Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2019/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус актын улмаас надад учирсан гэм хорын хохирол болох хууль зүйн туслалцааны зардал, бусад хохирол *******.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* онлайнаар, нарийн бичгийн дарга Н.Гантулга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие 1974 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт Баянхонгор сумын 2 дугаар багт амьдардаг. Би 1999 оноос хойш СӨБ-ын байгууллагад 20 дэх жилдээ ажиллаж байна. Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгт 1999-2007 он хүртэл багш, 2007-201******* он хүртэл Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багш, арга зүйч, 201******* оны 1 дүгээр сарын *******-наас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 111/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр өмнөх ажилдаа томилогдсон боловч хариуцагч талаас давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх зэрэг газруудад гомдол гаргаж явсаар эцсийн бүлэгт үнэн ялдаг гэдгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр би буцаж ажилдаа тоймлогдсон. Гэтэл мөн аймгийн Засаг даргын зүгээс намайг ажилд авахгүй байсан тул Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж байж Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн Б/673 дугаар захирамжаар намайг эргүүлж ажилд авсан дүр үзүүлж улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай Баянхонгор аймгийн Засаг дарга *******ын захирамжаар эрхлэгчийн үүрэгт ажлаас халагдсан.

Аймгийн Засаг даргын зүгээс намайг ажилд авсан захирамж гаргасны дараа миний оронд ажил эрхэлж байсан эрхлэгч нь ажлаа өгөхгүй гэж нилээд маргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар арай гэж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ороод маргааш нь гэнэт аймгийн багшийн ёс зүйн хорооноос гэх хүмүүс ирж намайг шалгаж эхэлсэн.

Ингээд манай ажиллаж байсан хүмүүсээс зохиомлоор гарын үсэг цуглуулж цэцэрлэгээс өргөдөл ирсэн, түүнийг үндэслэсэн гэх нэрээр дахин дахин шалгаж өмнө нь шалгагдаад намайг ажлаас чөлөөлж байсан үндэслэл, авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан асуудлыг дахин дахин дурьдан ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр намайг гэнэт ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан.

Энэ захирамжийн үндэслэлээ Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нйитийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан үндэслэлийг тус тус үндэслэн намайг Ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр дахин ажлаас халсан захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт болсон. Надад энэ захирамж гарах гэж байгаа талаар, ядаж Баянхонгор аймгийн Хууль зүйн хэлтсээс Ашиг сонирхлын мэдүүлгээ урьдчилан гаргаж өгөх талаар сануулаагүй, дөнгөж ажлаа хүлээж аваад 14 хонож байхад энэ үндэслэлээр намайг ажлаас халсанд туйлын гомдолтой байна.

Дээрх хуулийн заалтууд нь төрийн албанд анх удаа томилогдож байгаа албан тушаалтанд хамааралтай болохоос биш над шиг эрх мэдлээ ашигласан хууль бус захирамжийн улмаас ажпаас чөлөөлөгдөж ажилдаа буцаан тоимлогдсон иргэнд бол хамаарахгүй заалт. Намайг ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхээр маргасан хугацаа намайг ажиллаж байсан хугацаанд орж тооцогддог бөгөөд энэ хугацааны цалин хөлсийг ч шүүхээр гаргасан байгаа. Би шинээр ажилд орж байгаа биш, өмнө эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа энгийн нэгэн багш байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын зүгээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж, өөрийн гарын дор байгаа хэлтэс албадын эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөн дахин дахин шалгалт оруулж, улмаар ямар ч ажиллах нөхцөлгүй болгож ийм шийдвэр гаргаж байгаад туйлын гомдолтой байна. Одоогийн эрх зүйт төрийн үед хууль дийлдэг болохоос “ноёнтой заргалдсан хүн толгойгүй” гэх зарчим үеэ өнгөрөөсөн, би эрх зүйт төрийн үед ажиллаж амьдарч байгаа, хууль биелүүлэх үүрэгтэй атлаа хуулиа энэ мэтээр зөрчиж эрх дураараа авирлаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хуультай, шүүхтэй нийгэмд амьдарч байгаа учраас энэ нэхэмжлэлийг дахин дахин гаргаж байна.

Би холбогдох бүх хууль хяналтын байгууллагад энэ албан тушаалтны хууль бус шийдвэртэй холбогдуулан гомдлоо гаргах болно. Намайг ажпаа хүлээж авахаас өмнө зориудаар яаж халах талаараа төлөвлөсөн, төрийн бүхэл бүтэн аппаратуудыг миний эсрэг ашигласан энэ мэт хууль бус үйлдлээс би шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаас өөр яах билээ.

Намайг удаа дараа ажлаас чөлөөснөөс болж бие сэтгэл санааны, эд хөрөнгөний, санхүүгийн маш их алдагдалд орж орчин цагийн хэлмэгдүүлэлтэнд, улс төрийн ялгаварлан гадуурхалтанд өртөж 2012 оноос 2016 оны хооронд эрхлэгчээр томилогдсон гэдгээрээ ажлаас хууль бусаар халагдаж, эрх мэдэлтний хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шүүхийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх зэрэг бүх эрхийг зөрчсөн.

Ямар ч урьдчилан сонсох ажиллагаа хийгээгүй. Би Захиргааны Ерөнхий хуульд заасан эрхийн дагуу холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авхуулах талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсанд, надад сануулах арга хэмжээ авхууллаа гэж өширхөн энэ захирамжийг гаргасан гэж бодож байна. Энэ захирамжаас болж би сэтгэл санаагаар их хохирсон, шүүхэд хандахад эрх зүйн туслалцаа авсан, ажилгүй болсны улмаас бусдад их хэмжээний өртэй болсон нөхцөл байдал үүсч одоогийн байдлаар *******.000.000 /таван сая/ төгрөгний зардал гарсан. Энэ зардлыг хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн албан тушаалтнаас гаргуулмаар байна. Мөн илтэд хууль бус тушаал гаргасан албан тушаалтанд Захиргааны Ерөнхий хуульд заасан хариуцлага тооцуулмаар байна. Иймд, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгох, намайг өмнө нь эрхэлж байсан Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд буцаан тогтоох, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус актын улмаас надад учирсан гэм хорын хохирол болох хууль зүйн туслалцааны зардал, бусад хохирол *******.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, намайг удаа дараа ажлаас чөлөөлж болон халж хууль бус тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд Захиргааны Ерөнхий хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.2.4-д зааснаар нийтийн албанд гурван жилийн хугацаанд эргэж
орох эрхгүйгээр халах шийдвэр гаргахыг холбогдох албан тушаалтанд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******-гийн хувьд өмнө нь ажиллаж байгаад хариуцагчийн хууль бус тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Үүний дараагаар шүүхийн шийдвэр гүйцэтглийн журмаар 2018 сарын 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгэхээр Авилгын эсрэг тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар анх удаа томилогдсон ажилтан биш юм. Өмнө энэ ажлыг хийж байсан учраас дараа оны 2 дугаар сарын 1*******-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ хүлээлгэн өгөх байсан. *******-г ажлаас чөлөөлөхдөө хариуцагчаас гаргаж өгсөн баримт дээр Ашиг сонирхлын зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа боловч  өмнө нь ажлаас нь чөлөөлсөн холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тухайн шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд өмнө нь ажлаас халагдаж байсан баримтуудыг цуглуулж байгаад аймгийн багшийн ёс зүйн хороонд баримтууд бүрдүүлж өгсөн байдаг. Үүн дээр зориудаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа ийм үйлдэл илт харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ үйлдлүүддээ ашигтай хууль тогтоомжийг баримтлан Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийг баримтлан ажлаас нь чөлөөлсөн энэ үйлдэл нь буруу байна. *******-гийн хувьд Баянхонгор сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч. Ийм учраас Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байж ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр Авилгын эсрэг тухай хуулийг баримтлахдаа давхар хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах байсан. Энэ байдал харагддаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т зааснаар ажил хүлээлгэж өгсөн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж ойлгодог. *******гийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмнө нь тухайн хүний ажлыг хүлээн авч ажиллаж байсан Э.Оюунтуяаг гэдэг хүн ажлаа хүлээлгэн өгч тухайн өдөр ******* нь ажилдаа орсон. Ингэхээр энэ асуудал дээр хугацааны асуудал яригдана. Ажлаа хүлээн авсан өдрөөс хойш 30 хоног гэж үзвэл 2018 оын 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тоологдох ёстой байсан гэж үзэж байна. Уг актыг гаргахдаа ямарч сонсох ажиллагаа явуулаагүй. ******* нь яагаад хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй гэхээр, хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан байдаггүй. ******* нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх гээд 2-3 удаа очсон байдаг. Иймд эдгээр төрийн албан хаагчдыг зөвтгөх үндэслэл болохгүй. *******-г ажилгүй болгох ажиллагаа зохион байгуулалттай явагдсан гэж үзэж байна. *******-гийн хувьд Улаанбаатар хот дахь нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар ажлаас чөлөөлсөн учраас Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуульд зааснаар арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотой заналхийлэл бий болсон гэж ойлгож байна. *******-г энэ нэхэмжлэлээсээ татгалз татгалзахгүй бол чамайг ажлуулахгүй гэдэг байдлаар хандсан ийм үндэслэлтэй байна. Мөн зохих хуулийг буруу хэрэглэсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байна уу үгүй юу гэдгийг тогтоогоогүй захиргааны акт гаргасан, сонсох ажиллагаа огт явагдаагүй. Иймд *******г ажилд нь эгүүлэн тогтоож, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтрийн хуулбарыг үндэслэн нөхөн төлөлтийг гаргуулах зэрэг өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргаж байна гэв. Хууль бус актаас учирсан хохирлын тухайд хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой холбогдох бусад зардлууд гарсан ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цалингийн хувьд нийт 88 хоног ажилгүй байсан. энэ хугацааны цалин нийт 4.318.837 төгрөг болж байнагэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Б/673 дугаар захирамжаар ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээн авсан байдаг.

Гэвч ******* нь Авлигын эсрэг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор,,.. дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3 -т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор,.... шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй байна.

Дээрх байдлыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар албан бичгээр ирүүлсэн “******* нь хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуулийн хугацаанд албан ёсоор мэдүүлээгүй буюу баталгаажилтын хуудсаар мэдүүлж, бүртгүүлээгүй” гэсэн албан бичиг, томилогдсон захирамж гарсан өдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн албан тушаалын цалингаа авсныг цалингийн хавтгай болон ажил хүлээлцэх ажлын хэсгийн тэмдэглэл зэргээр нотлох бөгөөд тэмдэглэлд цалингаа авах ёстой гэж бодож байна” гэж өөрөө хэлсэн нь дээрх өдрөөс эхлэн ажилдаа орсон гэдгийг өөрөө нотолж байгаа хэрэг юм.

Өөрөөр хэлбэл ******* 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогдсон буюу сонгогдсон өдөр бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ 11 дүгээр сарын 09-ний дотор гаргаж өгөөгүй нь үндэслэлтэй байх тул Авлигын эсрэг хуулийн '2.8.4-т “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан эсргийлэх тухай хуулийн 29.2.4-т “.... 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах.” заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга 2018 оны ******* дүгээр захирамжаар ажлаас нь халсан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******-тай утсаар сонсох ажиллагаа явуулсныг Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудсаар нотлогдож байгаа

Нэхэмжлэгч ******* нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлүүлэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан, хэргийн оролцогчийн биелүүлэх үйлдэл байх тул учирсан гэм хорын хохирол гэх *******.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2018 оны ******* дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус актын улмаас надад учирсан гэм хорын хохирол болох хууль зүйн туслалцааны зардал, бусад хохирол *******.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, удаа дараа ажлаас чөлөөлж болон халж хууль бус тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд Захиргааны Ерөнхий хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.2.4-д зааснаар нийтийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргахыг холбогдох албан тушаалтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс “…удаа дараа ажлаас чөлөөлж болон халж хууль бус тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд Захиргааны Ерөнхий хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.2.4-д зааснаар нийтийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргахыг холбогдох албан тушаалтанд даалгах” тухай шаардлагыг  Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11/ШЗ2018/0246 дугаар Шүүгчийн захирамжаархүлээн авахаас татгалзсан болно.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг.“Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/673 дугаар захирамжаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11/ШШ2017/0029 дүгээр шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг үндэслэн урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож, улмаар Аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа халагджээ.

Уг захирамжид Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг үндэслэсэн бөгөөд Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т “...хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй... ...бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “...энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй... ...бол нийтийн албанаас халах” гэж тус тус заажээ.

Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор... ...шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор... ...шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.И нь тухайн албан тушаалд эгүүлэн томилогдсноос хойш 30 хоногийн дотор ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах өгөх үүрэгтэй байна.

Гэтэл ажил олгогч нь *******г ажилд томилсон аймгийн Засаг даргын 2018 оны Б/673 дугаар захирамжаа түүнд гардуулах ажиллагааг хийгээгүй, энэ талаар баримт байхгүй, 2018 оны 10 сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн, харин нэхэмжлэгч өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газраас уг захирамжийг канондуулж авсан тухайгаа тайлбарлаж байх бөгөөд, мөн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 10 сарын 09-ний өдөр томилогдсон боловч аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 16-ны өдрийн А/2*******9 дүгээр захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсгийг томилж, ажлаа 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээж авсан болох нь ажил хүлээлцсэн акт, тэмдэглэл, илтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Үүнээс харахад дээрх хуулиудаар тухайн ажилтныг ажилд томилогдсноос хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах боломж олгож, үүрэг хүлээлгэсэн байхад ажил олгогч нь томилсон захирамж гарснаас хойш 24 хоногийн дараа *******д ажлыг хүлээлгэн өгч байгаа нь 11 сарын 2-ны өдрөөс 11 сарын 9-ний өдөр хүртэл ажлын ******* хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх нөхцөлийг бүрдүүлж, тухайн нөхцөл байдал нь *******-гийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулалгүй шууд нэхэмжлэгчийг буруутгаж, 2018 оны 11 сарын 22-ны өдөр ...хуульд заасан 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаагүй... гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийг хуульд заасан нөхцөл боломжоор нь хангаагүй эрх ашгийг нь зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн албан тушаалын үйлчилгээний ангилалд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Баянхонгор сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Боловсролын тухай хуулийн дагуу Аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах хуулийн зохицуулалттай. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтан юм.

Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид ажилтныг халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар, мөн Авилгын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад заасан хариуцлагыг хүлээлгэх эрх хэмжээг хуулиар олгосон хэдий ч Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2018 оны ******* дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан атал энэ хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.*******-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, түүнчлэн мөн хуулийн 29-д заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, мөн Төрийн албаны, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд, шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, *******-г урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал *******-гийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, шалгалтын дүгнэлт, холбогдох баримтуудыг хэрэгт өгч, энэ талаар зөрчил гаргасан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актад ёс зүйн зөрчлийг үндэслэл болгоогүй байх тул шүүх энэ талаарх баримтыг үнэлж, дүгнэлт өгөөгүй болно.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 4 сар 6 хоногийн олговор болох  3 014 476 /гурван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Гурав. “Хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авсны 800000 төгрөг, цалингийн зээл нийт ******* 000 000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******-гийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь нэхэмжлэгчийн хуульд заасан өмгөөллийн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид төлсөн төлбөр юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “…цалингийн зээл, бусад зардлаа төлөхийн тулд ломбарднаас 10 хувийн хүүтэй 4 сая төгрөг авсан, эдгээр нь ажилгүй болсны улмаас үүссэн бодит хохирол…” гэсэн тайлбараас харахад энэ нь захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан шууд хохирол биш юм. Иймд хариуцагчаас *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.*******, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.*******, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай "*******-г цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас халах тухай" захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.*******, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3 014 476 /гурван сая арван дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авсны 800000 төгрөг, цалингийн зээл нийт ******* 000 000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА