Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/00719

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  о.о 

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408,42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140,72 м.кв хувийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.о.о, хариуцагчийн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 3450 дугаар захирамжаар А.о.о надаас болон хүү Б.Самдансүрэн нараас 14.552.769 төгрөгийг гаргуулж “Буман дусал” ХХК-д олгохооор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба А.о.о миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо Жаргалант 55 дугаар гудамжны 0836 дугаар тоотод байрлах 140.72 м/кв талбай бүхий байшин, Г-2202000386 дугаарт бүртгэлтэй 408.42 м/кв хэмжээ бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилон газар болон байшинг нийтэд нь 33.700.000 төгрөг хэмээн үнэлсэн байна.

Энэ үнэлгээгээ А.о.о надад 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба миний үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй жишиж, харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх эд хөрөнгө газрыг зах зээлд ашигтай байрлал, үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу тал зэрэг онцлог талуудыг огт анхаараагүй, тусгаж үнэлээгүй, хэт хямд үнэлгээг гаргаж өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм бага үнэлгээ тогтоож байгаад маш их гомдолтой байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөгч миний боло нөхөр Б.Дүгэрхорлоо хүү Д.Самдансүрэн нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаа байшингууд нь газрын хамт өнөөдрийн зах зээлийн ханшаар 60.0000.000-70.000.000 төгрөгийн үнэ ханштай мөн гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтөнд хамрагдах боломжтой, энэ тохиолдолд 2-3 өрөө байраар сольж үнэлэгдэх онцлогтой газар нутаг, үл хөдлөх эд хөрөнгө юм. Гэтэл ямар үндэслэлээр миний өмч хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж байгааг ойлгох боломжгүй маш их гомдолтой байна. А.о.о миний бие хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үндэслэлгүйгээр хэт доогуур үнэлсэн үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анх мэдсэнээс хойш 6 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд А.о.о миний бие өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 55 дугаар гудамжны 0836 тоотод барйлах 140.72 м.кв талбай бүхий байшин, Г-2202000386 дугаарт бүртгэлтэй 408.42 м.кв хэмжээ бүхий газрыг 33.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар Дүгэрхоролын Самдансүрэн, Аравсалын о.о нараас 14.552.769 төгрөг гаргуулж “Буман дусал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008492, Г- 2202000386 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот 140.72 м.кв талбайтай агуулах өвлийн сууц, 408.42 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 122/38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 122/39 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Самдансүрэн, А.о.о, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 216 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК нь зах зээлийн үнэлгээг 33.700.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/37813 дугаартай мэдэгдлээр Д.Самдансүрэн, А.о.о, хамтран өмчлөгч Н.Дүгэрхорол нарт үнэлгээг баталгаат шуудангаар мэдэгдсэн болно.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон тул үнэлгээтэй холбоотой асуудлыг манай алба шийдвэрлэхгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч А.о.о нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408,42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140,72 м.кв хувийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар хариуцагч А.о.о, Ж.Самдансүрэн нараас 14.817.700 төгрөгийг гаргуулж, “Буман дусал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба уг захирамжийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 103 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 122/38 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408,42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140,72 м.кв хувийн орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Д.о.од танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 122/39 тоот тогтоолоор битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг хурааж, уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч А.о.од танилцуулан тэмдэглэл үйлдсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч А.о.о нь Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408.42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140.72 м.кв хувийн орон сууцны үнийн саналыг өгөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 016 дугаар тогтоолоор шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилжээ.

 /хх-ийн 26 дах тал/

 

Хөрөнгө үнэлгээний Лэндс ХХК нь Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408.42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140.72 м.кв хувийн орон сууцыг 33.700.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 55-0836 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000386 дугаарт бүртгэгдсэн 408.42 м.кв хэмжээтэй газар, улсын бүртгэлийн Ү-2202008492 дугаарт бүртгэгдсэн  140.72 м.кв хувийн орон сууцыг 33.700.000 төгрөгийн 70 хувиар тооцон 23.590.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

/хх-ийн 34 дэх тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3450 дугаар захирамжаар хариуцагч А.о.о, Ж.Самдансүрэн нараас 14.817.700 төгрөгийг гаргуулж, “Буман дусал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай А.о.огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР