Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        01           26                                   2021/ШЦТ/141

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч Н.Мөнхсоёл, А.Нямдаваа,

Гэрч Э.Пүрэвжаргал,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Б А нарт холбогдох эрүүгийн 1806 03888 0385 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Чулуут конкрет” зуурмагны үйлдвэрийн захирал ажилтай, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол 92 дугаар байрны 16 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гавъяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Л.Б,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, Б.А,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.А нь Л.Бтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинйг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Л.Б нь Б.Атэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10.000.000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашиныг 15.000.000 сая төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Мөн 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд өмнө нь мөрдөн байцаалт болон, шүүх хурал дээр мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа ойлгож, хохирлоо төлсөн, маш их гэмшиж байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сараас эхлэн Бтэй хамтран ажилласан. Би “Санни Таун” хотхоны байрыг түрээслээд дараа нь бетон зуурмаг нийлүүлж авах талаар би Үүрийнцолмон даргатай биш Сун даргатай харилцан тохирлцсон. Үүнийгээ нотлох гэж би мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сун даргыг гэрчээр байцаагаад өгөөч гэж мөрдөгчид хүсэлт гаргаж байсан боловч Сун дарга боломжгүй БНХАУ-д байсан. Нямдавагаас авсан 47.000.000 сая төгрөгнөөс 2017 оны  01 дүгээр сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг би Бд өгсөн. Мөнхсоёлын тухайд би анх байр үзүүлсэн нь үнэн. Би тэгээд Мөнхсоёлд боломж олдвол хувь лизингээр байр зарах хүнийг олж өгье хэлсэн. Дараа нь Б нь “Чулуут Конкрет” компанийн захирал учраас Б гэдэг хүнтэй уулзаад харилцан тохиролцож хувь лизингээр байрыг авч болно гэж хэлж байсан. Би Бямба-Эрдэнийг Мөнхсоёлоос байр зарна гэж мөнгө авсан асуудлыг нэг жилийн дараагаар мэдсэн ба Б надад энэ талаар огт хэлж байгаагүй. Дараа нь Мөнхсоёл надтай утсаар яриад чиний танилцуулсан хүн намайг залилчихлаа гэхлээр нь би боломж бололцоо олдвол энэ мөнгөнөөс нь төлөлцье гэж хэлсэн. Тэрнээс биш би Мөнхсоёлд хандан чи Бд урьдчилгаа мөнгийг өг би тэрнээс нь мөнгө авна гэж огт ярьж байгаагүй. Зүгээр Бямба-Эрдэнийн авсан мөнгийг би тодорхой хэмжээгээр би төлж барагдуулна гэж хэлсэн. Нямдавааг бол би хуурч мэхлэе гэсэн бодол надад байгаагүй. Сун даргын ажил үргэлжлээд бид хоёрын ярьсан тохиролцоо биелсэн бол өнөөдөр бид нар ийм харилцаатай болоод ингээд зогсож байхгүй байсан. 2019 оны 11 дүгээр сард Сун дарга манай уурхай дээр очиж байхдаа чи ийм уурхай ажиллуулдаг юм байна шүү дээ чиний бүтээгдэхүүн надад таалагдаж байна. Надад хэрэгтэй байна. 2020 он гарахаар манай барилгууд эхлэнэ гэж хэлж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анх Атэй танилцсан. Манай найз Пүрэвжаргал нь нөхөр Нямадаваагийн хамт “Санни тавн” хотхонд түрээсийн нөхцөлөөр анх байр авсан байсан. Тэгээд тус байрыг худалдан авсан нөхцөл нь маш дажгүй санагдсан. Жүжигчин хүмүүс чөлөөт уран бүтээлч гэж явдаг учраас нийгмийн даатгал төлдөггүй учир банкны лизинд хамрагдах боломжгүй байдаг. Тиймээс хувь лизингээр ихэвчлэн байр худалдан авдаг. Манай хоёр найз өөрсдөө бартерийн шугамаар авсан байрыг хувь лизингээр худалдан авч байрандаа орчихсан байсан. Би хоёр найздаа хандан өөрсдийх шигээ нөхцөлөөр байр худалдах хүн байвал надтай танилцуулаач гэж хэлэхэд нэг хүнтэй маргааш нь цаг тохирч уулзахаар болсон. Тэгээд маргааш нь “Санни тавн” хотхоны гадаа А, Нямдаваа, Пүрэвжаргал бид 4 уулзсан. Ингэж уулзсаны дараагаар Бтэй 2 хоногийн дараа Энхтайвны гүүрний доор голомт банкны байрны ресторанд А, Нямдаваа, Пүрэвжаргал, Б бид 6 сууж анх танилцсан. Би Б, А гэдэг хүмүүстэй байр худалдах худалдан авах шугамаар анх танилцсан. Урьд ямар нэгэн байдлаар холбоотой байгаагүй. Тухайн үед Б нь “Санни тавн” хотхоны 830 байрны 272 тоот 77 мкв 3 өрөө байрыг надад худалдахаар болж  20.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгчихвөл болно гэж хэлж байсан. Би Бэс та нарт яаж ийм байр байгаа юм бэ гэхэд бид нар шинээр баригдаж байгаа барилгын бетон зуурмагийн цутгаж өгөөд үүргийн гүйцэтгэлд бартерийн шугамаар авсан 10 байрнаас 2 байр нь үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд миний унаж байсан “Lexus IS 250” маркийн машинийг байрны урьдчилгаанд тооцож 15.000.000 төгрөгөөр тооцож, дансаар 5.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийг авсан. Дараа нь урьдчилгаа нь хүрэхгүй байна заавал урьдчилгаандаа мөнгө нэмж өг гээд бэлнээр надаас ирж манай гэрийн гаднаас 10.000.000 төгрөгийг авсан. Тухайн үед миний машин “Нет Капитал” ББСБ-ийн нэр дээр байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 2.000.000 орчим байсан. Тухайн үед зах зээлийн ханшаар миний машин 17.000.000 - 18.000.000 төгрөгний үнэлгээтэй байсан ба хөгжим нь эдвэрсэн байсан учир би Бд 15.000.000 төгрөгөөр тооцож өгье гэхэд Б би үнэлж мэдэхгүй байна. Машины ченж дуудъя гээд нэг үл таних хүн дуудаж үзүүлээд 15.000.000 төгрөгөнд болно гээд миний машиныг 15.000.000 төгрөгөөр тооцож авсан. Тэгээд “Нет Капитал” ББСБ дээр бид 3 очиж миний машиныг чөлөөлөөд ченж залуугаас Бямба-Эрдэнийн данс руу 11.730.000 төгрөг орсон байсан. Миний хувьд Бд машинаа 15.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Атэй анх байрны үнэ 140 сая, урьдчилгаа нь 20 сая гэж ярилцаж байсан. Одоогийн байдлаар өөрт учирсан хохирол болох 14 сая орчим төгрөгийг энэ 2-н хэн нь төлөх нь хамаагүй, нэхэмжилж байна...” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нямдаваа мэдүүлэхдээ: ” А намайг залилсанаа хүлээн зөвшөөрдөг, мөн өмнөх хурал дээр дэлгэрэнгүй мэдүүлсэн. Ер нь бол би анх байр авахаар Атэй холбогдсон. “Санни таун” хотхоны 830 байрны 68 тоот 3 өрөө байрыг үзүүлсэн. Маргааш нь урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Тэгээд төд удалгүй тус байранд нүүж орж үлдэгдэл мөнгийг нь 4 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх нөхцөлөөр тус байрыг худалдан авахаар болсон. Тэгээд би мөнгөө өгөөд явж байсан чинь 1 жилийн дараагаар Үүрийнцолмон гэдэг хүн орж ирээд энэ байр чинь түрээсийн байр та нар одоо гараарай түрээсийн хугацаа нь дууссан шүү гэж хэлсэн, удалгүй тус байрны эзэд бид нарыг байрнаас хөөн гаргаж би цагдаагийн байгууллагад хандсан. Аээс 47.000.000 төгрөг нэхэмжлэхээс шүүх хуралаас өмнө төлсөн 4 сая төгрөгийг хасаад 43 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: ”... нөхөр бид 2 анх байр хайж байгаад Атэй танилцсан. Итгээд урьдчилгаа мөнгөө өгөөд байранд ороод тахиа шарж Аийг гэртээ урьж байлаа. Дараа нь нөхөр бид 2 Аийг Мөнхсоёлтой танилцуулсан. А Бямба-Эрдэнийг бид 3-тай танилцуулж бид бөөндөө нэг газар орой хамт сууж, ууж ярилцаж байсан. Тэгэхэд л Б таалагдаагүй учир Аэд наад хүн чинь дэмий хүн байна шүү гэж хэлж байсан. А, Б 2-т бид 3 залилуулчхаад удаж байгаа нь үнэн. Гомдолтой байна ...” гэв

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын мэдүүлэг /1-р хавтасны 21-22/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28, 137-138 дугаар хуудас, 3-р хавтасны 234-235 дугаар хуудас/, 500 мг гэсэн бичиглэл бүхий флаш дискэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтасны 54-55 дугаар хуудас/, картны хэлбэр бүхий цайвар цэнхэр өнгийн, хажуу дунд хэсгээс дэлгэгдэн гарч ирэх зориулалттай, 500 мг гэсэн бичиглэл бүхий флаш диск -1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтасны 56 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтасны 75-77/, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /2-р хавтасны 167-169/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-оргилын /2-р хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн /3-р хавтасны 30-31/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн дахин өгсөн мэдүүлэг /3-р хавтасны 32-33 дугаар хуудас/, гэрч Т.Төмөр-Очирын мэдүүлэг /2-р хавтасны 211 дүгээр хуудас/, гэрч Б.Эрдэнэсоёмбын мэдүүлэг /2-р хавтасны 212 дугаар хуудас/, гэрч Н.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас, гэрч Н.Үүрийнцолмонгийн дахин өгсөн мэдүүлэг /3-р хавтасны 35-36/, гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг /3-р хавтасны 38-39 дүгээр хуудас/, гэрч С.Пүрэвжаргалын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ц.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, 3-р хавтасны 34-36 дугаар хуудас/, гэрч Б.Баярсайханы мэдүүлэг /1-р хавтасны 46-47 дугаар хуудас/, гэрч Д.Хайдавжамцын мэдүүлэг  /1-р хавтасны 139 дүгээр хуудас/, яллагдагч Б.Аийн мэдүүлэг /3-р хавтасны 64-65 дугаар хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн мэдүүлэг /2-р хавтасны 161-162 дугаар хуудас, 3-р хавтасны 68-69 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-20-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хавтасны 41-42 дугаар хуудас/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8/795, 8/592, 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 8/157 дугаартай албан бичиг /1-р хавтасны 60, 235 дугаар хуудас, 2-р хавтасны 235 дугаар хуудас/, яллагдагч Б.А, гэрч Н.Үүрийнцолмон нарын Хаан банкны дипозит дансны хуулганы баримтууд /1-р хавтасны 81-94 дүгээр хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн Хаан банкны дипозит дансны хуулганы баримт /1-р хавтасны 99-106 дугаар хуудас/, яллагдагч Л.Бямба-Эрдэнийн Хас банкны дансны хуулга /2-р хавтасны 246-247 дугаар хуудас/, хохирогч А.Нямдаваагийн Хаан банкны дансны хуулга /3-р хавтасны 175-176/, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /2 дугаар хавтасны 167- 169 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинйг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь,

 

Шүүгдэгч Б.А нь 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан нь,

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын “...2017 оны 04 дүгээр сарын дунд үеэр манай гэр бүлийн найзууд болох Нямдаваа түүний эхнэр Пүрэвжаргал нар нь “sunny town”-д урьдчилгаа 30 хувиа төлчих юм бол үлдсэн мөнгийг нь 2 жилийн хугацаанд ямар ч хүүгүй өгөөд байр авч болох юм байна. Бид 2 А гэдэг залуугаас авсан. Энэ хүн бол найдвартай хүн байгаа. Манай байрны 3 давхарт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд намайг Нямдаваа, Пүрэвжаргал хоёр А гэдэг залуутай “sunny town”-ы гадаа танилцуулж тэгээд би А гэдэг залууд өөрийнхөө байр авах боломжоо танилцуулахад А гэж залуу нь урьдчилгаа мөнгөө гаргаад өгчих юм болно гэж хэлээд “sunny town”-д 2 байр үзүүлсэн тэр Б гэх залуу хамт ирж тэр залуутай танилцуулсан. Аийн үзүүлсэн 2 байрны нэг нь 2 өрөө, нөгөө нь 3 өрөө байр байсан. Тухайн үед надад 3 өрөө байр нь таалагдсан тул 3 өрөө байрыг авахаар болж би А гэдэг залууд урьдчилгаа мөнгөө бэлдээд эргээд холбогдоно гэж хэлээд 2-3 хоногийн дараа Атэй холбогдож нөгөө байрыг эгч ах нартаа үзүүлмээр байна гэхэд би завгүй байна. Бтэй  холбогдоод уулзаад шийдчихээ, угаасаа гэрчилгээ нь Бямба-Эрдэнийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би Бтэй 99999021, 99119153 гэсэн дугааруудаар холбогдож байраа ахиж нэг үзсэн. Тэгээд би Бтэй тохиролцоод урьдчилгаа мөнгө өгч авахаар болсон. Би тухайн үед машинаа зарах гээд зар тавьчихсан байсан. Тэгэхэд Б чиний машиныг урьдчилгаа мөнгөнд оруулж тооцоод машиныг чинь авья гэж хэлээд дараа нь Б машины ченжтэй ирж миний машиныг 15.000.000 төгрөгөнд бодож авсан. Би машинаа өгөхдөө “sunny town”-ний гадаа аваачиж өгсөн. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Бямба-Эрдэнийн данс руу 5.000.000 төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд Б нь намайг урьдчилгаа мөнгө чинь хүрэхгүй байна. Үлдэгдэл мөнгө яаралтай өг гээд яаруулаад байхаар нь би 2017 оны 04 дүгээр сарын 26-нд “sunny town”-ний гадаа 10.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би 2017.05.02-нд Солонгос улс руу ажлаар яваад 1 сар 10 хоног орчим болж ирсэн. Солонгост байхдаа Бтэй утсаар ярихад өө чамайг ирэхэд байр чинь бэлэн болно гэж надад хэлсэн болохоор тухайн үед би юм бодоогүй. Тэгээд намайг Монголд ирэхэд “Sunny town”-ний гэрчилгээ нь гараагүй байсан. Удалгүй Sunny town”-ноос хүн үсэрч нас барсан гэж сонсоод ер нь больдог юм билүү гэж бодсон. Тэгээд би 2017.06.13-ны өдөр Бтэй уулзаад байрны гэрчилгээ болон хүн үсэрч нас барсан талаар асуухад харин тиймээ хүн үсрээд нас барсан ер нь  “Sunny town”-ний барилга угсралт муу, хужаа нар барьсан дэмий барилга чамд таалагдахгүй байгаа бол өөр байр сонирхож болно шүү дээ, чи урьдчилгаа мөнгөө өгчихсөн юм чинь гэж хэлсэн. Тэгээд надад цэцэрлэгт хүрээлэнд байдаг “Sunshine village” болон зайсанд байдаг Энхжин хотхон, Нүхтэд байдаг бас нэг таун хаусыг санал болгосон. Тэгээд тэрнээс хойш байрны гэрчилгээ гарахдаа уддаг бартерын байрнуудын дотор засал жаахан уддаг гэх мэтээр цаг хугацаа хожиж худал ярьсаар сүүлдээ 2017 оны 09 сард нүхтэд байдаг байрыг надад өгөхөөр болсон би тухайн үед гадагшаа хэлний бэлтгэлд яваад 2017 оны 11 сард ирсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сараас эхлэн ер нь намайг залилсан байна гэдгийг мэдсэн. А гэх залуу надад Бямба-Эрдэнийг олон хүнд өртэй болсон байна чи ер нь мөнгөө олж аваа гэж хэлсэн. Тэгээд Бямба-Эрдэнийн утас нь холбогдохгүй болсон, хаягаар нь Багануур дүүрэгт очиход эхнэр нь байсан хаалгаа тайлж өгөөгүй. Тэрнээс хойш байнга залгаад утсаа авахгүй болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” /1-р хавтасны 21-22/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын дахин өгсөн “...Б надад анх Sunny town” хотхоны 3 дугаар орцны 13 давхарт цахилгаан шатаар буугаад зүүн гарын эхний хаалганы байрыг үзүүлж байсан тухайн байр 73 мкв 3 өрөө байр байсан цонх нь Дүнжингарав худалдааны төв рүү харж байсан. Тэр байрны түлхүүрийг надад өгчихөөд 7 орчим хоногийн дараа энэ байрнаас хүн нисээд нас барчихлаа онцгүй юм шиг байна бартерийн өөр байр дахин гарна гэхээр нь тэр байрыг авахаа болисон түүний дараа надад Сайншайн виллажид нэг байр байсан ба үзүүлэлгүй залилж алга болсон. Би төлбөрийн 15 сая төгрөгөнд өөрийн унаж байсан “Нэт капитал” ББСБ-ын нэр дээр байсан машинаа бодож өгсөн түүнийг Б цааш машины ченжүүдэд зарсан түүний дараа 5 сая төгрөгийг хаан банкны Бямба-Эрдэнийн дансаар шилжүүлж өгсөн. Мөнгө төлбөрөө өгөхдөө ямар нэгэн нэмэлт гэрээ хийгээгүй. Надад дээр дурдсан Санни товны 13 давхрын байрны түлхүүр өгсөн надад түлхүүр өгсний дараа дахин гэрээ хийхгүй бас бартерын гоё байр гарах боломжтой гэхээр нь тэр байранд орохгүй хүлээж байсан юм тэрний дараа хүн нас барсан өөр байр олоод өгий гэхээр нь байрныхаа түлхүүрийг буцаагаад өгчихсөн. Хэсэг хугацааны дараа надад нүхтэд байр санал болгож очиж үзүүлсэн тухайн байр байсан ба намайг тэнд байр хүлээхийг санал болгосон. Тухайн санал болгосон байрны байршлыг сайн хэлж мэдэхгүй байна. Бэлнээр 10 сая төгрөг өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй. Би байрны урьдчилгаанд зориулж 20 сая төгрөг төсөвлөж байсан боловч Б 30 сая хэрэгтэй гэхээр нь машинаа тооцоонд оруулж мөн найз Пүрэвжаргалаас 5 сая төгрөг зээлсэн байсан. Би мөнгөө бэлнээр гэртээ хадгалж байсан. Харин Пүрэвжаргалаас зээлсэн мөнгөө дансаар авсан...                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            ” /1-хх-27-28, 137-138/ гэх мэдүүлэг,

           

            500 мг гэсэн бичиглэл бүхий флаш дискэнд үзлэг хийсэн “...Уг бичлэгт А ээ сайн уу. Мөнхсоёл байна. Ажил төрөл нь сайн уу, за юу болов оо А ээ чиний нөгөө ярьсан утас чинь болдоггүй, в-чат руу чинь бичээд хариу байдаггүй гэж эмэгтэй хүн хэлэхэд би бараг интернэтгүй шахуу газар байгаа л даа гэж эрэгтэй хүн хариулж байв. Мөнхсоёл гэж өөрийгөө хэлсэн эмэгтэй хүнээс: чамайг чинь 11 сарын сүүлээр 20 сая төгрөгийг өгье дөө гэж хэлсэн болохоор хүлээгээд байж байна гэхэд харин тиймээ эндээс хэдэн цаас авчихвал, гэхдээ би одоохондоо чамд 20-г өгч дийлэхгүй байх гэж хэлж байв. Мөнхсоёлоос “..Бямбаагийн асуудалд гэрчээр чамайг, чи танилцуулсан учраас ирээд мэдүүлэг өгөөч гэж гуйгаад байгаа байхгүй юу Бямбаа чинь алга болчхоод байдаг. Чамаас өөр хүн байдаггүй. Би хаашаа яаж хандахаа мэддэггүй гэхэд би бас Бямбааг хайлгаад нөгөө нэг Болдоо гээд ах бид хоёр хайгаад байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол Азаа чи өгүүлчих өгүүлчих гэсээр байгаад 4 байр өгсөн. 2 байрыг нь би Болдоо ахад зохицуулж өгсөн шүү дээ. Бас л Бямбаагийн өмнөөс төлбөрийг нь төлөөд бас өөрөө дээрэлхүүлчихгүй шиг л амьхандаа л тэгээд байна. Би яахав урд нэг жижигхэн жонш ухаад, жоохон том юм гаргаад хужаануудад өгчихсөн чинь нөгөө хэд нь төлбөрөө өгөхгүй. Маргааш нөгөөдөр гээд байна. Бас авчихвал аль аль талдаа жижиг сажиг асуудлаас гарчихмаар байна. Одоохондоо бол надад жоохон хүндрэлтэй л байна. Гэхдээ ингээд ямар ажил зогсох гэж байгаа биш, төлөвлөсөн, бас бус эхлүүлсэн юмнууд бол байж л байна гэж хэлж байв. Мөнхсоёлоос: Одоо тэгээд Бямбаад би 30 сая төгрөг өгсөн, гэхдээ чи 20-г нь өгье гэсэн шүү дээ, гэхдээ одоо чи Бямбаагийн өмнөөс төлөх шалтгаан яг юу байна гэж хэлэхэд юу ч байхгүй, Бямбаа намайг тэр үед Болдоо ахад яагаад байрны мөнгө төгрөг төлүүлсэн гэхээр наадуул чинь хүн амьтнаа явуулж миний эхнэрийг алах, талах дээрээ тулсан байхгүй юу, би тэрнээс л болж төлчихсөн юм гэв. Мөнхсоёлоос: Одоо тэгээд миний өрийг Бямбаа төлөхгүй, чи төлөхгүй л бол дахиад чиний эхнэр хүүхдийг заналхийлнэ гэсэн үг үү, тэгээд чи айгаад байгаа юм уу гэхэд үгүй тийм зүйл бол байхгүй, одоо чи бас хохирчихоод байна, өөр улсууд бол Бямбаагаар дамжуулаад Азаа авсан гэж ойлгож байгаа байх гэв. Тэгэхэд “...гэхдээ одоо найз аа чи бол сайн мэдэж байгаа, хамгийн анх Нямдаваа, Пүрэвжаргал гэдэг хоёр хүн намайг чамтай Санни товны гадаа танилцуулсан, зуучилсан, за ок би чамтай л байрны талаар ярьж байсан тэ, Саннид 3 байр байна, үзье харъя гээд би ороод хүртэл үзээд түлхүүрээ хүртэл аваад явж байсан, дараа нь гэнэт чи ямар нэгэн ажилтай, би ийшээ уурхай руу явлаа, тэглээ, ингэлээ, манай компанийн захирал гэж бас бүх ордерууд нэр дээр нь байдаг Бтэй чи холбогдоод, энэ хүнтэй л гэрээ хэлэлцээрээ хийчих гээд намайг Бямбаатай танилцуулсан тийм үү, тэгэнгүүт одоо Б алга болчихоор найзад нь чамаас өөр холбогдох хүнгүй болчхоод байна гэхэд Аээс: яг одоо Соёлоо чи ингэж ойлгоорой, яг үнэндээ би чинь яг Бямбаагийн асуудлаас болж яг хэдэн жил аягүй хүнд байдалтай байгаа, би зүгээр хүн чанарын үүднээсээ л, чи ялгаагүй залуу хүн, надад мөнгө болох боломж бололцоо байна, чам руу төлөөд өгье, гэхдээ би гүйцэт төлж чадахгүй нь, харин хоёулаа хайж байгаад Бямбааг ямар нэгэн байдлаар ольё, авъя гэж хэлсэн нь тэр байхгүй юу. Би хүн чанарын үүднээсээ өгье, төлье, одоо Нямдаваа руу өгөх ёстой мөнгийг хүртэл яахав яг үнэндээ би гардаад авчихсан, гэхдээ Бямбаа л авсан байхгүй юу,тэгээд одоо би яахав дээ эхнээс нь Нямдаваатай ок, би төлье гэдгээрээ явсан, гэхдээ Би бол төлөхгүй гэж байгаа биш, төлөөд өгнө, би эцсийн сүүлд нь энэ юмнууд дууссаны дараа би өөрөө Бямбаатай өөр аргаар үзэх гээд байгаа юм гэв. Мөнхсоёлоос: Би чинь Бямба-Эрдэнийг алга болчихлоо, асуудал үүсгэчихлээ гэж бодоод байсан чинь сүүлд Нямдаваа, Пүрэвжаргал 2 хүртэл байсан Санни товны байрнаас хөөгдөөд, авсан байр нь биш болж таараад тэр хоёр чинь гудамжинд гарах дээрээ тулаад хадам аавынхаа гэрт оччихсон байгаа юм байна лээ ш дээ. Тэгээд би чинь чамд 100 хувь итгээд яваад байсан хүн чинь чи бас Нямдаваа, Пүрэвжаргал хоёрыг ингэчихсэн гэхээр би бүр гайхаад хэлж байгаа байхгүй юу гэж цааш үргэлжилж байх бөгөөд нийт 16 минут, 44 секунтын ярианы бичлэг байв...” /1-р хавтасны 54-55 дугаар хуудас/ мөрдөгчийн тэмдэглэл,

 

            Картны хэлбэр бүхий цайвар цэнхэр өнгийн, хажуу дунд хэсгээс дэлгэгдэн гарч ирэх зориулалттай, 500 мг гэсэн бичиглэл бүхий флаш диск -1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон /1-р хавтасны 56 дугаар хуудас/ мөрдөгчийн тогтоол,

 

            Шүүгдэгч Л.Б урьд Баянзүрх дүүргийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн тогтоолын хуулбар /1-р хавтасны 75-77/,

 

            Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ “...Энэхүү орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг доорх талууд Монгол Улсын Иргэний хуулийн 302, 410-р зүйлийг удирдлага болгон дараах нөхцөлүүдээр харилцан тохиролцож байгуулав. А.”Жэй Эс Пи” ХХК, регистрийн дугаар 6029337 /цаашид түрээслэгч тал гэнэ./Монгол Улсын иргэн Баатар овогтой А /цаашид түрээслэгч тал гэнэ./ Түрээслэх хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 05-аас 2017 оны 09 дүгээр сарын 04-ийг дуустал 12 сар байна. Орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр нь 800.000 /найман зуун мянган/ төгрөг байх бөгөөд түрээслүүлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэх дээр үндэслэн нэг дор 12 сараар урьдчилан төлнө. Түрээслэгч тал нь нэг сарын барьцаа төлбөр 400.000 төгрөг төлнө. Гэрээ байгуулсан: Түрээслэгч тал: Б А Түрээслүүлэгч тал: Жэй Эс Пи ХХК РД:6029337...” /2-р хавтасны 167-169/ гэх гэрээ,

           

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэ-Оргилын “...Би “Эрд хул” ХХК-аас 22 сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд үүнийхээ оронд 11760 литр түлш авахаар тохирсон.Тэгээд би энэ түлшийг юунд зарцуулах вэ гээд байж байтал зүс таних Б гэгч нь хороололд 49 сая төгрөгний үнэтэй 1 өрөө байр байгаа түлшээ надад өгөөд үлдэгдэл мөнгийг нь дараа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлшээ өгөөд байрыг нь үзье гэтэл үзүүлэхгүй байсан янз бүрээр шалтаг тоочоод байсан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б нь том машинтай “Эрд хул” компанийн нэрийн өмнөөс Сонгинохайрхан дүүргийн хуучин товчооны тийшээ “Фламинго” гэх газарт очиж 12250 литр түлш   авсан бөгөөд бодоод үзэхээр 22.907.500 төгрөг болж байгаа. Дээрх зөрүү 907.500 төгрөгийг би “Эрд хул” компанитай яриад тохирчихсон юм. Тэгээд дараа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б нь надаас Монгол гэр авсан бөгөөд чи бид хоёр байрны тооцоо байгаа юм чинь тэрэн дээрээ нэмээд тооцчихъё гэхээр нь өгсөн уг гэрийг бид хоёр 2 сая төгрөгөөр бодож хүнээс авсан бөгөөд уг гэрийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Өгөөмөр захын урд байрлах халх орд гэх газраас авсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б нь надаас нэг ширхэг нь 100,000 төгрөгний үнэтэй 86 ширхэг шатыг мөн байрны тооцоотой юм чинь гэж хэлсэн. Надтай хамт ажил хийдэг хүн байгаа шатаа энэ хүнд өгөөд явуулчих би мөнгийг нь гаргаад өгье гэж хэлээд авсан, уг шатыг бага тэнгэрийн аманд байрлах компанийн агуулахаас очиж авсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 2 сая төгрөгийг Бямба-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Тэр үед Б 600.000.000 төгрөгний тендер чамд шагнал өгнө гэж хэлж байсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 16-нд 1,650,000 төгрөгийг дансаараа авсан. Нийт надад 36.250.000 төгрөгний хохирол учруулсан.”  /2-р хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үүрийнцолмонгийн “...Би “CDOAR” ХХКомпанид захирал ажилтай бөгөөд манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Sunny town” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байсан юм. 2016 онд А надад хэлэхдээ би алтны ажил хийх гээд хамаг юмаа зарчихсан чинь гэр оронгүй болчихлоо. Та надад захиалагч компаниасаа байр түрээслээд өгөөч гэхээр нь би нэг байр олж өгсөн. Тэгээд хэдэн сарын дараа /өдрийг нь сайн санахгүй байна/ А надад хэлэхдээ дахиад 2 байрны хэрэг байна, 1 жилийн хугацаатай түрээслээд  түрээсийн хугацаа дуусахад тухайн байрыг худалдаж авна, харин түрээсийн мөнгийг байрны мөнгөнд нь оруулаад өгөөрэй гэж гуйхаар нь би захиалагч компанидаа хэлээд 830-61, 830-68 тоот байруудыг олж өгсөн. Түрээсийн төлбөрийг нь А 3 сараар нь өгч байсан. Тэгээд байж байтал 2017 онд /сарыг нь сайн санахгүй байна/ А Б гэх хүнтэй ирээд дахиад 2 байр түрээсэлж өгөөч, өмнөх 2 байрны адил нөхцөлөөр түрээсэлье гэхээр нь зөвшөөрөөд 830-272 тоот болон бас нэг байрыг түрээслэхээр болж байсан. Тэгээд түрээслүүлээд байж байтал захиалагч компанийн борлуулалтын ажилтан надад хэлэхдээ ахаа эхний 2 байрны түрээслэгч байрны ордер хэзээ гарах вэ гээд асуугаад явж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юун байрны ордер яриад байгаа нь бэ гээд тэр хүнтэй нь уулзахад би энэ байрыг худалдаж авна гээд урьдчилгаа мөнгө төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь Аийг дуудаад байр түрээсэлж байгаа гэх айлууд руу очоод уулзахад 2, 3 айл нь урьдчилгаа мөнгө төгрөг өгчихсөн А худалдах худалдан авах гэрээ хийчихсэн гэж байсан. Эхлээд авсан 2 байрыг А, сүүлд авсан 2 байрыг Б тус тус зарна гээд хүмүүсээс урьдчилгаа мөнгө авчихсан байсан. Тэгтэл 2017 оны намар байх               Б надтай уулзаад та шүүх хуралд очоод энэ байрыг гэрээ хийгээд өгчихсөн гээд хэлээд өгчхөөч гэхээр нь би уурлаад үгүй гэж хэлээд явуулж байсан юм. Бтэй тухайн үед ямар нэгэн байдлаар хамтарч ажилласан асуудал байхгүй, Ат ямар нэгэн өр авлага байгаагүй, А тухайн барилгаас авах байр юу ч байгаагүй, Аээс ч зуурмаг авч байгаагүй, карьер гэх нэртэй зуурмагийн үйлдвэрээс авч байсан. А зүгээр ажилтан л байсан.  Аийн байр гэж юу ч байхгүй.А түрээсийн байрны төлбөр гэж над руу шилжүүлдэг байсан” /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үүрийнцолмонгийн дахин өгсөн “...Би 2013 онд А гэх хүнтэй Карейр ХХК-наар дамжуулан бетон зуурмаг нийцүүлэх гээд танилцаж байсан. Тухайн үед А өөрийгөө би уг компани захирал гэж хэлж байсан боловч сүүлд Карейр бетон зуурмагийн үйлдвэрт ажилдаг ажилтан болохыг мэдсэн. Би А зүс танина өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санни таун хотхоны 830 дугаар байрны 68 тоот байр нь Жи Эс Пи ХХК-ны байр байгаа юм. Манай компани зүгээс бол 2013 оноос 2015 оны хооронд Санни таун хотхоны барилгыг барих гүйцэтгэгч компаниар ажилд орсон. Тэгээд барилга барьж дуусаад гүйцэтгэлийн мөнгө авах гэтэл Жи Эс Пи ХХК-д тай мөнгө дээр маргаан үүсээд одоо Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх гээд явж байгаа. 2016 онд А нь надад хандаж түрээсийн байр олоод өгөөч гэхээр нь би Жи Эс Пи ХХК-ны ажилтан нартай уулзаж байгаа Аэд Санни таун хотхоны 830 дугаар байрны 03 тоот өрөөг түрээслүүлж өгсөн. Тэгсэн тэрнээс хойш хэд хоногийн дараа А нь хөдөөнөөс манай хамаатны 2 дүү ирж амьдрах гээд дахиад түрээсийн байр хэрэг болоод байна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санну таун хотхоны 830 дугаар байрны 68 тоот өөр бас нэг тоот байрыг мөн түрээслүүлэхээр Атэй ярьж өгсөн. Тэрнээс бол А нь уг байрыг цааш нь надад зарна гэж хэлээгүй зүгээр хамаатны хүмүүс түрээслүүлж амьдрах гэж байгаа хэлсэн...” /3-р хавтасны 35-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн дахин өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санни таун 830-68 тоотод бэлнээр 9.000.000 сая төгрөгийг Аэд хүлээлгэн өгсөн, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Sunny town” хотхоны 830-68 тоотод Аийн Голомт банкны 212000136 дугаартай данс руу 5.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Sunny town” хотхоны 830-68 тоотод бэлнээр 500,000 төгрөгийг Аэд өгсөн. Тухайн өдөр данс руу нь 500,000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аийн Голомт банкны данс руу 9.000.000 төгрөг, тэгээд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Аийн Голомт банкны данс руу 5.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны 5040030587 дугаартай данс руу 500,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 50331027431 дугаартай Азжаргал гэх данс руу 1,500,000 төгрөг нийт 47,000,000 төгрөгийг өгчихсөн байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Sunny town” хотхоны 830-68 тоот байр нь 3 өрөө 74 м.кв 1 кв-ыг 2,000,000 төгрөгөөр бодож бид нарт өгнө гэж хэлсэн боловч худал хэлээд залилаад алга болсон...” /3 дугаар хавтасны 32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төмөр-Очирын “...Би Эрдэнэ-Оргил гэх хүнийг танина. Би Б.Эрдэнэ-Оргилд 2018 оны 6-р сард 22 ширхэг гэр өгөөд оронд нь Хово маркийн ачааны том автомашин авсан юм. Би машинаа бол авчихсан байгаа тэгээд Б.Эрдэнэ-Оргилд 22 ширхэг гэр өгөхөөр тохироод 10 орчим гэрийг нь өгчихсөн байгаа. Үлдсэн гэрийг нь агуулахад хадгалж байгаа. Харин Л.Б гэх хүнийг танихгүй бидний хооронд ямар нэгэн өр авлага байхгүй.2018 оны 07 дугаар сард наадмын дараа Нарантуул захын баруун талд манай аж ахуйн хашаанд ирж гэр авсан. Тухайн гэрийг өгөхдөө би Эрдэнэ-Оргилоос асууж байж өгсөн бөгөөд уг гэрийг 2 сая төгрөгөөр бодож өгсөн” /2-р хавтасны 211 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсоёмбын “...Б.Эрдэнэ-Оргил бол миний  төрсөн ах байгаа юм. Харин Б гэгчийг би танихгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сард манай ах Эрдэнэ-Оргил над руу яриад чи урагшаа бага тэнгэрийн амны ойролцоо очоод Б гэдэг хүнд шат хүлээлгэж өгөөдөх гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр бага тэнгэрийн ам руу очоод 86 ширхэг шатыг тоолоод Бямба-Эрдэнийн явуулсан хүмүүст тоолж хүлээлгэж өгсөн” /2-р хавтасны 212 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвдоржийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр байхаа Б надад нэг утас өгөөд тэгээд тэр хүнээс очоод намайг хэлсэн гэж хэлээд гэрээ байгуулаад ав гэж хэлсэн юм. Тэгээд би Бий хэлснээр тухайн хүн дээр нь очиж 80 ширхэг буюу 8.000.000 төгрөгний үнэтэй шатыг очиж авсан юм. Б болохоор надад зуурмаг нийлүүлнэ гэж хэлээд мөнгө авсан байсан юм. Тэгээд нэг ёсондоо 8.000.000 төгрөгний өрөндөө надад тэр шатыг өгсөн юм. Энэ шат одоо байхгүй 2018 оноос хойш хэрэглэж байгаад эвдрээд дууссан юм. Б надад хэлэхдээ манай найз байгаа юм ямар нэгэн гэрээ хэрэггүй гэсэн харин нөгөө хүн нь гэрээ хийе гэж байсан тэгээд хоорондоо ямар нэгэн гэрээ хийгээгүй юм. Би Бд энэ талаар хэлэхэд та гэрээ хийгээд хэрэггүй гэж хэлсэн” /3-р хавтасны 38-39 дүгээр хуудас/  гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Пүрэвжаргалын “...Мөнхсоёл бид 2 2014 оноос хойш ажил хэргийн шугамаар танилцаж өдийг хүртэл найзалж нөхөрлөх болсон. Аийг би 2016 оны 10  дугаар сард анх байр зарна гэсэн зараас харж холбогдож танилцаж Аээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санну тоун 830-68 тоот байрыг худалдаж авахаар урьдчилгаа өгч одоог хүртэл тус байранд амьдарч байна. 2017 оны 12 сарын орчимд гэж санаж байна Мөнхсоёлтой уулзахад надад байр авах саналтай байгаа талаараа хэлсэн ба би түүнд өөрийн байр авсан талаараа хэлтэл надад байр зарсан хүнтэй дахин байр байгаа эсэхийг лавлаж асуухаар анх надаас дугаарыг нь авч холбогдож байсан. Надад хаана ямар байр авах талаараа хэлээгүй. Мөнхсоёлтой уулзахад надад Аийн найз Бэс Трувелл хотхонд байр авахаар болсон гэж хэлж байсан ба урьдчилгаанд нь машинаа бас бэлнээр 10 гаруй сая төгрөг өгч байгаа талаараа хэлж байсан яг хэдэн төгрөг өгсөнийг одоо санахгүй байна” /1-р хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Шүрэнцэцэгийн “...2017 оны 04 дүгээр сард намайг Солонгос улсад байхад миний охин Мөнхсоёл байр авахаар хүнтэй тохиролцож байгаа гэж байсан ба дараа дахин ярихдаа машинаа 15 саяд өгч байна дахин ярихдаа сая 5 сая төгрөг өгсөн дахиад удалгүй 2 хоногийн дараа ярихдаа 10 сая төгрөг өгчихлөө  Sunny townгэдэг хотхонд байр авч байна гээд надтай байнга ярилцдаг байсан” /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөн 2016 онд А нь надад хандаж түрээсийн байр олоод өгөөч гэхээр нь би “Жи Эс Пи” ХХК-ны ажилтан нартай уулзаж байгаад Аэд Sunny town” хотхоны 830 дугаар байрны 03 тоот өрөөг түрээслүүлж өгсөн. Тэгсэн тэрнээс хойш хэд хоногийн дараа А нь хөдөөнөөс манай хамаатны 2 дүү ирж амьдрах гээд дахиад түрээсийн байр хэрэг болоод байна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот өөр бас нэг тоот байрыг мөн түрээслүүлэхээр Атэй ярьж өгсөн. Тэрнээс бол уг байрыг А нь цааш нь надад зарна гэж хэлээгүй зүгээр хамаатны хүмүүс түрээслүүлж амьдрах гэж байгаа гэж хэлсэн” /3-р хавтасны 34-36 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярсайханы “... Би 6828 УБҮ улсын дугаартай lexus is 250 маркийн автомашиныг 2017 оны 05 дугаар сарын эхээр Мөнхсоёл гэж  эмэгтэйгээс 12 сая  700 мянган төгрөгөнд  худалдаж авч байсан. Тухайн үед автомашин “Нет капитал” ББСБ-ийн нэр дээр байсан ба би ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 2 сая орчим төгрөг байсныг бэлнээр өгч зээлийн даруулж үлдэгдэл төлбөрийг нь дансаар хамт явсан эрэгтэй хүний данс руу шилжүүлсэн. 13 сая гэж байснаас татвар торгууль зэрэг зардлыг нь хасаж бодоод 12 сая 700 мөнгөн төгрөгөөр худалдаж авч байсан” /1-р хавтасны 46-47 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хайдавжамцын “...2017 оны хавраас Мөнхсоёл байр авна гэж ярьж байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Sunny town” хотхонд байр авахаар боллоо, байр зарах гэж байгаа хүнийг манай найз Пүрэвжаргал таньдаг юм байна лээ гэж хэлж байсан. Тухайн үед надад хэлэхдээ Sunny town” хотхоны 272 дугаар байранд 3 өрөө байр авахаар болоо гээд урьдчилгаанд өөрийнхөө эзэмшлийн Лексус ай эс-250 маркийн машиныг 15 сая төгрөгөнд тооцож өгсөн, мөн 5 сая төгрөгийг дансаар өгсөн гээд надад хэлж байсан. Түүний дараа байр зарах гэж байгаа хүн нь дахиад 10 сая төгрөг нэмж өг гэхээр нь өөрт байсан 4 сая төгрөг дээр ээжээс мөнгө аваад нэмээд өгчихсөн гэж хэлж байсан. Тэгээд Мөнхсоёл Солонгос улс руу яваад 1 сар гаран болоод Монголд ирээд дахиад удалгүй 2017 оны 10 дугаар сард Малта улс руу явсан. Тэгээд 2017 он сүүлээр Монгол ирсэн бөгөөд Монголд ирснээсээ хойш бид хоёр байр зарна гэсэн Б гэх хүнтэй холбогдох гээд чадахгүй яваад байсан. Тэгээд сүүлдээ бүр утас нь холбогдохгүй байхаар нь Багануурт байдаг гэх гэр бүлийн хамааралтай хүн  рүү нь хүртэл очиж байсан боловч Бямба-Эрдэнийг байхгүй гээд хаалгаа тавихгүй байсан. Тэгээд бүр холбогдож чадахаа болиод цагдаад гомдол гаргасан байсан. Бямба-Эрдэнийн гэр нь гаднаа камертай, тэгээд хаалгаа тайлахгүй, дотроосоо зайл гээд орилоод байсан” /1-р хавтасны 139 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Аийн “...Б намайг хоёулаа карьер компаниас гаръя, тусдаа хамтарч ажиллая та ажлуудаа аваад хүрээд ир гэхээр нь зөвшөөрөөд Б бид хоёр хамтарч ажиллах болсон. Тэгээд явж байх хугацаанд Мөнхсоёл гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд Sunny town” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Си Ди Өү Эй Ар” компанийн удирдлага болох Сун Зэү хуа гэх хятад хүнтэй уулзсан. Би Үүрийнцолмон захиралд байр түрээслэх талаар хэлж эхлээд 2 байр түрээсэлсэн, тэр 2 байрны нэг байранд би одоо хүртэл амьдарч байгаа. Нөгөө байрыг нь би Нямдаваа гэх хүнд зарна гээд өгчихсөн юм. Тэр асуудал нь шалгагдаж байгаа. Тэрний дараа би Бямба-Эрдэнийг Үүрийнцолмон ахтай танилцуулж Б дахин 2 байр түрээсэлье гээд түрээслэхээр болсон, тэр 2 байрны нэг байрыг нь Б Отгончимэг гэх хүнд зараад тэр хүн гомдол гаргаж шүүхээр шийдэгдсэн, нөгөө нэг байр нь одоо Мөнхсоёлын гомдол гаргасан байр байгаа юм. ” /2-р хавтасны  149-150 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөн “.... Би Нямдаваагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг 10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно гэж иргэн А.Нямдавааг хуурч 47.000.000 төгрөгийг нь авсан минь үнэн. Энэ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” /3-р хавтасны 64-65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Б “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх” гэрээг А “Жэй Эс Пи” гэх компанитай гэрээ байгуулсан байсан. Тэгээд дээрх гэрээг А надад хэлэхдээ би энэ байрыг авсан, энэ байр баттай болсон, миний байр байгаа юм гээд надад тухайн байрыг өөрийнхөө байр гэж ойлгуулсан. Надад А, Sunny town” хотхонд түрээслэх нөхцөлөөр биш  бартерын нөхцөлөөр байр олж өгье гэж хэлж байсан юм. Гэхдээ яг надад Sunny town” хотхонд түрээсэлж байсан байр байхгүй, надад өөр ямар нэгэн байр байхгүй. Мөнхсоёлд би өөрийнхөө авсан гэх мөнгийг өгнө. Хэдэн төгрөг вэ гэхээр би 10 сая төгрөг бэлнээр бол аваагүй, дансаар авсан 5 сая, машины 15 сая гээд нийт 20 сая төгрөг болж байгаа юм. Дээрх 20 сая төгрөгөөс А 8,8 сая төгрөгийг авсан, би үлдэгдэл төлбөр болох 11.2 сая төгрөгийг яаралтай төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /2-р хавтасны 161-162 дугаар хуудас, 3-р хавтасны 68-69 дүгээр хуудас/ болон “Дамно” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗ1-20-825 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 500 мг гэсэн бичиглэл бүхий плаш дискэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүгдэгч Б.А нь Л.Бтэй бүлэглэн Н.Мөнхсоёлыг залилаагүй, Л.Бямба-Эрдэний надад шилжүүлсэн мөнгө нь Н.Мөнхсоёлынх гэж мэдээгүй, би уг үйлдэлд оролцоогүй гэх боловч хэрэгт гэрчээр хууль сануулж асуугдсан хохирогч Н.Мөнхсоёлын “...2017 оны 04 дүгээр сарын дунд үеэр манай гэр бүлийн найзууд болох Нямдаваа түүний эхнэр Пүрэвжаргал нар нь “sunny town”-д урьдчилгаа 30 хувиа төлчих юм бол үлдсэн мөнгийг нь 2 жилийн хугацаанд ямар ч хүүгүй өгөөд байр авч болох юм байна. Бид 2 А гэдэг залуугаас авсан. Энэ хүн бол найдвартай хүн байгаа. Манай байрны 3 давхарт амьдардаг гэж хэлсэн. Тэгээд намайг Нямдаваа, Пүрэвжаргал хоёр А гэдэг залуутай “sunny town”-ы гадаа танилцуулж тэгээд би А гэдэг залууд өөрийнхөө байр авах боломжоо танилцуулахад А гэж залуу нь урьдчилгаа мөнгөө гаргаад өгчих юм болно гэж хэлээд “sunny town”-д 2 байр үзүүлсэн тэр Б гэх залуу хамт ирж тэр залуутай танилцуулсан. Аийн үзүүлсэн 2 байрны нэг нь 2 өрөө, нөгөө нь 3 өрөө байр байсан. Тухайн үед надад 3 өрөө байр нь таалагдсан тул 3 өрөө байрыг авахаар болж би А гэдэг залууд урьдчилгаа мөнгөө бэлдээд эргээд холбогдоно гэж хэлээд 2-3 хоногийн дараа Атэй холбогдож нөгөө байрыг эгч ах нартаа үзүүлмээр байна гэхэд би завгүй байна. Бтэй  холбогдоод уулзаад шийдчихээ, угаасаа гэрчилгээ нь Бямба-Эрдэнийн нэр дээр байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Пүрэвжаргалын “Дараа нь нөхөр бид 2 Аийг Мөнхсоёлтой танилцуулсан. А Бямба-Эрдэнийг бид 3-тай танилцуулж бид бөөндөө нэг газар орой хамт сууж, ууж ярилцаж байсан.” гэх мэдүүлэг, А-Мөнхсоёл нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “чамайг чинь 11 сарын сүүлээр 20 сая төгрөгийг өгье дөө гэж хэлсэн болохоор хүлээгээд байж байна гэхэд харин тиймээ эндээс хэдэн цаас авчихвал, гэхдээ би одоохондоо чамд 20-г өгч дийлэхгүй байх ... Мөнхсоёлоос: ..Бямбаагийн асуудалд ... чи танилцуулсан учраас ирээд мэдүүлэг өгөөч гэж гуйгаад байгаа байхгүй юу Бямбаа чинь алга болчхоод байдаг. Чамаас өөр хүн байдаггүй. Би хаашаа яаж хандахаа мэддэггүй гэхэд би бас Бямбааг хайлгаад ... Одоохондоо бол надад жоохон хүндрэлтэй л байна. ... Мөнхсоёлоос: Одоо тэгээд Бямбаад би 30 сая төгрөг өгсөн, гэхдээ чи 20-г нь өгье гэсэн шүү дээ, ... Мөнхсоёлоос: Одоо тэгээд миний өрийг Бямбаа төлөхгүй, чи төлөхгүй л бол... “...гэхдээ одоо найз аа чи бол сайн мэдэж байгаа, хамгийн анх Нямдаваа, Пүрэвжаргал гэдэг хоёр хүн намайг чамтай Санни тауны гадаа танилцуулсан, зуучилсан, за ок би чамтай л байрны талаар ярьж байсан тэ, Саннид 3 байр байна, үзье харъя гээд би ороод хүртэл үзээд түлхүүрээ хүртэл аваад явж байсан, дараа нь гэнэт чи ямар нэгэн ажилтай, би ийшээ уурхай руу явлаа, тэглээ, ингэлээ, манай компанийн захирал гэж бас бүх ордерууд нэр дээр нь байдаг Бтэй чи холбогдоод, энэ хүнтэй л гэрээ хэлэлцээрээ хийчих гээд намайг Бямбаатай танилцуулсан тийм үү, тэгэнгүүт одоо Б алга болчихоор найзад нь чамаас өөр холбогдох хүнгүй болчхоод байна гэхэд Аээс: яг одоо Соёлоо чи ингэж ойлгоорой, яг үнэндээ би чинь яг Бямбаагийн асуудлаас болж яг хэдэн жил аягүй хүнд байдалтай байгаа, би зүгээр хүн чанарын үүднээсээ л, чи ялгаагүй залуу хүн, надад мөнгө болох боломж бололцоо байна, чам руу төлөөд өгье, гэхдээ би гүйцэт төлж чадахгүй нь, харин хоёулаа хайж байгаад Бямбааг ямар нэгэн байдлаар ольё, авъя гэж хэлсэн нь тэр байхгүй юу. Би хүн чанарын үүднээсээ өгье, төлье, одоо Нямдаваа руу өгөх ёстой мөнгийг хүртэл яахав яг үнэндээ би гардаад авчихсан, гэхдээ Бямбаа л авсан байхгүй юу,тэгээд одоо би яахав дээ эхнээс нь Нямдаваатай ок, би төлье гэдгээрээ явсан, гэхдээ Би бол төлөхгүй гэж байгаа биш, төлөөд өгнө ... Мөнхсоёлоос: Би чинь Бямба-Эрдэнийг алга болчихлоо, асуудал үүсгэчихлээ гэж бодоод байсан чинь сүүлд Нямдаваа, Пүрэвжаргал 2 хүртэл байсан Санни тауны байрнаас хөөгдөөд, авсан байр нь биш болж таараад тэр хоёр чинь гудамжинд гарах дээрээ тулаад хадам аавынхаа гэрт оччихсон байгаа юм байна лээ шүү дээ. Тэгээд би чинь чамд 100 хувь итгээд яваад байсан хүн чинь чи бас Нямдаваа, Пүрэвжаргал хоёрыг ингэчихсэн гэхээр би бүр гайхаад хэлж байгаа байхгүй юу” /1-р хавтасны 56 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл, хохирогч А.Нямдаваа нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Бямба-Эрдэний “Мөнхсоёлоос мөнгө аваад талыг нь А рүү шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг, Л.Б, Мөнхсоёл, А нарын ХААН банкны дансны хуулга дээр Мөнхсоёл Л.Бямба-Эрдэнийн дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Л.Б Аийн данс руу 2,5 сая төгрөг шилжүүлсэн, Мөнхсоёл Л.Бд бэлнээр 10 сая төгрөг өгсөн гэх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Б Аийн данс руу 11 сая төгрөг шилжүүлсэн шалтгаант холбоо бүхий байдал зэргээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.А, Л.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд иргэн Н.Мөнхсоёлоос Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “Sunny town” хотхоны байранд байрлах 77 мкв 3 өрөө байр зарна гэж тэдний өмчлөлд хууль ёсоор бүртгэлгүй, зөвхөн түрээсийн гэрээгээр түр ашиглаж байгаа, тэдний өмчлөлд шилжиж ирэх эсэх нь тодорхойгүй, баталгаагүй байхад өөрсдийн өмчлөлийн мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар залилж бэлнээр 10,000,000 сая төгрөг, дансаар 5.000.000 сая төгрөг, 2006 оны Lexus IS250 маркын автомашинийг 15.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.А нь 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sunny town” хотхоны 830 дугаар байрны 68 тоот байрыг “10 хувийг нь өгөөд үлдсэнийг нь 4 жилийн хугацаатай хувь лизинг хийгээд худалдан авч болно” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах байдлаар хуурч, иргэн А.Нямдаваагаас нийт 47.000.000 сая төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Б.Эрдэнэ-Оргилыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барилгын шат, дизель түлш, монгол гэр зэрэг нийт 30.867.650 төгрөгийн эд зүйл болон бэлнээр 3.650.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 34.517.650 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Н.Мөнхсоёл дансаар 5 сая төгрөг, бэлнээр 10 сая төгрөг, Lexus IS250 машиныг 15 сая төгрөгт тооцож өгсөн, нийт 30 сая төгрөгөөр хохирсон гэдэг.  Шүүгдэгч Л.Б бэлнээр 10 сая төгрөг аваагүй бусад мөнгийг зөвшөөрч байна гэх боловч гэрч Э.Пүрэвжаргалын “Мөнхсоёлтой уулзахад надад Аийн найз Бэс байр авахаар болсон гэж хэлж байсан ба урьдчилгаанд нь машинаа бас бэлнээр 10 гаруй сая төгрөг өгч байгаа талаараа хэлж байсан” гэх мэдүүлэг /хх1-40/, гэрч Ц.Шүрэнцэцэгийн “2017 оны 4 сард намайг Солонгос улсад байхад миний охин Мөнхсоёл байр авахаар хүнтэй тохиролцож байгаа гэж байсан ба дараа дахин ярихдаа машинаа 15 саяд өгч байна, дахин ярихдаа 5 сая төгрөг өгсөн, дахиад удалгүй 2 хоногийн дараа ярихдаа 10 сая төгрөг өгчихлөө Sunny town гэдэг хотхонд байр авч байна гээд надтай байнга ярилцдаг байсан” гэх /хх1-42/ мэдүүлэг зэргээр хохирогчийн мэдүүлэг давхар нотлогдож байх тул хохирогч Н.Мөнхсоёлд 30 сая төгрөг залилуулсан гэж үзнэ. Түүнээс Lexus IS250 машиныг “Нэт капитал” ББСБ-ийн барьцаанд бариулж зээл авсны үлдэгдэл 1.890.687 төгрөг, уг машины татвар, торгууль 300.000 төгрөг байсан талаар хэрэгт баримтууд авагдсан энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мөнхсоёл маргаагүй, суутгаж тооцохыг зөвшөөрч байсан талаараа мэдүүлсэн тул түүнд 27.809.313 төгрөгийн хохирол учирсан, үүнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 13.904.656 төгрөг 50 мөнгө тус тус  гаргуулахаас шүүгдэгч Л.Б өөрт ногдох хэсгээ болон хохирогч  Б.Эрдэнэ-Оргилд учруулсан хохирлыг тус тус бүрэн төлсөн, шүүгдэгч Б.Аээс хохирогч А.Нямдаваад 47 сая төгрөг төлөхөөс шүүхийн шатанд төлсөн 4 сая төгрөгийг хасаж үлдэх 43 сая төгрөгийг гаргуулах, мөн түүнээс 13.904.656 төгрөг 50 мөнгө гаргуулан хохирогч Н.Мөнхсоёлд тус тус олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А, Л.Б нарт хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч  Л.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг нөхөн төлсөн боловч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан буюу энэ хэргийн обьект болох “Санни таун” хотхоны 830 байрны 272 тоот 77 мкв 3 өрөө байрыг мөн З.Отгончимэг гэгч иргэнд худалдана гэж залилан мэхэлж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон 1 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хувийн байдал, шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй байдал болон тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Хариад овогт Лхасүрэнгийн Б, Мэргэн овогт Баатарын А нарт тус тус хоёр жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шударга ёсны, хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

         

          Энэ хэрэгт цагдан хоригдсон шүүгдэгч Б.Аийн 152, Л.Бямба-Эрдэний 14 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан утсаар ярих үеийн ярианы бичлэг бүхий флаш диск 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Л.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бүлэглэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л. Б, шүүгдэгч Б.А нарыг тус тус 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Л.Б нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А, Л.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 14, шүүгдэгч Б.А 152 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 43.000.000 /дөчин гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч А.Нямдаваад, 13.904.656,5 /арван гурван сая есөн зуун дөрвөн мянга зургаан зуун тавин зургаан төгрөг 50 мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч Н.Мөнхсоёлд тус тус олгуулсугай.

 

          7. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан утасны яриа бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б, шүүгдэгч Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА