Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 2021         02          25                                              2021/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг,

            улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ,

   шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Т /ҮД:0518/, З.Х /ҮД:0809/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Аын Мд холбогдох эрүүгийн 2002000150034 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шаавай овгийн Аын М, /РД:УШ0000000/;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2706 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 815 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 3.9433 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч А.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2706 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 815 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 3.9433 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч З.Х эрүүгийн 2002000150034 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т эрүүгийн 2002000150034 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан:

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 78 тал/,

 

Эрүүгийн 2002000150034 дугаартай хэргээс:

 

1. Яллагдагч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2706 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэргийн нотлох баримтууд:

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД 1 ширхэг /1-р хх-ийн 3-5, 19-р хуудас/,

 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Мөнх-Эрдэнийн биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-10-р хуудас/,

 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нэгжлийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД1 ширхэг /1-р хх-ийн 13-19-р хуудас/,

 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 22-23-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 24-р хуудас/,

 

Гэрч С.Ц-гийн “...машинаа хашааных нь үүдэнд тавьчхаад гудамжны үзүүрийн дэлгүүр лүү Мтэй хамт орсон. Тэгтэл энгийн хувцастай 2 цагдаа араас дэлгүүр лүү орж ирээд амрыг эрье гээд М бид хоёрыг Хар тамхитай тэмцэх газар луу аваад явсан. Би тухайн үед Мөнх-Эрдэнийн биед “шавар” гэх бодис байсныг огт мэдээгүй ээ. Цагдаа дээр ирээд л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн “М 2020.01.09” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-38-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай цэвэр жин 4,9806г өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан соруултай Вояаж цэвэр усны хуванцар сав, дотор хэсэгтээ бохирлогдсон хуйлсан соруул мэт зүйл, “3” гэж дугаарласан варианы шилтэй 31г цэвэр жинтэй өвс, “4” гэж дугаарласан Sprite ундааны хуванцар сав доторх 35г цэвэр жинтэй өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан улаан өнгийн алчуурт наалдсан 0,3658г цэвэр жинтэй наалдсан өвс мэт зүйл, “6” гэж дугаарласан 7,7857г цэвэр жин өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан 2 литрийн Coca-Cola ундааны сав /дотроо өвсний үйрмэгтээ/, гялгар ууттай “9” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон төмөр хямсаа болон хавчаар тус бүрд, гялгар уутанд “10” гэж дугаарласан дугуйлж тогоо мэт болгосон мөнгөлөг цаас 2 ширхэг /дотор тал нь хар үнстэй/, хамгийн сайн асаагуур бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, хуйлсан байдалтай АО0957048 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн асаагуурт наалдсан байсан гэх гялгар ууттай 0,2076г цэвэр жинтэй “шавар” мэт зүйл тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Олон тооны түлэгдсэн оромтой хуйлсан байдалтай мөнгөлөг цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-52-р хуудас/,

Яллагдагч А.-Мийн “...Цагдаагийн алба хаагчид ирж нэгжлэг хийхэд дээрх эд зүйлсийг би өөрөө сайн дураараа гаргаж өгсөн. Тэгээд Ганаагийн нэг хуурай ах нь ирж авна гэсэн боловч ирээгүй ээ. ...Би Ган-Эрдэнэ гэдгээс өөр зүйл мэдэхгүй ээ. Гэрийг нь яг сайн зааж өгч мэдэхгүй ээ. ...Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ганаагийн үлдээсэн “шавар” гэх бодисоос хэрэглэсэн юм. ...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ганааг хамгаалж түүсэн гэж худал мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,

 

2. Яллагдагч А.М нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 815 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 3.9433 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэргийн нотлох баримтууд болох:

 

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД 1 ширхэг /1-р хх-ийн 213-218-р хуудас/,

 

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 219-221-р хуудас/,

 

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр А.Мөнх-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 222-223-р хуудас/,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 176 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 237-238-р хуудас/,

 

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /2-р хх-ийн 110-111-р хуудас/,

 

Гэрч Д.А-гийн “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би Мөнх-Эрдэнийн гэрт хүрээд ир гэхээр нь 15 цагаас 16 цагийн үед ганцаараа очсон. Намайг А.Мөнх-Эрдэнийн гэрт ороход Гантөгөлдөр ирсэн байсан. Намайг гэрт ороход тэр 2 ойр зуурын юм яриад сууж байсан. Өвс болон мансууруулах бодисын талаар ярилцаагүй... Тухайн өдөр М бид 2 тамхилахаар болоод байшингийн хойн очсон. Тэр үед Мөнх-Эрдэнийн хашаанд байшингийнх нь хойно саванд соруул хийж бэлдсэн бонго байсан. М бид 2 тамхи татчихаад тэр савтай өвснөөс сорж хэрэглэсэн. Харин тэр үед Гантөгөлдөр байшинд утсаа оролдоод үлдсэн. Гантөгөлдөр бид М бид 2-той хамт мансууруулах бодис хэрэглээгүй. Тухайн өдөр Гантөгөлдөрт өвс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаагүй. Цагдаа нар бүгдэд нь үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 246-247, 248-249-р хуудас/,

 

Гэрч Ц.Г-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед А.Мөнх-Эрдэнийн гэрт малгайгаа авах зорилгоор очсон. Тухайн үед намайг гэрт ороход М ганцаараа байсан. Намайг ирээд удаагүй байхад 5 орчим минутын дараа Алтанцог ирсэн. Тухайн өдөр М, Алтанцог нартай мансууруулах бодис хэрэглээгүй. Би Мөнх-Эрдэнийн гэрт ирэхдээ өвс гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис авчраагүй. Мөнх-Эрдэнийн гэрт байсан мансууруулах зүйлээс миний эд зүйл байхгүй... М манай хашаанд ургасан байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4394 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М 2020.08.11” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 9-11-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4398 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар уутанд амыг нь боосон өвс мэт зүйл, ногоон өнгийн гялгар ууттай ногоон өвс, ургамал мэт зүйл, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хэлбэр оруулсан мөнгөлөг цаас, цоолж бэлтгэсэн 0,35 литрийн Воаж цэвэр усны хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга, “Fanta” гэсэн бичиглэлтэй ундааны савтай өвс мэт зүйл, “Коко Кола” гэсэн бичиглэлтэй ундааны савтай өвс мэт зүйл, хар өнгийн /том/ гялгар ууттай өвс мэт зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон претка 1 ш /бор өнгийн цаасны хамт/ тус бүрээс Дельта-9 Тетрагидроканнабинол илэрч байна. Комикс эмийн уутнууд /25ш/, Mylan гэсэн хаягтай савтай цэнхэр өнгийн эм мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Дельта 9 тетрагидроканнабинол” нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-23-р хуудас/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 832 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...А.М нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. А.М нь одоо F12  Каннабинойдын хэрэглээтэй байна. А.М  нь одоо сэтгэц идэвхт бодисын хэрэглээ буюу F12 Каннабинойдын хэрэглээтэй байна. А.М нь мөрдөн байцаалтын болон шүүхэд бодитой мэдүүлэг өгөх чадвартай. А.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. А.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.М нь сэтгэцэд идэвхит эм, бодисоос хамааралтай шинж, баримт одоогоор үгүй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 31-32-р хуудас/,

 

Яллагдагч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 42-43-р хуудас/,

 

Шүүгдэгч А.М-ийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 71-р хуудас/, шүүгдэгч А.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.М нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 79,1321 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 0,2706 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД 1 ширхэг /1-р хх-ийн 3-5, 19-р хуудас/,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.М-ийн биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-10-р хуудас/,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нэгжлийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД1 ширхэг /1-р хх-ийн 13-19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-38-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

- Шүүгдэгч А.М нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 815 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр өөрийн биедээ нийт 3.9433 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн явцыг дүрс бичлэгээр бэхжүүлж хуулбарласан цагаан өнгийн СД 1 ширхэг /1-р хх-ийн 213-218-р хуудас/,

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 219-221-р хуудас/,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр А.М-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 222-223-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4394 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 9-11-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4398 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар  бэлтгэж хадгалсан” гэж зүйлчилж ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар  хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн болохыг тайлбарлаж, залруулга хийсэн болохыг дурдаж байна.

 

Улсын яллагчаас яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн зүйлчлэлийн үг, үсэгт залруулга хийсэн тул шүүхээс, шүүгдэгч А.Мд холбогдох хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар  хадгалсан” гэмт хэргийн зүйлчлэлд нийцүүлэн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  нотлох баримтыг судлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болохыг тайлбарлаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар  хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.М нь “...Хэлэх зүйлгүй...” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Х “...Шүүгдэгчийн болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаагүй...” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т “...З.Х өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч А.М-ийн үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис өвс, шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “...Хэлэх зүйлгүй.. ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Х эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “…Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжтой гэж үзэж байгаа учир энэ ялыг хэрэглэж өгөх саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь 1-5 жилийн хугацаатай бөгөөд доод хэмжээгээр нь ял эдлүүлэх саналтай байна…”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “…Өмгөөлөгч З.Хийн зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийн талаар дэмжиж байна…” гэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих  ялыг сонгож, ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж  шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан гялгар ууттай цэвэр жин 4,9806г өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан соруултай Вояаж цэвэр усны хуванцар сав, дотор хэсэгтээ бохирлогдсон хуйлсан соруул мэт зүйл, “3” гэж дугаарласан варианы шилтэй 31г цэвэр жинтэй өвс, “4” гэж дугаарласан Sprite ундааны хуванцар сав доторх 35г цэвэр жинтэй өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан улаан өнгийн алчууранд наалдсан 0,3658г цэвэр жинтэй наалдсан өвс мэт зүйл, “6” гэж дугаарласан 7,7857г цэвэр жин өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан 2 литрийн Coca-Cola ундааны сав /дотроо өвсний үүрмэгтэй/, гялгар ууттай “9” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон төмөр хямсаа болон хавчаар тус бүрд, гялгар уутанд “10” гэж дугаарласан дугуйлж тогоо мэт болгосон мөнгөлөг цаас 2 ширхэг /дотор тал нь хар үнстэй/, хамгийн сайн асаагуур бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуурт наалдсан байсан гэх гялгар ууттай 0,2076г цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

- Хар өнгийн гялгар ууттай уутны хамт 4.7 грамм өвс мэт зүйл, “№1” гэж дугаарласан ногоон өнгийн гялгар ууттай өвс, №2 гэж дугаарласан усаар дүүргэж найруулсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж, мөнгөлөг цаасаар цоолж бэлтгэсэн 0.5 литрийн “Вояж” цэвэр усны хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, №3 гэж дугаарласан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1ш, №4 гэж дугаарласан Panta ундааны савтай өвс, №5 гэж дугаарласан Кока Кола ундааны савтай өвс, №6 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, №7 гэж дугаарласан Комикс эмийн уутнууд 25ш, №8 гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон претка 1ш бор өнгийн цаас, №9 гэж дугаарласан “Mylan” гэсэн хаягтай савтай эм мэт зүйл 30 ширхэг зэрэг эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хуйлсан байдалтай АО0957048 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч А.М нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 101 хоног цагдан хоригдсон, түүнд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шаавай овогт Аын М-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. А.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон 101 хоногтой болохыг дурдаж  түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.М-ийн цагдан хоригдсон 101 хоногийг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан гялгар ууттай цэвэр жин 4,9806г өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан соруултай Вояаж цэвэр усны хуванцар сав, дотор хэсэгтээ бохирлогдсон хуйлсан соруул мэт зүйл, “3” гэж дугаарласан варианы шилтэй 31г цэвэр жинтэй өвс, “4” гэж дугаарласан Sprite ундааны хуванцар сав доторх 35г цэвэр жинтэй өвс мэт зүйл, “5” гэж дугаарласан улаан өнгийн алчууранд наалдсан 0,3658г цэвэр жинтэй наалдсан өвс мэт зүйл, “6” гэж дугаарласан 7,7857г цэвэр жин өвс мэт зүйл, “7” гэж дугаарласан 2 литрийн Coca-Cola ундааны сав /дотроо өвсний үүрмэгтэй/, гялгар ууттай “9” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ шавар мэт зүйлээр бохирлогдсон төмөр хямсаа болон хавчаар тус бүрд, гялгар уутанд “10” гэж дугаарласан дугуйлж тогоо мэт болгосон мөнгөлөг цаас 2 ширхэг /дотор тал нь хар үнстэй/, хамгийн сайн асаагуур бичиглэлтэй цагаан өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуурт наалдсан байсан гэх гялгар ууттай 0,2076г цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис,

- Хар өнгийн гялгар ууттай уутны хамт 4.7 грамм өвс мэт зүйл, “№1” гэж дугаарласан ногоон өнгийн гялгар ууттай өвс, №2 гэж дугаарласан усаар дүүргэж найруулсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж, мөнгөлөг цаасаар цоолж бэлтгэсэн 0.5 литрийн “Вояж” цэвэр усны хуванцар савтай хүрэн өнгийн шингэн, №3 гэж дугаарласан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1ш, №4 гэж дугаарласан Panta ундааны савтай өвс, №5 гэж дугаарласан Кока Кола ундааны савтай өвс, №6 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, №7 гэж дугаарласан Комикс эмийн уутнууд 25ш, №8 гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон претка 1ш бор өнгийн цаас, №9 гэж дугаарласан “Mylan” гэсэн хаягтай савтай эм мэт зүйл 30 ширхэг зэрэг эд зүйлсийг устгуулахыг, хуйлсан байдалтай АО0957048 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкинд шилжүүлэхийг, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ