Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                      Шүүгчид                             Ц.Амаржаргал                                       

                                                                              Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                    Прокурор                            М.Энхбаатар

                                       Хохирогч                               *******

                                       Хохирогчийн өмгөөлөгч    С.Ариунцацрал

                                       Иргэний нэхэмжлэгч          Ч.Жаргалсайхан

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч     С.Сувдаа

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь ******* дундын шүүхийн 2018 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал ******* дахь ******* дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт овогт ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 149/2018/0010/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 10 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Артиллерийн команд тактикийн офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт, *******-Уул аймгийн ******* *******, ******* *******, тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:  Шүүгдэгч Ж. нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол *******ын Баян 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр, *******-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 километрийн замд улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан жолоодон явсан улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 15 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч овогт ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар Ж.ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ж. миний хэргийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж Ж. намайг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэнд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн.

Хохирогч ******* баримтаар нийт 10.463.606 төгрөг нэхэмжилж байгаагаас мөрдөн байцаалтын шатанд 6.500.000 төгрөг төлсөн үлдэгдэл 3.963.606 төгрөгийг шүүгдэгч Ж.аас гаргуулж хохирогч *******т гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж. би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* болон бусад хохирогч, нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирлыг шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулсан. Хохирогч ******* шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж 4.068.501 төгрөгийн баримт гаргасан.

Хохирогч ******* нь үндсэн цалин 600.000 төгрөг, сар бүр нэмэгдэл 400.000 төгрөг, хоолны мөнгө 70.000 төгрөг, унааны зардал 18.000 төгрөг нэг сард 1.078.000 төгрөг нийт 3.234.000 төгрөг нэхэмжилснийг надаас бүрэн гаргуулж хохирогч *******т олгуулахаар шийдвэрлэснийг үл зөвшөөрч байна. Учир нь ******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй өвчтэй байгаа. Өвчтэй байгаа хүнд шагналт цалин хоолны мөнгө, унааны мөнгө олдох ёсгүй гэж ойлгож байна. Иймд *******ын нэг сарын үндсэн цалин 600.000 төгрөг бүгд З сарын цалин 1.800.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс 3.963.606 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 1.800.000 төгрөгийг гаргуулж 2.163.606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж. би ам бүл наймуулаа амьдардаг.  01-18 насны 6 хүүхэдтэй эхнэр ажилгүй ядуу амьдралын бүртгэлд байдаг. Ж. миний амьдрал хэцүү, төлбөрийн чадваргүй байсан ч бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа гэмшиж ямарч байсан хохирол төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж ойлгож ах дүү аав ээжээсээ дэмжлэг тусламж авч хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан юм. Иймд миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал зэргийг хянаж хохирол төлбөрөөс хасч зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дамдинсүрэн овогтой Гандолгор нь 2017 оны 10 дугаар сарын 13-14-ний шилжих шөнө ******* хот орохоор Драгон төв дээр очиж Ж.ын машинд суун явж байгаад осолд орж хүнд гэмтэл авсан. Миний бие ******* хотод яаж очсон болон яаж Улаанбаатар хотод ирсэн, ирээд хэрхэн хагалгаанд орсон зэргээ огт санахгүй байна. Харин хагалгааны дараагаас эмчлэгч эмчээсээ толгойд төмөр ялтас суулгасан, нүдэнд мөн төмөр ялтас суулгасан, эрүү нүүрийг олон тооны хадаасаар хадаж бэхэлсэн зэрэг хагалгаануудад орсон гэдгээ мэдсэн. Одоо миний бие тэнцвэрээ олж алхаж гишгэхдээ муу, хараа байнга бүрэлзэж, гэрэлтэй орчинд байж чадахгүй, хуурай хоол олигтой идэж чадахгүй, хавирга хугарснаас амьсгалахад хүнд байна. Дээр нь би огт үнэр мэдрэхээ больсон. Би 2011 оноос Улаанбаатар хотод шилжин ирж “Эй Жи Зэт” ХХК-д нярваар ажилд орж осолд орох хүртлээ хамт олондоо нэр хүндтэй ажиллаж байсан. Гэтэл одоо хөдөлмөрийн чадвараа алдаад байна. Би Ж.аас ямар нэгэн нэмэлт зүйл шаардаагүй зүгээр л бодит хохирлыг төлөхийг хүссэн. ...Мөн Ж. осол болсны дараа ******* хотоос Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэсэн түргэн тусламжийн машины төлбөр болох нэг зуун мянган төгрөгийг төлбөрөөс хасаж тооцохыг удаа дараа шаардаж байсан зэрэг нь энэ хүн гэмт үйлдэлдээ ухамсарлах биш харин өөрийн бие, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр л асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа нь энэхүү давж заалдах гомдлоос нь харж болно. Иймд ******* миний Ж.аас нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулж өгөхийг хүсье. Мөн анхан шатны шүүхэд миний бие гомдолтой байгаа гэдгээ удаа дараа мэдэгдэж ******* тохирох ялыг биечлэн эдлүүлж өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн. Үүнд миний бие маш их гомдолтой байгаа тул түүнд ноогдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.ын бусдад учруулсан  хохирлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ял оногдуулахгүйгээр 1 жилийн хорих ялыг тэнссэн. Учруулсан хохирлыг барагдуулна гэж хэлсэн боловч шүүх хуралдааны дараа огт холбогдоогүй. Би Ж.тай утсаар холбогдож “бие өвдөөд байна, эмчилгээний төлбөрөөс өгөх боломж байна уу” гэж асуусан боловч өгөхгүй гэж хэлж байсан. Ж. нь хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй гэж үзэж байгаа учраас ялыг биечлэн эдлүүлж өгнө үү, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.  

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Гандолгорын өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтын задаргаа, санал дүгнэлтийн талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол төлүүлэх, хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдээгүй ба жолооч Ж.ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлээгүй, битүүмжлээгүй байсан. Хэргийн бүрдэл хангагдаагүй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлын баримт задаргаа, санал дүгнэлтийн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт огт дурдаж өгөөгүй байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. ... .Шүүх хуралдаан эхлэхээс 7 хоногийн өмнө хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг төлөгдсөн байсан. Нийт 6.500.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Хохирогч ******* нь шүүх хуралдаан дээр эмчилгээний төлбөрт зарцуулсан 931.396 төгрөгний 20 хуудас баримт, мөн ажиллаагүй хугацааны цалингийн 4.500.000 төгрөг нийт 4.698.000 төгрөг нэхэмжилснээс шүүх 3.963.606 төгрөгийг шүүгдэгч Ж.аас гаргуулахаар шийдвэрлэсэн. 103-110 дугаар хуудсанд 5.767.105 төгрөгийн баримтууд хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг журамлан хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан болохоос өмнө Ж. нь “одоогоор таны хохирлыг барагдуулах боломжгүй байгаа учраас шүүх хуралдаан дууссаны дараа хохирлыг барагдуулж өгье, надад хохирол барагдуулсан гэх бичиг хийгээд өгөөч” гээд гуйгаад байсан учраас хохиролгүй гэсэн бичгийг хийж өгсөн. Надад 3.000.000 төгрөг, нэг хуучин машин өгсөн. Ж. нь надад худал хэлж даатгалаас мөнгөө аваад надад огт хохирлын мөнгө өгөөгүй. Би нийт 13.000.000 төгрөгийн хохирлоос 2.900.000 төгрөгийг л авсан гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч С. Ариунцацрал ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйл Эд хөрөнгө битүүмжлэх 21.2 дугаар зүйл. 1. Хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэхийг заасан. Яллагдагч Ж. нь хохирогч *******, Ж.Эрдэнэбат, Б.Алтанжаргал болон иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан, Д.Цэвэлмаа нарын хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөрөө бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдэг хүсэлтээ гаргасан байгаа. Иймд хөрөнгө битүүмжлэх шаардлагагүй байсан нь харагдаж байгаа. Хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзсэн бол прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсний дараа урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт, гомдлоо гаргаж урьдчилан хэлэлцүүлэг хийлгэж хэргийг буцаах ёстой байсан гэж үзэж байна. ... Яллагдагч Ж. нь бусдын амь нас, эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд өөрийнхөө боломж бололцоог ашиглан хохирлыг төлж барагдуулснаа л мэдүүлсэн. Өөрийнхөө эзэмшлийн машиныг их мөнгө гаргаж янзлуулсан тухай огт яриагүй энэ машинаа иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайханы төлбөрт бодож өгсөн байдаг. ...Яллагдагч Ж. нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт, иргэний нэхэмжлэгч нарт нийт 21.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулинд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж болохыг хууль зөвшөөрсөн энэ боломжийг ашиглахыг хүсээгүй бүх л боломж бололцоогоо ашиглаж хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Хохирогч ******* нь Ж.ыг тэнсэн харгалзах ялаар шийтгэсэнд гомдолтой байгаа тул түүнд оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Яллагдагч Ж. нь анх удаа тохиолдлын шинжтэй болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болгоомжгүй гэмт хэрэг хувийн байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнд ял шийтгэлийг оногдуулсан. Яллагдагч ******* анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. ...Яллагдагч ******* анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хохирогч болон өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайханы хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг авсан гэсэн баримт үйлдсэн. Иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан нь даатгалаас хохирол төлбөрийг авах ёстой байсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн  өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбарыг сонслоо. Шүүхийн шийдвэр гарч шийтгэх тогтоолд хохирол, төлбөрийн асуудлыг тодорхой дурдсан гэж үзэж байна. Төлөгдсөн хохирлыг дурдаж төлөгдөөгүй хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхийг шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлтэй юм. Иргэний нэхэмжлэгчийн хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр татсан. Өөрийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанд хэлэлцүүлэх боломжтой байсан боловч  гомдол саналгүй гэсэн тул анхан шатны шүүхээс хэлэлцүүлээгүй. Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж Сэлэнгэ аймгийн Мандал ******* дахь ******* дундын 2018 оны 01 дүгээр сраны 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Ж. нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол *******ын Баян 2 дугаар *******ийн нутаг дэвсгэр, *******-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн төв асфальтан 173-174 километрийн замд улсын дугаартай Тоёото Премо загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан жолоодон явсан улсын дугаартай Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Алтанжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёото Приүс-30 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан ******* дахь ******* дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч Ж., хохирогч ******* болон түүний өмгөөлөгч С.Ариунцацрал нарын давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ж. нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 30-31,181-190-р ху/, хохирогч Ж.Эрдэнэбат 34-37-р ху/, хохирогч Б.Алтанжаргал /хх-ийн 39-40-р ху/, гэрч Д.Цэвэлмаа /хх-ийн *******-р ху/, иргэний нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан /44-45-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зурагт үзүүлэнгүүд /хх-ийн 08-13-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27 ны өдрийн №13268 тоот дүгнэлт /хх-ийн 54-р ху/, *******-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24 ний өдрийн №10******* тоот дүгнэлт /хх-ийн 59-р ху/, *******-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24 ний өдрийн №1040 тоот дүгнэлт /хх-ийн 63-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30 ны өдрийн №13347 тоот дүгнэлт /хх-ийн 67-р ху/, Сэлэнгэ аймгийн Баянгол ******* дахь Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн зохицуулагчийн 2017 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн №08 тоот дүгнэлт /хх-ийн 70-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар оролцогчдоос ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Хохирогч ******* нь шүүгдэгч Ж.аас мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 5.767.105.00 төгрөг /хх-ийн 103-110-р ху/, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардал 931.396 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг, нийт 11.198.501 төгрөг нэхэмжилжээ.

 

Хохирогч *******ын гэм хорын хохиролд нэхэмжилсэн эмчилгээний нийт зардал 6.698.501 / 5.767.105+931.396= 6.698.501 / төгрөг, ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин 4.500.000 төгрөг, нийт 11.198.501 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ж. нь Худалдаа Хөгжлийн банкны 2017 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 2 удаагийн дотоод шилжүүлгээр 1.500.000 төгрөг /хх-ийн 117-р ху/, “Миг даатгал” ХХК-иас нөхөн төлбөрөөр 5.000.000 төгрөг /хх-ийн 144-р ху/, нийт 6.500.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон, энэ талаар оролцогчид ямар нэгэн маргаангүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн  бичгийн нотлох баримтуудыг  нарийвчлан шинжлэн судлалгүйгээр шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “… нийтдээ 10.463.606 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүх хуралдаан дээр 4.068.501 төгрөг нэхэмжилж шүүгдэгч Ж. нь нийт нэхэмжилсэн төлбөрөөс 6.500.000 төгрөг төлснийг хасч үлдэгдэл 3.963.606 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******т олгох…” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ж. нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо  нөхөн төлж хор уршгийг бүрэн арилгаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байхад  анхан шатны шүүх …гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн… гэсэн дүгнэлт хийсэн нь ял оногдуулахад нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал *******  дахь ******* дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал *******  дахь ******* дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

.

 

                                  ГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ