Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/231

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Г.Энхбат,

хохирогч Б.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн,

иргэний нэхэмжлэгч Г.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам,

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 1934005180450 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овгийн Т А, 1980 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 21 хороо 6А-6 тоотод оршин суух хаягтай, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 301А дугаартай шийтгэх тогтоолоор 123.3 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хатуу хучилттай замын 141/131 дэх км-ийн шонгийн ойролцоо засмал зам дээр Фав маркийн 1037 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 8509 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Наранцэцэг, О.Норжинсүрэн, Б.Оюунцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 28-ны  орой 20 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын Самбартай хөтөл гэдэг газарт уруудаад явж байтал ардаас альфард загварын автомашин гүйцэт түрүүлэх гээд байхаар нь би зүүн тийшээ дохио өгсөн. Тэгсэн чинь шууд альфард маркийн автомашин гүйцэт түрүүлээд миний урд ороод ирсэн. Тэгээд миний урд гарч ирчихээд тормозлоод хурдаа хассан. Тэгэхээр нь би ч дагаад хурдаа хасаад тормоз гишгэтэл зогсож амжилгүй ардаас нь очоод мөргөчихсөн. Тэгсэн чинь тэр автомашин замын хажуу руу унаад 4 дугуйн дээрээ зогссон. Тэгээд би автомашинаа зогсоочихоод гүйгээд очтол жолооч гээд нэг залуу бууж ирээд зогсож байсан. Тэгээд би замын хүмүүстэй хамтарч автомашинд гэмтсэн байсан хүмүүсийг гаргаж авсан. Тэгээд би өөрийнхөө автомашинаас хөнжил гудас авч ирж гэмтсэн хүмүүсийг нөмөр газар хэвтүүлээд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би 50 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би өөрийнхөө унаж явсан автомашиныг зогсоохоор тормоз гишгэсэн. Би зогсоох арга хэмжээг хангалттай авсан. Би альфард маркийн автомашины ардаас мөргөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Осол болох шалтгаан миний бодлоор гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болж осол гарсан гэж үзэж байгаа” гэв.

Хохирогч  Б.Оюунцэцэг мэдүүлэхдээ:  “Би Дундговь аймгаас нилээн явж байгаад жаахан унтаад сэрэхэд замын хажуу талд байсан цайны газрыг л хараад явж байсан. Би яг осол болох үед юу хийж явснаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Би буруутай жолоочоор хохирлоо төлүүлж авмаар байна. Би гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт сэрээд байж байгаад биеийн байдал муу байхдаа мэдүүлэг өгсөн ” гэв.

Иргэний нэхэмжлэгч  Г.Отгонжаргал мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би нехөр хэдэн хүмүүстэй 19 цаг өнгөрч байхад Замын-Үүд явахаар Дундговь аймгаас гарч яваад Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартай хетел гэх газар явж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. 19 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 09 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-14 тал/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 15 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, /1 дүгээр хх-ийн 15 дугаар тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1 дүгээр хх-ийн 16 дугаар тал/, Т.Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-27-33, 176-181 тал/, хохирогч О.Норжинсүрэнгийн мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 45-46 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-47 тал/, насанд хүрээгүй хохирогч М.Энхриймаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-49 тал/, хохирогч А.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 51-52 тал/, хохирогч Б.Оюунцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 54-55 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Отгонжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-57 тал/, иргэний хариуцагч Ц.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 59-60 тал/, иргэний нэхэмжлэгч ЦАриунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хx-ийн 62 тал/, гэрч Д.Дондогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 63-64 тал/, шүүгдэгч Т.Аийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 65-66 тал/, гэрч Г.Отгонжаргалын мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 67-69 тал/, гэрч А.Наранцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 70-71 тал/, гэрч Б.Оюунцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 72-73 тал/, гэрч Д.Дондогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-78 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаар дүгнэлт/1 дүгээр хх-ийн 82 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар дугнэлт/1 дүгээр хх-ийн 89 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр дүгнэлт/1 дүгээр хх-ийн 96 тал/, “Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-106 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-ийн 118 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №767 дугаартай дүгнэлт/1 дүгээр хх-125 тал/, Н.Наранцэцэгийн өвчний түүх/1 дүгээр хх-141-149 тал/, Б.Оюунцэцэгийн өвчний түүх/1 дүгээр хх-150-158 тал/, О.Норжинсүрэнгийн өвчний түүх/1 дүгээр хх-159-169 тал/, Т.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1 дүгээр хавтас хх-170 тал/, хохирогч Н.Норжинсүрэнгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/1 дүгээр хавтас хх-182 тал/, насанд хүрээгүй хохирогч Энхриймаагаас гаргаж өгсөн хохирлын баримтууд/хх-185-187 тал/, хохирогч А.Наранцэцэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/1 дүгээр хх-188-190 тал/, хохирогч Б.Оюунцэцэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд/1 дүгээр хх-191-209 тал/, шинжээч Г.Манлайбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 221-222 тал/, иргэний хариуцагч Ц.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2 дугаар хх-54-55 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1 дугаар хавтас хх-57-58 тал/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /2 дугаар хавтас хх-60 тал/,  2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №40 дугаартай шинжээчийн дүгнэлт/2 дугаар хавтас хх-64 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.А Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хатуу хучилттай замын 141/131 дэх км-ийн шонгийн ойролцоо засмал зам дээр Фав маркийн 1037 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 8509 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Наранцэцэг, О.Норжинсүрэн, Б.Оюунцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Норжинсүрэнгийн " 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой Замын-Үүд явах гээд Дундговь аймгаас ач охин Энхриймаагийн хамт 8509 ДУА улсын дугаартай автомашинд сууж явсан. Тэгээд Төв аймгийн Баянцагаан сумын Самбартай хөтөл гэх газар явж байгаад замын эвдрэлээр гарах шиг л болсон. Би өөр зүйл мэдэхгүй. Би хурдны самбар руу харахад 80 километр цагийн хурдтай яваад байсан. 85-09ДУА улсын дугаартай автомашиныг Дондог жолоодож явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би суудлын бүс хэрэглээгүй байсан. Би автомашины хамгийн арын суудлын баруун гар талын захад сууж явсан. Би харж чадаагүй мөргөлдөх үед ухаан алдчихсан байсан. Миний 6 хавирга хугарсан, толгой хавантай гэж эмч хэлж байсан. Би эрүүл мэндэд учирсан зардлаа нөхөн төлүүлмээр байна" гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/

Насанд хүрээгүй хохирогч М.Энхриймаагийн “ Би эмээтэйгээ Дондог ах гэж хүний автомашинд суугаад Замын-Үүд орохоор явсан. Тэгээд би автомашинд унтаж явсан. Тэгээд сэрсэн чинь том машинтай мөргөлдчихсөн байсан. ..Би цайны газрын тэнд явж байхад хянах самбар руу харахад 80 километр цагийн хурдтай явж байсан. Жолооч ах бол эрүүл байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/

Хохирогч А.Наранцэцэгийн "... 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой Замын-Үүд явах гээд 85-09 ДУА улсын дугаартай автомашинтай 1 хүүхэд 5 насанд хүрсэн хүн явсан. Тэгээд бид нар Дундговь аймгаас 18 цагийн орчимд гараад Төв аймгийн Баянцагаан сумын нутагт явж байсан. Тэгээд миний сууж явсан автомашин том оврын тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд явж байтал урд явж байсан жижиг тээврийн хэрэгсэл тормоз гишгээд улаан гэрэл нь асч байсан. Манай автомашин ч гэсэн урд яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасахад дагаад хурдаа хассан. Тэгээд нэг сэрсэн чинь миний сууж явсан автомашин замын хажуу талд зогсож байсан. 85-09 ДУА улсын дугаартай автомашиныг Дондог жолоодож явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би суудлын бүс хэрэглээгүй байсан. Би автомашины голд сууж явсан. Миний гар хугарсан, тархи хавантсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/

Хохирогч Б.Оюунцэцэгийн “ ... 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би Дундговь аймгаас Дондог гэх хүний 85-09 ДУА улсын дугаартай автомашинд сууж Замын-Үүд орохоор явсан. Дондогийн автомашинд жолоочтойгоо нилээд нийтдээ 6 хүн явж байсан. Би автомашины зүүн талын арын суудалд сууж явсан. Тэгээд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт явж байтал том оврын автомашиныг миний сууж явсан автомашин гүйцэж түрүүлж байтал урдаас нь хар өнгийн том жийп гараад ирэх шиг болоод тэр машин сигналдтал, миний сууж явсан автомашин том машины урдуур орсон. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. 85-09 ДУА улсын дугаартай автомашиныг Дондог жолоодож явсан. Арын суудалд сууж явсан зорчигчид бол суудлын бүс хэрэглээгүй байсан. Автомашины урд талын зорчигч болон жолооч суудлын бүс хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна. Ер нь энэ хоёр тээврийн хэрэгслийн жолооч нарын анхаарал болгоомжгүй байдлаас болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/

Иргэний нэхэмжлэгч Г.Отгонжаргалын "2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би нөхөр хэдэн хүмүүстэй 19 цаг өнгөрч байхад Замын-Үүд явахаар Дундговь аймгаас гарч явж байгаад Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбартай хетел гэх газар явж байсан. Тухайн үед манай нөхөр Дондог автомашинаа барьж явсан. Манай автомашины урд жижиг автомашин явж байсан. Тэгээд тэр автомашин хурдаа сааруулаад тормоз гишгээд улаан гэрэл нь асаахаар нь би нөхөртөө “замын хагархай байна шүү” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр урд явсан автомашиныг дагаад хурдаа сааруулсан. Тэгээд би өөр зүйл мэдэхгүй. Би автомашинаа 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын 1000 захаас 19000000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машин ямар эвдрэл гэмтэл байгаагүй. Оношлогоонд бүрэн орсон автомашин байсан” гэх мэдүүлэг/хx-ийн 57 тал/

-Иргэний хариуцагч Ц.Ариунболдын “...Т.А нь ажиллаж байх явцдаа Өмнөговь аймгийн чиглэлд хоёр дахь удаагаа тээврийн маршрутдаа явж байгаад осол гаргасан байсан. Т.А нь манай Огоот ХХК-ийн эзэмшлийн 10-37 УНВ улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ФАВ маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осол гаргасан. Мөн манай компаний автомашинд 2500000 төгрөгийн хохирол учруулсан. Манай компаний автомашин бүрэн бүтэн байсан. Манай автомашинууд тээвэрт гарахаас нь өмнө засварын баг байнга ажиллаж байдаг" гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Ариунболдын "... ослын улмаас манай “Огоот” ХХК-ийн эзэмшлийн 10-37УНВ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Фав маркийн автомашинд 2500000 орчим төгрөгийн хохирол учруулсан. Манай компаний зүгээс туршилтын хугацаанд ажиллаж байсан Т.Аийн учруулсан энэхүү хохирлыг компаний зүгээс нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. Манай компаний Аийн хувийн амьдралыг харгалзан нэхэмжлэх зүйл байхгүй гэж байгаа" гэх мэдүүлэг /хx-ийн 62 тал/,

-Гэрч Д.Дондогын"  ... Би Дундговь аймгаас Замын-Үүд орох ажилтай 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад эхнэр Отгонжаргал, хуурай эгч Нооёо түүний зээ охин Энхриймаа, хуурай эгч Нараа, Оюунаа эгч нартай Toyoto Alphart маркын автомашинаар хөдлөн Төв аймгийн нутаг буюу Дундговь аймгаас 140 км-ын зайд замын эвдрэл дээр урд явсан саарал өнгийн жижиг тэрэг хурдаа сааруулж би араас нь мөн хурдаа сааруулж байтал араас түс хийж замын хажуу руу орсон. Тэгээд машин зогсоод харсан чинь ар талын гурван хүнээ хартал бүгд ухаан алдсан байдалтай суудал налаад байж байсан. Тэгээд би машинаас бууж замын хүмүүстэй нийлж хамт явсан хүмүүсээ буулгасан. Оюунаа эгч ухаан орохгүй байхаар нь цээжин дээр нь хэд дарж байтал сэрсэн. Тэгээд замын машин зогсоож цагдаа, түргэн дуудаж өгөөч гэж хэлсэн. Хоёр цаг орчимын дараа Дундговь аймгийн түргэн ирж хуурай эгч Нооёо түүний зээ охин Энхриймаа, хуурай эгч Нараа, Оюунаа нарыг авч явсан. Удалгүй Төв аймгийн цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-63 тал/,

Хохирогч А.Наранцэцэгийн гэрчээр мэдүүлсэн "... Би яаж машинаас гарсанаа сайн мэдэхгүй байна. Яалтачгүй миний гар хугарсан байна гэж би хэлж байсан. Хэн нэгэн машины тоормоз барьсангүй гэж хэлж байсан. Тэгээд би тоормозгуй машин л араас мөргөсөн юм байна гэж бодоод байж байгаад даараад осолд орсон Тоёота Алфард маркын автомашинд ороод суусан" гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

Хохирогч Б.Оюунцэцэгийн гэрчээр мэдүүлсэн: “... Жолооч болон зорчигчийн гэмтлийг би мэдэхгүй байна. Харин миний тархинд цус хуралттай цээжинд хавирганы гэмтэлтэй Баруун гар хугарсан хөдөлж болохгүй хөдөлхөөр толгой эргээд нүд бүрэлзээд байна" гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 тал/,

Хохирогч О.Норжинсүрэнгийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Дундговь аймгийн эмнэлэгт байж байхад Нараагийн гар хугарсан мөн Оюун гар эвгүй болчихлоо гэж байсан. Миний биед олон газар хөхрел үүсч, дөрвөн хавирга хугарч, толгойд цус хурсан, бие дотор цус хурсан байдалтай байна" гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

Шинжээч Г.Манлайбаатарын: “ ... Хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд зам тээврийн осол болсон гэх асфальтан зам дээр хоёр тээврийн хэрэгслийн дугуйн мөрнөөс өөр тээврийн хэрэгслийн мөр байхгүй байсан. 85-09 ДУА улсын дугаартай Д.Дондогийг жолоодож явсан тээврийн хэрэгслийн дүрэм зөрчөөгүй гэж үзсэн. Харин 10-37УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ямар нэгэн гүйцэт түрүүлэх хориотой тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд 10-37 УНГ улсын дугаартай автомашины жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс зам тээврийн осол болсон гэж үзэж дүгнэлтэндээ тусгасан байгаа” гэх мэдүүлэг/хх-221-222 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 09 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-14 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 15 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1 дүгээр хх-ийн 16 дугаар тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаартай “А Наранцэцэгийн биед баруун атгаал ясны далд хугарал тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” дүгнэлт/1 дүгээр хх-82 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай “О.Норжинсүрэнгийн биед тархины аалзан хальсны доорх цус харвалт тархи доргилт, зуун 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” дүгнэлт/1 дүгээр хх-ийн 89 тал/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр “Б.Оюунцэцэгийн биед тархинд хатуу хальсан доорх цусан хураа, баруун 2, 3,4-р хавирганы хугарал, баруун атгаал ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 96 тал/,

“Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-106 тал/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаар “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Фав маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Фав маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “тээврийн хэрэгсэл байрлан явах “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Фав маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болсон гэж үзэв. Хариулт 4. Осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, суурингийн гаднах зохицуулагддаггүй үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, цаг агаарын тогтуун, 2 эгнээтэй явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байна. Иймд осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хариулт 5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 118 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №767 дугаартай “1.М.Энхриймаагийн биед тархи доргилт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1 дүгээр хх-125 тал/,

Н.Наранцэцэгийн өвчний түүх/1 дүгээр хх-141-149 тал/, Б.Оюунцэцэгийн өвчний түүх/1 дүгээр хх-150-158 тал/, О.Норжинсүрэнгийн өвчний түүх/1 дүгээр хх-159-169 тал/, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /2 дугаар хавтас хх-60 тал/, 

2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №40 дугаартай “Хариулт 1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Faw маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв. T.Alphard маркийн 85-09 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Дондог нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэв. Хариулт 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Faw маркийн 10-37УНВ улсын дугаартай тээврийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Мөн T.Alphard маркийн 85-09ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Дондог нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэв.  Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас авч үзэхэд Faw маркийн 10-37 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн хэрэг, осол болсон гэж үзэв. Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд Зам тээврийн осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсаннотлох баримтуудыг судлаж үзэхэд асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв” гэх шинжээчийн дүгнэлт/2 дугаар хавтас хх-64 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Т.А нь Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хатуу хучилттай замын 141/131 дэх км-ийн шонгийн ойролцоо засмал зам дээр Фав маркийн 1037 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 8509 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Наранцэцэг, О.Норжинсүрэн, Б.Оюунцэцэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Т.Аийн ЗХД-ийн зохих зүйл заалтыг зөрчиж 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Т.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсан торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 3 сарын хугацаанд төлөхийг сануулж,

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож, солихыг сануулав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирлоос үүссэн хор уршгийг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Үүнд:

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Огоот” ХХК-ийн эзэмшлийн 10-37УНВ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Фав маркийн автомашинд 2500000 орчим төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс хариуцагч “Огоот” ХХК-нд гаргуулах хохирол төлбөргүй байна.

Харин  шүүгдэгч Т.Аээс гэмт хэргийн улмаас эрүүл мэнд эд хөрөнгийн хохирол учирсан хохирлыг гаргуулан 2,913,095 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Оюунцэцэгт,

128,196 төгрөгийг гаргуулан хохирогч О.Норжинсүрэнд,

299650 төгрөгийг гаргуулан хохирогч А.Наранцэцэгт .

1,286,130 төгрөгийг гаргуулан хохирогч М.Энхриймаад,

18,769,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Отгонжаргалд тус тус олгож, хохирогч Б.Оюунцэцэг, А.Наранцэцэг, М.Энхриймаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Огоот” ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг учрал шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгдсэн тул хохирлыг шүүгдэгч Т.Аээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин өмгөөлөгчийн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарагдахгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

харин түрээс 600,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овгийн Т А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 3 /гурав/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Аовогт Т А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.А-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ээс гэмт хэргийн улмаас эрүүл мэнд эд хөрөнгийн хохирол учирсан хохирлыг гаргуулан 2,913,095 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Оюунцэцэгт,

128,196 төгрөгийг гаргуулан хохирогч О.Норжинсүрэнд,

299,650 төгрөгийг гаргуулан хохирогч А.Наранцэцэгт .

1,286,130 төгрөгийг гаргуулан хохирогч М.Энхриймаад,

18,769,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Отгонжаргалд тус тус олгож, хохирогч Б.Оюунцэцэг нь түрээсийн төлбөр 600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хохирогч Б.Оюунцэцэг, А.Наранцэцэг, М.Энхриймаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ