалингийн зээлийг хаавал нэмж зээл гарах боломжтой гэж байна, 40 сая төгрөгийн зээр авахаар болсон.Та туслаад мөнгө өгөөч гэхээр нь би хэд хэдэн удаа түүний 2 данс руу мөнгө шилжүүлсэн. Ингээд нийт 31.751.000 төгрөгийг Т.Еаас авч чадахгүй, залилуулж байна. Е нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, худлаа итгүүлэн нийт 31.751.000 төгрөгийг залилсан. Өөрийгөө багш хүн байна. Худлаа хэлэхгүй, цалин буухаар танаас авсан барааны мөнгийг авчирч өгнө гэж хэлдэг байсан. Тухайн үед би цахим үнэмлэхээ хуулбарлаад авчраад өгчих гэхэд авч ирж өгнө гэж хэлээд авчраагүй. Мөн ямар нэгэн барьцаа асууж байгаагүй. Сүүлд бүр надаас зугтаагаад утсаа авахаа байсан. Би Т.Ед нийт 17.094.000 төгрөгт бэлэн мөнгө болон хүнсний бараа өгсөн. Е нь “эгч минь та намайг таньж байгаа шүү дээ, би багш хүн байна, худлаа хэлэхгүй, цалин буухаар өгнө, удахгүй зээл гарна, гэж гуйгаад, хүнсний бараа болон бэлэн мөнгө авдаг байсан. Еы надаас авсан 6.453.000 төгрөг, (бэлэн мөнгө) 10.641.000 төгрөгийн хүнсний барааг тухай бүрт нь өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж, Ед үзүүлж, харуулдаг байсан боловч Е нь зугтаагаад гарын үсэг зурж, тооцоо хийгээгүй, худал хэлж нэмж бичүүлээд авдаг байсан. Би түүнийг гарын үсэг зурж, тооцоо нийлэх талаар хэлэхэд ирэхгүй шалтаг шалтгаан хэлж, маргааш зээл гаргахаар болсон, орой авчирч өгнө та хүлээж байгаач, би үнэн хэлж байна, гарын үсгээ маргааш очоод зурна гэх мэтээр намайг хуурч байсан юм. Миний бие 6.453.000 төгрөгийн хүнс болон бэлэн мөнгө авсан баримтыг гаргаж өгч байна. Т.Е нь гэрт идэх юм байхгүй хүүхдүүд өлсөөд байна, гурил, будаа, нүүрс, авмаар байна, би таны мөнгийг зээл аваад найдвартай төлнө гэх мэтчилэн гуйж мөнгө бараа авч байсан. Сүүлдээ банкинд материалаа өгсөн, зээл одоо гарах гэж байна, банкны хүнд мөнгө өгмөөр байна, би одоо банкинд байна, надад мөнгө шилжүүлж туслаач, би танаас авсан мөнгөөр зээл хаагаад буцаагаад их хэмжээний зээл авч таны өрийг дарах гэж байна. Би нэгэнт танаас мөнгө авсан болохоор надад нэмж мөнгө өгч туслаач, өөр газраас мөнгө олдохгүй байна, өнөөдөр орой гэхэд таны дансанд мөнгө орсон тухай мессэж очно, өнөөдөртөө зээл бүтсэнгүй, маргааш өглөө зээл авахаар боллоо гэж хэлдэг байсан. Би тухайн үед түүний үгэнд итгэж, өөрийнхөө зээлсэн мөнгө, хүнсний барааны үнийг буцааж авахын тулд  асуусан мөнгийг Т.Еы нөхөр Т болон Т.Еы дансанд шилжүүлж байсан. Т.Е нь надаас бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж залилсан учраас би түүнд итгэж удаа дараа мөнгө, хүнсний бараа өгсөн. Уг асуудалд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна. Би үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Надад Еыг худлаа гүтгэж, илүү мөнгө нэхэмжлэх шаардлага байхгүй. Бодит байдлаар нь мэдүүлгээ өгч, нотлох баримтыг гаргаж өгч байна. Би жилийн хугацаанд Т.Еаас мөнгө, хүний барааны үнийг  буцааж авч чадахгүй сэтгэлийн дарамтад орж 6 кг турсан. Болсон асуудлыг би нөхөртөө хэлээгүй нуусан байсан. Ингээд намайг шалтгаангүй олон кг тураад байхаар нөхөр маань айж, намайг дагуулж Улаанбаатар хот авч явж шинжилгээ өгч байсан. Улаанбаатар хот явахаас өмнө Т.Еаас мөнгөө нэхэхэд нөгөө л хэлдгээ хэлж байсан бөгөөд хотод байхад хүртэл надаас банкинд байна гэж мөнгө нэхэж байсан. Надад мөнгө байхгүй гэж хэлэхэд “Чи надаас олж долоогоорой, хөгшин нохой минь” гэж мессэж бичсэн байсан. Мессежийг нь уншаад миний бие муудаж, болсон асуудлыг нөхөр мэдэж бид хоёрын дунд маргаан үүссэн. Нөхөр маань энэ бүхнээс болж бас бие нь муудаж, сэтгэл санаа нь тогтворгүй байж байгаад нас барсан. Надруу төлөхгүй гэж мессэж бичих хүртэл би түүнийг надаас авсан зээлээ буцааж төлнө гэж итгэж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч 38.000.000 төгрөг гасан гэж байна. Миний нэхэмжилж байгаа нь 31.750.000 төгрөг байгаа. Үүнээс 14.750.000 төгрөгийг дансаар авсан. Бэлэн мөнгө, бараа авсан нь 17.094.000 төгрөг байгаа. Дансаар, бэлнээр, бараагаар гээд нийт 31.751.000 төгрөг авсан. Үүнээс баримттай нь 6.453.000 төгрөг байгаа. Баримт өгөөгүй авсан 10.641.000 төгрөг байгаа. Тэр дотор гурил, будаа, архи, дарс, бэлэн мөнгө гээд бүгд орж байгаа. Би юу гэж 31.000.000 төгрөгийг санаанаасаа зохиох  юм. Гарын баримт бичиж өг, эсхүл барьцаалах хөрөнгө өг гэж хэлэхэд “би танд худлаа хэлэхгүй, бурхан тэнгэр харж байгаа, танд тооцоо хийгээд өгчихнө” гэж худлаа хэлээд төөрөгдөлд оруулсан. Би өөрөө даралт ихтэй хүн. Маргааш өдөр үхчих юм бол хэн төлүүлж авах юм. Би ч гэсэн эх хүн шүү дээ. Зовлонг нь ойлгож байгаа. Ядаж 5.000.000 төгрөг өгөөд, байшингаа чөлөөлж өгсөн байсан бол хуулийн байгууллагад хандахгүй байх байсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-96, 2-р хавтасны 97-98, 123-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

             5.Гэрч Х.Сабиханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Т.Е нь манай ХААН банкнаас цалингийн зээл авч байсан... Т.Е нь байнга цалингийн зээл авдаг. Нэмж зээл аваад байдаг байсан. Одоогийн байдлаар ямар нэгэн зээл гарах боломжгүй. Хашаа байшингийн зээл гарах боломжгүй. Т.Е нь манай ХААН банкинд хашаа байшингийн зээл гаргуулах талаар нэг удаа ирж байсан бөгөөд дахиж ямар нэгэн зээл нэмж гарахгүй гэдгийг өөрт нь хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/

             6.Гэрч Х.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний эхнэр Т.Е нь “Гурвалжин” нэртэй дэлгүүрээс хэд хэдэн удаа зээлээр хүнсний зүйл, хэрэгцээт эд зүйлс авдаг байсан. Нэг удаа намайг дагуулж очиж, архи авч өгсөн. /Хэзээ гэдгийг санахгүй байна./ Харин би Ед их хэмжээгээр удаа дараа зээлээр хүнсний бараа, эд зүйл авч болохгүй гэдгийг сануулж хэлдэг байсан. Мөн уг дэлгүүрийн эзнээс удаа дараа миний данс руу болон өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авсан эсэхийг надад огт хэлж байгаагүй. Миний данс руу мөнгө орсныг би мэдээгүй. Учир нь миний виза карт Ед байдаг байсан. А гэх хүнийг би огт танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. А гэх хүнээс Е нь мөнгө төгрөг шилжүүлж авсныг огт мэдээгүй. Энэ талаар надад хэлж байгаагүй. Е нь Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд Казак-Уран зохиолын багш ажилтай. Цалингийн зээлтэй,  1 хүүхэд маань Казакстан улсад оюутан. Мөн өвлийн байшингаа Малчин төв буюу “Хундымура” ХЗХ-нд барьцаанд тавьж 2.000.000 төгрөгийн зээл авсан. Төлөх боломжгүй мөртлөө хүнсний зүйлүүдийг зээлээр авдаг байсан. Харин А гэх хүнээс удаа дараа мөнгө авсан гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/

             7.Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” 2017 оны 5 дугаар сарын үед Т.Е нь газар авах гэж байна гэж надаас 1 сая гаруй төгрөг бэлнээр аваад одоо хүртэл барагдуулж өгөөгүй. Хоёр жилийн хугацаанд Т.Еаас 1 сая төгрөгөө нэхэж асуусан боловч зээл авах гэж байна, өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр өгөөгүй. Тэгээд шүүхэд өргөдөл гаргаж 2019 оны 9 сард төлж өгөхөөр болсон. Мөн манай дэлгүүрээс хүнс, бараа зээлээр аваад дараа авч ирж өгнө гэж худлаа хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103-р х/,

             8.Гэрч Х.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Т.Е нь дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө аваад, хугацаандаа өгөхгүй юм байна гэж гадны хүмүүсээс сонсож байсан. Чухам ямар дэлгүүрээс хэдэн төгрөгийн бараа, бэлэн мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь Е нь ах болох Тн үгэнд  орохгүй, өөрөө мэдэж, өөрийнхөө хүслээр явдаг, худлаа ярьдаг хүн юм. Ах болох Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн. Энэ байдлаас нь болж манай ах дүүс, ээж маань дотно харьцахаа болсон. Е нь хэдэн хоногийн өмнө надаас 130000 төгрөг асууж, гар утсаа барьцаанд тавьсан. Үүнийг барьцаанаас авах гэсэн юм гэж хэлэхээр нь би загнаад явуулсан. Учир нь дандаа худлаа хэлж, энд тэнд өр тавьдаг сураг сонссон болохоор загнаад, мөнгө өгөөгүй. Мөн Тохтамыс ахаас ямар нэгэн байдлаар тусламж гуйж, ноолуур асууж байгаагүй. Тохтамыс ах Ногооннуур сумын Улаан чулуу багт оршин суудаг. Етай дотно харьцахгүй. Т ах 3 хүүхэдтэй бөгөөд том хүү нь Казакстан улсад сурдаг оюутан, дараагийн охин нь 11-р ангийн сурагч, дараагийн хүү нь 7-р ангийн сурагч юм. Тд тодорхой эрхэлсэн ажилгүй. Хөдөлмөр алдалтын хувь тогтоолгосон байсан. Одоо группт байна уу? үгүй уу? мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/

             9.Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Өлгий сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Динар” нэртэй дэлгүүртэй юм. 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Е нь өөрөө ганцаараа манай дэлгүүрт орж ирээд, багш хүн байгаа юм, ажилдаа орсон удахгүй цалин орох болно зээлээр юм өгөөч гэж хэлэхээр нь 23500 төгрөгийн хүнсний бараа авсан юм. Дараа нь 2019 оны 09 сарын 01-ний өдөр орж ирээд 24500 төгрөгийн хүнсний бараа, 2019 оны 09 сарын 03-ны өдөр 42500 төгрөгийн хүнсний бараа авсан. Сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд, нөхөр маань зугаалганд явж ирээд шартсан байна, явж чадахгүй байна, бид хоёр банкнаас зээл авах гэсэн чинь явж чадахгүй байна гэж хэлээд, 19500 төгрөгийн хүнсний бараа авсан юм. Нийт 110.000 төгрөгийн бараа авсан ба сүүлд ирэхэд 30 минутын дараа авчирч өгнө гэж өөрийнхөө виза карт, хоосон түрийвч, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/,

             10. Т.Еы 2018, 2019 онд авсан цалингийн тооцоо /1-р хх-ийн 125-126-р х/,

             11. Баян-Өлгий аймаг дахь “Хундымура” хадгаламж зээлийн хоршооны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Тус хадгаламж зээлийн хоршоонд Х- овогтой Т нь гишүүн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан. Уг зээлийн барьцаанд 0048479 дугаартай газрын гэрчилгээ, 000121886 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 94-89 БӨА улсын дугаартай суудлын тэрэг барьцаалсан болно.” гэх албан бичиг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 000121886 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Х.Тн 94-89 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 136-рх/,

             12. Капитрон банкны Баян-өлгий аймаг дахь салбарын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19/251 дугаартай албан бичиг, Х.Тн тус банк дахь 30050002376 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /тус дансанд 1.963.000 төгрөгийн орлого орж, 1.918.517 төгрөгийн өрхийн зээл хаасан байна/” /1-р хх-ийн 148-149-р х/,

             13. Баян-Өлгий аймгийн  Бугат сумын 3-р багт байрлах “Бугаты Дамысы- хадгаламж зээлийн хоршооны 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Тус хадгаламж зээлийн хоршооноос Т-йн Е нь 2018 оны 11 сарын 29-нд газар өмчлөх гэрчилгээ барьцаалж 3.700.000 төгрөгийн зээл авсан ба 2019 оны 4 сарын 26-нд төлж, “Бугаты Дамысы” хоршооны гишүүнээс гарсан” гэх албан бичиг /1-р хх-ийн 151-рх/,

             14. ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5180/426 дугаартай “Т.Е нь 5180931048, 5193098509 тоот дансыг тус тус эзэмшдэг тухай тодорхойлолт, уг дипозит данснуудын дэлгэрэнгүй хуулга,  /1-р хх-ийн 164-170-рх/,

             15.Т.Е, Х.Т нарын хамтран эзэмшдэг 5193111861 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, /уг дансанд 2018 оны 11 сарын 30-ны өдөр 22.000.000 төгрөгийн зээл орсон байна/ /1-р хх-ийн 174-р х/,

             16. Гэрч Х.Тн 5180931048 тоот дипозит дансны 2018 оны 2 сарын 02-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 175-185-рх/,

             17. Т.Еы 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн:”Миний бие Табарак Е нь Ө.А эгчид 31.751.000 /гучин нэгэн сая долоон зуун тавин нэг мянга/ төгрөг төлөх ёстой маань үнэн. Энэ мөнгийг 2 сарын дотор төлж өгнө. Т.Е” гэж казак хэл дээр бичиж, гарын үсэг зурсан баримт, түүний орчуулга /2-р хх-ийн 24-25-рх/

             18. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай “Багш Т.Е нь тус сургуульд казак хэл, уран зохиолын багшаар ажилладаг бөгөөд үндсэн цалин нь 808.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 101-рх/,

            19.Шүүгдэгч Т.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Ө.А эгчийн “Гурвалжин” гэх дэлгүүрээс 2018 оноос эхлэн зээл авсан маань үнэн. Нийт 21.250.000 төгрөг авсан маань үнэн. Амьдралын эх үүсвэр болгоогүй. Би өөрөө багш хүн. Тухайн үед өөрийгөө танилцуулж, 5 дугаар 10 жилд багш хийдэг, тийм хүний бэр гэж бодит байдлаа хэлж авсан. Ө.А эгч манай хадам аавтай нэг нутгийн хүн байсан. Бид хоёр танилцаад сайн харилцаатай явж байсан. Хохирлыг нь төлж өгөхгүй гэж байгаа юм биш. Төлж өгөх болно. Нийт 21.250.000 төгрөгийг өртэй ба үлдэгдэл 19.750.000 төгрөгийн төлбөртэй байгаа.Би авсан зээлийнхээ оронд манай байшинг аваарай гэж хэлэхэд ирж үзээд “блокоор баригдсан байна авахгүй заавал бэлэн өг” гэсэн. Амьд байвал ямар нэгэн байдлаар төлж өгнө. Би ХААН банкнаас зээл авч өгье гэж бодсон боловч ХААН банкны зээл зогссон байсан. Тухайн үед би ХААН банкнаас багш нарт олгох 60.000.000 төгрөгийн зээл авна гэж итгэсэн байсан. Би 3  хүүхэдтэй эх хүн.Том хүү маань Казахстан улсаас ирж чадахгүй байгаа. Нөхөр маань ажилгүй, архины хамааралтай хүн. Амьдрал маань хэцүү байгаа. 14.000.000 төгрөгийг надад банкаар шилжүүлж өгсөн. 6.000.000 төгрөгт би гарын үсэг зурсан. Тухайн үед би асуух болгонд  татгалзалгүй мөнгө шилжүүлж байсан. Би төлж өгөн. 5 дугаар 10 жилд казах хэл, уран зохиолын багш хийдэг. Төлөх чадвар байгаа. Дээрээс нь намайг улсаас авсан ямар ч шагналгүй гэж бичсэн байна. Миний бие “Боловсролын тэргүүний ажилтан”, “Хэвлэлийн тэргүүний ажилтан” шагналтай боловсон хүн. Авна гэвэл миний байшинг авч болно. Модоор баригдсан, том хашаатай. Өөрийн гэсэн эд хогшилтой. 976.000 төгрөгийн цалин авдаг. Намайг ял шийтгэж, хорих юм бол хохирлыг хэн төлж өгөх юм. Би шоронд орох юм бол миний хүүхдийн минь амьдрал яах юм. Зээл авсан гээд хүн болгоныг яллаад байж яаж болох юм бэ. Намайг битгий шоронд хийгээрэй. Би чадахаараа төлж өгнө. .......Би сард 730000 төгрөгийн цалин авдаг бөгөөд үүнээс 545000 төгрөгийг зээлд татуулаад, гартаа 185000 төгрөг авдаг юм. Хаан банканд 19000000 төгрөгийн зээлтэй бөгөөд сар болгон 545000 төгрөг төлнө. Сард 300.000 гаруй төгрөгийг амьжиргаандаа  зарцуулдаг. Үүнд түлээ нүүрс, идэж уух мах, хүнсний зүйл, саван гэр ахуйн хэрэглэл, хүүхдүүдийн хэрэглэл, цахилгааны төлбөр, зэрэгт зарцуулдаг юм. Нөхөр болох Т ажилгүй, 287000 төгрөгийн халамж авдаг ба үүнийг Хаан банкинд барьцаалж зээл авсан. Өөр орлого байхгүй. А эгчээс удаа дараа болон бэлэн бусаар мөнгө, хүнсний бараа бэлэн мөнгө авсан. Ааас авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 117-120, 2-р хх-ийн 126-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

             Шүүгдэгч Т.Еы хувийн байдлын талаар:

             1.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 126-р х/, 

             2. Шүүгдэгч Т.Еы урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас  /1-р хх-ийн 127-р х/,

             3. Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 128-рх, 2-р хх-ийн 102-рх/,

             4.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 101-р х/, 

             5.Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 105-рх/,

             6. “Арулар” холбооны тэргүүний 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, /2-р хх-ийн 106-рх/,

             7. Б.А-ы нэрэмжит номын сангийн даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 107/-рх/, 

             8.Т овогтой гийн төрсний гэрчилгээний хуулбар /2002 оны 9 сарын 25-нд төрсөн, 18 настай,

             9. Т овогтой Ны төрсний гэрчилгээний хуулбар /2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 14 настай/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

             Гурав. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал.

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Еы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

             Шүүгдэгч Т.Еыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  3 дах хэсгийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогч Ө.А, түүний өмгөөлөгч П.Нургайып нар нь шүүгдэгч Т.Еыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 31.751.000 төгрөгөөс шүүгдэгч Т.Еы төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 30.251.000 төгрөгийг бүрэн гаргуулахаар,

             Шүүгдэгч Т.Е болон түүний өмгөөлөгч Т.Бахыт, С.Тилеуберди нар нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу “залилах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилснийг эсэргүүцэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх, мөн хохирлын хувьд дансаар шилжүүлэн авсан 14.657.000 төгрөг, Т.Е өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж авсан 6.453.000 төгрөгийг шүүгдэгч Т.Еаас гаргуулан хохирогч Ө.Ат олгуулах,  үлдэх 10.641.000 төгрөгийн бэлэн мөнгө хүнсний бараа авсан гэх нотлох баримтгүй хохирлыг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус мэтгэлцсэн болно.

             Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд олон удаагийн давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр (дансаар 117 удаа, бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдэхүүнийг 200 гаруй удаагийн үйлдлээр) хохирогч Ө.Аийг хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан хохирогч Ө.Аийн ажиллуулж байсан “Гурвалжин” нэртэй хүнсний дэлгүүрээс 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, 14.657.000 төгрөгийг өөрийн болон нөхөр Х.Тгийн ХААН банк дахь 5180931048, 5193098509 дансаар Ө.Аээс шилжүүлэн авч, хохирогчид нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Шүүгдэгч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуульд казах хэл, уран зохиолын багшаар ажилладаг байх ба 2018 оны 2 дугаар сард хохирогч Ө.Аийн ажиллуулж байсан  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багт байрлах “Гурвалжин” нэртэй хүнсний дэлгүүрт очин, өөрийгөө дунд сургуулийн багшаар ажилладаг, тогтмол цалин, байнгын орлоготой гэдгээ илэрхийлж, итгэл төрүүлэн түүнээс 20.000 төгрөгийн хүнсний бараа зээлдэн авч, улмаар дараагийн удаа ирэхдээ “миний цалинг зээлд татсан байна, дахин нэмж хүнсний бараа авч байгаад дараа сарын цалин буухаар өгье, миний нөхрийг Х.Т гэдэг, би Ногооннуур суманд оршин суудаг Худабай гэх хүний бэр болсон” гэж хохирогчийн итгэлийг олж аван дахин зээлээр хүнсний бараа авч, түүний зээлээр авсан хүнсний барааны үнэ нийт 800.000 төгрөг болсон байна.

             Үүний дараа Т.Е нь хохирогч Ө.Ат “би газраа зарах гэж байна, 60 сарын цалингийн зээл авахаар банкинд материалаа өгсөн байгаа, удахгүй зээл авангуут танаас авсан барааныхаа үнийг бүгдийг нь төлж өгнө, би банкинд байна, зээл авах гэтэл урьд авсан зээл гарч ирсэн, түүнийг төлбөл дахиад зээл авах боломжтой гэнэ, дахин мөнгө зээлж туслаач, мөнгө зээлбэл удахгүй таны дансанд ХААН банкнаас мессэж ирж, мөнгө орох болно, таны дансыг холбочихлоо, өнөөдөр ажлын цаг дуусчихлаа, маргааш өглөө зээл авахаар болсон ” гэх мэтээр хохирогчийг удаан хугацаанд хуурч мэхлэн, олон удаагийн давтамжтай үйлдлээр түүний эд хөрөнгийг (мөнгө болон хүнсний бараа) өөртөө шилжүүлэн авч, 1 жилийн хугацаанд гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьдралын гол эх сурвалж болгож, тогтвортой ашигласан нөхцөл байдал хэрэгт нотлогдон тогтоогджээ.

             Энэ нь хохирогч Ө.Аийн удаа дараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Т.Е нь надаас удаа дараагийн үйлдлээр 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, дансаар 14.657.000 төгрөг,  нийт 31.751.000 төгрөг залилж авсан. Эхэндээ надад итгэл төрүүлж, авсан зүйлээ дэвтэрт бичиж тэмдэглэн гарын үсэг зурж өгдөг байсан ба сүүлдээ гарын үсгээ зурахгүй “өнөөдөр өгнө, маргааш өгнө” гэж зугатаадаг болсон. Надаас авсан зээлээ төлж өгөөгүй боловч “би зээл авах гэж байна, яг одоо түдэн төгрөг төлчихвөл зээл гарах гээд байна” гэж хэлээд байхаар нь би түүнд итгэж, нэмж мөнгө өгөөд зээлийг нь гаргуулчихвал өгсөн мөнгөө буцааж авах боломжтой болно гэж бодоод удаа дараа дансаар мөнгө шилжүүлэн   өгч байсан. Надаас өмнө авсан зээлээ төлөөгүй байхад яагаад дахин түүнд мөнгө өгөөд байсан бэ гэхээр Т.Е нь “Би банкинд байна, зээл гаргуулах  гэсэн боловч улаан гэрэл асаад дахиад зээл гараад ирсэн, та нэмж мөнгө өгөөч, өөр газраас олдохгүй байна, та бэлэн мөнгө өгвөл танаас авсан мөнгөө банкинд тушаагаад зээл гаргаж өгнө. Одоо шилжих гэж байна, та хурдан явуулаад өгөөч, өнөөдөр орой хүртэл таны дансанд мөнгө орно, таны утсанд Хаан банкнаас мөнгө шилжүүлсэн талаар мессэж ирэх ёстой, мессэж ирвэл надад хурдан хэлээрэй” гэх мэтээр хэлдэг байсан болохоор би түүнд итгэсэн юм. Түүнээс биш би зүгээр л  хэн нэгэнд зээлээр эд зүйл бараа өгөөгүй.  Т.Е банкнаас зээл авах боломжгүй гэдэг бодит байдлыг надаас нуусан байсан. Би Т.Еыг судалж үзэхэд үнэхээр багшаар ажилладаг байсан. Би өөрөө 30 гаруй жил багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн болохоор Т.Ед бас багшийн ёс зүй байгаа байх гэж итгэсэн. Надруу “хөгшин нохой минь надаас олж долоогоорой” гэж мессэж бичих хүртэл би Т.Ед итгэж байсан,залилуулж байна гэдгээ огт мэдээгүй. Тэр надаас ихэвчлэн гэрт хүүхдүүд хоосон байна, цалин буутал гэртээ хоол хүнс авмаар байна, манайд зочин ирлээ, зугаалганд явахаар болсон тул хүнсний зүйл авах хэрэгтэй байна, нөхөр согтуу ирээд архи нэхээд байна  гэх мэт шалтгаан хэлж  манай дэлгүүрээс хүнсний зүйл бичүүлж авч байсан. Мөн түлээ нүүрс авмаар байна, оюутан хүүхдэд мөнгө явуулах хэрэгтэй байна, би нэгэнт танаас мөнгө авчихсан болохоор нэмж авч байгаад зээл аваад нэгмөсөн бүгдийг нь өгнө гэж итгүүлж байсан. Бид хоёрын дунд ямар ч бизнесийн харилцаа, гэрээ хэлэлцээр байхгүй. Иймд Т.Ед маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, гэрч Х.Сабиханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Т.Е нь манай ХААН банкинд хашаа байшингийн зээл гаргуулах талаар нэг удаа ирж байсан бөгөөд дахиж ямар нэгэн зээл нэмж гарахгүй гэдгийг өөрт нь хэлээд явуулсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний эхнэр Т.Е нь Гурвалжин нэртэй дэлгүүрээс хэд хэдэн удаа зээлээр хүнсний зүйл, хэрэгцээт эд зүйлс авдаг байсан. Нэг удаа намайг дагуулж очиж, архи авч өгсөн. Харин би Ед их хэмжээгээр удаа дараа зээлээр хүнсний бараа, эд зүйл авч болохгүй гэдгийг сануулж хэлдэг байсан. А гэх хүнээс Е нь мөнгө төгрөг шилжүүлж авсныг огт мэдээгүй. Е нь Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд Казак-Уран зохиолын багш ажилтай. Цалингийн зээлтэй,  1 хүүхэд маань Казакстан улсад оюутан. Мөн өвлийн байшингаа Малчин төв буюу “Хундымура” ХЗХ-нд барьцаанд тавьж 2.000.000 төгрөгийн зээл авсан. Төлөх боломжгүй мөртлөө хүнсний зүйлүүдийг зээлээр авдаг байсан” гэх мэдүүлэг”, шүүгдэгч Т.Еы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”2018 оны 1 сарын эхээр байсан байх, хохирогч Ө.Атэй танилцан өөрийгөө 5 дугаар сургуулийн багш гэж хэлээд уг өдрөөс хойш 2019 оны 2 сар хүртэл гэр бүлийн хэрэгцээнд хүнсний бараа, бэлэн мөнгө авч байсан. Мөнгө, хүнсний бараа авах болгондоо банкнаас зээл авах гэж байгаа, удахгүй зээл авна гэж хэлдэг байсан. Гэхдээ албан ёсоор зээл гаргаж авахаар хөөцөлдөж банкинд очиж чадаагүй юм. Гэр бүлийн хэрэгцээнд идэж уух юм, ойр зуурын мөнгө төгрөг хэрэг болох бүрт би Ө.А эгчээс мөнгө, хүнсний зүйл авдаг байсан. Миний нөхөр болох Х.Т эрхэлсэн ажилгүй, манайх 13-22 насны 3 хүүхэдтэй, цалин маань хаанаа ч хүрэлцдэггүй. Би Ө.А эгчээс авсан хүнсний зүйлийг гэртээ аваачин хэрэглэж, харин бэлэн болон дансаар авсан мөнгийг нь түлээ нүүрс, гэрэл цахилгааны мөнгө төлөх зэргээр гэр бүлийн наад захын хэрэгцээнд зарцуулдаг байсан. Би багшаар ажиллаад сардаа 730.000 төгрөгийн цалин авч, үүнээс Хаан банкинд байгаа 19.000.000 төгрөгийн зээлд  545.000 төгрөгийг банкинд тогтмол төлдөг. Сард гэр бүлийн хэрэгцээнд багадаа 300.000 төгрөг зарцуулдаг. Нөхөр Х.Т ажилгүй, сар бүр 287.000 төгрөгийн халамж авдаг боловч түүнийг банкинд барьцаалж мөн зээл авсан. Ингээд миний цалин ар амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй болохоор би Ө.А эгчээс хүнсний зүйл, мөнгө авч гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж ирсэн” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             Т.Е нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн казак, хэл уран зохиолын багшаар ажиллаж, сардаа 808.000 төгрөгийн үндсэн цалин авч, 545.000 төгрөгийг цалингийн зээлд тогтмол төлдөг байсан нь шүүгдэгчийн мэдүүлэг болон 1-р хх-ийн 125-126-р талд авагдсан Т.Еы 2018,2019 онд авсан цалингийн тооцооны баримт, 2-р хх-ийн 101-рх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай “Багш Т.Е нь тус сургуульд казак хэл, уран зохиолын багшаар ажилладаг бөгөөд үндсэн цалин нь 808.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт / зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Түүнчлэн Т.Е нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газар өмчлөх гэрчилгээ барьцаалан  Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах “Бугаты Дамысы” хадгаламж зээлийн хоршооноос 3.700.000 төгрөгийн зээл, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 22.000.000 төгрөгийн зээл тус тус авсан байна. (22 сая төгрөгийн зээл гаргуулахдаа өмнөх зээл дээрээ нэмж 500.000 төгрөгийн зээл авч гэртээ түлээ,нүүрс авсан, 500.000 төгрөгөөс илүү зээл гарахгүй байсан гэж шүүгдэгч Т.Е тайлбарласан.) /1-р хх-ийн 151, 174-рх/,

             Түүний нөхөр Х.Т 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2.450.400 төгрөгийн тэтгэмжийн зээл авч, уг авсан зээлээрээ мөн өдөр өөрийн нэр дээр байсан Капитрон банк дахь 1.918.517 төгрөгийн өрхийн зээлийг төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэг болон 1-р хх-ийн 149,178-р талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

             Мөн Х.Т нь Баян-Өлгий аймгийн “Хундымура” хадгаламж зээлийн хоршоонд  2.000.000 төгрөгийн зээлтэй гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна./1-р хх-ийн 136-рх/,

             Ийм байдлаар Т.Е нь Ө.Аийн эсрэг залилах гэмт хэргийг үйлдэх үедээ Хаан банкинд 20 гаруй сая төгрөгийн цалингийн зээлтэй, мөн “Бугаты дамысы” хадгаламж зээлийн хоршооноос 3.700.000 төгрөгийн зээл авсан, нөхөр Т нь мөн Хаан банкинд 2 сая гаруй төгрөгийн тэтгэмжийн зээлтэй, Капитал банкинд мөн өрхийн зээлтэй байсан байх ба түүний эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд олж байгаа орлого болох цалин хөлс нь зээлийн төлбөрт сар бүр 545.000 төгрөг суутгагдаж, үлдэх мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж хүрдэггүй (Т.Еы мэдүүлгээс) байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд тэрээр өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө, хүнсний зүйл хэрэг болсон үедээ олон удаагийн үйлдлээр хохирогч Ө.Аийг хуурч, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулах аргаар түүнийг залилж, хохирол учруулжээ.

             Түүнчлэн Т.Е нь хохирогч Ө.Аээс авч байсан хүнсний зүйл, түүнээс дансаар болон бэлнээр авсан мөнгийг эргүүлж төлөх санхүүгийн бодит баталгаагүй, түүний нэр дээр банкны зээл гарах боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг өөрөө мэдсээр байж, хохирогч Ө.Ааас зориуд нууж, түүнийг төөрөгдөлд оруулж, “их хэмжээний зээл авахаар болсон, авсан зээлээ удахгүй бүгдийг төлнө” гэж худал үгээр хуурч, итгэлийг нь олж аван үргэлжлүүлэн залилж, улмаар түүний зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүн болон бэлэн мөнгийг тэмдэглэсэн дэвтэрт гарын үсэг зурахаас татгалзаж байсан, хохирогчтой тооцоо нийлээгүй, гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд 2 удаа банкнаас зээл авсан боловч Ө.Ат нэг ч төгрөг төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд түүнийг анхнаасаа хохирогчоос бэлнээр болон дансаар авсан мөнгө, хүнсний зүйлийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Мөн гэрч С.Сүрэнхүү мөрдөн байцаалтын шатанд” 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Е нь өөрөө ганцаараа манай дэлгүүрт орж ирээд, багш хүн байгаа юм, ажилдаа орсон удахгүй цалин орох болно зээлээр юм өгөөч гэж хэлэхээр нь 23500 төгрөгийн хүнсний бараа авсан юм. Дараа 2-3 удаа орж ирээд бид хоёр банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлээд нийт 110.000 төгрөгийн бараа авсан. Сүүлд ирэхдээ 30 минутын дараа мөнгө авчирч өгнө гэж өөрийнхөө виза карт, хоосон түрийвч, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш ирээгүй” гэж, гэрч Н.Мурат мөрдөн байцаалтын шатанд “2017 оны 5 дугаар сарын үед Т.Е нь газар авах гэж байна гэж надаас 1 сая гаруй төгрөг бэлнээр аваад  барагдуулж өгөөгүй. Хоёр жилийн хугацаанд Т.Еаас 1 сая төгрөгөө нэхэж асуусан боловч зээл авах гэж байна, өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр өгөөгүй. Ингээд иргэний шүүхээр гаргуулж авсан” гэж, Х.Онай мөрдөн байцаалтын шатанд:”Т.Е нь дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө аваад, хугацаандаа өгөхгүй юм байна гэж гадны хүмүүсээс сонсож байсан. Чухам ямар дэлгүүрээс хэдэн төгрөгийн бараа, бэлэн мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь Е нь ах болох Тн үгэнд  орохгүй, өөрөө мэдэж, өөрийнхөө хүслээр явдаг, худлаа ярьдаг хүн юм. Е нь хэдэн хоногийн өмнө надаас 130000 төгрөг асууж, гар утсаа барьцаанд тавьсан. Үүнийг барьцаанаас авах гэсэн юм гэж хэлэхээр нь би загнаад явуулсан. Учир нь дандаа худлаа хэлж, энд тэнд өр тавьдаг сураг сонссон болохоор загнаад, мөнгө өгөөгүй” гэж тус тус мэдүүлсэн ба 1-р хх-ийн хэргийн 124-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Г.А-гийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтод:”Т.Е нь тус сургуульд казак хэл, уран зохиолын багшаар 17 дахь жилдээ ажиллаж байгаа ба мэргэжилдээ сайн. Харин ёс зүйн хувьд сургууль дээр маш олон хүмүүс ирж, багш Т.Еаас авах мөнгө бий, түүнийг авч өгөөч гэх мэтээр ханддаг. Багш Т.Е нь байнгын цалингийн зээлтэй, нөхөр нь ажилгүй, оюутан хүүхэд сургадаг зэргээс шалтгаалж, хүмүүсээс авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн байх” гэжээ.

             Т.Еы талаар өгсөн дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон түүний ажилладаг сургуулийн захиргааны тодорхойлолт зэргээс үзэхэд шүүгдэгч нь дээрх байдлаар бусдаас мөнгө, хүнсний бүтээгдэхүүн зээлж, иргэдээс авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн ахуй амьдрал, хувийн хэрэгцээнд зарцуулж байсан нөхцөл байдал харагдаж байна.

             Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл  юм.

             Залилах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.       

             Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заажээ.

             Т.Еы үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний хохирогч Ө.Аийг залилсан олон удаагийн үйлдэл бүрийн шалтгаан, шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Өөрөөр хэлбэл Т.Еы хохирогчийг залилсан үйлдэл бүр нь  хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг сэдэлт, аргаар, үргэлжилсэн үйлдлээр, олон удаагийн давтамжтай, нэг хүний эсрэг чиглэгдэн үйлдэгдсэнээс гадна тэрээр гэмт хэрэг үйлдэж бага хэмжээнээс дээш буюу үлэмж хэмжээний ашиг орлого олж, түүнийгээ өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгон тогтвортой ашигласан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

             2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

             Дээрх ойлголтоос үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох “байнга” гэх шинжийг нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байхыг гол шалгуур болгодог бөгөөд шүүгдэгч Т.Еы үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн давтамж, гэмт үйлдлийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэрэг нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

             Нөгөөтэйгүүр Т.Е нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзнэ.

             Түүнчлэн шүүгдэгч Т.Е нь “хохирогчийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож буй   өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч Т.Еы хохирогчийг залилсан үйлдэл, хохирогч Ө.Ат учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Иймд шүүгдэгч Табарак овогтой Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

             Шүүгдэгч Т.Еы гэмт үйлдлийн улмаас хохирогчид 31.751.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2-д заасан үлэмж хэмжээний хохиролд хамаарна.

             Шүүгдэгч Т.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос дансаар шилжүүлж авсан 14.657.000 төгрөг, мөн Ө.А эгчийн “Гурвалжин” нэртэй хүнсний дэлгүүрээс гарын үсэг зурж бэлэн мөнгө болон  хүнсний бараа авсан 6.453.000 төгрөг, нийт 21.110.000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 10.641.000 төгрөгийн бэлэн мөнгө хүнсний бараа авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр надаас 10.641.000 төгрөгийн хохирол илүү нэхэмжилж байна.  Жилийн хугацаанд авсан хүнсний бараа ийм их болохгүй гэж бодож байгаа учраас 10.641.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг, хохирогч Ө.А нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ Т.Е нь намайг залилан мэхэлж, нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 14.657.000 төгрөгийг дансаар, харин 17.094.000 төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний барааг дэвтэрт бичүүлж авсан. Ингэхдээ эхлээд 6.453.000 төгрөгийг хүнсний бараа, бэлэн мөнгө авсныгаа өөрөө дэвтэрт бичиж гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн. Харин сүүлдээ гарын үсэг зурахаа больсон ба би түүний авсан бэлэн мөнгө болон хүнсний барааг нэг бүрчлэн бичиж тэмдэглэн тухайн үед нь тооцоо нийлж, гарын үсэг зуруулах гэсэн боловч “орой очиж гарын үсэг зурна, маргааш авсан зээлээ бүгдийг нь төлж өгнө” гэж худлаа хэлж хуурч мэхлэн гарын үсэг зурж өгөөгүй. Би Т.Еаас нэг ч төгрөг илүү нэхэмжлээгүй. Хохирлыг нэг бүрчлэн нарийн тооцож, баримтыг гаргаж өгсөн байгаа. Намайг анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсан учраас тооцоо нийлээгүй, 10.641.000 төгрөгийн баримтад гарын үсэг зураагүй гэж үзэж байна. Гэхдээ Т.Е нь урьд өмнө нь хохирлын талаар нэг ч маргаагүй, ийм хэмжээний хохирол учирсан, төлж барагдуулна гэж хэлж байсан. Ийм учраас хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргасан.

Хэргийн материалд хохирогч Ө.Ааас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Гурвалжин” хүнсний дэлгүүрээс шүүгдэгч Т.Еы авсан 6.453.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг шүүгдэгч Т.Е өөрөө дэвтэрт бичиг  гарын үсэг зурсан гэх 8 хуудас баримтын хуулбар /1-р хх-ийн 47-56-рх/, Т.Еы авсан 10.641.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг хохирогч Ө.А өөрөө дэвтэрт бичиж тэмдэглэсэн гэх 10 хуудас баримтын хуулбар /1-р хх-ийн 69-84-р х/ нотлох баримтаар авагдсан боловч уг 18 хуудас баримтад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн байна.

             Иймд хохирогч Ө.Аээс гаргаж өгсөн, 1-р хх-ийн 47-56, 69-84-р талд авагдсан 18 хуудас бичмэл баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

             Харин хохирогч Ө.Аээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Т.Еы гарын үсэг бүхий 7 хуудас баримт болон хохирогч Ө.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд намайг залилан мэхэлж, миний ажиллуулж байсан “Гурвалжин” нэртэй хүнсний барааны дэлгүүрээс нийт 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг дэвтэрт бичүүлж, 14.657.000 төгрөгийг нөхөр Х.Т болон өөрийн 5180931048, 5193098509 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан. Эхлээд авсан бэлэн мөнгө болон хүнсний бараа зэргийг өөрөө дэвтэрт  бичиж гарын үсэг зурж байсан ба түүний гарын үсэг зурж авсан бараа, бэлэн мөнгө нийтдээ 6.453.000 төгрөг болсон. Харин сүүлдээ надаас нэмж авсан бэлэн мөнгө, хүнсний бараа бичүүлж аваад гарын үсэг зурахгүй зугатаж байсан боловч би түүний авсан бэлэн мөнгө, хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрт нь дэвтэрт нэг бүрчлэн бичдэг байсан. Энэ нь нийт 10.641.000 болж байгаа.Ингээд нийт хохирол 31.751.000 төгрөг болсон ба үүнээс Т.Е нь 1.500.000 төгрөг төлж өгсөн, одоо үлдэх 30.251.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх 4-5 удаагийн тогтвортой мэдүүлэг, /1-р хх-ийн 89-96-р х, 2-р хх-ийн 97-98-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Т.Еы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  “2018 оны 1 сарын эхээр байсан, “Гурвалжин” нэртэй хүнсний дэлгүүрт ороход Ө.А эгч байсан. Тухайн үед би Ө.А эгчийг таньдаггүй байсан бөгөөд тухайн өдрөөс эхлэн танилцаж, нэг нэгнийгээ мэддэг болсон. Ингээд тус өдрөөс эхлэн 2019 оны 2 сар хүртэл, Ө.А эгчээс эд зүйл болон бэлэн мөнгө авсан. Би хүнсний зүйл, бэлэн мөнгө аваад цалин буухаар өгнө гэж хэлсэн боловч өгч чадаагүй. Ингэж явсаар байгаад би Ө.А эгчээс 17.094.000 төгрөгт бэлэн мөнгө, хүнсний бараа, 14.657.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан болно. Үүнээс 500.000 төгрөг төлсөн. Өгөх боломжгүй гэдгээ мэдэж байсан боловч худал хэлж авсан минь үнэн. Хувийн байшин болон газраа зарж борлуулж байгаад удахгүй хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 99-100-рх/, хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд бичсэн  “Т.Е би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирол болох 31.251.000 төгрөгийг удахгүй төлөх болно.Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би Ө.А эгчид өгөх бүх мөнгийг өөрийн гэр орон, хашаа байшингаа зараад төлөх болно” гэх хүсэлт /2-р хх-ийн 115-р хуудасны ард/, Т.Еы 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн:”Миний бие Табарак Е нь Ө.А эгчид 31.751.000 /гучин нэгэн сая долоон зуун тавин нэг мянга/ төгрөг төлөх ёстой маань үнэн. Энэ мөнгийг 2 сарын дотор төлж өгнө. Т.Е” гэж казак хэл дээр бичиж, гарын үсэг зурсан баримт, түүний орчуулга /2-р хх-ийн 24-25-рх/, хохирогч Ө.Аийн Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 11-25-р х/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Т.Е нь хохирогч Ө.Аийг удаа дараагийн үйлдлээр хуурч, 31.751.000 төгрөгийн бодит хохирол учруулсан нь нотлогдож байна. Шүүгдэгч Т.Е нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч Т.Е, хохирогч Ө.А нарын мэдүүлэг болон 1-р хх-ийн 249-р талд авагдсан “2019 оны 12 сарын 09-нд 500.000 төгрөг өгсөн нь үнэн, Ө.А” гэх баримт,  2-р хх-ийн 127-р талд авагдсан “2020 оны 6 сарын 16-нд иргэн Т.Еаас  1 сая төгрөг бэлэн авлаа. Ө.А” гэх баримтуудаар тус тус нотлогдож байна.

             Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Еаас 30.251.000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ат олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Дөрөв: Шүүгдэгч Т.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Е нь “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Е нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 1-р хх-ийн 127-р тал авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар, тэрээр ам бүл 5, нөхөр, 14-22 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, том хүүхэд нь оюутан, бага хүүхэд нь 14 настай, нөхөр нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь мөн хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Өлгий сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт болон  шүүгдэгч Т. Еы мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Түүнчлэн Т.Еы хувийн байдлын талаар 1-р хх-ийн 124-р талд авагдсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 196 дугаар тодорхойлолтод ”Т.Е нь тус сургуульд казак хэлний багшаар 17 дахь жилдээ ажиллаж байгаа, мэргэжил, ур чадварын хувьд сайн, багшлахын хажуугаар уран зохиолын дугуйлан хичээллүүлж, олон арван шавь нарынхаа сэтгүүлч, найрагч болох замыг нээсэн, бусадтай эелдэг зөөлөн, зөв харьцаатай, ажилсаг хичээнгүй багш юм” гэж, 2-р хх-ийн 105-р талд авагдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтод “Т.Е нь 2018 онд Монголын сэтгүүлчдийн эвслийн гишүүнээр элссэн. Тэрээр 2007 оноос хойш аймгийн олон нийтийн радио телевиз, “Арулар” сэтгүүл, “Шугылар” сэтгүүл болон Казакстан улсад хэвлэгдэн гардаг сонин сэтгүүлүүдэд өөрийн уран бүтээлээ хэвлүүлэн орон нутагт орчин үеийн сэтгүүл зүйд өөрийн хувь нэмрээ оруулан идэвх, зүтгэлтэй ажиллаж байна. 2004 онд аймгийн Боловсролын газраас хэвлэгдэн гарч байсан “Билим” нэртэй сэтгүүлийг өөрөө эрхлэн найруулж, гарган хэвлүүлж, боловсролын байгууллагад түгээн ажиллаж байсан. Т.Е нь аймгийн авьяаслаг хүүхдүүдэд зориулан “Шугыла” нэртэй дугуйланг өөрөө санаачлан нээн тогтмол ажиллуулж байна. Т.Е нь 2019 онд Монголын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан баруун бүсийн форум уулзалтад оролцож байсан идэвхтэн гишүүдийн нэг мөн болохыг тодорхойлов” гэж, 2-р хх-ийн 106-р талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь “Арулар” холбооны 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтод “Табарак овогтой Е нь 2016 онд аймгийн эмэгтэйчүүдийн “Арулар” төрийн бус байгууллагын гишүүнээр элссэн ба өөрийн ажиллаж байгаа байгууллага болох Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн дэргэд төрийн бус байгууллагын салбарыг байгуулан ажиллаж байна. Тус холбооны гишүүнээр ажиллах хугацаанд Арулар холбооноос сар бүр хэвлэгдэн  гардаг сэтгүүлд сурталчилгааны материалууд болох өгүүллэг, түүхэн намтар, тууж зэргийг гэрэл зургийн хамт бэлтгэж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа манай идэвхтэн гишүүдийн нэг мөн болно” гэж, 2-р хх-ийн 107-р талд авагдсан Б.Ахтаны нэрэмжит номын сангийн даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтод ”Т.Е нь Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Номын сантай 2006 оноос эхлэн тогтмол хамтран ажиллаж байна. Хамтран ажилласан 10 гаруй жилийн хугацаанд манай номын сан болон аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг “Хүрэл тулга”, “Уран жиргээ” зэрэг тэмцээнд өөрийн дугуйлангийн хүүхдүүдийг бэлтгэн тогтмол оролцуулж ирсэн ба түүний бэлтгэсэн хүүхдүүд нь эхний гурван байранд шалгарч байсан. Мөн жил бүр ном сурталчлах ажиллагаанд тогтмол оролцож, багш болон сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, амжилт гаргаж байсан. 2018 онд “Абай тану” нэртэй ОХУ-ын Коч Агач районд зохиогдсон уралдаанд түүний шавь нар нь тэргүүн байранд шалгарч байсан. 2019 онд манай номын сангаас явуулсан тэмцээнд түүний бэлтгэсэн сурагч Е.Зангар нь аймагтаа түрүүлж, улсын уралдаанд оролцож, 3 дугаар байранд шалгарч, их сургуульд элсэх эрхийн бичгээр шагнуулж байсан идэвх зүтгэлтэй багш нарын нэг юм”  гэж тус тус тодорхойлсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал болон хувийн байдлын талаар хэрэгт авагдсан дээрх баримтууд,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ“ гэж заасан байх тул Т.Еы хувийн байдлыг харгалзан түүнд уг зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох таван жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Е нь энэ хэргийн улмаас Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Еы урьд цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

Тав: Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй ба энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Еаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Еы эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, 000616174 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 700 м2 /0.07/ талбайтай, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/140 дугаартай  тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Тийн Еыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Еыг  5 /таван/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Ед оногдуулсан таван жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Еы энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Еаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30.251.000 /гучин сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ат олгосугай.

7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Еы эзэмшлийн 700м.кв /0.07га/ газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг иргэний нэхэмжлэл хангагдах хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              А.Д

 ШҮҮГЧИД                                                        Х.Т

                                                                                  Б.Б