Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2017/00085

 

                      

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-ыг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө Акира 24 инчийн зурагт 150000 /нэг тавин мянган/ төгрөг, гал тогооны 2 хэсэг шкаф 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, гурван хаалгатай орос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф 300000 /гурван зуун мянган/ төгрөг, хөлдөөгч том 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, хоёр хүний ор мебель 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг нийт 1150000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хариуцагч Ш.Еын өөрт нь үлдээж, хариуцагч Ш.Еаас 2266667 /хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга жаран зургаан зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан И.Б, Е.А нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2750000 төгрөгийг болон хариуцагч Ш.Еын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112550 төгрөгийг, хариуцагч Ш.Еаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Еаас 51217 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгосугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК