Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 17 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00660

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Жуков 55-д оршин байрлах Алтанторх рус ХХК-ийн /5246385/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 13 гудамж, 2 тоот хаягт оршин суух Даржаагийн Гантулгад /ЧМ84043079/ холбогдох,

27,192,460 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхтуяа, өмгөөлөгч Ц.Алимаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Алтантрох рус ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гантулга нь борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа “Алтан Торх Рус” компанид эд хөрөигийн хохирол учруулсныг төлүүлэхээр нэхэмжилж байна. Иргэн Д.Гантулга нь тус компанид 2010 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн борлуулалтын туслах ажилтнаар түр, 2011 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн борлуулалтын менежэрээр тус тус томилогдон ажилласан болно. Борлуулалтыч менежэр Д.Гантулгыг сарын үндсэн цалин 300,000 төгрөг, орлогын нэг хувиар цалинжуулж хоол, унааны зардлаар ханган ажилласан. Борлуулалтын менежер Д.Гантулга нь 2010 оны 10 сарын 25-ны өдрөөс 2014 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа Улаанбаатар хот аймаг, дүүргийн 100 гаруй харилцагчдад компанийн барааг сурталчлан борлуулж байсан юм.

“Алтан Торх Рус” ХХК-иас борлуулалтын менежер Д.Гантулгатай тооцоо нийлэхэд 2010 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 773,310 төгрөгийн барааны авлагын тооцооны үлдэгдэлтэй, 2011 оны 01 сарын 01-ний едрийн байдлаар 3,031,130 төгрөгийн, 2012 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 52,285,670 гогрөгийн. 2013 оны 01 сарын 01-ний өдөр 44,701,160 төгрөгийн, 2014 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 44,701,160 төгрөгийн барааны авлагын тооцооны үлдэгдэлтэй гэж тооцоо хийж байсан.

Д.Гантулга нь 2014 оны 05 сарын 01-ний байдлаар 44,701,160 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 23,808,700 төгрөгийг тушааж, үлдэгдэл 27,192,460 төгрөгийг хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл тооцоогоор 27,192,460 төгрөгийг дутаасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, ойрын хугацаанд төлж барагдуулна гзж гарын үсэг зурж байсан болно. “Алтан Торх Рус” ХХК-д Д.Гантулга нь 27,192,460 гөгрөгийн өр төлбөртөй болсон.

Борлуулалтын менежер Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2014 оны 05 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.1-д “ Ажилтан санаачилсан” гэж заасны дагуу борлуулалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

2015 оны 09 сарын 30-ны өдөр тус компанийн ерөнхий нябо Ж.Энхтуяа, менежер С.Баясгалан, Складын нярав Тармисин В.А нарын бүрэлдэхүүнтэй компанийн менежерээр ажиллаж байсан Д Гантулгыг схладаас авсан бараанд тооллого хийж, үүссэн өрийг барагдуулах ажлын комисс нь складаас авсан бараанд тооллого хийж, үүссэн өрийг барагдуулах зорилгоор тооллого хийхэд Д.Гантулга нь 27,192,430 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Тооллогын комиссоос уг төлбөрийг Д.Гантулгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

2016 оны 04 сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Алтан Торх Рус” ХХК-ийн хөрөнгө оруулагч Тармисина Е.А, Ж.Энхтуяа нар борлуулалтын менежер Д.Гантулгыг тус компанид өр төлбөртөй, төлбөрөө төлөхгүй бол шүүхэд хандаж арга хэмжээ авах шаардлагатай болсон тухай хэлэлцэн хуралдсан.

Д.Гантулга нь “Компанийн тухай” хууль болон Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн Ажилтны эрх үүргийн 3.2.1-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хариуцсан ажлын талаар ямар нэг дутагдал гаргахгүй байх, “Компанийн хөдөлмөрийн дотоод журам”-нд заасны дагуу эд хөрөнгөд хохирол учруулсан бол ажилтныг ажлаас халах ба учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу төлөх ёстой гэж үзэж байна.

Д.Гантулга нь ажиллах хугадаандаа болон ажлаас гарсны дараа 1, 2 удаа ирж уулзан үлдэгдэл өрөө барагдуупна гэж амалж байсан боловч, өнөөдрийн байдлаар ирж уулзахгүй, ямарч төлбөр төлөхгүй чирэгдүүлж байна. Компанийн хувьд Д.Гантулгаас үлдэгдэл 27,192,460 төгрөгийг төлүүлэх шаардлагатай байна. Иймд Д.Гантулгаас 27,392,460 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тооцооны баримтыг нотлох баримтаар хавсаргасан байгаа гэв.                                                                                                             

 

Хариуцагч Д.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Гантулга би “Алтан торх Рус” ХХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй.  Тус компани нь надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Борлуулалтын ажил хийхдээ хүнсний дэлгүүр, хүнсний лангуу ажиллуулдаг хүмүүст зээлээр, падаанаар барааг борлуулж санхүүд баримт мөнгийг авчирч өгч байсан. Миний ажлыг авсан борлуулагч нар дэлгүүр, лангуунд падаанаар өгсөн бараа мөнгийг шаардаад авах боломжтой. Д.Гантулга би 2014 оны 5 сарын 01-ний өдөр биеийн эрүүл мэндийн байдлаас болж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тушаал гарсан тул ажлаа хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Гэтэл жилийн дараа 2015 оны 09 сарын 30-ны өдөр тооллого хийж ор дутагдал гаргасан гэж мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Иймд “Алтан торх Рус” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гантулга нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа “Алтанторх рус” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.Гантулга нь “Алтанторх рус” ХХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан гэдэг нь үнэн. Гэхдээ эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй. “Алтанторх рус” ХХК нь Д.Гантулгыг компанидаа авч ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хуулинд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Д.Гантулгын гарын үсэг биш гээд гарчихсан байгаа. Энэ нь Д.Гантулга нь гарын үсгээ зураагүй, гэрээ байгуулагдаагүй гэдэг нь нотлогдож байна. 2014 оны 05 сарын 01 өдөр Д.Гантулга нь биеийн эрүүл мэндийн байдал муу байсны улмаас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал бүтэн нэг жилийн дараа буюу 2015 оны 09 сарын 30 өдөр тооллого хийгээд, Д.Гантулгад холбогдуулан өр төлбөр гарган нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Д.Гантулгыг борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаанд эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас харахад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгдээгүй, хөдөлмөрийн гэрээ огт хийгдээгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд энэ талаар тодорхой заасан байгаа. Ийм учраас уг хохирлыг Д.Гантулга нь төлөх үндэслэл байхгүй. Дээрх гэрээнүүдийг байгуулаагүй, Д.Гантулга нь гарын үсэг зураагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлдээ Д.Гантулга нь 27.192.460 төгрөгийг дутаасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, ойрын хугацаанд төлж барагдуулна гэж гарын үсэг зурж байсан гэж бичсэн байна. Гэтэл хэргийн материалтай танилцахад Д.Гантулга нь 27.192.460 төгрөгийн бараа дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх нэг ч үг, өгүүлбэр олж хараагүй байгаа. Хавтаст хэрэгт байгаа баримт нь ямар ч ойлгомжгүй, зүгээр л нэг падааны ард Д.Гантулгаар гарын үсэг зуруулсан баримт байдаг. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг Д.Гантулгаар хийлгэсэн гэж хэлдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтыг Д.Гантулгад танилцуулсан гэх нэг ч баримт байхгүй байгаа.

Ийм учраас Д.Гантулгыг эд хариуцагч болгож ажиллуулсан гэдгийг нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Мөн миний бие нэхэмжлэгч талаас гаргасан
зарлагын баримтуудтай танилцсан байгаа. Д.Гантулга нь агуулахаас барааг аваад гэрээт газруудад нь тарааж өгөх үүргийг гүйцэтгэж байсан. Иймд “Алтанторх рус” ХХК нь Д.Гантулгаас нэхэмжлэх шаардлага байхгүй гэдэг нь харагдаж байна. Харин холбогдох гэрээт газруудаасаа нэхэмжилж, хохирлоо гаргуулах хэрэгтэй юм. 2013 оны 07 сарын 04 өдрийн баримт дээр 8.460.000 төгрөгийн баримт дээр 2.820.000 төгрөгийг нэмээд 11.280.000 төгрөг болгоод биччихсэн байдаг. Уг баримт нь хавтаст хэрэгт байгаа. Энэ мэтчилэн зүйлээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтанторх рус ХХК, хариуцагч Д.Гантулгад холбогдуулан 27,192,460 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Гантулгаас Алтанторх рус ХХК-д ажиллаж байхдаа хохирол учруулаагүй, борлуулалтын ажилтнууд мөнгийг шаардан авах боломжтой, би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

Хариуцагч Д.Гантулга нь нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-ийн захирлын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоот тушаалаар тус компанид борлуулалтын туслах ажилтнаар, мөн захирлын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 002 тоот тушаалаар борлуулалтын менежерийн албан тушаалд дэвшин ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилд томилсон тушаалуудаар нотлогдож байх ба мөн захирлын 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 005 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хэргийн 11-16 дахь тал/

Шүүх хуралдааны явцад зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эдгээр үйл баримт болон хариуцагч Д.Гантулга нь дээр дурдсан хугацаанд нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагчтай хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан болохоо нотолж 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/0016 дугаартай хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсэг биш гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжээч томилсон ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7060 дугаартай дүгнэлтээр 01/0016 дугаартай хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Д.Гантулгын гарын үсгийн чөлөөт загвартай тохирохгүй гэжээ. /хэргийн 20-22, 112-115 дахь тал/

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтаар няцаагаагүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гараагүй ба шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг хуулийн хүчин чадал бүхий нотлох баримт гэж үзнэ. Иймд хариуцагч Д.Гантулгыг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/0016 дугаартай хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-ийн хариуцагч Д.Гантулгыг ажилд томилсон 05, 002, 005 тоот тушаалуудын талаар хариуцагч маргаагүй, хариуцагч Д.Гантулга, нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д дээр дурдсан хугацаанд борлуулалтын менежерээр ажиллаж байсан нь хэргийн оролцогчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зохигчийн хооронд Алтанторх рус ХХК-ийн захирлын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоот тушаалаар Д.Гантулгыг борлуулалтын туслах ажилтнаар ажилд томилсон үеэс эхлэн хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зохигч хөдөлмөрийн харилцаатай, хариуцагч 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа компанийн нэрийн өмнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд төлбөрийг дараа барагдуулах нөхцөлөөр барааг зээлээр худалддаг байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа хүнсний дэлгүүр, хүнсний лангуу ажиллуулдаг хүмүүс барааг зээлээр, падаанаар борлуулж компанийн санхүүд борлуулалтын баримт, мөнгийг хүлээлгэн өгдөг байсан талаар дурдсаныг нэхэмжлэгч зөвшөөрч хариуцагч/борлуулалтын менежерийн ажлын байрны үндсэн ажил үүрэг гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзлээ. /хэргийн 89, 30-32 дахь тал/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд гаргасан, хариуцагч бараа дутагдуулсан тухай Алтанторх рус ХХК-ийн 2010, 2011, 2012, 2013 оны санхүүгийн баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан бөгөөд хариуцагч тал, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн 2013 оны санхүүгийн баримтуудаас 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/97 дугаартай зарлагын баримт дахь 11,280,000 гэсэн дүнг эс зөвшөөрч, 2,820,000 төгрөгийн дүн бүхий барааг нэмж бичсэн гэж тайлбарлан хариуцагч 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 210/97 дугаартай 8,460,000 төгрөгийн  үнийн дүн бүхий зарлагын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. /хэргийн 2 дугаар хавтас/

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Гантулга 2014 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 24,108,700 төгрөгийг төлж, үүнээс ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд 4,288,000 төгрөгийг нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д төлсөн нь тогтоогдож байна. Хариуцагчаас барааг зээлээр бусад иргэн, хуулийн этгээдэд худалдсаны үнийг хариуцагч ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгч тухайн иргэн, хуулийн этгээдээс шаардан авах боломжтой гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 43 дугаар зүйлийн 43.1, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хариуцагч, нэхэмжлэгчид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа бусад иргэн, хуулийн этгээдэд зээлээр худалдсан барааны үнийг тухайн этгээдүүдээс гаргуулж нэхэмжлэгчид төлөх, ажил олгогчтой ажил, үүргээ бүрэн хүлээлцэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй, компанийн нэрийн өмнөөс бусдад худалдсан барааны үнийг ажил олгогчид буцаан бүрэн төлөөгүй байна.

Хариуцагч 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажлаа бүрэн өгсөн болохыг баримтаар нотлоогүй, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш зээлээр худалдсан барааны үнэ 4,288,000 төгрөгийг нэхэмжлэгчид тушаасан, энэ мөнгө нь зээлээр худалдсан барааны үнэ болохыг хариуцагч маргаагүй нь хариуцагчийн хувьд Алтанторх рус ХХК-д ажиллаж байхдаа бусад иргэн, хуулийн этгээдэд зээлээр худалдсан барааны үнийг, эсхүл барааг ажил олгогчид буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусад иргэн, хуулийн этгээдэд зээлээр худалдсан барааны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 27,192,460 төгрөг гаргуулах шаардлагаас 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 210/97 дугаартай зарлагын баримтыг үндэслэн 2,820,000 төгрөгийг хасч хариуцагч Д.Гантулгаас 24,372,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Гантулгаас 24,372,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,820,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантулгаас 289,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алтанторх рус ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ