Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0553/З |
Дугаар | 221/МА2022/0646 |
Огноо | 2022-10-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0646
2022 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2022/0646 | Улаанбаатар хот |
НПГ-ын ЗХБАХТХ-ийн ХП Г.С-н гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Л.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Гомдол гаргагч: НПГ-ын ЗХБАХТХ-ийн ХП Г.С
Хариуцагч: ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А
Гомдлын шаардлага: “ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагч хяналтын прокурор Г.С ,
Хариуцагч Л.А ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0553/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч НПГ-ын ЗХБАХТХ-ийн ХП Г.С нь ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-д холбогдуулан “ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0606 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нар давж заалдах гомдолдоо:
3.1. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.С-н 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтээр хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0606 дугаартай шийдвэрээр ШӨХТГ-ын УБ-гч Л.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.2. Анхан шатны шүүхээс “... маргаан бүхий энэ тохиолдолд ... онцгой хямдрал зарлаж байна 24000 төгрөг, хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирсэн, захиалах утас хүргэлт үнэгүй, та захиалбал дугаараа үлдээнэ үү” гэх зэрэг сурталчилгаанууд нь хуулиар хориглосон зар сурталчилгаанд хамаарахгүй, хуулиар хориглосон зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн гэж үзэхгүй, түүнчлэн уг зар сурталчилгаа нь зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 "Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна" хэмээн зааснаар зар сурталчилгаа бүтээх түгээхэд тавих ерөнхий шаардлагад нийцсэн байна. Мөн интернэтээр түгээсэн зар сурталчилгаандаа хамгийн ..., төгс ... гэх үгнүүдийг ашигласныг зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 ... итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийн төөрөгдөлд оруулсан гэж үзэхгүй болно." гэж дүгнэжээ.
3.3. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дyгaap зүйлийн 6.1-т "Зар сурталчилгаа 6 арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно: гэж. 7.2.3-т "хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус заасан. нео Холбогдогч Д.Б нь даруулга, нүүрний багийг худалдан борлуулахаар өөрийн “С.мн” фэйсбүүк хуудсанд нийтлэхдээ “хамгийн шилдэг”, “супер”, "төгс" гэж тодотгон сурталчлахдаа уйлдвэрлэгчийн нэр, чанарын баталгаа зэргийг огт дурдаагүй бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүн нь бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад "хамгийн шилдэг” гэдэг нь нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад дээрх байдлаар сурталчилж байгаа нь уг бүтээгдэхүүний талаар огт мэдээлэлгүй хэрэглэгчдэд тухайн бараа бүтээгдэхүүн нь хамгийн шилдэг, шууд үр дүн үзүүлнэ гэсэн ойлголтыг төрүүлж, итгэмтгий байдлыг нь ашиглах замаар хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж буй нэг хэлбэр юм.
3.4. Өөрөөр хэлбэл, энэ нь зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан зүй бус зар сурталчилгаа бөгөөд зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Зар сурталчилгаа нь үнэн байна" гэж заасан зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
3.5. Мөн иргэн Д.Б цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг /зар сурталчилгаа/ бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч 2021 оны 11 сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн байдаг.
3.6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0606 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Гомдол гаргагч хяналтын прокурор Г.С нь “...ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсаар ...иргэн Д.Б нь фейсбүүкээр түгээсэн дээрх зар сурталчилгаандаа хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулсан, мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээсэн гэж үзэх үндэслэлгүй ... ......Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, ... Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй, ... иргэн Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар, харин хариуцагч улсын байцагч Л.А-аас “...цахим орчинд худалдаа эрхлэгч /”С.мн” фейсбүүк хуудас/ Д.Б нь бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл байршуулахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, ...12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг зөрчиж зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй байсан. ...Иргэн Д.Б цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг /зар сурталчилгаа/ бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн...” гэж тус тус маргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсаар (хавтаст хэргийн 39 дэх талд) иргэн Д.Б-д ““С.мн” фейсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл байршуулсан, зар түгээгчийн хаяг, нэрийг тусгаагүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасны дагуу иргэн Д.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байжээ.
2.4. Тодруулбал, хариуцагчаас “иргэн Д.Б-г шийтгэлийн хуудсыг зөвшөөрч торгуулийн 500 000 төгрөгийг төлсөн” гэх боловч шүүхээс ШӨХТГ-ын ХЭХЗСГ-ын УБ-гч Л.А-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх эсэхээс үл хамаарч иргэн Д.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад түүнийг тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
2.5. Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар иргэн Д.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, хариу тайлбар гаргуулах болон холбогдох бусад ажиллагааг хийсний үндсэн дээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан зарчмыг хэрэгжүүлэн хэргийг шийдвэрлэх ёстой аж.
2.6. Нэгэнт анхан шатны шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2022/0606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА