Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

 

 

 

 

 

 

 

2021       01          21                                         2021/ШЦТ/34

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Нын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Цын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Н, Ц

Гэрч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................  овогт Ц нарт холбогдох эрүүгийн 1921006290023 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 06ы өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт .....................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ............... овогт Н /РД: .........................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 17ы өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ........................... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....................... овогт Ц /РД: ......................./.

Шүүгдэгч Н нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт Норт бенз маркийн 05-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, 10.1-т заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалт, 23.1-т заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаагүйн улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Б.Н унаж амь нас нь хохирсон,

шүүгдэгч Ц нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27.4-т заасан “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэх заалт, 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх заалт, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт байлдагч Б.Н нь өвс зөөвөрлөх ажил хийж байгаад Норт бенз маркийн 05-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл Ц нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “Би энэ хоёр хүнээс хүүгийнхээ амь нас эрсэдсэнээс үүссэн хохирлыг нэхэмжилнэ. Миний хүү амь байсан бол дор хаяж 25 жил ажиллах байсан. Хүүгийнхээ 25 жил ажиллах хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 340,000 төгрөгөөр тооцож 102,000,000 төгрөг нэхэмжилж байна. Миний хүү Кино урлагийн сургууль төгссөн” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 95928202 дугаараас над руу залгаад “Та Н-ын аав мөн үү? Та уучлаарай, гэнэтийн юм болчихлоо, та яаралтай Дорнод аймагт ирэх хэрэгтэй байна. Танай хүү нас барчихлаа” гэж хэлсэн. ...Би Дорнод аймагт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө ирээд цэргийн анги удирдлагатай уулзахад гэнэтийн юм болоод нас барчихлаа гэж хэлээд өөр зүйл яриагүй. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон миний хүүгийн ажил явдлыг гаргасан. ...Хүмүүсийн сургаар бол хүний өвс хадлангийн ажилд яваад машинд дайруулж нас барсан талаар сонссон. Хүү маань дор хаяж 25 жил ажиллана гэж тооцон авах цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 340,000 төгрөгөөр бодож 102,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 36-37/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө машины ачаан дээр суугаад урагшаа явсан. Эхний 100 гаран боодол өвсийг талийгаач Н болон Б, Нар......., О бид нар машины ачаан дээр ачаад Б, О бид нар түрүүлээд ачаан дээр гарсан. Тэгээд талийгаач Н машины ачаан дээр гараад ачааны урд талын зүүн хэсэгт сууж байгаа харагдсан. Миний хоолой өвдөөд би дээш хараад хэвтэж байсан юм. Тэгсэн нэг нь “Н-аа” гээд орилохоор нь босоод харсан чинь Нар......... машины ачаан дээрээс буухаар нь араас нь дагаад буусан чинь Н жолоочийн талын хойд дугуйнд толгой хэсгээрээ дайруулсан ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...Бид нар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар анги дээр өглөөний нэгдэлт хийж байхад 10 цэрэг хадланд явна гээд сургагч ахлагч А хуваарь хийж байсан. Тэгснээ тав таваар нь хуваагаад бид 5 ажилд гарахаар болсон. Тэгээд Бэхээ гэх хүний машинд сууж хадлангийн газарт ирсэн...” гэжээ. /1-р хх-ийн 39-40/

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд бид нар эхний өвсөн дээр очиж зогсоод машины тэвш дүүртэл 1 үе өвс ачсан. Ингээд холоос нь эхлээд ачъя гээд хамгийн цаад талд байсан 2 хэсэг нуруулдаж хураасан өвс рүү яваад өвсний цаад тал руу гараад эргэж байтал Оргил, Мөнх-Оргил нар гэнэт машины жолоочид зогсоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь Н машины ачаан дээр байхгүй байсан. Тэгээд машин шууд зогсоод бид нар буугаад харсан чинь Н ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...Бид нар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 327 дугаар анги дээр байхад ахмад Н нь өглөөний нэгдэлт хийж байхдаа “Өвсөнд ажлаар явах хүн байна уу” гэж асуусан. Тэгээд Н, М, О, Б бид нар ажилд явахаар болсон юм. Ангиас бид нар ажилд гарах гэж байхад хороон дээр жижүүр нь бид нарт хөдөлмөр хамгааллын талаар хэлж сануулж гарын үсэг зуруулж гаргасан...” гэжээ. /1-р хх-ийн 41-43/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын орчим 327 дугаар ангид арын албаны Ц гэх хүн надтай уулзаад “Та өвс бэлтгэж байгаа юм уу? Би танд хүн хүч гаргаж өгье, хамтарч өвс бэлтгэе” гэж хэлсэн. Тэгээд Ц нь 10 хоногийн хугацаатай 5 байлдагч надад өгөх болсон. Харин би хөлсөнд нь 2000 боодол өвс өгөхөөр болсон. Ингээд л 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ц над руу утсаар яриад “Ирээд ажил хийх цэрэг ав” гэхээр нь би өөрийнхөө машинаар 327 дугаар ангийн үүдэнд очиход Ц ангийн үүдэнд намайг хүлээгээд зогсож байсан. Ингээд Ц дотогш ороод 5 байлдагч, 1 ахлагч авч гарч ирээд надад өгсөн. Харин би тэр цэргүүдийг өвс хадаж байгаа газраа авч ирсэн юм...” гэжээ. /1-р хх-ийн 45-46/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өвсний голоор орох үйлдэл хийж байтал жолооч залуу “Өө пизда нэг нь ойччихлоо” гэж хэлээд машиныг зогсоож машинаас буусан. Тэгэхэд нөгөө хаалган талд суусан ахлагч нь бас жолоочийн араас үсрээд буусан. Ингээд араас нь буухад жолооч залуу “Би хүн алчихлаа” гэж хэлээд орилж бахирсан. Мөн ачаан дээр үлдсэн 4 цэрэг нь бас уйлж орилж бахиралдаад бөөн юм болсон. Ингээд харсан чинь жолооч талын хойд талын дугуйнд нэг цэрэг нь толгой хэсгээрээ дайруулсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 52-54/

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ц нь анги байгууллагын мал аж ахуйд 2000 боодол өвс бэлтгэж өгөхөөр болж байлдагч 10, ахлагч 2-ыг авахаар болж надтай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээнд байлдагч нар өвсийг хураах, цуглуулах ажил хийхээр тусгагдсан ба харин ахлагч нар байлдагч нарыг хариуцан ажиллуулах үүрэгтэй байсан юм. Миний хувьд Цтай гэрээ хийсэн шалтгаан нь Ц нь “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилтын үеэр өөрийн хувийн кранаар эд зүйлийг зөөх, тээвэрлэх ажлыг хийсэн 3,000,000 төгрөгний цалин хөлсийг өгөөгүй байсан юм. Ингээд Ц энэ цалин хөлсөө авах зорилгоор цэргүүдийг ажилд авч гарсан. Цэргүүд ажил хийж ангид 2000 боодол өвс авсны дараа Ц илүү гарсан хөлсийг авч өр ширээ барагдуулах байсан...” гэжээ. /1-р хх-ийн 77-80/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот “талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-103/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд:

1. “Жолооч Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ”, 23.9.б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй ... хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зорчигч Б.Н нь мөн дүрмийн 6.2.б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж ... явахыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн хэдий боловч зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй.

2.  Жолооч Н нь хөдөлгөөн эхлэхийн өмнө осол үүсгэхгүй байх бүх нөхцөл болон зорчигч нь аюулгүй байдлаа хангасан эсэхийг шалгаагүйн улмаас осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 112-114/

 

Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /цаашид ХАБЭА гэх/-н багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001 тоот “...2.2-т Уг хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэсэн заалт, 28.1.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” зэрэг заалтууд 28.3-т заасны дагуу байгуулагдсан гэрээний үүргээ захиалагч тал зөрчсөн гэж үзэж байна. Ажлын явцад буюу ажлын байранд очоод ХАБЭА-н зааварчилга өгөх үүргийг гэрээгээр захиалагч талд хариуцуулжээ. ХАБЭА-н тухай хуулийн 28.3-т заасны дагуу гэрээний Захиалагч талд хуулинд заасан үүргүүдийг гэрээгээр баталгаажуулан түр шилжүүлсэн боловч гэрээнд хүлээсэн үүргээ захиалагч тал бүрэн биелүүлээгүй байна. ...Гэрээнд дурдсанаар захиалагч талын эрх үүрэгт ийнхүү тусгажээ.  5.1-д “Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна”, 5.3-т “Ажлын хувцас, багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангана.” 5.9-д “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдаж, цэргийн алба хаагч бэртэж гэмтвэл тухайн захиалагч эмчилгээний зардлыг бүрэн хариуцна” гэж тус тус тусгаж оруулжээ. ... Тэгэхээр гэрээнд “Захиалагч талд гэрээнд дээрх дурдсан үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгсөн харагдаж байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 39-43/  

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-22/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 22-24/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-31/

Нын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51, 137-138/

М.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/

Цын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-76, 2-р хх-ийн 50-52/

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 146-149/

Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 226-228/

Б.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 155/

“Урлаг урлан” МСҮТ-ийн тодорхойлолт /1-р хх-ийн 156/

Б.Н-ын нийгмийн даатгалын дэвтэр, нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 157, 160/

Ц.О-ны гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 158-159, 161-164/

Б.Б-ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 165-169/

Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 170/

Б.Бнь амьжиргааны түвшнээс доогуурт багтсан тухай баримт /1-р хх-ийн 172/

Б.Н-ын сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 173-182/

Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 185/

Өмгөөлөгч Т.Энхболдын гаргасан хүсэлт /2-р хх-ийн 185/

Цын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /2-р хх-ийн 57/

Цын ажил байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 60-62/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хх-ийн 186, 2-р хх-ийн 59/ болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболдоос  шинээр гаргаж өгсөн 3,319,884 төгрөг гаргуулах тухай хүсэлт /1 хуудас/, цалингийн сүлжээ, хэмжээ шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол хавсралтын хамт /2 хуудас/ мөн шүүгдэгч Нын өмгөөлөгч М.Энхтуяагаас гаргаж өгсөн 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/, шүүгдэгч Цын өмгөөлөгч Ө.Батболдоос гаргасан өгсөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас байлдагч Б.Н-ын оршуулга болон бусад зардлыг барагдуулсан талаарх баримтууд /33 хуудас/, Цын мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2 хуудас/, Ц.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар /1 хуудас/, Ц.Н, Ц.Х нарын тодорхойлолтын хуулбар /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

                                                                                               

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н, Ц нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай эс үйлдэхүй байх бөгөөд уг эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ................. овогт Н нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт Northbenz маркийн 05-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, 10.1-т заасан “Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх, 23.1-т заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаагүйн улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан Б.Н унаж амь нас нь хохирсон гэмт хэргийг, шүүгдэгч .................... овогт Ц нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27.4-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Хавиргын ганга” гэх газарт байлдагч Б.Н нь өвс зөөвөрлөх ажил хийх явцдаа Northbenz маркийн 05-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Э.М, Н.Н, Б.Б, Б.Б, М.О, Т.Т нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001 тоот дүгнэлт, Аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Н-ын нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь “Ц яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна, Ц хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үүргийг гэрээгээр хүлээсэн учраас гэм буруу, зүйлчлэл дээр маргах зүйлгүй” гэж мэтгэлцэж байх бөгөөд шүүгдэгч Цын хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг нь өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц нь аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4, 28.1.3, 28.1.8-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон болох нь Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001 тоот “...хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27.4-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх үүргийг ... захиалагч тал зөрчсөн гэж үзэж байна. Ажлын явцад буюу ажлын байранд очоод ХАБЭА-н зааварчилга өгөх үүргийг гэрээгээр захиалагч талд хариуцуулжээ. ХАБЭА-н тухай хуулийн 28.3-т заасны дагуу гэрээний Захиалагч талд хуулинд заасан үүргүүдийг гэрээгээр баталгаажуулан түр шилжүүлсэн боловч гэрээнд хүлээсэн үүргээ захиалагч тал бүрэн биелүүлээгүй байна. ... Гэрээний 5.1, 5.3, 5.9-д тус тус тусгаж оруулжээ. ...Тэгэхээр захиалагч талд гэрээнд дээрх дурдсан үүргийг бүхэлд нь хүлээлгэн өгсөн байна...” гэх дүгнэлт, гэрч Т.Т-ийн мэдүүлэг, аж ахуйн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон болох нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 75 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн 127 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н, Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ................... овогт Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг, шүүгдэгч ............. овогт Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н, Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “Би эрүүл саруул хүүгээ цэргийн албанд явуулаад амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байна” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н, Ц нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг гурван жилээр тогтоож, уг нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас байлдагч Б.Н-ын амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч нараас амь хохирогч Б.Н-ын дүү Б.Б-ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх гэм хорын төлбөр 3,319,884 төгрөг, амь хохирогчийн амьд байсан бол цаашид ажиллаж хөдөлмөрлөж олох байсан цалин хөлсийг дундажаар 25 жил ажиллана гэж тооцон цалин орлого 102,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад амь хохирогчийн дүү Б.Б нь Б.Н-аас гэм хор учруулсны төлбөр авах эрхгүй этгээд гэж үзээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн иргэний нэхэмжлэлээс Б.Б-ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх гэм хорын төлбөр 3,319,884 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн цаашид 25 жил ажиллаж олох байсан цалин орлого 102,000,000 төгрөгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Н, Ц нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т шүүгдэгч Н 3,750,000 төгрөг, Зэвсэгт хүчний жанжин штаб 31,152,760 төгрөг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги 16,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Н, Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................ овогт Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг,

шүүгдэгч .................. овогт Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нт оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Цд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжлэлээс  Б.Б-ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэх гэм хорын төлбөр 3,319,884 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь амь хохирогчийн цаашид 25 жил ажиллаж олох байсан цалин орлого 102,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Н, Ц нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т шүүгдэгч Н 3,750,000 төгрөг, Зэвсэгт хүчний жанжин штаб 31,152,760 төгрөг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги 16,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н, Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     П.ПАГМА