Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 202

 

Ш.Ө , М.М  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Солонго,

          Шүүгдэгч Ш.Ө , түүний өмгөөлөгч Ц.Илтгэл, Ц.Бат-Өлзий, Б.Галхүү,

          Шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Ө , түүний өмгөөлөгч Ц.Илтгэл, Ц.Бат-Өлзий, Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ш.Ө , М.М  нарт холбогдох эрүүгийн 2012 0102 1258 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Ш.Ө , 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 26 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

2. М овгийн М.М, 1987 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Элит сет” ХХК-д цахилгаанчин ажилтай байсан, ам бүл 4, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Ш.Ө  нь М.М тай бүлэглэн “Тулга ойл” ХХК, “Гурван хөх хайрхан” ХХК, “Хулан жигүүр” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрсдийгөө дээрх компаниудад захирал, менежер хийдэг Батзориг, Батдэлгэр, Батбаяр гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж,

2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Дөл тулгуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүтэй “Барилгын материал түрээслүүлэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1-46 тоот хашаанаас 6015 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 132.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Төгс тулгуур” ХХК-ийн инженер Э.Ариунжаргалтай “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 23-10 тоот хашаанаас 1873 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 37.460.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Хүслэнт болор туул” ХХК, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Гурван хөх хайрхан” ХХК-ийн нэрээр “Түмэн тулгуур” ХХК-ийн захирал Н.Отгон-Эрдэнэтэй “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 39-27 тоот хашаанаас 7700 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 154.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Түмэн тулаас” ХХК-ийн менежер Ц.Эрдэнэбаттай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 20-31 тоот хашаанаас 2600 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 54.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Хэв хашмал” ХХК-ийн нягтлан бодогч Аззаяатай “Түрээсийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын замын 102 тоотоос 3000 ширхэг тулаас төмөр, өөр хэмжээтэй хэв хашмал 1800 ширхэг, гадна, дотно булан 600 ширхэг зэргийг түрээслэн авч улмаар бусдад худалдан 128.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2Б, “Экс төв” 201А тоотод “Солонгос улсаас тулаас төмөр, хэв хашмал оруулж ирдэг” гэж хуурч, төөрөгдөлд оруулж “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очиртой “Бараа материал худалдан авах” гэрээ байгуулж улмаар бусдаас түрээслэн авсан тулаас төмөр, хэв хашмалыг худалдаж 100.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Б.Баясгалантай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт “жижиг дунд үйлдвэрийн төсөл боловсруулж боловсруулсан төслөө аж үйлдвэрийн яамаар дэмжүүлж арилжааны банктай холбон зуучилж зээл гаргуулж өгнө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Л.Баянзулаас 5.000.000 төгрөг,

2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Нямжаваас 15.000.000 төгрөг,

2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Л.Нямаас 1.500.000 төгрөг,

2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Бадрахмаагаас 18.000.0000 төгрөгийг тус тус авч залилсан,

М.М  нь Ш.Ө тай бүлэглэн “Тулга ойл” ХХК, “Гурван хөх хайрхан” ХХК, “Хулан жигүүр” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрсдийгөө дээрх компаниудад захирал, менежер хийдэг Батзориг, Батдэлгэр, Батбаяр гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж,

2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Дөл тулгуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүтэй “Барилгын материал түрээслүүлэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1-46 тоот хашаанаас 6015 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 132.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Төгс тулгуур” ХХК-ийн инженер Э.Ариунжаргалтай “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 23-10 тоот хашаанаас 1873 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 37.460.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Хүслэнт болор туул” ХХК, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Гурван хөх хайрхан” ХХК-ийн нэрээр “Түмэн тулгуур” ХХК-ийн захирал Н.Отгон-Эрдэнэтэй “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 39-27 тоот хашаанаас 7700 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 154.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Түмэн тулаас” ХХК-ийн менежер Ц.Эрдэнэбаттай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 20-31 тоот хашаанаас 2600 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 54.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Хэв хашмал” ХХК-ийн нягтлан бодогч Аззаяатай “Түрээсийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын замын 102 тоотоос 3000 ширхэг тулаас төмөр, өөр хэмжээтэй хэв хашмал 1800 ширхэг, гадна, дотно булан 600 ширхэг зэргийг түрээслэн авч улмаар бусдад худалдан 128.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2Б, “Экс төв” 201А тоотод “Солонгос улсаас тулаас төмөр, хэв хашмал оруулж ирдэг” гэж хуурч, төөрөгдөлд оруулж “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очиртой “Бараа материал худалдан авах” гэрээ байгуулж улмаар бусдаас түрээслэн авсан тулаас төмөр, хэв хашмалыг худалдаж 100.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх прокурорын газраас: Ш.Ө , М.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Ө ыг залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, М.М ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, М.М ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ш.Ө ыг 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.М ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ө т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М ын торгох ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Ш.Ө ын цагдан хоригдсон 592 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, М.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө аас 2.500.000 төгрөгийг Л.Баянзулд, 635.000 төгрөгийг Ш.Тунгалагт, 3.750.000 төгрөгийг Б.Нямжавт, 750.000 төгрөгийг Л.Нямд, 9.000.000 төгрөгийг Б.Бадрахмаад, 23.250.000 төгрөгийг “Их Бүрдэн” ХХК-д Б.Дагвабазарт, 59.670.000 төгрөгийг “Оюут констракшн” ХХК-д Ч.Эрдэнэбилэгт, 6.474.000 төгрөгийг “Түмэн тулаас” ХХК-ийн А.Ганбатад, 842.000 төгрөгийг “Хэв хашмал” ХХК-ийн Б.Отгонпүрэвт, 89.400.000 төгрөгийг “Түмэн тулгуур” ХХК-ийн Н.Отгон-Эрдэнэд, 1.256.000 төгрөгийг “Дөл тулгуур” ХХК-ийн Ч.Даваахүү нарт олгох, М.М  нь бусдад төлөх төлбөргүй болохыг, Ш.Ө ын барьцаанд тавьсан прокурорын дансанд байгаа 2.000.000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хохиролд тооцож олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ө  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт, хохирлын тооцоо нь хэргийн байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 18 дугаар талд: “Ш.Ө , Б.Баясгалан нар нь 2015 оны 7 дугаар сарын 8-нд хохирогч Л.Баянзул, Л.Энх-Амгалан нараас 5.000.000 төгрөг залилсан” гэж тодорхойлсон байна. Би Л.Баянзул, Л.Энх-Амгалан нараас 5.000.000 төгрөг бус 4.700.000 төгрөг авсан. Гэвч тогтоолын 10 дугаар талд Л.Энх-Амгалан мэдүүлэхдээ “Гранд Оффис центр”-ийн гадаа автомашин дотор Ш.Ө т 4.750.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж, хохирогч Л.Баянзул мэдүүлэхдээ “Би өөрөөсөө 5.000.000 төгрөгийг гаргаад компани дээр Ш.Ө т өгсөн” гэж, гэрч П.Өнөржаргал мэдүүлэхдээ “урьдчилгаа бэлэн байсан 250.000 төгрөгийг Ш.Ө т өгсөн, харин сүүлд 4.500.000 төгрөг бэлнээр өгсөн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх бодит хохирлын хэмжээг тогтоолгүй, нотлогдоогүй 300.000 төгрөгийг нэмж хохиролд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Оюут констракшн” ХХК-д 59.670.000 төгрөг төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тогтоолын 24-25 дугаар талд хохирогч Ч.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ “80.000.000 төгрөг өгснөөс 30.000.000 төгрөг бэлнээр, 50.000.000 төгрөгөнд “Ланд 100” загварын автомашин өгсөн. Сүүлд 20.000.000 төгрөг Ш.Ө т өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт “Ш.Ө  “Оюут констракшн” ХХК-д 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тодорхойлсон.

Би энэ байгууллагад 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба “Ланд 100” загварын автомашиныг 2014 оны 4 дүгээр сарын 23-нд үйлдэл дээрээ баригдах үедээ хураалгасан байдаг. Харин бэлэн авсан 50.000.000 төгрөгийг төлөх нь үнэн ба 9.670.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хэрхэн яаж тооцож төлүүлэх болсныг тайлбарлаж заагаагүй байна.

3. 2014 оны 4 дүгээр сарын 21-нд миний бие “Түмэн тулаас” ХХК-иас 2600 ширхэг сапуд төмөр түрээсэлж, түүний барьцаанд 8.800.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 23-нд “Хэв хашмал” ХХК-иас 3000 ширхэг сапуд төмөр, 1800 ширхэг хэв, 600 ширхэг булангийн түрээсийн мөнгө гэж 25.670.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 17-нд “Төгс тулгуур” ХХК-иас 1873 ширхэг сапуд төмөр түрээслэхээр барьцаа болон түрээсэнд 6.119.000 төгрөг өгсөн байдаг. Үүнийг прокуророос буцаан хураан авсан байдаг. Гэтэл шийтгэх тогтоолд эдгээр мөнгийг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Үүнийг миний хохиролд тооцож шийдвэрлэж өгнө үү.

4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 26 дугаар талд гэрч Р.Энхбат мэдүүлэхдээ “2014 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө 1700 ширхэг сапуд төмөр зөөж гарсан. Сүүлд 700 ширхэг сапуд төмрийг зараар ирсэн хүнд 21000 төгрөгөөр буюу 14.700.000 төгрөгөөр зарсан” гэж мэдүүлсэн байна. Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 23-нд Р.Энхбат намайг цагдаад барьж өгснөөр цагдан хоригдсон. Харин тухайн үед намайг баригдсаны дараа цагдаагийн байгууллага хэргийн эд мөрийн баримтыг Р.Энхбатад хариуцуулан битүүмжилсэн байтал тэрбээр дур мэдэн зарж үрэгдүүлсэн байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1.1, 21.2 дугаар зүйлийн 2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан журмаар шийдвэрлээгүй гэж үзэж байна.

5. Тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар талд “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй” гэж дурдсан байна.

2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Хэв хашмал” ХХК-ийн нягтлан бодогч Аззаяатай Батбаяр гэдэг нэрээр уулзан гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын замын 102 тоотоос 3000 ширхэг тулаас төмөр, 1800 ширхэг хэв, 600 ширхэг буланг 30 хоногийн хугацаатай өөрийн биеэр хүлээж авахдаа түрээсэнд 23.670.000 төгрөг, барьцаанд 2.000.000 төгрөг өгсөн. Эдгээр материалыг “Цайз” захын урд 44 дүгээр сургуулийн урд барилга барьж байсан хашаанд буулгаад 2014 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1800 ширхэг хэв, 1500 ширхэг тулаас төмрийг зөөж амжаагүй баригдсан. Би эдгээр тулаас төмөр, хэв, буланг зохих ёсны төлбөрийг төлж өөрийн мэдэлд авсан боловч харин “Оюут констракшн” ХХК-д өгсөн гэсэн баримт үйлдэж тоолж, хүлээлцэж аваагүй. Мөн түүний төлбөр тооцоог аваагүй учраас эдгээр материал миний нэр дээр хураагдаж битүүмжлэгдэн, миний хохиролд буцаан олгогдох учиртай. Мөн эдгээр тулаас төмөр, пум, буланг миний нэр дээр битүүмжлээгүй тул дутуу гэх 95 ширхэг пум, 600 ширхэг буланг би хариуцах үндэслэлгүй.

6. Миний бие “Хүслэнт болор туул” ХХК, “Тулга ойл” ХХК, “Гурван хөх хайрхан” ХХК-иудын бичиг баримт, тамга, тэмдгийг ашиглан “Оюут констракшн” ХХК, “Хэв хашмал” ХХК, “Дөл тулгуур” ХХК, “Төгс тулгуур” ХХК, “Түмэн тулаас” ХХК, “Түмэн тулгуур” ХХК-иудтай түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээ хийж байсан билээ. Харин “Хулан жигүүр” ХХК-ийн тамга, гэрчилгээг нь ашиглан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдээгүй болно.

Тогтоолын аль ч хэсэгт “Хулан жигүүр” ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг миний бие болон М.М  нь ашиглаж ямар нэгэн компанид эсвэл хувь хүнд хохирол учруулсан тухай нотлох баримт, тогтоогдсон үйлдэл байхгүй учир хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна, анхан шатны шүүх хуралд “бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн” бөгөөд гагцхүү шийтгэх тогтоолд дурдсан хохирлын хэмжээг үнэн бодитой, зөв тогтоолгох хүсэлтэй байна. Нөгөө талаар хэрэгт бүх ач холбогдол бүхий эд мөрийн баримт болох барилгын материалын бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой иргэний хариуцагч этгээдүүдийг хэрэгт татаагүй, хохирол болох барилгын материалуудыг хамгаалсан эсхүл битүүмжилсэн байдал нь алдагдсан, хохирлын тооцоог гүйцэд нягталж гаргаагүйд гомдолтой байна ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ө ын өмгөөлөгч Ц.Илтгэл, Ц.Бат-Өлзий, Б.Галхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ш.Ө  нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн байсан бол 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэгдсэнээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөлийн тухай хуулинд бүрэн хамрагдах боломжтой.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн хүрээнд өршөөлд хамруулахгүй нөхцөл байдал бүрдсэн хэдий ч 2017 оны Эрүүгийн хуулиар яллагдагчийн эрх зүйн байдлыг дэрдүүлж ял хөнгөрсөн тул буцаан хэрэглэнэ гэж зааснаар өршөөлийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ө ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт үйлдэлд тооцогдохгүй болсон. Тухайн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг агуулж байсан боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэргийн шинжгүй болсон. Иймд хуульд зааснаар ашигтайгаар Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ө ын өмгөөлөгч Б.Галхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ц.Бат-Өлзийтэй санал нэг байна ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ө ын өмгөөлөгч Ц.Итгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ц.Бат-Өлзийтэй санал нэг байна, нэмж хэлэхэд Ш.Ө ын хувийн байдлын тухайд ажил эрхэлдэг гэдгийг нэмж хэлэх хүсэлтэй байна ...” гэв.

 

Шүүгдэгч М.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуралдаанд гаргах тайлбар байхгүй, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан ...” гэв.

 

Шүүгдэгч М.М ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.М  анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ш.Ө ын хувьд Өршөөл үзүүлэх хуульд зааснаар өршөөгдөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Ш.Ө  нь М.М тай бүлэглэн “Тулга Ойл” ХХК, “Гурван хөх хайрхан” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрсдийгөө дээрх компаниудад захирал, менежер хийдэг Батзориг, Батдэлгэр, Батбаяр гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж,

2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Дөл тулгуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүтэй “Барилгын материал түрээслүүлэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1-46 тоот хашаанаас 6015 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 132.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Төгс тулгуур” ХХК-ийн инженер Э.Ариунжаргалтай “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 23-10 тоот хашаанаас 1873 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 37.460.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Хүслэнт болор туул” ХХК, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Гурван хөх хайрхан” ХХК-ийн нэрээр “Түмэн тулгуур” ХХК-ийн захирал Н.Отгон-Эрдэнэтэй “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 39-27 тоот хашаанаас 7700 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 154.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Түмэн тулаас” ХХК-ийн менежер Ц.Эрдэнэбаттай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 20-31 тоот хашаанаас 2600 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 54.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Хэв хашмал” ХХК-ийн нягтлан бодогч Аззаяатай “Түрээсийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын замын 102 тоотоос 3000 ширхэг тулаас төмөр, өөр хэмжээтэй хэв хашмал 1800 ширхэг, гадна, дотно булан 600 ширхэг зэргийг түрээслэн авч улмаар бусдад худалдан 128.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2Б, “Экс төв” 201А тоотод “Солонгос улсаас тулаас төмөр, хэв хашмал оруулж ирдэг” гэж хуурч, төөрөгдөлд оруулж “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очиртой “Бараа материал худалдан авах” гэрээ байгуулж улмаар бусдаас түрээслэн авсан тулаас төмөр, хэв хашмалыг худалдаж 100.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Б.Баясгалантай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт “жижиг дунд үйлдвэрийн төсөл боловсруулж боловсруулсан төслөө аж үйлдвэрийн яамаар дэмжүүлж арилжааны банктай холбон зуучилж зээл гаргуулж өгнө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Л.Баянзулаас 5.000.000 төгрөг,

2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Нямжаваас 15.000.000 төгрөг,

2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Л.Нямаас 1.500.000 төгрөг,

2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Бадрахмаагаас 18.000.0000 төгрөгийг тус тус авч залилсан,

М.М  нь Ш.Ө тай бүлэглэн “Тулга Ойл” ХХК, “Гурван хөх хайрхан” ХХК, “Хулан жигүүр” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглан өөрсдийгөө дээрх компаниудад захирал, менежер хийдэг Батзориг, Батдэлгэр, Батбаяр гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж,

2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Дөл тулгуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүтэй “Барилгын материал түрээслүүлэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1-46 тоот хашаанаас 6015 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 132.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Төгс тулгуур” ХХК-ийн инженер Э.Ариунжаргалтай “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 23-10 тоот хашаанаас 1873 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 37.460.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Хүслэнт болор туул” ХХК, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Гурван хөх хайрхан” ХХК-ийн нэрээр “Түмэн тулгуур” ХХК-ийн захирал Н.Отгон-Эрдэнэтэй “Барилгын тулаас төмөр түрээслэх” гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 39-27 тоот хашаанаас 7700 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 154.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Түмэн тулаас” ХХК-ийн менежер Ц.Эрдэнэбаттай “Барилга угсралтын материал түрээслэх” гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 20-31 тоот хашаанаас 2600 ширхэг тулаас төмөр түрээслэн авч улмаар бусдад худалдан 54.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Тулга ойл” ХХК-ийн нэрээр “Хэв хашмал” ХХК-ийн нягтлан бодогч н.Аззаяатай “Түрээсийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын замын 102 тоотоос 3000 ширхэг тулаас төмөр, өөр хэмжээтэй хэв хашмал 1800 ширхэг, гадна, дотно булан 600 ширхэг зэргийг түрээслэн авч улмаар бусдад худалдан 128.470.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2Б, “Экс төв” 201А тоотод “Солонгос улсаас тулаас төмөр, хэв хашмал оруулж ирдэг” гэж хуурч, төөрөгдөлд оруулж “Хүслэнт болор туул” ХХК-ийн нэрээр “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очиртой “Бараа материал худалдан авах” гэрээ байгуулж улмаар бусдаас түрээслэн авсан тулаас төмөр, хэв хашмалыг худалдаж 100.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

 хохирогч Б.Бадрахмаагийн “... Баясгалан гэдэг хүний гар утасны дугаарыг авч 99045274 дугаарын гар утсанд залгаад “жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн зээлийг аж үйлдвэрийн яам болон банкны асуудлыг давхар шийдэж өгөх үү” гэхэд “тэр асуудалгүй, манайх шийдэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө болох “4-5 сая төгрөгийг авна, ажил дуусаад үлдэгдэл мөнгөө авна” гэсэн. Тэгэхээр нь би 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод төслөө авч ирээд “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт “Метатик” ХХК-ийн байрны хажуу талын өрөөнд Баясгалан гэх хүнтэй уулзсан. Намайг уулзахад миний танил Баатархуяг эхнэрийн хамт байсан ба Баатархуяг бид 2 төслөө гаргаж ирээд ярилцсан. Тухайн үед Баясгалан нь ямар ч ойлголтгүй байсан тэгэхээр нь би “чи ямар ч мэдлэггүй байна, чиний юунд итгэж би энэ ажлаа хийлгэх вэ” гэхэд “Аж үйлдвэрийн яаманд маш том хүн байгаа нэрийг нь хэлэх боломжгүй, мөнгөө л өгчихвөл энэ хүн бүгдийг шийднэ, мөн “Голомт” банкинд энэ ажлыг хийж байгаа хүн байгаа ба зээл гаргадаг, нэрийг нь Хосбаяр гэдэг” гэж хэлсэн. Хосбаяртай намайг утсаар яриулсан. Хосбаяр нь “би ажил дээрээ байна, та нар ямар төвөгтэй юм бэ” гэж хэлж байсан. Хосбаяр бол банкны талаар их мэдлэгтэй байсан. Тэгээд Хосбаяртай ярилцаад бага зэрэг итгэл үнэмшил төрсөн ба орой нь 20.00 цагт Баянзүрх дүүрэгт байдаг “Сүнжин Гранд”-ийн буудалд хоол идэж ярилцахаар болсон. Орой нь уулзаад ярилцахад Хосбаяр “чиний төсөл 720 сая төгрөг байгаа ба үүний 5% болох 36 сая төгрөгийн 18.0 сая төгрөгийг урьдчилгаа мөнгө болгон өгөөд ажил дууссаны дараа үлдэгдэл 18.0 сая төгрөгийг өгнө” гэж хэлсэн. Хосбаяр нь үнэхээр итгэл үнэмшил төрөхүйц ярьж байсан. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Гранд Оффис центр”-ийн дотор уулзаад гэрээ хийхээр болсон. Тэрээр “Гурван Хан Хөхий” ХХК гэсэн гэрчилгээ үзүүлсэн ба компанийн дүрмийг нь үзэхэд Тунгалаг гэсэн хүний нэр байсан. Уг хүнийг асуухад байхгүй гадаад явчихсан байгаа гэж байсан. Тэгэхээр нь Баясгалан гэдэг хувь хүнээр гэрээ хийсэн. Гэрээгээ “Да Хүрээ” захын нотариат дээр орж батлуулаад бэлнээр 18.0 сая төгрөг өгсөн. Тэгээд гэрээ хийснээс хойш эдгээр хүмүүс олдохоо больсон. Гэтэл зарим нэг хүмүүст мөнгө өгөөд банкны ажилтан болгосон байсан. Баясгалан маш олон хүнийг залилсан байсан ...” /3-р хх-103, 8-р хх-236/,

 

хохирогч Л.Нямын “... Би сүүний чиглэлээр ферм ажиллуулах хүсэлтэй байсан бөгөөд энэ үйл ажиллагаагаа явуулахаар 50.0 сая төгрөгийн зээл авах шаардлагатай байсан учир интернетээс “төслийн зээлийг хурдан шуурхай зуучилж төслийн материал бүрдүүлж өгнө” гэсэн зааврын дагуу 99045274 дугаарын утсаар холбогдоход “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт хүрээд ир” гэсэн. Тэгээд “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт очиход Баясгалан болон хамт ажилладаг 3 охин байсан ба “та 50.0 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол урьдчилгаа 1.5 сая төгрөг өг, 7-14 хоногт зээл гаргаж өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд 2015 оны 8 дугаар сарын 4-ний 13 цаг 30 минутын орчим “Гранд Оффис центр”-ийн урд талд байдаг нотариат дээр очиж 1.5 сая төгрөгийг бэлнээр Баясгаланд өгсөн. Түүнээс хойш би зээлээ хүлээгээд байж байтал 8 дугаар сарын 15-ны өглөө нэг хүн залгаад “таньд зээл гаргаж өгнө гэж мөнгө авсан хүн таныг залилчихсан байна, та одоо оффис дээр нь хүрээд ир” гэхээр нь яваад очтол надаас гадна 5-6 хүн Баясгалан болон түүнтэй хамтарч ажилладаг Ө  нарт залилуулчихсан гээд байж байсан. ... Надад Баясгалантай зээл гаргуулахаар хийсэн гэрээ болон 1.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн нотариатын гэрээ байгаа …” /1-р хх 105-106/,

 

хохирогч Ш.Тунгалагийн “... Би 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа европ загварын гутал хийж зардаг бөгөөд энэ үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Аж үйлдвэрийн яамны төсөлд хамрагдаж шалгарсан ба банкнаас санхүүжилтээ авах гэтэл баяр наадмын үе таараад удах шинжтэй байсан. Яг тэр өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би “unegui.mn” сайтад яамаар дэмжигдсэн төслийн зээлийг хурдан хугацаанд зуучилж гаргаж өгнө гэсэн зар байхаар нь 9964-тэй дугаараар анх Ө  гэх хүнтэй холбогдсон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингисийн талбайн урд талын “Гранд Оффис центр”-ийн 2 давхарт уулзахаар болоод очтол Ө  гэх залуу байсан ба “намайг өөрийнхөө захиралтай ярь” гээд Баясгалантай уулзуулсан. Тэгтэл Баясгалан надад хэлэхдээ “цаад хугацаа 14 хоног болно, гэхдээ би таны зээлийг 24-ний өдөр гэхэд гаргаж өгнө. Та надад урьдчилгаа 1.5 сая төгрөг өг” гэхээр нь “би зээл гарсны дараа мөнгийг нь өгье” гэтэл “манайх холбогдох хүмүүсийг хоолонд оруулж байж ярьж хөөрнө, тэгэхээр урьдчилж мөнгө авах шаардлагатай” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд маргааш нь мөнгөө олж өгөхөөр болсон. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүнээс 1.5 сая төгрөг 10%-ийн хүүтэй зээлж аваад “Гранд Оффис центр”-ийн 2 дугаар давхарт Баясгалантай гэрээ хийж мөнгөө бэлнээр нь өгсөн. Тэгтэл маргааш нь над руу нэг утаснаас залгаад та “Гурван хөх” ХХК-тай төслийн санхүүжилт гаргуулахаар гэрээ хийсэн үү гэж асуухаар нь мөнгө бүтчихсэн юм байх гэж бодоод тийм байна гэтэл та залилуулчихсан байна “Гранд Оффис центр” дээр хүрээд ир гэсэн …” /1-р хх 109-110, 174/,

хохирогч Л.Баянзулын “... 2015 оны 6 дугаар сард санагдаж байна Энх-Амгалан гээд ахын хамт бид хоёр компани байгуулаад мөнгө хэрэг болсон учир төсөл бичиж улсаас бизнесийн зээл хүсэх төлөвлөгөөтэй байсан. Бид хоёр зар үзэж байхад “төсөл бичиж өгөөд зээлийг нь хөөцөлдөж өгнө” гэсэн зар үзээд тухайн үед өөрийгөө Ө  гэсэн хүнтэй танилцсан. Ө тай танилцаад компани дээр нь очиж уулзахад би гүйцэтгэх захирал нь байгаа юм гээд “Гранд Оффис центр”-ийн 2 дугаар давхарт гарсан. Компани дээр нь очиход хоёр гурван охидууд байсан тэд нар хэлэхдээ зураг төслийн ажилтан инженер, нягтлан бодогч гэж танилцуулсан. Ө тай уулзаад бид нар гадаад худалдаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм, компани мөнгөгүй болчихоод байна 100 сая төгрөгийн хүү багатай, урт хугацааны зээл хэрэгтэй байна” гэхэд “болно, гэхдээ 150 сая төгрөгнөөс дээш мөнгөн дүнгээр зээл гаргана” гэхээр нь бид хоёр болж байна гэсэн. Ө  бид хоёрт хэлэхдээ “эхний ээлжинд банкны хүмүүстэй уулзаж хоолонд оруулна бас төслийг чинь бичиж эхэлнэ, ажлын урьдчилгаа хэрэгтэй байна, 5.0 сая төгрөг өгчих” гэхээр нь би өөрөөсөө 5.0 сая төгрөгийг гаргаад компани дээр нь Ө т өгсөн. Бид нар нотариатын тамгатай гэрээ хэрэгтэй гэхэд тэгье гээд нотариат орж гэрээ байгуулсан ...” /3-р хх-171, 172/,

 

 хохирогч Ч.Эрдэнэбилэгийн “... Манай “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очир зар мэдээ сонин дээрээс “сапуд авна, зарна” гэсэн зарын дагуу залган ярихад өөрийгөө Ө  гэж танилцуулсан хүн “манай компани Солонгос улсаас сапуд, хэв хашмал оруулж ирдэг” гэж хэлээд манай “Оюут Констракшн” ХХК-ийн оффис болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2б, Экс төв 201а тоотод ирж үнийн саналаа өгч уулзсан. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын 21-нд “5000 сапуд, 3000 хэв хашмал авна” гэж нийт 150.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай “Оюут Констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл Экспо төвийн баруун хойд талд цаг уурын ажилчдын орон сууц барьж байгаа хашаан дотор 2 том оврын автомашинаар нийт 3541 ширхэг сапуд төмөр ирсэнээс 159 ширхэгийг буцаан нийт 3382 ширхэг сапуд төмөр авсан. Дараа нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 1700 ширхэг сапуд төмөр, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1705 ширхэг хэв хашмал болон 1500 ширхэг сапуд төмөр ирсэн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн бараа материал аваагүй. Тухайн үед сапуд авчирсан хөлсний автомашины жолоочоос “энэ сапуд төмрийг хаанаас ачиж ирсэн талаар” асууж лавлахад “Яармаг буюу Сонсголонгийн 2 дугаар гудамжнаас ачсан” гэж хэлэхээр нь тэр газрыг нь хайж олоод хорооны байцаагчийг дуудаж сапуд зөөсөн хашааны гадна уулзаж эндээс манай “Оюут констракшн” ХХК нь Ө  гэх хүнээс их хэмжээний сапуд авч байгаа юм, энэ хулгайн юм байж магадгүй юм байна, та шалгаж өгнө үү гэж хэлэхэд “танай компанитай гэрээ хийж байгаа юм байна шүү дээ,  тэгээд ийм их хэмжээний сапуд төмөр хулгайлна гэж юу байхав” гэж хэлээд яваад өгсөн юм …” /4-р хх-17, 18-20, 212-214, 7-р хх-1/,

 

хохирогч Н.Отгон-Эрдэнийн “... Анх манай “Түмэн тулгуур” ХХК нь шуурхай зар сонинд “сапуд төмөр түрээслэнэ” гэсэн зар өгсөн бөгөөд зарын дагуу 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Батзориг гэх хүн 4000 ширхэг сапуд төмөр түрээслэмээр байна гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 39-27 тоотод буюу “Түмэн тулгуур” ХХК-н оффис дээр надтай ирж уулзсан. Тэгээд шууд надтай 4000 ширхэг сапуд төмөрийн гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийхдээ “Хүслэнт Болор Туул” гэх нэртэй ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээ хийж 4000 ширхэг сапуд төмөр 1 сарын хугацаатай өдрийн нэг сапуд төмрийн 110 төгрөгийн үнэ буюу нийт 13.200.000 төгрөг бэлнээр өгч барьцаа 2.000.000 төгрөг буюу нийт 15.200.000 төгрөг өгсөн. Харин сапуд төмрийг 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 2000 ширхэг сапуд төмөр авсан. Манай “Түмэн Тулгуур” ХХК-д 7700 ширхэг сапудны хохирол нийт 207.900.000 төгрөгийн хохирол учирсан байна. ... Энэ Ө  гэх хүн манай “Түмэн тулгуур” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Гурван хөх хайрхан” гэх ХХК-ийн нэрээр 2000 ширхэг тулаас бас авсан байна. Энэ 2000 ширхэг сапуд төмөрийг манай “Түмэн тулгуур” ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгөн дүнд оруулан бодсон байгаа ...” /4-р хх-21, 22-24, 222-223, 6-р хх-230/,

 

хохирогч А.Ганбатын “... 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Тулга ойл” ХХК-д менежер ажил хийдэг Батзориг гэж өөрийгөө танилцуулсан хүн манай “Түмэн тулаас” ХХК-ийн Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 20-31 тоот хашаанд ирсэн. Тэгээд надтай 2600 ширхэг сапуд төмөр авах гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийхдээ “Тулга ойл” ХХК-ийн нэр дээр гэрээ хийн өөрөө “Тулга ойл” ХХК-ийг төлөөлж менежер Батзориг гэж гарын үсэг зуран 90 хоногийн хугацаатай гэрээ хийсэн. Эхний сарын мөнгө гэж 7.800.000 төгрөг өгөхөөр болж эхлээд 5.000.000 төгрөг бэлэн өгөөд тэр өдрөө үлдэгдэл 2.800.000 төгрөгийг барьцаа 1.000.000 төгрөгийн хамт 3.800.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Ингээд энэ Батзориг гэх хүн манай “Түмэн тулаас” ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ачиж явсан. Ачиж явахад грушиг гээд 5-6 залуу ирсэн Батзориг өөрөө ирээгүй. Тэгээд Батзориг гэх хүн рүү залгаад “манай сапуд хаана буусан бэ” гэхэд ирээгүй гэсэн. Маргааш нь холбогдон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн хажуу талд байрлах баригдаж байгаа барилга дээр ирэхэд барилга эхлээгүй байхаар нь баригдаагүй барилга дээр яагаад төмөр авсан юм бэ, түрээсийн мөнгө яваад байна гэхэд маргаашнаас ажил эхлэнэ гэсэн. ... 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэсээс танайх сапуд түрээсэлсэн үү зарагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь зураг авсан барилга дээр байхад хашааны хаалга автомашинаар хаасан байсан бөгөөд миний очиж үзсэн сапудыг ихэнхийг зөөсөн байсан …” /4-р хх-25, 26-28, 218-219, 6-р хх-227/,

 

хохирогч Э.Ариунжаргалын “... 2014 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед “сапуд төмөр түрээслэнэ” гэж нэг залуу надтай болон манай захирал Түвшинтөгстэй утсаар ярьсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад манай Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 23-10 тоот хашаанд 3 хүн ирсэн бөгөөд нэг нь өөрийгөө “Тулга ойл” ХХК-ийн менежер Батзориг гэж байсан бөгөөд тэр эрэгтэй ажил төрөл ярьж байсан. Тэгээд Батзориг гэх хүн манай компаниас тэр шөнөдөө 2200 ширхэг сапуд авмаар байна гэхээр нь манайх шөнө өгөхгүй маргааш ав гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 10 цагийн үед манай ажил дээр ирээд 2200 ширхэгийг 100 төгрөгөөр бодож өгсөн юм. “Тулга ойл” ХХК-ийн барьж байгаа 8 давхар барилга байгаа гэсэн. Сапуд төмөр буулгаж байхад манайхаас авсан 2200 ширхэг сапудын 327 ширхэгийг эвдэрсэн байна гэж хэлээд буцаасан бөгөөд харин 1873 ширхэг төмрийг нийт 5.619.000 төгрөг барьцаа 500.000 төгрөг авсан. Энэ мөнгөн дүн нийт 6.119.000 төгрөг болж байсан. Сапуд буулгаж байхад нэг өндөр залуу ирсэн бөгөөд тэр залууг Гарьдмагнай захирал нь гэж хэлж байсан. Тэгээд 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр сапуд буусан барилга дээр очиж “энэ барилга хэдэн давхар юм бэ” гэж асуухад 3 давхар гэсэн би гайхаад залгахад сапуд төмөр түрээслээгүй харин Энхбат гэх хүнээс түрээсэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд Энхбатын утсыг олж Энхбаттай ярихад Батзориг гэх хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн ...” /4-р хх-29, 30-32, 220-221, 7-р хх-27/,

 

хохирогч Ч.Даваахүүгийн “... 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би өөрийнхөө ажил дээр байж байхад Батзориг гэх хүн над руу залгаад “сапуд төмөр түрээсэлж авмаар байна, мөн олон сапуд төмөр авмаар байна” гэж хэлсэн. Эхний ээлжинд 6000 ширхэг сапуд төмөр хэрэгтэй байна гэхээр нь би үнэмлэхийг нь үзээд нийт 6015 ширхэг төмөр 3 сарын хугацаатай сар бүрийн 15-нд түрээсийн мөнгө өгөхөөр гэрээ хийж авсан бөгөөд харин урьдчилгаа болгоод 14.000.000 төгрөг өгөөд авсан. Тэрнээс хойш миний гар утас руу өдөр болгон ярьдаг байсан. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дүү нь Баянхонгорт явж байна маргааш мөнгийг нь хийнэ гэж хэлээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй таг чиг болсон ...” /4-р хх-33, 34-35, 209-211, 6-р хх-228-229/,

 

хохирогч Т.Түвшинтөгсийн “... 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай “Хэв хашмал” ХХК-ийн байран дээр “Тулга ойл” ХХК-ийн менежер Батбаяр гэх хүн байна гэж өөрийгөө танилцуулаад сапуд, хэв, булан байгаа юу гэсэн. Манайхаас 1800 ширхэг хэв, булан 600 ширхэг, цагаан сапуд 3000 ширхэг сарын хугацаатай түрээслэнэ гэж хэлээд тооцоогоо манай борлуулалтын албаны ажилтан Ж.Аззаяагаар бодуулж манай нэг сарын түрээс болох 23.670.000 төгрөг түрээсийн мөнгө, барьцаа 2.000.000 төгрөг өгсөн бөгөөд нийт 25.670.000 төгрөгийг кассын ажилтан Я.Алтанцэцэг гэх хүнд өгсөн. Тэгээд Батбаяр гэх хүн манайхаас бүгдийн нь ачиж явсан. Хаана ашиглах гэж байгаа юм бэ гэхэд Цайзаас уруудаад 44 дүгээр сургуулийн хажуу талын барилга гэж хэлсэн …” /4-р хх-36, 37-39/,

 

хохирогч Б.Отгонпүрэвийн “... Ө  нь Эрдэнэ овогтой Батбаяр гэсэн хүний нэрээр түрээсийн гэрээг хийсэн, манай компани дээр хоёулаа ирсэн. Нөгөө залуу нь Хүрэлцогтын Батболд гэсэн бичиг баримттай байсан. Түрээсийн гэрээг 30 хоногоор хийсэн, дээрх эд зүйлийн түрээсийн мөнгө гэж 23.670.000 төгрөг өгсөн ...” /4-р хх-215, 216-217/,

 хохирогч Б.Нямжавын мэдүүлсэн “... Ө  бид хоёр уулзаад би Ө ын ажилтай танилцсан чинь Ө  нөүтбүүк барьчихсан ирээд “өөрийнх нь хөөцөлдөж байгаа ажил” гээд 2, 3 компанийн бичиг баримт үзүүлэхээр итгэсэн. ... ингээд оффис дээр нь очтол Баясгалан гээд залуу танилцуулан манай компанийн гүйцэтгэх захирал гэж Ө  хэлсэн. Ө  бид нарт “9 давхар барилга байгаа, тухайн барилгын давхаруудыг та нарт барьцаалбарт өгөөд та нарын зээлийг бүтээсний шанд 10 хувийг авна, та нар зээлээ төлж дууссаны дараа барьцаагаа суллаж авах хүртэл бүгдээрээ хамтарч ажиллана” гэж хэлсэн. Тэгээд итгээд 7.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн ...” /8-р хх-237-238/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Дагвабазарын “... Манайх барилгын ажилдаа хэрэглэхээр Улаанбаатар хотоос 1500 ширхэг тулаас төмөр авсан. Манай дүү М.Эрдэнэтогтох тэр төмрийг авсан. Манай дүү М.Эрдэнэтогтох тэр компанийн М л гэх хүнтэй албан ёсоор бичгийн хэлбэрээр гэрээ хийж авсан ...” /6-р хх 194-196/,

 

гэрч Л.Баянзулын “... Би өөрийн нагац ах Энх-Амгалантай хамтарч тээвэр зуучлалын компани байгуулахаар ярилцаж тохиролцсон бөгөөд уг ажлаа эхлүүлэхэд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байсан учир жижиг дунд үйлдвэрлэлийн зээл сонирхож эхэлсэн. Тэгтэл “Үнэгүй.мн” сайтад жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл боловсруулж зээл гаргаж өгөх ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн зар байсан учир тухайн хүний утсаар яриад Ө  гэх хүнтэй Амгаа ах бид хоёр хамт очиж уулзсан. Тэрээр бид хоёртой уулзахдаа манай эгч ах нар аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн хийдэг учир манай компани төсөл боловсруулаад боловсруулсан төсөл нь амархан дэмжигддэг гэхээр нь Амгаа ах бид хоёр итгээд 40-50 сая төгрөгийн зээл гаргуулъя гэхэд одоогоор тийм бага зээл гаргахгүй доод тал нь 120.0 сая төгрөгийн зээл гаргана гэхээр нь 150.0 сая төгрөг авахаар тохиртол Ө  нь уг мөнгөний урьдчилгаа 3%-тай тэнцэх хэмжээний мөнгийг эхлээд өг гэсэн, тэгэхээр нь бид нар бэлэн байсан 250.000 төгрөгөө Ө т өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь зээл хөөцөлдөөд Эрдэнэт хотын ломбарднаас 5.0 сая төгрөг аваад түүнээсээ 4.500.000 төгрөгийг Ө т өгсөн. Тэр үед Ө  та нарын зээл 14 хоногийн дараа бүтнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар мөнгө өгч авалцсан талаараа нотариат орж гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш нөгөө асуудлаа асуухаар хурлаар орох гэж байна, одоохон гэж байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд оффис дээр нь очиход танихгүй 2 хүүхэн байсан тэд нар Өсөхөө ажилдаа ирэхгүй байгаа гээд захирал Баясгалангийхаа утсыг өгсөн. Бид нар Баясгалантай нь ярихад та нар надтай шууд ярихгүй яасан юм одоо 1.5 сая төгрөг өгчихвөл би бүтээгээд өгье гээд байсан. Тэгж байтал нэг хүн утсаар яриад та нар компанийн хүмүүст мөнгө өгсөн үү бид нарыг залилсан байна гэсэн ...” /1-р хх-112, 157-158/,

гэрч П.Өнөржаргалын “... Би өөрийн нагац ах Энх-Амгалантай хамтарч тээвэр зуучлалын компани байгуулахаар ярилцаж тохиролцсон бөгөөд уг ажлаа эхлүүлэхэд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байсан учир жижиг дунд үйлдвэрлэлийн зээл сонирхож эхэлсэн. Тэгээд Ө  гэх хүнтэй Амгаа ах бид хоёр уулзахад тэр хүн өөрийгөө танилцуулахдаа манай эгч аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн хийдэг учир манай компани төсөл боловсруулаад боловсруулсан төсөл нь амархан дэмжигддэг гэхээр нь Амгаа ах бид хоёр итгээд 40-50 сая төгрөгийн зээл гаргуулъя гэхэд “одоогоор тийм бага зээл гарахгүй, доод тал нь 120 сая төгрөгийн зээл гарна” гэхээр нь 150.000.000 төгрөг авахаар тохиртол Ө  уг мөнгөний 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг эхлээд өг гэхээр нь урьдчилгаа гээд бэлэн байсан 250.000 төгрөгийг Ө т өгсөн. Тэгээд дараа нь Ө т 4.500.000 төгрөг бэлнээр өгтөл “та хоёрын зээл 14 хоногийн дотор гарна, гарахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гээд нотариатаар мөнгө өгч, авсан гээд баталгаажуулсан. Тэгтэл түүнээс хойш утсаар ярихаар хурлаар орж байна гэчихээд сүүлдээ утсаа авахаа больсон ...” /1-р хх-113/,

 

гэрч Р.Энхбатын “... Би энэ 11501 ширхэг сапудаас өөрийн найз Р.Гансүхэд нийт 6500 ширхэг сапуд төмрийг нэг ширхэгийг нь 21000 төгрөгөөр бодож нийт 136.500.000 төгрөгөөр зарсан. Энэ 6500 ширхэг төмрийг Р.Гансүх бүрэн гүйцэд надаас авч явсан бөгөөд хамгийн сүүлд 1700 гаран сапуд төмрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө зөөж авсан байсан. Харин сүүлд 700 ширхэг сапудыг зараар ирсэн хүнд 21000 төгрөгөөр буюу нийт 14.700.000 төгрөгөөр зарсан. Харин Гандангийн барилга дээр 1700 ширхэг сапуд төмөр байгаа. 2600 ширхэг сапуд төмөр Улиастайн хашаанд байгаа. Энэ төмөр миний хамгийн сүүлд авсан төмөр юм. Эдгээр төмөр нэг газраас ирсэн байсан. Би энэ талаар яагаад мэдэж байгаа вэ гэхээр нэг өдөр зэрэг 3 автомашинаар ирсэн бөгөөд харин 50 ширхгээр боосон 4 боодол сапуд төмөр болон бусад сапуд төмөр тосолсон байдалтай байхаар сэжиглэж байна ...” /4-р хх-40-42, 6-р хх-240-242/,

 

гэрч Б.Оюунбаатарын “... Би 2014 оны 3 дугаар сарын 20-ны үед байх яг өдрөө санахгүй байна, автомашинтайгаа гурвалжингийн гүүрний хажууд зогсож байхад махлагдуу бор царайтай залуу явган ирээд “ажилд явах уу, Яармагаас тулаас төмөр ачаад Мишээл экспо дээр буулгана, чи яг тулаас төмөр ачуулах хүнтэй нь яриадах” гээд Батзориг/Ө / гэх хүнтэй яриулсан. Тэр хүн надад “Яармагаас Мишээл рүү тулаас төмөр ачина, 150.000 төгрөг өгье” гээд тохиролцсон. Тэгээд би Яармаг руу Ганзориг гэх хүнтэй гар утсаар ярьж байгаад тулаас төмөр байгаа хашаанд очсон. Намайг гар утсаар яриулсан залуу гурвалжингаас яваад өгсөн. Би ганцаараа очсон. Намайг очиход бас гурвалжин дээр зогсож ачаа ачдаг “Хово” загварын автомашинтай Батмөнх тулаас төмөр ачиж байсан. Би хамгийн сүүлийн 1300 гаран тулаас төмрийг ачаад төмөрнүүдийг “Мишээл” экспогийн хажууд байсан “Оюут констракшн” ХХК-ийн барилга дээр ойролцоогоор хэдийг нь мэдэхгүй байна миний 1500 ширхэг мөн “Хово” дээр ачсан төмөрнүүд, мөн нэг шланзан дээр ачсан тулаас төмөрнүүдийг бүгдийг нь буулгасан. Би төмөрөө буулгачихаад шууд явсан. Маргааш нь над руу Батзориг/Ө / залгаад “та дахиад тулаас төмөр ачаад буулгаад өгөөч” гэсэн би Толгойтод очиж мөн Яармагаас тулаас төмөр авсан хүнээс 1000 гаруй тулаас төмөр ачаад гурвалжингийн гүүрний баруун талд байх төмөр хашаанд бүгдийг нь буулгасан. Үүнээс хойш би тулаас төмөр ачаагүй. 7 хонож байхад Батзориг/Ө / залгаад дахиад сапуд ачмаар байна гээд Орбитод дуудсан. Тэндээс би 2000 ширхэгээр 2 удаа машинаараа ачаад Улиастайд том хашаанд буулгасан. 2014 оны 4 дүгээр сарын 20-ны үед Ө  над руу залгаад 2000 ширхэг хэв хашмал, 3000 ширхэг тулаас төмөр ачаад Мишээл экспогийн хажууд байх “Оюут констракшн” ХХК-ийн өөрийнхөө барилга дээр буулгая гээд хэлэхээр нь Баянзүрх дүүргийн Цайз 16-ийн тэндээс 3000 ширхэг тулаас төмөр, 2000 ширхэг хэв хашмалыг 3 хувааж ачаад бүгдийг нь “Мишээл” экспогийн барилга дээр буулгаад тулаас төмрийг буцаж 16 дугаар хорооллоос ачиж байхад цагдаа ирээд болиулсан ...” /4-р хх-224-228/,

 

 гэрч Н.Баатархуягийн “... Төмөр тоолоод авчих гэж хэлсэн, тэгээд маргааш нь нэг залуу над руу залгаад “тулаас төмөр хаана аваачиж өгөх вэ” гэж асуухаар нь би ажлынхаа хашааг зааж өгсөн. Нөгөө залуу шөнө болж байхад манай хашаанд загварыг нь мэдэхгүй том машинтай 6 ачигч, 1 жолоочтой цуг 8-уулаа ирж би өндөр, 25-30 орчим насны залуугаас 1350 ширхэг тулаас төмөр тоолж авсан. Түүний маргааш өглөө 9 цагийн үед манай ажил дээр портер загварын автомашинтай ирээд 150 ширхэг тулаас төмөр өгчихөөд явсан. Тулаас төмөр худалдаж авсан мөнгөө яаж өгч авалцсаныг би мэдэхгүй байна. Тэр тулаас төмөрнүүд манай ажлын хашаанд 1 сар гаруй болсны дараа Баянхонгор аймгаас “Их бүрдэн” ХХК-ийн эзэмшлийн “Норт-Бенз” загварын автомашин ирж 1500 ширхэг тулаас төмрийг аваад явсан. Манай хадам ах Дагвабазар нь барилгын үйл ажиллагаа явуулдаг “Их бүрдэн” ХХК-ийн ерөнхий захирал юм …” /4-р хх-229-230/,

 

гэрч Ж.Ганзоригийн “... Би тулаас төмөр ачих ажилд нэг удаа явсан. Он, сараа сайн санахгүй байна. Надад 30.000 төгрөг өгсөн, дахиж тулаас төмөр ачаагүй ...” /4-р хх-233-234/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 682 тоот “Ш.Ө  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-235-236/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 300 тоот “М.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, болж өнгөрсөн үйл явдлыг тусган авч мэдүүлэх чадвартай байна, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /7-р хх-55-56/,

 

Эд зүйл хураан авсан тогтоол /4-р хх-73, 76, 80, 82, 84, 85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх-74, 77, 79, 83, 86/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-87,88-89, 90-96, 177, 178-179/, эд зүйлийн үнэлгээнүүд /4-р хх-100, 101, 102, 5-р хх-23, 24, 25, 26, 248-249/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-180-181, 182-185/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-186, 187-188, 189-191, 192-193, 194, 195-196, 197, 198-199, 200, 201-202, 203, 204-205, 206-208, 6-р хх-30, 197, 250/, эд мөрийн баримт /5-р хх-35/, хохирол төлсөн баримт /5-р хх-36, 221, 6-р хх-132/, эд мөрийн баримт, барьцаалсан, битүүмжилсэн мөнгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5-р хх-37, 38, 39/, таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-33-34, 35-36, 37-38, 39-40/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /6-р хх-190/, мөнгө хүлээлгэн өгсөн баримт /8-р хх-122-124/, Ш.Ө , М.М  нарын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин шүүгдэгч Ш.Ө ын үйлдсэн бусдыг залилах гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд  үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байхад прокуророос тус тусд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тус бүрт ял шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд тухайн заалтад заасан хорих ялын дээд, доод хэмжээ багассан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойтын 18101, Москвагийн гудамжны 48б байр, 490 тоот, 28.87 м.кв талбайтай, Ү-2201035000 тоот үл хөдлөх эд хөрөнгө /6-р хх-190/-ийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул тогтоолыг хүчингүй  болгож үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

 

Хохирлын тухайд:

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Ш.Ө  нь хохирогч “Оюут констракшн” ХХК-д нийт 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ланд 100” загварын тээврийн хэрэгслийг буцаан олгож, 9.670.000 төгрөг /8-р хх-124/-ийн хохирол төлсөн талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул “Оюут констракшн” ХХК-д үлдэх 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах,

   

  2. “Түмэн тулаас” ХХК-д 54.600.000 төгрөгийн хохирол учруулсан ба захирал А.Ганбат нь шүүгдэгч Ш.Ө т түрээслэсэн 2600 ширхэг тулаас төмрөөс 2296 ширхэгийг мөрдөн байцаагч Мөнхдалайгийн шийдвэрээр буцаан хүлээн авсан ба үлдсэн 304 ширхэг тулаас төмрийг гэрч Энхбатаас хүлээж авсан болох нь “эд зүйл хүлээлгэн өгсөн” /4-р хх-74, 6-р хх-227/ тухай тэмдэглэлээр тогтоогдож  байх тул хохирогч “Түмэн тулаас” ХХК-д төлөх төлбөргүй,

 

3. “Хэв хашмал” ХХК-иас 3000 ширхэг тулаас төмөр, 1000 ширхэг хэв хашмал, 50х120 хэмжээтэй, 200 ширхэг хэв хашмал, 45х120 хэмжээтэй, 200 ширхэг хэв хашмал, 40х120 хэмжээтэй, 100 ширхэг хэв хашмал, 30х120 хэмжээтэй, 300 ширхэг хэв хашмал, 300 ширхэг гадна булан, 10х15 хэмжээтэй, 300 ширхэг булан зэргийг авч 128.470.000 төгрөгийн хохирол учруулсан ба 2990 ширхэг тулаас төмөр, 1788 хэв хашмал, 590 ширхэг дотор, гадна булан буцааж авсан байна /4-р хх-216-217/. Харин үлдэх 10 ширхэг тулаас төмрийн үнэ 190.000 төгрөг, 12 ширхэг хэв хашмалын үнэ 516.000 төгрөг, 10 ширхэг гадна булангийн үнэ 240.000 төгрөг буюу нийт 946.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ө аас гаргуулах байтал шүүх тооцооны алдаа гаргаж 842.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул тус тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ш.Өсөхбарын хохирлын талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

4. “Дөл тулгуур” ХХК-иас 6015 ширхэг тулаас төмөр авч 132.074.000 төгрөгийн хохирол учруулсан ба 4882 ширхэг тулаас төмрийг, шүүгдэгч Ш.Ө аас хураан авсан 23.670.000 төгрөгийг тус тус мөрдөгчийн тогтоолоор буцаан олгосон байх тул үлдэгдэл хохирол 1.256.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.      

 

5. Шүүх, шүүгдэгч Ш.Ө ыг, Б.Баясгалантай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Ш.Ө аас хохирогч Л.Баянзулд 2.375.000 төгрөгийг /1-р хх-112/, Ш.Тунгалагт 520.000 төгрөгийг /3-р хх-174/, Л.Нямд 250.000 төгрөг /3-р хх-104-105/ тус тус  гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

 

Түүнчлэн шүүгдэгч  “Хулаан жигүүр” ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээг ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох бартимтуудаар тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Мөн шүүгдэгч Ш.Ө ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Өршөөлийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн ойлголт байхгүй тул энэ талаар гаргасан  өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Ш.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

 

- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойтын 18101, Москвагийн гудамжны 48б байр, 490 тоот, 28.87 м.кв талбайтай, Ү-2201035000 тоот үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж,

 

- “Шүүгдэгч Ш.Ө  нь “Түмэн тулаас” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ш.Ө ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ш.Ө ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө аас 2.500.000 төгрөгийг Л.Баянзулд, 635.000 төгрөгийг Ш.Тунгалагт, 3.750.000 төгрөгийг Б.Нямжавт, 750.000 төгрөгийг Л.Нямд, 9.000.000 төгрөгийг Б.Бадрахмаад, 23.250.000 төгрөгийг “Их Бүрдэн” ХХК-д Б.Дагвабазарт, 59.670.000 төгрөгийг “Оюут констракшн” ХХК-д Ч.Эрдэнэбилэгт, 6.474.000 төгрөгийг “Түмэн тулаас” ХХК-ийн А.Ганбатад, 842.000 төгрөгийг “Хэв хашмал” ХХК-ийн Б.Отгонпүрэвт, 89.400.000 төгрөгийг “Түмэн тулгуур” ХХК-ийн Н.Отгон-Эрдэнэд, 1.256.000 төгрөгийг “Дөл тулгуур” ХХК-ийн Ч.Даваахүү нарт олгох, М.М  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ө аас 2.375.000 төгрөгийг Л.Баянзулд, 520.000 төгрөгийг Ш.Тунгалагт, 3.750.000 төгрөгийг Б.Нямжавт, 250.000 төгрөгийг Л.Нямд, 9.000.000 төгрөгийг Б.Бадрахмаад, “Их Бүрдэн” ХХК-д 23.250.000 төгрөгийг, “Оюут констракшн” ХХК-д 50.000.000 төгрөгийг, “Хэв хашмал” ХХК-д 946.000 төгрөгийг, “Түмэн тулгуур” ХХК-д 89.400.000 төгрөгийг, “Дөл тулгуур” ХХК-д 1.256.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.М  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

 

5. Шүүгдэгч Ш.Ө ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, Ц.Итгэл, Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй .

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ