Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00305

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/00305

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Аргалжин овогт Ёнлойгийн Сэр-Од /рд:УС55093010, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Ухны ам 2 дугаар гудамж 578 тоот хаягт оршин суух/-ын хүсэлттэй

Онгоодойн Баттулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ё.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ё.Сэр-Од нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие такси үйлчилгээнд явдаг машинаа хүнд түрээсээр өгч, тодорхой хугацаанд төлбөр тооцоо хийсний дараа түрээслэгч талын нэр дээр машиныг шилжүүлдэг байсан. О.Баттулга нь 87-93 УБП улсын дугаартай верна маркийн суудлын автомашиныг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээгээр машины үнэд 5,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж машиныг өөрөө авахаар гэрээ хийсэн. Гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Төлбөрөө одоо болтол төлөөгүй. Гэрээ хийх үедээ Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошууны 37 дугаар гудамж 3 тоотод амьдран суудаг байсан ба гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй машинаа аваад сураггүй алга болсон. Гэрт нь очиход өөрөө байдаггүй. Орон нутаг руу шилжсэн сурагтай. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул О.Баттулгыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ё.Сэр-Од нь Онгоодойн Баттулгыг /РД:НФ76021034/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Ё.Сэр-Одын хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь О.Баттулгыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тодруулснаар түрээсийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн тодорхойлж буй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Баттулга нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 37 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хаягтаа оршин суудаггүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /дугаар 102/Ш32016/08309/, нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хаяг нь тодорхой бус гэдэг нь тогтоогдож байх тул Онгоодойн Баттулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Онгоодойн Баттулга /РД:НФ76021034/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Онгоодойн Баттулгыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ё.Сэр-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. О.Баттулгыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ё.Сэр-Од /утас:99992616/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Д.МӨНХБҮРЭ