| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0699/Э |
| Дугаар | 342 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 114.1., 145.2., 11.6.2., 17.1.2.1., 20.16.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 342
Ц.Б, Ч.Д, С.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Солонго,
өсвөр насны шүүгдэгч С.Мы өмгөөлөгч Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.Б, Ч.Д, С.М нарт холбогдох 201525011856 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Ц-н Б, 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ......................../,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. Сангийн сум овгийн Ч-н Д, 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ......................../,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,
3. Сангийн сум овгийн С-н М, 2000 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /регистрийн дугаар: ......................../,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
1. Ц.Б нь ганцаараа 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................гийн байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 760.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын өвлийн сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ........................ оршин суух ........................гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................гийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 9-ний өглөө Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................тоотод оршин суух иргэн ........................ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ын өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 460.000 хохирол учруулсан,
2016 оны 8 дугаар сарын 4-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн гэрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 8 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух Э.Элбэгдоржийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ оршин суух иргэн ........................ын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод байрлах нийтийн байрны 5, 8 тоот өрөөнүүдээс эд зүйл хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн монгол гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 345.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.681.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ийн гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн монгол гэрийн хаалганы
цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны цонхоор
нэвтэрч, эд зүйл хулгайлж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 248.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Чинбат, Г.Ганзориг нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 570.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын гэрт нэвтэрч, эд зүйл хулгайлж, 675.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ын гэрт нэвтэрч, эд зүйл
хулгайлж, 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Отгонлхагватай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, эд зүйл хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Түмэнбаяртай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 757.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны
цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 414.000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Мтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ын өвлийн сууцанд нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан,
Ч.Дтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.050.000 төгрөгний хохирол учруулсан, бусын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 25.684.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ын өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж, 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдэхдээ насанд хүрээгүй С.Мыг татан оруулсан,
Н.Дарханбаатар, Б.Баатартулга нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........................ коток дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч ........................ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан.
2. Ч.Д нь Ц.Бтэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........................ тоотод оршин суух ........................ийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.
3. С.М нь Ц.Бтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух иргэн ........................ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, 1.891.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Дгийн үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, С.Мы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Ц.Бд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч нас барсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Ч.Дг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдсэн, С.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ч.Дгаас эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Мд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3-д зааснаар С.Мд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
Э.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Дгийн цагдан хоригдсон 268 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, С.Мы цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д, С.М нарт цагдан хорих таслан сэргийлэх ара хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Асер” загварын 17 инчийн компьютерийн дэлгэц нэг ширхэг, “Eastech” загварын процессор нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Д, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байна.
Ялтанд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “...шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж заасан бол 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх бөгөөд анхан шатны шүүх тус хуулийг хэрэглэх үндэслэлтэй байсан байхад 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн байна.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Мд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж. уг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас нь тооцсон нь үндэслэлгүй байна.
Ийнхүү шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч С.Мы өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд прокурортой санал нэг байсан. Гэхдээ анхан шатны шүүхийн шүүгч сүүлд өгсөн хуулийн сургалт, дээрээс өгсөн зааварчилгаагаар шинэ хууль хэрэглэнэ гэсэн болохоор өмгөөлөгчийн хувьд санал нэг байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Бгийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгэгч Ч.Д нь Ц.Бтэй бүлэглэн ялтай байхдаа, давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13-37 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлж 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч С.М нь Ц.Бтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, 1.891.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ч.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд араас нь дагаад явж байгаад нөгөө автомашины жолооч ах автомашинаа аваад буцаад ирье гээд явсан. Нөгөө жолооч ах буцаж ирээгүй би нөгөө залуутай явж байтал тэр “чи наанаа зогсож бай” гэсэн. Тэр залуу “нэг айл руу орчихоод ирье, чи хүн хараад зогсож бай” гэсэн. Тэгээд нэг айл руу орчихоод гарч ирээд наад 2 дээлээ юманд боочих хос дээл шүү гэсэн. Бид хоёр юмаа аваад явж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр тал/,
шүүгдэгч С.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б бид 2 багшийн дээд орохоор явсан. Бид хоёр замдаа явж байтал Б “ах нь энэ айл руу ороод золгочихоод ирье” гээд орсон. 5 орчим минутын дараа нөгөө хашаанаасаа буцаж гарч ирээд намайг “араас ороод ир” гэсэн. Би юу ч саналгүй дагаад орчихсон. Гэтэл нөгөө айлын зурагтыг салгаад тавьчихсан байж байсан. Тэгээд л би хулгай хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд би “Б ахаа болио хэрэггүй” гээд гэрээс гартал араас ирээд “ахын дүү байж бай, буцаад ороод ир” гээд байхаар нь орсон чинь Б дээшээ гараад компьютер тэврээд буугаад ирсэн. Тэгээд би наад хэрэгт чинь би хамаагүй шүү гэж хэлээд хашааны хаалгаар гарч байтал Б ах миний өвөр рүү нэг мөнгөн аяга хийсэн.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэртээ буцаад 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хашааны гадна хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хашаа руугаа ороход манай том өрөөний цонх онгорхой, мөн зүүн талын жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзэхэд манай гэрийн зурагт, суурин компьютер, 44 размерийн эрэгтэй хүүхдийн улаан өнгийн пүүз, эрэгтэй хүүхдийн ноосон малгайтай, хар саарал өнгийн цамц 2 ширхэг, кевикогийн интернетийн төхөөрөмж, том дээд талын өрөөнд байсан эмэгтэй хүний ороолт 15 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 0.75 литрийн савалгаатай Найман шарга нэртэй архи нэг шил, оргилуун дарс 1 шил, бор өнгийн иштэй хутга, мөн манай хүүхдийн цамцны халаасанд байсан 25.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр хуудас/,
хохирогч Г.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд ажлаасаа түр хугацаагаар чөлөө аваад гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн гэрт байх эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон, байшингийн том өрөөнд байсан эхнэр бид хоёрын хосолж өмсдөг цэнхэр өнгийн дээл 2 ширхэг, 38 размерийн цаа бугын арьсан гутал 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай гэрт орсон хулгайчийг нь цагдаагаас барьчихсан гэж байсан. Эхнэр бид 2 өвлийн цагт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхоны 12 дугаар байрны 2 давхарт 11 тоотод оршин сууж байгаа 2017 оны 2 сард цагаан сараас хойш гэртээ байхгүй хааяа эргэж очдог юм. Эхнэр бид хоёрын хос дээл нийлээд 700.000 төгрөг, нэг жил хэрэглэсэн, цаа бугын арьсан гутлаа 700.000 төгрөг нэг жил хэрэглэсэн, мөнгөн бүсээ 100.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ч.Д, С.М нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.
Харин анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч С.Мд ял шийтгэл оногдуулан, оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж хорих ялыг буруу тооцон, ялтны хувьд “өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 3 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хорих ял” гэж үндэслэлгүй тооцоог гарган ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон нь буруу болжээ.
Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Мы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь зөв хэдий ч ийнхүү оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.
Иймд прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.”
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Мд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 3 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлж” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Мд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлж” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ