Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/387

 

                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аийн Эид холбогдох эрүүгийн 2038005020439 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын гайморын хөндий рүү цөмөрсөн ухархайн хананы хугарал, хамрын ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч А.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын гайморын хөндий рүү цөмөрсөн ухархайн хананы хугарал, хамрын ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038005020439 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Арван найман насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хөдөө гэрээсээ Баянзүрх сумын төв рүү төрлийн дүү болох Мөнхбатын хамт мотоцикльтой явж сумын төв ороод колонкоос бензин аваад дэлгүүр орж хүнсний зүйл авахаар Хөх тэнгэр дэлгүүр лүү Ма гэж дүүтэйгээ хоёр мотоцикпьтой ороод хүнсний зүйл аваад дэлгүүрийн гадаа гарч ирэхэд зүс таних гурван залуу тамхи татсан зогсож байсан Зургайдаа гээд залуу манай дүү Мын мотоцикль дээр суучихсан байхаар нь наад мотоцикль дээрээсээ босчих бид нар явах гэсэн юм гэсэн чинь Зургайдаа суучхаад босож өгөхгүй байсан. Тухайн үед дэлгүүрийн худалдагч охин О гарч ирээд наад мотоцикль дээрээсээ босооч гэж шаардахад Зургайдаа мотоцикль дээрээс буусан. Манай дүү зөрөөд мотоцикль дээрээ суугаад асаагаад явахад би Мөнхбат гээд дүүтэйгээ үлдээд араас нь хөдлөх гэж байтал Э гээд манай багийн залуу над руу ойртож ирээд чи томроод байгаарай ямар пээдгэр байна гэхээр нь би яасан юм гэж хэлэхэд үгийн зөрөөгүй миний зүүн талын нүд рүү цохисон. Намайг газарт хагас суутал цохисон. Тэгээд би босох гэтэл миний баруун гараас барьж аваад дахин нүүр рүү гурван удаа цохиулаад унасан байхад гэдэс болон гуя хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би газарт унаад байж байхад дэлгүүрийн охин хажууд байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

              Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: " Би хөдлөөд явж байгаад буцаад харахад Б, Мөнхбат нар араас ирэхгүй болохоор буцаад дэлгүүрийн гадаа ирсэн чинь Б ахыг тэр хэд зодсон бололтой нүүр амнаас цус гоожсон байдалтай О нүүрийг нь салфеткаар арчиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

              Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг дэлгүүр дотор зогсож байхад гаднаас Бийн дүү Тулгаа гэх хүүхэд манай ахыг хүн цохичихлоо хамраас нь цус гараад байна гэхээр нь би дэлгүүрээс салфетка авч гараад Ц.Бөд өгч цусыг нь арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

              Шүүгдэгч А.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дэлгүүрийн худалдагч О гэх охинтой юм яриад зогсож байхад Б мотоцикль дээрээ сууж байснаа Зургайдаад хандаж чи юу гээд байгаа юм болиоч пизда минь гэхээр нь би хажуу талаас нь Бөд хандаж чи яагаад том  дуугараад байгаа пизда минь гэж хэлсэн...Би Зургайдааг салгачхаад чи одоо яах гэж томроод байгаа юм бэ гээд нүүр хэсэгт нэг удаа цохиход Б газарт унасан. Тэгээд намайг ална гээд босоод ирэхээр нь гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд бид хоёр барилцаад Б миний ар дагз хэсэгт хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны                        08 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаартай: “...Ц.Бийн биед зүүн талын гайморын хөндий рүү цөмөрсөн ухархайн хананы хугарал, хамрын ясанд хугарал бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байжээ. Ц.Бийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 40-41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч А.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь зүүн талын гайморын хөндий рүү цөмөрсөн ухархайн хананы хугарал, хамрын ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.   

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч арван найман насанд хүрээгүй хохирогч Ц.Бийн гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч О.Оийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч А.Эийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч А.Э, хохирогч Ц.Б нарын хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч А.Эид Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.Э нь хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 43-р тал/

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2038005020439 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Аийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Аийн Эийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2038005020439 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР