Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/216

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Д ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх

М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Д д холбогдох 163/2020/0199/Э индекстэй, 2015000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагт хохирогч Х.Б ын хээр зүсмийн баруун гуян дээрээ зөв эргүүлгэтэй хас тамгатай бүдүүн морь,

Булган аймгийн ...ийн нутагт У.Б ий хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн ширээтэй дөл тамгатай 9 настай морийг хулгайлж 1750000 төгрөгийн,

 Булган аймгийн ...ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлгэтэй хас тамгатай, бүдүүн морь хулгайлж 1750000 төгрөгийн хохирол учруулж нийт 4 тооны морь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д гийн өгсөн: Би өөрөө мал махны ченж хийдэг байсан.  2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр машиныхаа доголыг хүнд үзүүлэх гэж яваад замд таарсан адууг хувьдаа ашигтайгаар махалж зарсан нь миний буруу гэв.

2015000000172 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч У.Б ийн өгсөн: “... би 2020 оны 7 сарын 19-ний өдөр адуугаа татаж Булган аймгийн ... Ч ад байрлах зусаандаа хашиж морь барьж авсан юм. Тэгээд тэндээс гэрээсээ баруун хойшоо буюу Мандал гэх газар луу бэлчсэн. Тэгээд 2020 оны 7 сарын 21-ний өдөр адуугаа бүртгэхэд гурав морь дутсан. Морьдоо хайгаад олоогүй. Нэг хээр морь бууралдуу духтай, дэлийг нь нэг жил өнжөөсөн 15-20 см дэлтэй, ширээтэй дөл тамгатай, тамга нь майжиж бүдгэрсэн 10 настай бүдүүн морь байсан. Нэг улаан хээр зүсмийн мөн ширээтэй дөл тамгатай, дэлийг нь хайш яаш эвгүй зассан, 9 настай адуу байсан. Нэг хар халтар морь мөн ширээтэй дөл тамгатай нийт гурав адуу дутсан байсан.. надад хоёр адууны 1.750,000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулсан... нэг тооны морио өөрийнхөө хаваржааны ойролцоогоос айлын адуунуудтай нийлээд явж байхад нь олж авсан. ...” гэх мэдүүлэг

/хх-ийн 45-46 дугаар хуудас/,

“...Надад хоёр адууны 1750000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Б ын өгсөн: “...би 2020 оны 5 сарын эхээр Булган аймгийн ... Ө  гэх газраас өөрийн хээр морио алдсан. Олоортой хээр зүсмийн адуу байсан. Буруу талын гуян дээрээ зөв эргүүлэгтэй хас тамгатай, бүдүүн морь байсан... Булган болон Уньт, Хутаг-Өндөр сумын нутгаар хайсан боловч олоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Д гийн өгсөн: “...2020 оны 7 сарын 17-наас 18-ны шилжих шөнө Булган аймгийн ... Жаргалант гэх газар зуслан дээрээ буудалсан байсан. Уг шөнө цавьдар зүсмийн бүдүүн 8-9 настай морио гэрээсээ 300-400 метр зайд аргамжаад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд босоод харахад морь маань байхгүй, аргамжаатайгаа алга болсон байсан. Морио тэр хавиар их хайсан боловч олоогүй.. цавьдр зүсмийн саарал цэгээн дэлтэй, саарал сүүлтэй, дэллэсэн байсан... буруу талдаа буюу баруун талдаа жижиг буруу эргүүлэгтэй хас тамгатай байсан. Тамга нь бага зэрэг бүдгэрсэн байсан..., нэг адууны 750.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-57 дугаар хуудас/,

Гэрч С.З гийн өгсөн: “...манай нөхөр 2020 оны 7 сарын 20-ны өдөр үдээс хойш өөрийн **-** ОРО улсын дугаартай Портер маркийн ачааны машинаа унаад гэрээсээ явсан. Надад хаашаа явах гэж байгаа талаар юм яриагүй. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 5-6 цагийн орчимд гэртээ ирсэн. Би унтаж байгаад 8 цагийн орчимд боссон. Босоод гарч харахад 2-3 хүн урд манай саравчны цаана адуу гаргаж байсан би яг хичнээн адуу байсныг хараагүй. 11-13 цагийн орчимд махаа ачаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч М.Р гийн өгсөн: “...2020 оны 7 сарын 22-ны өглөө 7 цагийн орчимд адуу гаргалцаад өгөөч гэж дуудсан. Би өөрийн найз болох Б ыг дагуулаад гэрт нь очсон. Намайг гэрт нь очиход 3 хээр, нэг цавьдар зүсмийн 4 адуу хашаанд нь уяатай байсан. Би найзтайгаа болон дүү Д тэй 3-уулаа 4 адууг махалж янзалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Гэрч Т.Б ийн өгсөн: “...анх 2020 оны 7 сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд над руу ******** гэсэн дугаараас залгаж би адуу зарах гэсэн юм. Орон нутгаасаа гарал үүсэл авч амжсангүй та Орхон аймгийн харьяат хүнээс гарал үүсэл аваад өгөөч гэсэн... 2020 оны 7 дугаар сарын 22-ны өглөө Д  над руу 7 цаг 07 минутад ******** гэсэн дугаараас залгаад та гарал үүслээ өгөөч би адуугаа аваад ирсэн байна гэж хэлсэн. Би 8 цагийн орчимд Д гийн гэрт нь очсон. Очиход гэрт нь Д тэй нийлээд 3 хүн нэг адууг нь гаргачихсан. Гурав адуу уяатай байж байсан. Би гарал үүслээ өгөөд намайг мах хэдээр авах уу гэхээр нь 4800- 5000 төгрөний хооронд л авах байх гэсэн... над руу 12 цагийн орчимд ******** гэсэн дугаараасаа Д  нь гэдэс авдаг хүний утас асуухаар нь ******** гэх Т  гэдэг ченжтэй холбож өгсөн. Д  нь 4 адууны махаа Б  буюу Б  гэх ченж залууд 14 цагийн орчимд цагаан өнгийн портер маркийн автомашинаар ачиж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...очиход цагаан портертой Д  нь 4 тооны адууны мах буюу нэг адууг 6 хэсэг хуваасан 24 хэсэг мах авч ирсэн байсан. 4 адууны гарал үүслийн бичигтэй байсан. Махыг адуу адуугаар нь хиллээд 2 нь 333 кг, нөгөө 2 нь 293 кг нийт 626 кг болж байсан... надад гэрээсээ авч ирсэн гэж хэлсэн. Ахиад гүү авч ирж өгнө гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,

Гэрч А.Т гийн өгсөн: “...2020 оны 7 сарын 22-ны өдөр 11 цагийн орчим над руу залгаж 4 адууны гэдэс гаргасан та ирээд аваач гэж ярьсан би чи өөрөө аваад ирээч гэхэд ажилтай завгүй байна гэсэн. Би такси аваад 12 цагийн орчимд гэрт нь очиход 4 адууны гэдэс өгсөн... хоёр хээр адууны толгой байсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.Д гийн өгсөн: “... Бүрэнбүстийн урд аваачиж өвч идүүлж байгаад 2020 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед машинаа гудамжны захад орхиод адуунууд дээр очоод хээр зүсмийн адууг унаад 3 удааг нь хөтөлж явсан. Хөтөлж явсаар байгаад шөнө 3 цагийн үед гэрийнхээ хашаанд оруулж 4 адууг уясан....” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120 дугаар хуудас/,

“Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-155 дугаартай: “...Үнэлгээнд хамрагдсан 2 тооны нас гүйцсэн бүдүүн морь 2000000 төгрөг, 2 тооны соёолон үрээ 1500000 төгрөг, нийт үнэлгээ 3500000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/,

“Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/02-155 дугаартай хохиролын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд 4 тооны адууны хохиролын үнэлгээг нийт 3.500.000 төгрөг. ...” гэх дүгнэлт /ххийн 90-95 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 10-11 дүгээр хуудас/ маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1922 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-29 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-37 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 114-116 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96-99, 110 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасанаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагт хохирогч Х.Б ын хээр зүсмийн баруун гуян дээрээ зөв эргүүлгэтэй хас тамгатай бүдүүн морь, Булган аймгийн ...ийн нутагт У.Б ий хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн ширээтэй дөл тамгатай 9 настай морийг хулгайлж 1750000 төгрөгийн,  Булган аймгийн ...ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлгэтэй хас тамгатай, бүдүүн морийг завшсан болох нь хохирогч У.Б ийн... нэг хар халтар морь мөн ширээтэй дөл тамгатай нийт гурав адуу дутсан байсан.. надад хоёр адууны 1.750,000 төгрөг өгсөн гэх, хохирогч Х.Б ын... ... Ө  гэх газраас өөрийн хээр морио алдсан. Олоортой хээр зүсмийн адуу байсан. Буруу талын гуян дээрээ зөв эргүүлэгтэй хас тамгатай, бүдүүн морь байсан гэх, хохирогч Ш.Д гийн... цавьдар зүсмийн бүдүүн 8-9 настай морио гэрээсээ 300-400 метр зайд аргамжаад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд босоод харахад морь маань байхгүй, аргамжаатайгаа алга болсон байсан гэх, гэрч М.Р гийн... намайг гэрт нь очиход 3 хээр, нэг цавьдар зүсмийн 4 адуу хашаанд нь уяатай байсан. Би найзтайгаа болон дүү Д тэй 3-уулаа 4 адууг махалж янзалсан гэх, гэрч Т.Б ийн...Д  нь 4 адууны махаа Б  буюу Б  гэх ченж залууд 14 цагийн орчимд цагаан өнгийн портер маркийн автомашинаар ачиж ирсэн гэх, гэрч Б.Б ын... Д  нь 4 тооны адууны мах буюу нэг адууг 6 хэсэг хуваасан 24 хэсэг мах авч ирсэн байсан. 4 адууны гарал үүслийн бичигтэй байсан. Махыг адуу адуугаар нь хиллээд 2 нь 333 кг, нөгөө 2 нь 293 кг нийт 626 кг болж байсан... надад гэрээсээ авч ирсэн гэж хэлсэн. Ахиад гүү авч ирж өгнө гэж байсан гэх, гэрч А.Т гийн...  11 цагийн орчим над руу залгаж 4 адууны гэдэс гаргасан та ирээд аваач гэж ярьсан би чи өөрөө аваад ирээч гэхэд ажилтай завгүй байна гэсэн. Би такси аваад 12 цагийн орчимд гэрт нь очиход 4 адууны гэдэс өгсөн... хоёр хээр адууны толгой байсан гэх, хавтас хэргийн 23 дугаар хуудас мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл...Баян-Өндөр сумын Бүрэн бүстийн овооны баруун хойд талд 1.5 км зайд машин замын хажууд заав..., түүнээс урагш овоог чиглэн зугтсан гэв. Тэгээд харж байгаад барьж аваад хөтөлж явган яваад Бүрэн бүстийн овооны  баруун талд хээр морийг нь тушаад нөгөө 3-н морийг нь холбоод орхисон гэж мэдүүлсэн тэр газраа заана уу гэхэд “Бүрэн бүстийн овооны баруун энгэрт очиж намаг руу заав” уг газар нь торон хашаагаар хашсан намгарсан газар байв. Овооны баруун урагш 500 м зайд байв гэх тэмдэглэл..., гэрч С.З гийн... дараа өдөр нь буюу 2020 оны 7 дугаар сарын 18, 19ний өдөр мөн гэрийнхээ ойр зуурын ажил хийж нөхөр маань гэртээ өнжсөн. Нөхөр маань гэрээс хол явалгүй гэртээ байсан гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/, гэрч Н.Амарбаярын...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөө Д гийн гэрийг барьж дуусгасан..., Д  гэртээ өөрөө байсан гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/, гэрч М.Аюушийн...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би Д гийн гэрт өглөө очиж авдарт нь байж байгаад үерийн усанд норсон хурганы арьсан дээлний өнгийг хуулж, арьсыг элдсэн. Намайг гэрт өдөржин байхад Д , З  хоёр гэртээ гэр орноо янзлаж өнжсөн гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/, яллагдагч М.Д гийн...намайг машинтайгаа ахынх руу явж байхад буюу 22-23 цагийн хооронд Дэнжийн эцэс шинээр баригдаж байгаа цогцолбор газрын ертөнцийн зүгээр баруун талд Бүрэн бүстийн овооны хойно гудамжны захад хоёр морьтой хүн дөрвөн тооны морь холбож хөтлөөд явж байгаа харагдсан. Миний машины гэрэлд хоёр морьтой хүн орж ирэнгүүтээ зугтаагаад тууж явсан дөрвөн морио орхисон. Тэгээд би машинаасаа бууж морийг үзэхэд гурван морь нь хөлстэй байсан, нэг морь нь унаагүй бололтой хөлс гараагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,  гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/ маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2329 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/хх-ийн 30-37 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 114-116 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96-99, 110 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бусдын алдуул малыг завшсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдэлээр илэрнэ.

Иймд шүүгдэгч М.Д гийн дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Д  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Энэ гэмт хэргийн хохирогч У.Б д 1.750.000 төгрөгийн, Ш.Д д 750.000 төгрөгийн, Х.Б т 1.200.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, 4 ширхэг адууны ширний тамгатай хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн М.Д гийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай цагаан өнгийн Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлж зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б овогт М.Д г “алдуул малыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Д г 1500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  2. Шүүгдэгч М.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, 4 ширхэг адууны ширний тамгатай хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн М.Д гийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай цагаан өнгийн Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН