Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн З овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2035000000143 äóãààðòàé хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 13-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух З овогт Бгийн Б /РД:ОЙ82081338/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Б-г өөрийн амьдралд оролцлоо гэх шалтгааны улмаас гэрээсээ шидэн гаргаж, түүний хөлөн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Б-г зодсон болох нь:

хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутаг Толь булаг гэх нэртэй газарт өөрийн хүргэн Б.Б-н гэрт очиход Б.Б-н төрсөн ээж Л, миний охин У нар хүүхдүүдийн хамтаар байсан. У нь төрөөд удаагүй, 15 хоног орчим болж байсан бөгөөд баруун талын орон дээр хэвтэж байхаар нь очоод хөнжлөөс нь татаад чамтай уулзмаар байна гээд сууж байтал гаднаас Б.Б орж ирээд, надтай мэнд ус бололгүй шууд энэ нөхөр миний амьдралд оролцсон, манай эхнэр амаржиж байхад олон таван үг хэлсэн гээд намайг суугаа байдалтай байхад нь өргөөд гэрээсээ гаргаж гэрийн үүдний хэсэгт шидсэн. Би газар унахдаа баруун ташаагаараа хавтгай хадан дээр унасан. Тэгээд миний ташаа хэсэг рүү хоёр удаа өшиглөчихөөд хадланд явлаа гээд яваад өгсөн. Би тухайн газраас босож чадахгүй 3 цаг орчим орилоод суусан. Гэтэл Б.Б-н ээж Л гарч ирээд “гэрээс хол очиж орил, гэр рүү ад зэтгэр орлоо” гээд гэрийн хаалга хаа гээд орсон. Тэгж байтал манай охин М, Б, Ц нар ирээд байж байтал Э, Л нар ирээд Эын мотоциклын ар талд намайг хэвтүүлээд Л миний толгой дээрээс бариад Одгэрэл гэх залуу миний хөлөөс бариад мотоциклтой зөөлөн яваад манай гэрт авч ирсэн. ...Маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө аймгийн төв орж ирээд эмч нарт үзүүлэхэд миний төнхний ясны толгой хугарсан яаралтай хот руу яв гэж хэлсэн. Тэгээд манай зээ Л цагдаад мэдэгд гээд цагдаад мэдэгдсэн юм. Манай охин У хүргэн Б.Б-тай хамт амьдраад 18 жил болсон бөгөөд 6 хүүхэдтэй. Би охиндоо олон хүүхэд төрүүлсэн болохоор аймгийн төвд очиж амарж, хөдөө хэрэггүй хүндрэлтэй төрж магадгүй, цаашдаа саваа боолго гэдэг зүйлийг хэлж байсан. Тэр үгийг Б.Б сонсоод надад уурлаж тийм үйлдэл хийсэн байх. Б.Б бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо надад Б.Б-гаас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 11-р тал/,

гэрч Ц.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед өөрийн худ хөгшин болох Д.Б-н хамт Ц гэх айлд байж байгаад Д.Б-с түрүүлээд хүү Б.Б-н гэрт ирсэн. Тэгээд байж байтал Д.Б миний араас орж ирсэн. Тэгтэл манай хүү Б.Б гадна явж байгаад гэр рүүгээ орж ирээд хадам ээж Д.Б-г “та манай гэрийн хаалгаар орох эрхгүй, та хангалттай доромжиллоо” гээд Д.Б-н дээлийн бүсээс чирээд гэрээсээ гаргасан.  Тэгээд Д.Б гэрийн гадна хараалын үг хэлээд орилж байтал хүмүүс ирээд мотоцикл дээр суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

гэрч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед адуугаа туугаад морь барьж авах гээд С гэх айлд очиход М намайг дуудаад Б.Б ээжийг гэрээсээ гаргаад чулуун дээр гаргаад шидчихлээ, бэртсэн бололтой бариач авч ирмээр байна гэж хэлсэн. ...Тэгээд би морио барьчихаад гэртээ ирж цай уучихаад Б.Б-н гэрт очиход Д.Б эгч, М хоёр Б.Б-н гэрийн гадна сууж байсан. Б.Б хажууд нь хадланд явах гэж байна гээд зогсож байсан ба тэрээр Д.Б-г үхсэнээ хийж манайд ирсэн юм гэхэд Д.Б эгч “би шинэ төрсөн охиноо эргэх гэж ирсэн, чамтай хэрүүл хийх гэж ирээгүй” гэж хэлж байсан. Тэгээд би Б.Б-г “чи одоо боль” гэхэд “чамд хамаагүй” гээд явсан. Тэгээд би Д.Б эгчийг сугадаж босгоод мотоциклд суулгах гэтэл сууж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,

гэрч О.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед манай ээж Б.Б ахын гэрийн гадна уйлчихсан сууж байсан. Би явж очоод ээжээс юу болсон талаар асуухад “Б.Б надаас мэнд асуугаагүй бөгөөд гэрээсээ гаргаад чулуун дээр шидчихлээ, миний хөл хөдөлж болохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та яаж байгаа юм бэ” гэж Б.Б ахад хэлэхэд “бузрын самган, та хоёрыг алаад булчихна шүү” гэж хэлсэн. Тэгээд мотоциклоо унаад явсан. Харин Л, Будгаш хоёр манай ээжийг мотоциклд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд сумын төв рүү оруулж хоноод маргааш нь аймаг руу оруулаад хөлийн ташаа хэсэгт бэртэл авсан гээд онгоцоор Улаанбаатар хотод очиж 3 хадаас хадуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р тал/,

шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би гэрийнхээ гадна аарц шахаад байж байтал манай хадам ээж Д.Б манай гэрт ирсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод “та манай амьдралыг бусниулах гээд харааж зүхэж байдаг, манай жирэмсэн эхнэрийг сумын эмнэлэгт хэвтэж байхад нь “чи төрж чадахгүй, аймгийн төв рүү явж төр, хүй ороолдсон байна, наадах чинь хоёр ихэр хүүхэд байна” гэж худал үнэн зүйл хэлж, муу ёрын зүйл ярьж хэлсэн байсан, өнгөрсөн зун манай эхнэр бид гэртээ байхгүй, хоёр хүүхэд байтал ирээд айраг ингэж нэрдэггүй юм гэж хоёр хүүхдийг маань дарамталж, загнасан байсан” зэргийг хэлээд хадам ээжийн бүснээс нь өргөөд гэрээсээ гаргаж “яв” гээд түлхсэн. Тэгтэл гэрийн гадна “миний охин үнэтэй, та нар үхэж далд ор, үндэс нь тасраг” гээд шүлсээ цацаад хашхирч орилоод байхаар нь би дээлийнх нь бүснээс нь бариад цааш түлхсэн. Тэгтэл цаашаа газарт элсэн дээр унасан. Тухайн үед элсэн дотор чулуу байсан түүн дээр унасан байсан. Тэгээд гэрийн гадна орилж, хашхираад байхаар нь би хадландаа явсан. Би хадам ээжийг Улаанбаатар хотод эмчилгээнд явсны дараа утсаар ярьж уучлалт гуйсан. Би санамсаргүй зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9900 дугаартай “Д.Б-н биед баруун дунд чөмөгний их, бага эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/-ээр хохирогч Д.Б-н биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд газарт шидэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд Б.Б-гаас нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 61-р тал/-аар нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-н хувийн зан байдлын талаар гэрч Д.Г-ийн өгсөн: “...Б.Б нь эгэл даруу зан төрхтэй, илүү дутуу үг яриад архи дарс уугаад байдаггүй, ажилч, хичээнгүй, хүнийг муу сайн гэж ялгалгүй харилцдаг, их малч ухаантай хүн байгаа юм. Гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийж өдий зэрэгтэй амьдарч байгаа. Тэднийх одоо 6 хүүхэдтэй бөгөөд тэд нар нь 0-17 насны хүүхдүүд байдаг. Б.Б нь намайг Б гэх айлд бэр болж ирснээс хойш хугацаанд архи дарс ууж, эхнэр хүүхдүүддээ агсам согтуу тавиад эхнэр хүүхдээ зодож, цохисон асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/, гэрч Т.Т-ын өгсөн: Манай найз Б.Б нь хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, ямар нэгэн хорт муу зуршилгүй, тамхи, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ам бүл наймуулаа бөгөөд Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг арилгасан байдал, түүний хувийн байдал, аж амьдрал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.Г